deeplybluesky

the honor is hidden in the justice…

Хэлний күүрс 5. Бараг л банкиад.

Posted by артаньян on November 24, 2009

Энэ өдөр багш цагаасаа жаахан хоцорч xүмүүс энд тэндгүй хэсэг бусгаараа суугаад зөгий шиг дүнгэнэлдэж байлаа. Тэнд баахан илэн далангүй зантай хуучин Югославынхан,  ..почекакойтоечекуши… гэж ам уралдаа л. Энд ч баахан даруухан Арабынхан цуглацан …. хая гүль халь каб даррр аххма…. гэж нам дуугаар ярилцаа л. (Авиан орлуулга ямар болж? Гэснээс монгол хэл чик чук чик чук гэж сонсогддог гэсийшд.) Харин 2 Румын эмэгтэй тус тусдаа хол суугаад ямар нэгийг бувар бувар идэнгээ утсаар ярина. Энэ 2 хоорондоо ч мэндэлдгүй хомсдолтой хоёр. Гэтэл би энчээ исловаарнаас нь юм харах гэж яваад 3 орос охинтой нийлээдхэв. 3 орос ч гэж нэг нь Бялруус л даа. Хэрэггүй хэсэг маазарсны дараа Москвагийн оршин суугч, залуу эмэгтэй асууж байна:
-Хөөе ингэхэд Монгол байгаамуу, интэрнетээр ч, зурагтаар ч монголын тухай юү ч байхгүй ен?
– Википэдиа.ру-гаа хар л даа түгүүл.
– Оон. Танайх чинь ямар шашинтай билээ?
-Будда
-Аан Хятад, Түвдийн хажууд болхоор нээрээ тийм байх л да
-Хятад өөр байхаа. Түвд адилхан..
-Гүэ зүгээр тэгж бодсын, өөр л биз, мэдкүү!
-Түвд бол өнгөрсөн хорвоо, хүн оршуулахдаа тасдаад шувуунд өгдөг юм. Монголд залуучууд нь уламжлалт баяраар л буддын зан үйлийг дагадаг. Хүнээ оршуулахдаа хэвийн байдлаар газар булаад дээр нь….
-Загалмай юу?
-Чулуун хөшөө
-Аан. Ингэхэд танайд чинь бугатай чаргаар, явдаг билүү? Зузаан арьсан дээлтэй?
-(Яажийнаа!) Хэхэ чиний Дед мороз л тэгдэг байх, монголчууд машиныг илүүд үздэг.
-…..

Ингэсгээд би бослоо. Тэгжугаад дараа нь яаж ийгээд нэг тэнэг асуулт олж тавихаас тэдгээр Оросын империйн иргэдэд.

Суудалдаа суутал миний ширээ анд Сириэс ирсэн эмэгтэй, мөн нэгэн ахимаг Сири эртэй ярилцаж байна. Авткаадын тухай л яриад байх шиг араабаар. Яаг би диплом хийдэг жил энэ программыг манай сургуулийнхан хэрэглэж эхэлж байсан нийтээрээ, би мэдкүү л дээ, дуулснаас л биш. Дугай л суулаа. Гэтэл багш ч ирэв. Аа уучлаарай энээ тэрээ, автуус унаа гэж хэрэг алгаа энээ тэрээ гэж жижхэн оршилдоод хичээлдээ орлөө. Хүмүүс инерцээрээ ер нь л буу халчих гээд байна. Тэгсээр өөрийнхөө орны тухай бусдын асуултад хариулах, хариулахдаа саяхан давтсан холбоос үгнүүдийг хэрэглэхээр болов :D.

Эхлээд хар эмэгтэй босов.
-Чи хаанаас ирсэн бэ?
-Герман хэл сурах гэж Нигээрээс ирсэн
-Чиний төрөлх хэл юу вэ?
-Англи
-Гүэ, эх хэл чинь?
-Англи…
-Үгүй ээ бүр яг… жинхэнэ эх хэл`?
-Аан… 200 хэлтэй шд.  (Дённн!!!!)

Дараа нь өөр нэг том эмэгтэй самбарын урд гарав
-Чи хаанаас ирсэн бэ?
-Их сургуульд сурах гэж Монтенэгрогоос ирсэн.
-Монтенэгро хаана байдаг билээ?
-Балкан. Би бол Балкан эмэгтэй!  (Yu-huuu!! Балкан эмэгтэй! хэхэ)

Албани залуу гарч ирлээ. Биеэ сүрхий авч явдаг мийс залуу.
-Чи хаанаас ирсэн бэ?
-энн… Албаниас. энн… хэлний күрсээ төгсөөд… энн…. цаашдаа их сургуульд сурна
-Танай хуучин Югославын хэлнүүд бүгдээрээ төстэй тээ?
-Үгүй Албани xэл, энн…шал өөр.
-Ямар бүлгийн хэл юм?
-энн… Мэдкүү .
Түүний нүүр нь час улайгаад, эвгүй байдалд ороод байлаа. Сургуулийн коридоорт өөртөө итгэлтэй өндөр царайлаг боловч олны өмнө гарахаараа шалчийчихдаг ажээ. Бүх хүн түүнийг хурдан суулгахыг хүссэн. Өмнөөс нь санаа зовоод байсан байх.

Дараа нь Румын эмэгтэй гарсан.
-Чи хаанаас ирсэн бэ?
-Румынээс, гүй яахав дэ энд надаа таалагддаг, би энд найз залуутайгаа амьдардийн, тэгээд ер нь дэлгүүр мэлгүүр хэсэх би аймар дуртай, найз залуугаа дагуулаа л, гү яахав таалагдсан юмаа худалдаж авах дуртай, би гэхдээ дэлгүүр хэсэх өвчтэй байж магадгүй, надад 12 хивс байгаа, дахиж ч авна, харин хураагаад л байдаг, тавих газар байхгүй…… (тэр хар ярианы Герман хэл сүрхий сурчээ, гэвч бас л бүгд түүнийг хурдан суугаасай гэж бодож байгаа нь илт. Тэр ч энийг мэдрээд хүмүүс рүү харан инээх гэсэн боловч тэр нь ярвайлт болчоод байлаа.  Би тэсэлгүй хэд гуруун юм асуув)
-Үрмийнээр загасыг пэскарь, загасчныг пэскэрүүш гэдэг тээ?.
-Тийн хэхэ, чи үрмийн хэл мэддиймүү?
-Гүэ гүй багадаа үрмийн ардын үлгэр уншжээсийн, Үрмийнд Пэкалэ гэдэг нэр байдаг уу?
-Айийи? Аа… байдагггг….  байдгүү….. байдаггг……
(хичээлийн дараа бид 2 нэлээн хуучилсан даа бас. Коммунист дэглэмийн тухай, тэр үед хүүхэд байсан тухай, Чаушэскү эхнэртэйгээ буудуулсан тухай, Молдавыг Румынээс салгасан тухай гэж мэгээ л)

Миний ээлж ирлээ
-Чи хаанаас ирсэн бэ?
-Монголоос.
-Чингис xаан. (Гэж өөр нэг албани залуу доогтой хэлсийм даа энэ үед. Тэд биднийг шоолж эхлээд аль хэдийн дундаа ороод явжийна даа. Дэлхийгээр хэрэн тэнэж буй согтуу жижхэн Чингис xаануудын гавьяа.)
-Яасан гэж?
-Зүгээрээ.
-…….
-Танай орон аймар хүйтэн гэж сонссон.
-Тийн хүйтэн, гэхдээ цагаан баавгай байхгүй ээ.
-Тэгээд таануус юу өмсдөг вэ?
-Аа, хуурай цаг агаартай болохоор та нарын боддог шиг тийм аймар бишээ, бүх юм хэвийн. Машинаа гадаа тавьдаг. Өглөө асаагаад явдаг.
-Энд зун гоё байна уу? (гэж нэг хүүхэн эргүүтэв, бусад нь түүнийг шоолж инээлдэв)
-Тэнэгээ :)! Монголын зун нэмэх 25.
-…

