deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for the ‘болсон явдал’ Category

Үдэлтийн бичлэг

Posted by артаньян on May 9, 2010

Анх энд блогчин болж байлаа. Эхний хэдэн бичлэг нэг ч сэтгэгдэлгүй, больюу ч гэж бодож байтал 5, 6 дахиас нь зочинтой болж эхэлсэн юм. Урам ч ороод, бичих хобби маань ч дүрэлзэн явсаар хэдийнэ бараг 3 жил болох нь дээ.  Анхны юм бүхэн гүнгзий сэтгэгдэл төрүүлэх албагүй ч, хэзээ ч мартагддаггүй. Бодит ч бай, сайбэр ч бай аль ч амьдралдаа риалити л байсан. Байж ч байгаа, байх ч байх. Насны зөрөөтэй ч, үзэл бодлын ялгаатай ч зөндөө л найз нартай болсон дог. Уншдаг, дэмждэг байсан эрхэм зочиддоо маш их баярлаж байна. Зочин нэг бүрийн сэтгэгдэл надад баяр авчирдаг. Ясны блогчин хүний л зан, гэснээс өөрийгөө жинхэнэ  блогчдийн нэг тооцдогоо санаа зовмоор ил тод хэлье :D. Нэг л гэр бүл. Найзуудаа нэрлэе гэхнээ хэтэрхий их учраас ихэнхий нь гомдоох гээд байдаг. Нэрлэвэл ч нэрлэлээ л дээ, тэр тэр… гээ л.

Одоо цаашдаа www.barbagsh.mn -д бичих юм. Энэ маань Гамп хэмээх, чухам өндрийн харайлтаар бол Сергей Бубка, хоккэйгоор бол Уэйн Грэцки болсон блогчин андтайгаа үүсгэн бий болгосон, олон найз нөхөд, зочдынхоо хүчээр өргөжин тэлж байгаа блог билээ. Харин deeplybluesky блогийн өнгө аяс буюу, цуврал онигоо сэлт, сэтгэлийн зарим хөдөлгөөн, түүнчлэн миний одоо ч дуусаагүй амьдрал болох “хэлний курс” цуврал зэрэг юмнууд энэ буланд нь тусгайлан орох юм. Удахгүй цэгцлээд, үргэлжлүүлээд явнаа. Та нарыгаа барбагш блогдоо урьж байна гэхийн ялдамд баярлаж талархсанаа илэрхийлээд ийнхүү кирилл үсгийн дүрмээр 8-9 хуруугаар кийбордыг товшоодохлоо.

Хэ, гуниг ч төрөх шиг. Хуучин байрнаасаа нүүдэг өдөр, баахан найзуудтайгаа хамаг юмаа зөөн ачиж байхдаа зогсоо зайгүй эрхлэн жаргачихаад, яг машин асаад хөдлөх болоход нэг ийм санагдаж билээ, 8 настай байхад.

Posted in Blogroll, Тэрс..., алкохоль гэж үү, амьдралаа гэж.., бадарчин агаагийн сониноос, бодол болоод, болсон явдал, газар шороо мину, дурсамж, helnii kurs, сонирхуулахад, тансан ламын тэмдгэлл, уран панаал, хоржоонтой....., юу хийв?, onigoo, Uncategorized | 16 Comments »

Ай сайхан аварга минү гэж. Түүнийг зодог тайлуулчваа.

Posted by артаньян on February 4, 2010

1. Ай сайхан аварга минү гэж. Түүнийг зодог тайлуулчваа.  Эрэмгий, дайчин барилдаан нь үгүйлэгднэ дээ сумод. Тэр барилдах хугацаандаа олон хүн амтай, чадалтай, баян улс орны мэргэжлийн болтлоо хөгжцөн үндэснийх нь барилдаанд 3-т жагсах амжилт гаргаж чадсан. Тэр цаашаа элбэгхэн 8 түрүүлж дээд амжилт тогтоох байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Аваргаараа бахархадаг, гайхуулдаг л байлаа.

