deeplybluesky

the honor is hidden in the justice…

Гэнэ гэнэ орж ирсэн гэнэн бодлууд

Posted by артаньян on November 1, 2009

-Аяа…. оюутан насны гэгээхэн дурсамжууд минь. Хуушуур, хатуу багшийн зэмлэнгүй харц, шартаад ирсэн ангийн анд, намрын халуун өдрүүд, хаврын урь, халаас хоосон ч гал дөлөөр дүүрэн сэтгэл, обоорт… Аяа тэртээх өдрүүд…

-Торны шувууд тэнгэрт дүүлэн нисж байна гэж зүүдлэн кайф авна. Акуурамны загаснууд номхон далайд сэлж зүүдлэн баясна. Нарсанд суугч хүмүүн нарны амьдралд алхаж байна гэж, цэргийн хүү сэтгэлт бүсгүйтэйгээ уулзаж байна зүүдлэн жаргаж байхад өвөл цагийн Улаанбаатарчууд цэнгэг агаар зүүдэлж ч чадахгүй юм гээч. Цонх нэвтэлсэн утаа хамар цоргиод дагтан гал түймэр зүүдлээд салкуу….

-Шалан дээгүүр аалз гүйнэ. Залуу үсрэн очиж дэвссэн боловч оносонгүй. Аалз дэндэгнэтэл гүйгээд нуугдчихав. Залуу эргэн тойрноо ичингүйрэн харснаа “иста нам цочоолоо доо энэ муу аалзыг…” гэж бодон цаашаа явлаа.

-Дэлхийн үлгэрийн чононуудын чуулга уулзалт болж байна. Америк чононууд зодуулцан, энд тэндээ лээнт хэрээслээд наацан хөх няц юмнууд байна. Орос чононууд гэдэс нь онгорхой, зарим нь сүүлээ мөсөнд таслаад үлдээцэн ч байх шиг. Тэгсэн монголоос чоно ирсэнгүй гэнээ. Учрыг магдлавал бүгдээрээ арьсгүй учир шалдан харагдахаасаа ичээд ил гарч өгөөгүй юм санж. Уг чуулганаас монголчуудад үлгэрийнхээ төгсгөлд чонынхоо арьсыг хуулахаа болихыг санал болгосон и-мэйл явуулхаар тогтжээ.

-Нэг жоом ширээн дээгүүр гүйнгүүт хор аваад цацаа хаялаа. Салгалаад гүйгээд алга болсын. Аа нэг буланд очоо л үхээ л дээ гэсэн чинь харин үхээгүйгээр үл барам дараа нь баахан охин их жоом дагуулцан явжээдэг байгаа. Бүр сүргээрээ шүү. Золиг, андуураад үнэртэй усаа цаццан байж л дээ. Ийм явдал тохиолдуул нээрээ яанаа тээ. Гү яавал гэж дээ шууд жинхэнэ хор аваа л цацчина л даа.

19 Responses to “Гэнэ гэнэ орж ирсэн гэнэн бодлууд”

  1. Yuki said

    😀

  2. Witness said

    Чонын онигоо чинь сүүпэр болжээ. Хахаха

  3. cacharel said

    😀

  4. сайхан санаа said

    нээрээ л арьсыг нь хоншоор дээр нь тохоод гэж дуусдаг тэ.. хэхэх.. хөөрхйи чоно

  5. iin said

    hehe

  6. Arsun said

    Суга таягтай, нэг нүдээ боосон чоно…

  7. Жоомруу эхлээд үнэртэй ус цацах нь зөвиймайна. Тээд аль болох олон охин жоом дагуулаа гарч ирэнгүүт ёстой жинхэн хороо цацаад олноор нь алаа хаяхгүюу тэ

  8. инээдтэйн

  9. өөө George чи чинь энд ингээд байжийдимуууу. одоо л оллоошт. D’uh
    Яасан их юм гэнэт гэнэт орж ирдэг байнааа. Чоно яг яаавааа хаха. Сүүлээ тасалдаг үлгэр байдгийг сая л саналаашт….

  10. artagnan said

    Юки: 😀
    Витнэсс: хэ, чоно уу
    Кач: 😀
    Сайхансанаа: Өвгөн арслан 2, Арсландай мэргэн хаан, Болдгүй бор өвгөн…
    Ийн: Хэхэ
    Арсун: Хаха сүүлээ бас битүү бооцнуу?
    Дэндэв: Сайхан санаа байноо
    Пеорлэ: Сайн уу дүү
    Дуламчик: Ты чего, бурят что ли?

  11. citrus said

    uuuu enchin yasan goy blog uu? yaaj ingej bichdeg bolnodooo, bi ch udiiibn daaa shit

  12. citrus said

    uuuu enchin yasan goy blog uu? yaaj ingej bichdeg bolnodooo, bi ch udiiibn daaa shitt

  13. bvjin said

    зөндөө инээлээ ккк

  14. gg said

    hoooe yamar negen yum bicheechee, yasan uddag yum beeeeeeeeeeeee,

  15. gg said

    Artagiiig yamar negen zuil bichihiig shaardaj bn

  16. найзууддаа их баярлалаа. Гг-ээ шинэ бичлэг орсон хэхэ.

  17. gg said

    ajaad baihnee, unshaad baihnee Artag maani nams nams yavdaltai uyan zuulun setgeltei hun bololtoi gej bodogdov. (gene gene orj irsen genen bodluud -hemeeh nernees dungelt hiilee l dee)

  18. быййы said

    ыйбыббйы

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: