Хэлний күүрс 6. Багшийнхаа тухай
Posted by артаньян on February 7, 2010
Уг цувралыг эндээс бүгдий нь үзнэ үү.
Сэмээстрийн төгсгөл ойртох тусам ирэх хүмүүс цөөрч, зарим өдөр багштайгаа нийлээд тав зургуулханаа л үзэж тардаг болов. Сүүлдээ багшийн идэвх ч суларч хичээлийн төгсгөлд, за маргааш ирэх үү гэж асуудаг боллоо. Идэвх сулрах ч юу байхав, хэд гуравхан хүнд хичээл заах ямар л олиг байхав, их сургуулийн багш байсан хүнд. Үзэгчгүй тоглоод байгаа жүжигчин шиг. Тийн шүү, түүнд яг л тэгж санагддаг байсан байх. Яагаад гэвэл… :
Их сургуулийн багш байсан гэж мань хүн өөрөө хэлсэн юм. Мехикогийн их сургуульд шүү бүр. Дандаа мундаг газруудаар багшилж байсан тухайгаа тэр байсгээд л ярьдаг. Ер нь яриаг нь сонсоод байхад тэр нэг бол 60 хол гарсан настай, нэг бол 5-тайдаа их сургуульд элсэж сурсан болов уу гэмээр. Уг нь багцаагаар ихдээ 40, багадаа ч 40 настай хүн. Жаахан дэлсээ яриатай нөхөр шиг санагддаг юм. Хэдэн яриаг нь сийрүүлвээс:
Яриа 1.
Би нэг удаа Боливид байлаа. Боливичууд газар тариалан их эрхлэнэ. Нэг удаа хэдэн боливи эмэгтэйчүүд тариалангийн талбайд тонголзон ажиллаж байтал нэг эмэгтэй гэнэт өндийгөөд “Шэээф!” хэмээн хашгирдым байна. Би ч хараад байжээсэн. Тэгээд тэр даргадаа, “Шэф, би төрөх гээд байна, төрчөөд ирий” гэж хэлээд гэдсээ бариад хурдан хурдан алхаад явсан. Явсаар нэгэн аварга том модны ёроолд очиж суулаа. Тэгээд доош унжсан мөчрөөс амандаа зууж, гараараа атгаж дүлсээр байгаад төрсөн, төрөөд харин хүүхдээ нэг гартаа тэврээд үргэлжлүүлээд ажилласан юм даа. 5 минутад л болсон явдал….
Яриа 2.
-Манай найзын өвөө нь 131 насалсан. Нас бараад удаагүй л байна. Эмч хэлэхдээ элэгний хорт хавдар гэсэн, тэр дэндүү их тэкилла уудаг байсан юм. Хэрвээ тийм их тэкилла уудгүй байсан бол хэд ч хүрэх байсныг мэдэхгүй
-Ой ухаан нь зүгээр байсиймуу?
-Гайхалтай! Бүр багынхаа юмыг ч санадаг байсан
-Дэлхийн 1-р дайныг санадаг байсан уу?
– Мэдээж, 2-р дайныг ч санана.
Яриа 3.
-Манай эмээ одоо 93-тай. Дугуй унаа л хотын гудамжаар сүнгэнээд байдаг хүн дээ. Залуу охин байхдаа манай өвөөг унтлагын өрөөнийхөө цонхоор оруулж хонодог байсан. Харин нэг өлөө явах гэсэн чинь шаты нь хүн аваад явцан, тэгээд 2 давхраас үсэрсэн дээ манай өвөө
– Тэгээд зүгээрүү?
-Тэгээд… яахав дээ хөлөө л хугалсан.
Багш дэгсдүүлээд байгаа тухай би ангийнхантайгаа ярьдаггүй байлаа. Тэд юу гэж дүгнэх нь сонин биш, харин надад хөгжилтэй. Миний өмнө яг л амьд Мянгуужин зогсож байгаам шиг санагддаг байв. Гэм хоргүй хөөрхөн ярианууд хөвөрч өгнө дөө. Өдөр бүр, хичээлийн нэг сэдэв эхлүүт л тэрэнтэй холбоотой нэг түүх ярина. Дасгал ажиллаж байхад нэг сонирхолтой өгүүлбэр таарвал зүгээр орхино л гэж байхгүй. Би нэг удаа… гээд л явж өгнө. Нүүр амаа хувиргах, биеэрээ театрчилсан хөдөлгөөн хийх зэрэгтээ үнэхээр авьяастай, хамаг л инээд бардаг сан. Заримдаа бүр нэг юм хэлчээд бид хэрхэн хүлээж авахыг ажиглаад байх нь илт мэдрэгддэг. Ер нь яриа болгоныхоо дараа ер бусын сайхнаар инээмсэглэж хүн нэг бүрийг ээлжлэн харна .
Харин заасан хичээлээс нь үлдэж хоцрох юмаар ч маруухан даа. Заах ёстой юмаа гялс манс хэлчээ л ардаас нь тэрэнтэйгээ холбоотой нэг хошин юм олж залгаад замруулчдаг хүн. Гү юм суры гэсэн хүнд муу ч гэсэн багш олдно гэдэг аз л байх л даа. Бодоод байхад, тэр залуудаа жүжигчин болохыг мөрөөддөг байгаад бүтэлгүйтсэн (Нүүр царайны хувьд ч базаахгүй ээ, эв хавгүй маш том хамар… за ер нь зургий нь тавчий доо. Хаа байсан миний блогоос хэн л олж харав гэж, харлаа ч ямар монгол хэл мэдхийм биш). Тэгээд мөрөөдлөө биелүүлэх хамгийн дөхөм ажил нь герман хэлний багш болох байсийн болуу даа л гэж бодогддог юм. Самбарынхаа өмнө зогсчоод, гадны орнуудаас ирсэн хэдэн бүрэг шавь нараа инээлгэж таашаал авна, эгээ л тайз, үзэгч 2 шиг…
Galbaatar said
🙂 2r dain.g sanagdag gaihaltai uvvu bnda
Saaral said
Эртүүд зурагтаар 1 нэвтрүүлэг үзсэн юм, бразилийн ширэнгэ ойд байдаг нэгэн хагас зэрлэг омгийнхон тэр болив эмэгтэй шиг төрж байна лээ. Төрөх болохоороо хэдэн хүүхэн дагуулж гэрээсээ жаахан холдоод модон дунд төрчихдөг, маргааш нь бүсэлхийгээр татсан усанд ороод загас барих зэрэг ажилаа хийгээд явчихна лээ. Харин хүүхдээ хүн болгох эсэхээ эх нь өөрөө шийддэг, хүүхдээсээ татгалзах бол навчинд боогоод модноос өлгөчихдөг, нөгөөдөхийг нь шоргоолж иднэ, төрсөн бүх хүүхдийн тал хувийг нь ийм хувь тавилан угтдаг гэсэн.
Японд бол өндөр настай хүмүүс дугуй унах хэвийн үзэгдэл. Манай хөрш 90 настай ганц бие эмээ хүнсний дэлгүүр орохоороо дандаа дугуйгаар жирийлгэж харагддаг. За тэр 130 насласан хүнийг бол мэдэхгүй юм. Тэгээр багш чинь бараг 70% ханатай буудаад байх шиг байна.
showtimer said
Bi ene 3 yariag xudlaa yaria gej bodoxgui bna
Anuu said
yariani uil yavdludin urnul ih hugjiltei bolj baigaa n l chuhal. busad n hudla unen etr n hend ch sonin bish kkk. hun mungu tulj bhad tolgoid n yum uldehgui bol harin demi yum bolu. za za mungu tuluud ch bolov iim eruul humor sonsono gedeg goyo l yum b. manai goshin shoguud bol … yoyo … bas l boloogui bga bid de.
jagaa said
Bagsh chen yaaavch 60 hol garsan haragdahgui bg tul buudaad l bn daa.
Амарсайхан said
Агуу багштай хүүрс байна. Намайг англи хэлний хүүрст сурч байхад бүүр агуу эмэгтэй багшилж байлаа. Дүрэм орох болохоороо царай нь чавга шиг улайна. Ингэж бичих үү, эсвэл… гээд асуухаар “ийдер ван” гэж хариулна. Англиар бол аль нь ч болно гэж байгаа юм гэсэн. Тэгээд бид багшийгаа “Ийдэр ван” гэж нэрлэж билээ. Гэхдээ бидний өмнө ориг англи хэлтэй багш байсан нь аз юм даа гэж боддог байж билээ.
ДЭНДҮҮ ДЭНДЭВ said
Энэ ногоон ханцуйт чиний гар гэдгийг юугаар нотлох?
showtimer said
Ene nogoon xantsuinaas urgeljluuleed zuraxaar neg l sonin xun zuragdaad baixiin
saihan zantai artagnan said
Саарал: Амьдал дээр ч тэр байтугай юм болно л доо. Гэхдээ манай багшид дэлхийн бүх адал явдал тохиолджээсэн нь л мундаг.
Шоутаймэр: Энэнээс ч аймар аймар юмнууд үнэн л байдийм байлээ. Гэхдээ тэгээд багш бид 2 шиг биенээ мэдрээд сонсоно гэдэг ондоо юм байх л даа. Би ер нь дутуу бичжээ. Яагаад худлаа гэх болсноо бичээгүй байна. Дараа нэмхээс.
Ануу: Би муу сурагч байх л даа. Тэхээс хичээлээ заалгүй яах вэ. Би бас жоохон нэг талаа бариад биччиж. Ер нь жоохон засаж бичьяаа 😀
Жагаа: Энд тэнд байсан, хийж байсан ажлууды нь нэмэхээр 60 гарчаад байдийн хаха
Амарсайхан: Хаха сая бас шалпал блогд англи хэлний күүрсийн тухай уншаад татаж унаад байжийнэ.
Дэндүү Дэндэв: Нэг тийм ухаалаг гар биш байна гэжүү?
Шоутаймэр: Халк зураад байнуу өөрөө, өнгө дагуу ай?
ДЭНДҮҮ ДЭНДЭВ said
Шоовой Халк биш Грийнчийг зурсан байна лээ сая би харсан
ДЭНДҮҮ ДЭНДЭВ said
Тэхлээр нь би барьцаад Шрек зурчихлаа
Saihan zantai artagnan said
Melhii zurchku…
toonimashin said
Манай Барбагшийн сургуулийн 2 хөөрхөнөө багшийн дэргэд даруухан багш байна аа.
amgaa said
Сайхан залдаг гар байна да.
Том хамартай багш нь said
зураг энд тэнд тавихаа болиороо нөхөөөөр!!! 😛
gg said
ene bagshaag chin alexsandr gediin biz dee
boogii said
za ingelee gj. tataj unaad hajuudah humuustee gajig gj heluuleeshd
Anonymous said
hi.unshaad ineeegeed bsan chin bur zalhuu hurchlee hahaha
barbie said
unshaad ineegeed bsan chin buur zalhuu hurchlee hehehehe
Gorgeous said
Хаха лайвэз ай нөгөө найг төрөхөд ээж эзгүй аргальд явцан байсан гэдэг шиг үү хаха