deeplybluesky

the honor is hidden in the justice…

Ай сайхан аварга минү гэж. Түүнийг зодог тайлуулчваа.

Posted by артаньян on February 4, 2010

1. Ай сайхан аварга минү гэж. Түүнийг зодог тайлуулчваа.  Эрэмгий, дайчин барилдаан нь үгүйлэгднэ дээ сумод. Тэр барилдах хугацаандаа олон хүн амтай, чадалтай, баян улс орны мэргэжлийн болтлоо хөгжцөн үндэснийх нь барилдаанд 3-т жагсах амжилт гаргаж чадсан. Тэр цаашаа элбэгхэн 8 түрүүлж дээд амжилт тогтоох байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Аваргаараа бахархадаг, гайхуулдаг л байлаа.

2. Мoнголчууд маань энэ явдлыг их л эмзэгээр хүлэээж авч байна. Үндэстнийх нь сэтгэхүйн хувьд ойлгож болноo. Хайрлан хүндэлдэг, ганц сайхан аваргы нь ид үед нь сумогоос гаргачxаар бөхдөө хайртай монгол хүмүүс хор шар нь буцалж л байгаа байх.
Харин Дагвадорж сумогийн л ачаар их амжилтын эзэн, их мөнгөний эзэн, дэлхий даяар дуурссан өндөр нэр хүндийн эзэн болж чадсан гэдгийг нь битгий мартаарай. СУМОГИЙН Л АЧААР шүү. Тиймээ тэр олон юмна эзэн, харин сумогийн ертөнцөд бол тэр жирийн бөх хүн, японы гудамжинд бол жирийн нэг иргэн хүн. Тэр гадаа гараад хэн нэгний нохойд ч гар хүрэх эрхгүй. Хууль бол хууль, өндөр хөгжилтэй орнуудад түүнийг биелүүлэх л гэж гаргадаг юм. Монголд бол хууль зөрчөөд байгаагаа мэдэж авах л гэж гаргадаг байх. Тэр олон удаа төвөг учруулж байжээ. Харин ч өмгөөлж хамгаалах багштай, дэмжигчид олонтой байсандаа сумогоосоо хөөгдчилгүй өдий хүрж.

3. Энэ явдлаас Япон улсын хөгжлийн нууцыг, японы гадаад дахинд нэр хүндтэй байдгийн учрыг өшөө сайн мэдэж авлаа. Энэ бол чанга хариуцлага, хуулиа яс барьдаг, хуулийн өмнө хэн ч эрх тэгш байдаг чанар. Японы гудамжинд ИХ АВАРГА ба жирийн иргэн 2 яг адилхан эрхтэй. Япон бол ази тивийн ардчилал хамгийн сайн хөгжсөн орон. Хүний эрхийг яаж дээдэлдгийг, хариуцлага, дүрэм журмыг юуны тулд бий болгодгийг, дэлхийн аль ч иргэний дээр зөвхөн хууль л байдгийг, дэлхийн аль ч иргэн бусад иргэнтэй зөвхөн хуулийн дотор харьцдагийг харж байна. Японд бол жирийн иргэн намайг хэнээс ч дор үзэхгүй л юм байна. Эх орондоо бид яадаг билээ дээ. Түүнийг дэмждэг хүн бүхэнд маш харамсалтай явдал болсон ч эрүүл сэтгэхүйтэй ард ирэгдтэй улс оронд газар энийг эсэргүүцэхгүй нь лав.

4. Бас нэг сайхан аварга маань үлдлээ. Бас аварга болох сайхан арслан ч байна. Үзэх юм дуусаагүй ээ.

5. Харин Дагваад маань одоо Монголын хууль үйлчилж хүчрэхгүй дээ… ?

Advertisements

8 Responses to “Ай сайхан аварга минү гэж. Түүнийг зодог тайлуулчваа.”

  1. Saaral said

    Odoo saihan ih hurliin gishuun boloh heregtei.

  2. Ene ch unen shuu

  3. sumo sonirhdogguinuud ni surteishd gee l
    sumogiin gal ulaan galzuun fenuud ni surguishd gehiimuu haishaa yen kk

  4. Ловдон said

    Харин Дагвадорж сумогийн л ачаар их амжилтын эзэн, их мөнгөний эзэн, дэлхий даяар дуурссан өндөр нэр хүндийн эзэн болж чадсан гэдгийг нь битгий мартаарай. СУМОГИЙН Л АЧААР шүү.

    энэн дээр чинь нэг үг хэлий. Наадахыг чинь гуядаж авсан болохоос гуйж аваагүй. Хүсвэл хэн ч дэлхийн өнцөг булан бүрээс сумочин болох гэж очих боломжтой бүх эрх нь нээлттэй гадаадын бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн дүрэм байдаггүй л биздээ. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр сүмогийн башёд түрүүлсэн хүнийг мөнгий нь өгөхгүй гээд гүрийж чадкүү л биздээ. СУМО гэдэг спорт Дагвааг барилдаач гэж гуйгаагүй,, СУМО гэдэг спортыг Дагваа өөрөө сонгосон.. ИЙМ Л БАЙНА

  5. Ловдон said

    Жишээ нь БОКСын ачаар л Бадар-Ууган их амжилтын эзэн мөнгөтэй болсон гэдэгтэй л ижил сонсогдож байна

  6. Ловдонд: Дагваа зодог тайлчлаа гээд сумог үзэхээ больё, эсэргүүцье гэж уриалаад, бараг японтой дайн зарлах гээд байсан нөхдөд зориулж хэлсиймаа. Дагваа очоод сумог үүсгэн бий болгоцон юм шиг л орилолдоод байсан.

  7. Galdaa said

    Japand jiriin irgen Ih abarga hoyr ijilhen ybdag hunii nohoi zodoj boldogguim bol
    Baarand orood gants guruushig piiv uuchij yaagaad boldoggui yum bee.

    Artag bas bitii luubangiin ungutei oims gedeg shig tuilshraad bai. hehe

  8. hun amitan shurgej baritsiin bishuu dee.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: