deeplybluesky

the honor is hidden in the justice…

Xэлний күүрс-4. Tөрөлтэйгээ таарав

Posted by артаньян on November 16, 2009

            Өдөр хоног өнгөрөө л байдаг, герман хэлний маань мэдлэг дээшилсэн ч юмгүй, ямартай ч надад тэгж санагдаад, энэ хэлээр хурдхан шиг ном уншдаг болох юм сан гэхээс адгаад болох биш. Адгахынхаа хэрээр хичээдэг бол ч сайхан л санж. Гэтэл хичээлд явахдаа өчигдөр орж ирээд л шидсэн газраасаа цүнхээ аван гарах өдөр л олон юм даа. Харин үсээ гээлдхээ мартна гэж байхгүй, хм…
            Өчигдөр хичээлдээ багахан хоцроод яарсгээд коридоороор алхаж явтал яахын аргагүй оросын буриад 2 эмэгтэй зогсож байлаа. Тэр гавтгай нүүр, хацрын том яс, жижиг хамар, манийсан нүдийг би хаа ч андуурахгүй дээ. Ойрын хэдэн жил хараагүй царай, ялангуяа энд ингэж харна гэж бодсон ч гүй. Нүднийхээ булангаар хялайсаар хажуугаар нь өнгөрөв. Учиргүй ярьжээнаа,  мангад ахын хэлээр авч өгч байна. За тэр шүү! Завсарлагаанаар байжээвэл та 2-г дээ гэж бодсоор ангидаа орж явчлаа. Хичээл байдгаараа л болов. Харилцан яриа маягтай, багш арай түлхүү ярина. Өөр хэн ч түлхүү ярихуу дээ.

 Энэ багш байсгээ л өөрийхөө урьд хийж байсан ажлынхаа тухай дурдаж жишээ авах дуртай. Миний мэдэхийн одоогоор амьдралынхаа 20 гаран жилийг ярьцан байгаа. Өөрөө 40-өөс хэтрээгүй л хүн. Хэтэрлээ хэтэрлээ гэхэд…. за нэг 41-тэй л байх гсн. Гэтэл яасан яасан гэнүү. Индонезид 4 жил болж тэнд доктор болсон гэхийг бодоход ямартай ч 25 хүрцэн байсан байж таараа, бакалавар, мастэр.. Дараа нь бас хэзээ нь ч юм бэ Мэхикогийн их сургуульд 1 жил багшилсан гэжугаа. Тэгээд бас хэзээ ч юм нэг цагт театрын сургуульд 10 жил багшилсан. Тэр ч харин гарцаагүй үнээн. Мистер Бинээс огт дутахгүй хошин мэдрэмж, нүүр амны хөдөлгөөн сайтай хүн тэрээр. За тэгээд энэ сургуульдаа 7 дахь жилдээ багшилж байгаан гэнэ лэ. Сардаа 2500 еврогийн цалин авахыг мөрөөддөг, багшлах арга барилын хувьд тийм ч мундаг гэхээргүй, дагтан дүүжин өмд өмсдөг, маш том бундуу хэлбэрийн хамартай, Үүль (Uhl) гэдэг овогтой, ороодог тамхи татдаг ийм л нэг эр.

           Завсарлага болтол тэр 2 басганыг таг мартчиж. Харин коридоороор хүмүүс хөлхөөд эхлэхэд л сая санав. Харж байсан юмаа хааж орхиод гарлаа. Байнуу гүү юүү, байвуул шууд шууд яриад явчих уу яахуу гэсэн юм бодогдохын зуур би коридоорт гарчиж. Хээ нэг нь нойлын үүдэнд зогсжээнэ. За нөгөөгөө хүлээж байгаа байх нь. Одоо очиход тохиромжгүй газар байгаа тул жижхэн хүлээхээр шийдэв. Хүлээнгээ ямар байн байн хараад байлтай биш өөр юм харж байгаа дүр үзүүлээ л зогсоод байлаа. Эсвэл мэлийтэл харж байгаад гэнэт наашаа харчингуут нь би бас гэнэт тааз мааз харж шүгэлддийм билүү :D? Харин тэгсэн нөгөөдөх нь нойлоос биш яг миний хажууд нь зогсож байсан ангиас палхийтэл гараад ирдэг байгаа. Сандарсандаа привет гэчлээ. Тэгээ л далбийтал ташаагаа үрээд зогсцон байх даа би бодуул, одоо юу ч санахгүй байна. Тэгсэн харин привет гэж нэг том харчаад явах гэж байна. Ты бурятка да? гээ л хаясан. Мөн ч эв хавгүй хүнээ дээ би. Тэгсэн харин тэр над руу харваа. Удкуу нөгөөх нь ч ирлээ. Нэг нь арай ахимаг юм. Үеэлүүд гэнэ. Залуу нь монголоор түй ч байхгүй, харин ахимаг нь монголоор ярина.

Тэрийгээ бурят хэлээр ярьж байна гэдэг, угаасаа тэдний зан. Монголоосоо аль л болох тусдаа байчих гэсэн, аль л болох европын улс болчих гэсэн л эрмэлзэл нуугддаг шиг байгаан хөөрхийс. Хэзээ ч тэхийн билээ, тэр хамар Иван оролцохгүй л бол лавтайя дахин 100 жил 2 хацран дундаасаа урагшаа гарахгүй ээ.

           За тэгээд хуучлав. Энд арав хүрэхгүй л тооны оросын буриадууд байдаг болтой юм. Байхгүй л гэсэн үг. Манийгаа бодуул энчээ буддын шашны төв мөвөөр явдаг, тэнд нь бүр 2 танхимтай сүм ч байдаг гэх шиг. Дуулаагүүм байна, тэнд нь очиж үзэхээр боллоо юу ч гэсэн. Буриадын овог удам ч ярив. Манай Сэлэнгэ Хөвсгөлийн буриадууд чинь Сонгоол гэдэг овог юм байна. Тэр 2 өөрснөө Сонгоолууд гэнэ. Юм гэдэг сонин юм, явж явж энд ингэж нэг овгийнхоо буриадуудтай таарах гэж. Би бас буриад хүүхдээ гэсэн чинь, -Хэлээ мэднэ гүй? гэж асуусан. Хэ осолдохгүй буриадаа мэджээгаа нь болоо. Харин энд нэг анд маань жинхэнэ буриад эр дээ. Нэрий нь Балвар гэнэ. Ойрд таарсангүй, нэг уулзах хэрэг байгаам сан. Энийг уншиж байвал нэг оффлайн үлдээнэ үү. Гээд нэг зарлалын чанартай юм хэлчээд цааш нь ярихад тэр ахимаг эмэгтэй нь надаа хори буриад, агийн буриад, жидийн (Чита муж орчмын) буриадуудын тухай ярьсан. Харин би, “-хамниган буриад гэж…?” гэхийн завгүй “хамниган бол буриад бишээ” гэсэн эрсxэн хариулт сонслоо.

Хамниган буриад гэж нэрлэгддэг болохоос хамниган гэдэг буриад овог, тодруулбал тийм монгол овог үндэс байхгүй. Харин манжийн эзэрхэлийн үед монголчуудыг зааглах гэж хүчээр аваачсан манж(хамниган)-ууд буриадуудтай холилдон нутагшснаар ардаа буриад гэх тодотгол залгуулах болсон байхым. Одоо ч хөг нь өнгөрөөд  юун яасан манж монгол, манжин махаа яриx. Гээд өөрөө хавын халх гээд бусдыг хятадын эрлийз гэж зүтгээд байдаг байсан өнөөх экс хэн маань буриадаа нуулаа гэж шүүмжлүүлдэг байгаагүй юу. Ийм “буриад” байсийн байжээ, тэгвэл нуухаас яахав гэсэн бодол урьд нэгэн ахтайгаа ярьж байсантай дүйн толгойд манасxийхтэй зэрэгцээд жудагтай ч эр бол доо гэж бодоотохлоо.

           Tэгээд би ч ижийнхээ тухай, ижийн төрсөн эгч Улаан-үд хотоос 140 км-т байх Закаменьск тосгоны уугуул оршин суугч Роза Павловна (шог нэр) эмгэний тухай, тэнд ганцxан удаа очиж байсан, очxод дэлхийн аварга бөх Будаев Борис (Буд хүүдээ Борис гэдэг орос нэг өгчээ) Улаан-үд хотын бичигдээгүй захирагч (рэкэт шахуу л юм, одоо бодоход) болсон байсан тухай, сайн буриад, муу буриадын тухай нэлээн их ярьж амжсан. Дараагийн удаа тэр буддын сүм дээр уулзаж магадгүй тухай хэлэлцээ л пака пака гээд салсан даa. Миний иж ба ижийн тэр эгч эд нар оросын буриадууд биш, нүүр царай ч ондоо, харин тэртээх 30-40 оны үеэр хойд хил дээр жаахан шилжилт хөдөлгөөн болсон юм уу даа. Тэгээд хил зааглаж зурах үед жаахан холын айлд өргүүлцэн байсан тэдний том эгч нь тэр чигтээ шугамын цаана үлдцийн гэнэ лээ. Манай 2 хөрш үе үе хилээ гадагшлуулаад л байсны нэг жишээ болхым даа энэ. Одоо яадын байгаан мэдкү.

Хөвсгөл аймгийн Цагаан-үүр суманд цөөн тооны буриад зон байдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй юм. Миний иж бүр уйлганы голд төрж өсөөд залуу цагтаа хот бараадаж химич болсон эмээ. Уйлганы голоос 3 аварга, Цагаан-үүр сумаас нь мөн 4 арслан төрснийг бөх сонирходог баргийн хүмүүс мэднэ дээ. 20 хэдэн жилийн тэртээ их аварга Дарийн Дамдин агсан нутгийнхантайгаа манай гэрээр зочлоод гарсан билээ. Тийм том гарын сарвуу хараад гайхаж л байлаа. 2 өвдөг дээрээ гараа тавиад сөөнгө хоолойгоор юм ярьж байсийм.
           

Гэснээс нөгөө Хазаар эр. Дээр уншсанаа санаад энийг юүгдийн гээд хавиргы нь заасан чинь кабарга гэж авсан :D. Aa наадах чинь монгол үг, чиний тэр Чингис хааны чинь хэл гээ л ярьж алдсоон тэрүүхэндээ. Өөр түүнтэй нээх юм яриагүй л байна. Хамт сууж барихад хичээл номын хувьд жаахан шавар талдаа болхоор нь суухгүй байгаан хэхэ. Тэгжугаад нэг сайхан хуучлах юм хуна. Хавиргыг Түүркүүд бас кабурга гэдийн байлээ. Хааг көл гэнэ бас. Байжаагаа нь яг л монгол үг шүү. Харин сандалыг сандалэй гэхийм билээ. Сармисыг сарамсaаг (сарамсaал?), арсланг арслаан гэнэ бас. Өөр зөндөө л үгүүд байсан мартчиж. Аа тий, тэнгисийг дэнис, хэн-ийг ким, усыг су гэх мэт. Харин Монголыг маань Моггулстан гээд балиартаад байсан шүү. Энэ сандал сармис арслан энэ тэр бол цаанаасаа, жишээ нь тэр эртний пээрс хэл мэлнээс орж ирсэн байж магад. Ингэж нэрлэх эд зүйлс нь манайд байдаггүй л байсан байж таараа анхнаасаа. Гэтэл жинхэнэ пээрсээр ярьдаг хазаарууд сандалыг шал өөрөөр хэлдийм байлээ. Аа хэн мэдхү дэ.
Гээд байжээтэл манай сайхан орос хэлний чинь маш олон үгнүүд герман, францаас орсым байна. Герман франц нь бас нэг газраас гусаа л даа. Латин нэрлэгээнүүдийг улс болгон өөриймшүүлээ л. Винни Пухыг нэг балласан байдгүй юу тэрэн шиг. Гэхдээ галстук бол яг герман үг хэ.

32 Responses to “Xэлний күүрс-4. Tөрөлтэйгээ таарав”

  1. Friska said

    хаха хацран дундаасаа урагшаа гарахгүй гэнээ. тэнэг ен.

    чи хэл шиншлээч болжийгаам биш үү бараг л…ахиад өөр олон үг зааж өгөөрэй, удкуу арго шиг болж магадгүйм байна.

  2. gg said

    hehe, buryatkanuudtai hamaatiin biz dee,

    eeh huleej huleej unshlaa shuu,

  3. тэр хамар Иван оролцохгүй л бол лавтайя дахин 100 жил 2 хацран дундаасаа урагшаа гарахгүй ээ.

    хэхэхэ

  4. bvjin said

    ер нь дахиад 100 100 жил болсон ч, Иван туслаад ч тэр хамар тэндээ л үлдэх байх даа. Харин түркүүдийн хувьд бол юм мэддэг хүмүүс нь эртний түрэг угсааныхан гэж ярьдаг л юм билээ. хэн мэдлээ дээ. тэд нар цэцэг гэхийг чэцэг гдг гсн шүү ккк.

    гоё бичлэг байна. харин нөгөө ЭМЭГТЭЙ яасан бэ? зэврүүн өглөөний???????

