deeplybluesky

the honor is hidden in the justice…

Үдэлтийн бичлэг

Posted by артаньян on May 9, 2010

Анх энд блогчин болж байлаа. Эхний хэдэн бичлэг нэг ч сэтгэгдэлгүй, больюу ч гэж бодож байтал 5, 6 дахиас нь зочинтой болж эхэлсэн юм. Урам ч ороод, бичих хобби маань ч дүрэлзэн явсаар хэдийнэ бараг 3 жил болох нь дээ.  Анхны юм бүхэн гүнгзий сэтгэгдэл төрүүлэх албагүй ч, хэзээ ч мартагддаггүй. Бодит ч бай, сайбэр ч бай аль ч амьдралдаа риалити л байсан. Байж ч байгаа, байх ч байх. Насны зөрөөтэй ч, үзэл бодлын ялгаатай ч зөндөө л найз нартай болсон дог. Уншдаг, дэмждэг байсан эрхэм зочиддоо маш их баярлаж байна. Зочин нэг бүрийн сэтгэгдэл надад баяр авчирдаг. Ясны блогчин хүний л зан, гэснээс өөрийгөө жинхэнэ  блогчдийн нэг тооцдогоо санаа зовмоор ил тод хэлье😀. Нэг л гэр бүл. Найзуудаа нэрлэе гэхнээ хэтэрхий их учраас ихэнхий нь гомдоох гээд байдаг. Нэрлэвэл ч нэрлэлээ л дээ, тэр тэр… гээ л.

Одоо цаашдаа www.barbagsh.mn -д бичих юм. Энэ маань Гамп хэмээх, чухам өндрийн харайлтаар бол Сергей Бубка, хоккэйгоор бол Уэйн Грэцки болсон блогчин андтайгаа үүсгэн бий болгосон, олон найз нөхөд, зочдынхоо хүчээр өргөжин тэлж байгаа блог билээ. Харин deeplybluesky блогийн өнгө аяс буюу, цуврал онигоо сэлт, сэтгэлийн зарим хөдөлгөөн, түүнчлэн миний одоо ч дуусаагүй амьдрал болох “хэлний курс” цуврал зэрэг юмнууд энэ буланд нь тусгайлан орох юм. Удахгүй цэгцлээд, үргэлжлүүлээд явнаа. Та нарыгаа барбагш блогдоо урьж байна гэхийн ялдамд баярлаж талархсанаа илэрхийлээд ийнхүү кирилл үсгийн дүрмээр 8-9 хуруугаар кийбордыг товшоодохлоо.

Хэ, гуниг ч төрөх шиг. Хуучин байрнаасаа нүүдэг өдөр, баахан найзуудтайгаа хамаг юмаа зөөн ачиж байхдаа зогсоо зайгүй эрхлэн жаргачихаад, яг машин асаад хөдлөх болоход нэг ийм санагдаж билээ, 8 настай байхад.

15 Responses to “Үдэлтийн бичлэг”

  1. amgaa said

    Энэ блогт их дуртай байж билээ.

  2. Witness said

    Амжилт хүсье. Чиний бүх блогийг барбагш, банжиг нэт, баабар эмэн гэлгүй олж уншдаг шүү.

  3. bvjin said

    onigoonii dugaraag ix vgvilne dee bas xelnii kursuudiig…

  4. Anonymous said

    hongon gunig torov. anh ene blog deerees unshij baisan niitleluud nudnii omno jirelzeed ongorch bna. chi mongoliin blog ertontsiin ferrari shuu Arteniyan! Chinii bichlegiig unshih odor tutmiin amidraliin mini heregtsee bolson bailaa. Chamd ih bayarlalaa. Barbagsh surguuliin blogiig ulam bur shimtej unshij baigaa.

  5. sanakae said

    Анх ороол depplybluesky ямар гоё нэртэй блог вэ гэж бодож байлаа.
    За амжилт хүсэе.

  6. gg said

    ene blogt hairtai bjuuulei geye dee.

  7. Anonymous said

    anhnii setgegdel bichsen ter humuus baigaagui bi goyo bichleguudiig ni unshij chadahgui bumaih baisan bainashd. aviyastang olj ogson tedgeer humuust bas bayarlalaa

  8. Mikarito said

    За бүүр явчаагүй нь их юм. Байраа сольсон л блогчин байгаа биз. Харин ч блогспот чинь гоё шдэ

  9. Anonymous said

    bi deerh setgegdeliig honhnii bayariinhaa oin odor bichsen baina shd. kk. 5.16.nd

  10. Бум said

    Заө за блог хөтлөгчөөс мест ахиж сайтын багш болж буйд баяр хүргэе. Очноо очино. Уншина шүү

  11. Мартсанаас Дияандаа мэнд хүргээд, нэг монгол нөхөр их харамсаж байна гэж хэлээрэй. Серб сайн баг шүү

  12. Nomin-Erdene said

    13 jiliin umnux sonin dr yu bsan be?

  13. Арсун said

    Газрын гаваас ч олно шүү, хэхэ. Амжилт хүсье.

  14. tmt said

    Good luck.

  15. Bayasum said

    Reader – т гэнэт нэхх соньхон танил нэрнүүд баахнаараа гараад ирдэг байшд.. Эзэн нь блог оо ингээд байгааг мэддэг ч юмуудөө.. кк.. хальтхан уншиж үзээд хуучин найзтайгаа уулзсан юм шиг л боллоо.. ностальжидна гэдэгэрхүү л юм..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: