deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for February, 2010

Онигооны дугараа зохиов

Posted by артаньян on February 17, 2010

Цовдлогдсон Есүс ойр хавьдаа байх цэргүүдийг дуудна: “Хүү минь наашраач, наашаа ойртооч.. “. Тэдний хэн нь ч тоож харахгүй байлаа. Есүс тэнгэр өөд харан, ааваа та эдний гэмийг өршөөгөөрэй гэж залбираад ахин нэг цэргийг дуудав:
-Хүү минь, хүү минь наашаа ойрт. Цэрэг залхсан байртай ирлээ Read the rest of this entry »

Posted in onigoo | 16 Comments »

Хэлний күүрс 6. Багшийнхаа тухай

Posted by артаньян on February 7, 2010

Уг цувралыг эндээс бүгдий нь үзнэ үү.

Сэмээстрийн төгсгөл ойртох тусам ирэх хүмүүс цөөрч, зарим өдөр багштайгаа нийлээд тав зургуулханаа л үзэж тардаг болов. Сүүлдээ багшийн идэвх ч суларч хичээлийн төгсгөлд, за маргааш ирэх үү гэж асуудаг боллоо. Идэвх сулрах ч юу байхав, хэд гуравхан хүнд хичээл заах ямар л олиг байхав, их сургуулийн багш байсан хүнд. Үзэгчгүй тоглоод байгаа жүжигчин шиг. Тийн шүү, түүнд яг л тэгж санагддаг байсан байх. Яагаад гэвэл… : Read the rest of this entry »

Posted in helnii kurs | 20 Comments »

Ай сайхан аварга минү гэж. Түүнийг зодог тайлуулчваа.

Posted by артаньян on February 4, 2010

1. Ай сайхан аварга минү гэж. Түүнийг зодог тайлуулчваа.  Эрэмгий, дайчин барилдаан нь үгүйлэгднэ дээ сумод. Тэр барилдах хугацаандаа олон хүн амтай, чадалтай, баян улс орны мэргэжлийн болтлоо хөгжцөн үндэснийх нь барилдаанд 3-т жагсах амжилт гаргаж чадсан. Тэр цаашаа элбэгхэн 8 түрүүлж дээд амжилт тогтоох байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Аваргаараа бахархадаг, гайхуулдаг л байлаа.

2. Мoнголчууд маань энэ явдлыг их л эмзэгээр хүлэээж авч байна. Үндэстнийх нь сэтгэхүйн хувьд ойлгож болноo. Хайрлан хүндэлдэг, ганц сайхан аваргы нь ид үед нь сумогоос гаргачxаар бөхдөө хайртай монгол хүмүүс хор шар нь буцалж л байгаа байх.
Харин Дагвадорж сумогийн л ачаар их амжилтын эзэн, их мөнгөний эзэн, дэлхий даяар дуурссан өндөр нэр хүндийн эзэн болж чадсан гэдгийг нь битгий мартаарай. Read the rest of this entry »

Posted in болсон явдал | 8 Comments »