  5. Huhtolbot said

    гарал үүслээ дурсаад бөх болчуул болчмоор л удамтай, аралтай, хурдтай байсан, байгаа тухайгаа сайхан дурссан болохоор нь мань чамайгаа цоллож өгмөөр санагдаа явчлаа шүү. Үүнд:

    Баруун талын банди нар сонс оо
    Буриад аймгаас угшилтай, баахан том шилтэй
    Воорлдмисс-н биш ээ… уорлдпрессийн Артагноон….
    бөх амлая оо…

    Зио…сонсъё оо

    …солиор оо гэсэн шиг л юм болжээвал яана вэ, хахаха

  6. Sunnz said

    Halstuch ч яг герман үг шүү хэхэ
    Өөр зөндөө үгнүүд бас санаанд орж байсан санагдана. Аан тийм математикийн хичээл дээр x’ гэдгийг икс штрих гэдэг дээ, тэр чинь бас герман үг юм байна лээ шдээ. f(x) гэдгийг ф от икс гээл заагаад байдаг тэр чинь бас оросоор байсан байна лээ

  7. Чи тэгүүл том бөхчүүдийн удам юм байшт. Удахгүй улсын начин гавьяат Гавьтаан Артгаа гээл цоллуулах нь байшт.
    Хахаха

  8. peakfinder said

    Hogjiltei bichih yumaa. Haa gazriin jijig undesten ooriin gesen onclogtoi boloh gej uzeh yum daa.

  9. amor said

    сонирхож умшлаа..
    зугаатай бас залхуугүй эрэлч хүн шүү гэж бодсон чинь герман хэлээ давтахгүй зАлхуураад бгаам бна ш дэ.

  10. Фриска: Дөнгөж Арго юу :Д
    Гг: Гялайлаа хө, хамаатан гэж мэдэх төдий
    Пиорлэ: Яасан эвгүй хэлчжүү
    Бүжин:Түркүүд ч түрэг угсааныхан мөн л байх л даа. Тэгж яриул монгол түркүүд нэг гаралтай байх. Зэврүүн өглөө даший шоогоо
    Хөхөө: Намайг аралтай гэж яаж мэдэвээ чи?
    Сунзз: Аа чи германаар хичээлд суудымуу
    Дэндэв: Чи манай ээж юмуу эмээг тэдгээр бөхчүүдтэй дотно харилцаатай байсаан гэх гээд байна уу, Хөхөө та 2 ай?
    Пийкий: Хээ сайнуу. Тиймээ онгироо зуснууд тэгээд байна
    Амор: За би ч залхуугийн мөн болсон хүн шүү дээ

  11. Арсун said

    Хамар нь хацран дундаасаа урагшаа гарахгүй, хэхэ

  12. BM said

    Ineedtei yum. Zugeer sonirhuulj nemehed, ungaruud (majaruud) ulbar shar ongiig “naran sharga” gedeg yum bna lee. Yostoi goyo sonsogdoj bgaa biz? BM.

  13. cacharel said

    Манай авын хамаатнууд бас Улан-Уд-д бээдийшт :D.

  14. Huhtolbot said

    Гү хө, Артгаа минь ээ, би л лав чиний боджээгааг бичээгүй, санаагүй шүү. чи тэр Дэндэвтээ л хэл. Арлын тухайд гары чэнь хэлсиймаа. Би буруу ойлгоогүй бол удмаа дуурайгаад алгаараа хөлөө хучдаг гэчив үү яав чи сүүл хэсгийн нэг өгүүлбэрт? Тийм юм чэнь алга нь аралтай л байгааз дээ, бусад нь байг гэхнээ.

    Гэхдээ Гэхрэл дүү чэнь бас бөхийн удмынх юм бай ш д. Ингэжээгаад зусан төрөл болцон улс алийг тэр гэх үү. Одоо манай энэ хэн мэн чэн Чингис хааны удмын авгайтай гэхийм байна лээ. Тэгээл хоорондоо хааны удмын авгайгаараа хамаархаж нтр… болдымуу тэгэж, гүү болцон л байна л доо.

  15. bvjin said

    өөөөөө би зөврүүн өглөө … гээл дахиад уншина байх гэж найдаж бсн юмсаннннннннн 😦

    олон ө бас н хараад аймаар харамсаж байгааг ойлгож байгаа бхаа

  16. cacharel said

    Гөхөө ах дихдээ нады ав чэнн Хэнтийх биш л дэ :D.
    Сэлэнгэ-х шт ;).

  17. 20 хэдэн жилийн тэртээ их аварга Дарийн Дамдин агсан нутгийнхантайгаа манай гэрээр зочлоод гарсан билээ. Тийм том гарын сарвуу хараад гайхаж л байлаа. 2 өвдөг дээрээ гараа тавиад…

    …гэснийг уншаад тиймэрхүү юм бодогдовшт

  18. artagnan said

    Арсун: Нээрээ оросын буриадуудаас уучлал хүсxийн сан. Заа яасан ч гэж тэхийн билээ дээ ер нь. Ямар тэнэг гэцэн биш.
    БМ: наран шарга гэж монгол орчуулга юм уу яг ингэж хэлдиймү?
    Кач: Хэхэ аав чинь өөрөө хаанахыхы?
    Хөхөө: За мушгициймаа… гээ л жим кэри ит вас ми гэчээд лифтнээс гараа явчдаг сцэн шиг хэлкүү юү
    Бүжин: Ойлгожийнаа, хэзээ нэг цагт зориг бадарвал цааш нь явуулнаа. Баярлалаа хөө.
    Кач: Хөхөө хэнтий гээдгүй л байшд.
    Дэндэв: Золигтоод байгаарай, гохийшүү!

  19. Гү чи юундаа эмзэглэнэ вээ?
    Үхэр унасан хүнд нохой дургүйээээээээ гэж……
    Хахаха

  20. showtimer said

    Naad uilganii goliinxon chini manai Eljigenii aldart bux Lamzav arslangiin shariliig ni xulgailsan gej baigaan tegeed ix bux tursun geed yariad baidiin

  21. Huhtolbot said

    ямар юмнууд нь тэгээл шарил хулгайлаад явжээдэг хэрэг вэ? энэ үйл хэрэг ерөөсөө танай Уйлганы голд эртнээс анагаах ухаан гүчтэй хөгжиж байсны гэрч байх шүү. Тэгээл задлан мадлан гээл…
    Ерөөсөө ганц бөхөөр бишийм бишүү?

  22. Дэндэв: За өөр юм ярий
    Шоутаймэр: Шарилаар нь яадаг байнаа. Хөлдөөсөн үрий нь хулгайлсан гэвэл бас яахав гэх сэн.
    Хөхөө: Тэгээ ганц олигтой эмчийн сураг гаркуу л юм байшд. Юу гэж ганц бөхөөр байхав дээ, бусад ажлаа хэн хийхийм болжээнэ?

  23. showtimer said

    Yamar neg zuiliig toxioldoliin zuil bailgaxgui baixad shashin zan uiliin gol shinj orshij baigaa yum daa

  24. BM said

    Naran sharga gej yag ingej duudaj heldeg yum bna lee. Mongol hel ruu orchuulaagui, tegeed l gaihaad l, goyo sanagdaad baihgui yu. Ungart amidardag hun alga uu ta mini ee?

  25. Шоутаймэр: Тийн шүү ер нь. Туйлширдаг ч байх дөө заримдаа. Гээд үгүйсгэх аргагүй, сохроор дагах ч аргагүй бас. Угаасаа аль юмны учраг тайлна гэхэв.
    БМ: Хэхэ яасан сонин юм. Унгарт чинь хэн бий билээ байз?

  26. Ярианы сэдэв өөрчлөхгү шүү

  27. iin said

    maniisan nud gej yamar nudiin hehe.

    songool yum bizde. bi hori shd. hoiguur baahan hamaatnuud baidiin gesen medq.

  28. boogii said

    bi buriadiishd. oo ashgui d. gehdee minii hamar jaahan iluu gardiishd. hain bint turlim

  29. хахаха.. татааагаад хаячхымаа тэр буриядыг.. манай ээжийн хамаатнууд бас хойно байдгийн.. хөгшчүүл нв монголоор ярьна.. залуус нь бол мэдэхч гүй.. сонин гарууд шүү.. тэд..

    чи тэгээд хүүхэн найрах гэж байгаам шиг юундаа сандардаг байна аа..

  30. Bagaatur said

    HAMNIGAN BURIAD GEJ nogoon nudtei undur hamartai uls baidgiin ter hil manaj baisan n unen harin Orosuud hilee manuulahaar hasag tserguud awchirsnii udam ium gene le Kazahstanii kazah bish shu iagaaw Dulguun Don deer kazaki gej gardag. anglair Kossak gehiim bn le

  31. Bagaatur said

    Kazak tserguudiin tuhai Taras Bulba, Dulguun don geed bdg da Tureg Mongol garaltai uls. Orosiin tsagaan haanii hamgaalagch moritnuud bsn gdg

  32. ss said

    Хамниган бол яалт ч үгүй Монголын буриад ястан шүү, юмаа мэдэж яриарай

Leave a reply to bvjin Cancel reply