Гэх мэтээр энэ өдөр зугаатай л өнгөрчлөө. Ангиар дүүрэн инээсэн улсууд, тэр Үрмийнээс бусад нь. Багш ч сайхан стрээсээ гаргаа биз. Тэгжугаад нэг зурагаа татуулна даа ганц нэг. Гэснээс нодлингийн шри-ланк охин нэг удаа хэдэн зураг анги дээр ацарч үзүүлсий. Миний найзууд гээд. Би аманцарлаад наа зурагны чинь гэрэл дутчиж гэж хэлээд гомдоочиж билээ. Бараан хувцастай падан хар хүүхнүүдтэй бараан фоонтой зураг байсийм чинь. Гаднаа инээсэн ч цаанаа ёгх гээ явцан байхаа. Угийн бараан болохоор юм санакуум байх гэсэн чинь бас цагаан байхыг хүсдэг болтойм билээ. Аа яахуу

30 Responses to “Хэлний күүрс 5. Бараг л банкиад.”

  1. Амгаа said

    Гайгүй хүүхэн байнуу танай ангид?

  2. Friska said

    Амгаа чи унтаач.

    Олон хүмүүс сонин тээ, ай алаг хорвоо гэжжж. санаа алдаад гарий даа

  3. gg said

    neleed urt yum bichchij za saihan unshinaaaa,

  4. gg said

    hel surcch baihad ch ene met hogjiltei zuils zunduu l boldiin, gachin gachin uguulberig harin ch neg duraraa helne shuu de,

  5. Huhtolbot said

    дээхнэ үед учиргүй гурван толгой гээд алдарт гурвын хошин тоглолторхуу санагдахым даа хэлний аялга хөрвүүлсэн чэн. Санажийна уу?
    Германаар би ч багадаа “шпинзи оохтензини беерен баахн шпойдгон” гээл авиа зүйн орчуулга хийж л явлаа. Чи чадуул эх хэл уруугаа орчуулаад тавьчаарай. Аа тийн бас “айян цвая полицай дгафпия куйнадио күнзип сондегип ибнаах гүүденаах…” гээл дуулдаг байж шүү дээ. Багаасаа герман хэл сурчээ би. Тэхдээ надад чам шиг ийм сайхан ангийнхан байгаагүйд харамсжийноо.

  6. Huhtolbot said

    Гүү нээрээ маниусыг бага байхад ийм тийм ардын үлгэр гээл мөн чиг их гардаг байж дээ. Одоо номын дэлгүүрүүдээр байдым болов уу?

  7. orgii said

    тэр гэрэл дутдаг хэсэг дээр сайхан инээлээ.

  8. bvjin said

    чи ангийнхандаа зураг үзүүлэх гэж бгаа бол их бодож байж зургаа сонгох хэрэгтэйн бна даа. Өөр хэн нэгэн нь чамд гэрэл дутчиж гэж хэлүүлэхгүйн тулд шүү дээ ккк.

    Орос ардын үлгэр гээл их уншдаг бсн даа. тээд уншихаар дандаа нэг тэнэг Иван тэнэгтэж явсаар байгаад хаан болчихноо. аягүй хэцүү ккк.

    харин Чингис хааны 300 /бхаа/ цэрэг гоё уран арга хэрэглэж оросын их ванг ялж бсн гэдэг. Их утаа манан гаргаж байгаад л “Монголчууд иржийнэ амь амиа бодоорой” гээл манай цэргүүд хашгирч бсн гэж түүхэнд бдаг юм билээ. Магадгүй тэр ван бас нэг “тэнэг Иван” байжийгаал ван болцон бсн бхоо ккк.

  9. bvjin said

    тэр тулаан үнэхээр хүч тэнцвэргүй тулаан бсн гдг. Мэдээж оросууд их цэрэгтэй, манайхан цөөхөн цэрэгтэй. дараа цэргийн тоог нь санахаараа хэлнээ.

  10. amor said

    хэхэ, чи бас алнаа..
    гэрэл дутаад байхдаа яахуу дэ!
    зураг тавьчуул нүдээ нуухгүй ээ..

  11. showtimer said

    Orosuudiig ochij zodox yumsan daan ch diilexgui baixoo tee xyataduudiig bol delbe nudjaagaa yum chini

  12. Puj said

    нүдэнд харагдтал бичсэн байна шд,хэхэ.

    ойрд уншаагүй л гоё бичлэг уншчихлаа,тээнкс

  13. Кун аахтн дээл заахтн гэж гэрмаан хэл мөн үү? Орчуулаад өгөөч хө.

  14. Амгаа: Байгаа :Д
    Фриска: Дурлалын түүх л санаа алдуулдаг даа
    Гг: Хэхэ тийм юм байна лээ
    Хөхөө: Хэхэ модо хамтлаг тээ. Чи ч германтайм байшд. Тэр өгүүлбэр чинь “маргааш өглөө баруун тийшээ явах уу зүүн тийшээ явах уу” гэж буужээшд
    Оргил: Муухай инээхийг алийг тэр гэх вэ, чи харин сайхан инээцэн, исто болж хөө.
    Бүжин: Би зураг мураг үзүүлий гэж бодоогүй ээ.Үзүүлсэн ч гэсэн би чинь арай цагаан шд. Тэр түүхий чинь тэгж байгаад уншнаа хөө
    Амор: Зураг тавихий?
    Шоутаймэр: Чи ер нь нэлээн ширүүн эр дэг шүү
    Пүж: За ваяраллаа
    Дэндэв: Оройн хоолон дээр хүрээд ирээрэй л гэж орчуулагдаж байхын.

  15. BM said

    хи хи, азтай ч юм шиг азгүй ч юм шиг энэ хэдэн гадаад Артаньяны ангид орчихсон биш монгол блогийн од болж яваагаа зүүдлэх ч үгүй яваа даа.

  16. Kat said

    Хэхэ. Хөгжилтэй ийн. Нээрээ Пэкалэ гээл унжшийдаг байжүлээ, сая эхлээд уншснаа гайхлаа шд.

  17. showtimer said

    Muusai xyataduudiig zodoxod shiruun baix er xereggui sain tsagdaa naiz nartai l baix xeregtei baidiin tegeel deer ni devsiishtee

  18. peakfinder said

    Neeree mongol hel tegej sonsogddog gej olon hun helsen yum baina shuu.
    Hoorhii ter omnod aziinhan caivar baihiig ih husdeg gesen chi daarin deer n’ davs geech bolson yumaa daa.

  19. gg said

    Artgaaa alivaaa yum bicheeecheee,

  20. Юки said

    Би чамд нөгөө Хазар залуугийн блогийг уншуулнаа тэгжугаад. Чамайг бол балласан л болтой харагдана лээ. Баталгаатай болгожугаад за ддг

  21. Гадаад хэл бол ямар ч матемтик хими физик уран зрхиолоос илүү хүнд ойрхон “зүйл” бөлгөө. Хаха манийх нь афоризм.

  22. Юки said

    ойрхон ииииййй?

  23. Moogy said

    Yostoi goy hogjiltei angiinhan baina daa. 😀

  24. Арсун said

    Шинэ оны мэнд хүргэе.

  25. showtimer said

    Andad shine jiliin mend shuu

  26. jirgee said

    Happy 😉

  27. tuff said

    chi yamar dajgui bichdiin be
    bi yag iimerhuu yum unshih durtai
    (angi, surguuli, olon orny oyutnuudyn tuhai)
    buryatuudyn tuhai bichsen chin’ mash ih taalagdlaa

  28. hogjiltei l yum. chamaig sain bodoj bgad nogoo oros bvsgvichuudees teneg asuult olj asuusan bh gej naidaj bn shuu. /halit vndserheglev.kkk/
    er ni mongoliin tuhai medeelel busad uls ornuudad tun baga, bas muugaar bdag yum shigee. haramsaltai

  29. хаха.. энд нэг хүн хүүхэн асуугаад гарсан байхын..

    гэснээс хөөрхий тэр оросууд шал мангар мэдээлэл муутай.. ер нь манайхан хаа чоиж юм бүхнээс сонсож дуулсан мэдээлэл сайтай улсууд юм шиг байгаам даа

Leave a reply to BM Cancel reply