2. Мoнголчууд маань энэ явдлыг их л эмзэгээр хүлэээж авч байна. Үндэстнийх нь сэтгэхүйн хувьд ойлгож болноo. Хайрлан хүндэлдэг, ганц сайхан аваргы нь ид үед нь сумогоос гаргачxаар бөхдөө хайртай монгол хүмүүс хор шар нь буцалж л байгаа байх.
Харин Дагвадорж сумогийн л ачаар их амжилтын эзэн, их мөнгөний эзэн, дэлхий даяар дуурссан өндөр нэр хүндийн эзэн болж чадсан гэдгийг нь битгий мартаарай. Read the rest of this entry »

Posted in болсон явдал | 8 Comments »

тарчлав

Posted by артаньян on February 21, 2009

     Хөлстэй гараараа бичжийн. Хамаг бие л салгалжийн доо. Хар дарах аа гэж. Нэг айхтар зовлон байхийм даа. Яг аймар мангас чөтгөр зүүдлээгүй л дээ. Харин яагаад ч юм өрөөсөн гар хоолойн дээр тавигдчиж. Тавигдах юу байхуу, би өөрөө л тавьцан байж таараа. Нойрон дундаа. Тэгээд гар бадайраад, амьсгаа боогдоод алахжийн. Тэрийгээ мэдээд байгаа хэрнээ сэрж, хөдлөж чадкуу тарчиллаа шд. Гар нэг л болкуу газар байна, нэлээн дээшээ тавигдцан байна гэж мэдсэн. Тэгсэн хэрнээ гараа буулгы гэхээр ямар ч хүч байдгүэ. Хуруугаа ч хөдөлгөж чадку ин. Сэрэх гэж хэчнээн хүч гаргав. Байдгүэ. Дотроо хөөп! гээ л хөдлөх гэж оролдно. Read the rest of this entry »

Posted in болсон явдал | 15 Comments »

Шүдний эмнэлэгт

Posted by артаньян on November 17, 2007

dsc02434.jpg   dsc02433.jpg Аймшгийн аймар муухай зураг тавьсанд уучлаарай. Шүдний зураг байгаа юм. 20-иод хоногийн өмнө надаа байсан шүд. Хамгийн сүүлд 10-тайдаа шүдний эмнэлэг орсоноос хойш халгаж халгаж  аргагүйн эрхэнд  шүдний эмнэлэг орж….. харин ч санасныг бодвол хаа очиж нээх өвдөж зоволгүй ломбодуулав. Нэг дор 4-ийг ломбодчдийн байлээ. Үүндээ урамшаад нөгөөдөр нь дахин очиж 2-г ломбодуулах болов. Тэр 2 ч яахав бага зэргийн янгиналттай өнгөрсөн. Харин хамгийн ард байх агт арааг минь эмч сүрхий ад үзэв. Зураг дээр байгаа шүд л дээ. Угаасаа ямар ч үүрэггүй, илүүц эрхтэн юм байх аа. Өнгөр тогтсон, наадхаа авахуулсан нь дээр, дараа нь чамайг тамлана гэж эмч эгээ ятгахын. Зориг ороо л за гэчлээ. Өвдкүү биз дээ эгчээ гэсэн чинь “өвдкүэ өвдкүү, айгаад байгаан биш биз дээ, ухаан алдаж малдаж яршиг болохын биш бээз” гэдэг байшд. Нэрэлхүү зан хөдлөв. Зүгээрээ зүгээр гээ л хэ. Энд тэнд нь 2-3 тарив. Час час хийхээс өөр юм мэдэгдсэнгүй. Жоохон бадайраа л. Үе үе дарж үзээд өвдөж байна уу гэнэ. Тэгээд өвдөхөө больсны дараа “гол ажилдаа” орохоор бахиа гаргаж ирлээ. Ээжийнхээ зааж өгснөөр “ум базар вааний хум пад” гээд 3 уншчлаа.  -“Миний хүү жоохон гэдий” гэв.  Нүдээ дас аньж авлаа. Бахиараа зуугаад ганхуулж эхэлж байна. Яагаа ч гүй байхад үрчийгээдэхсэн чинь  -“өвдөхгүй байгааздээ” гэдийн байна. Нээрээ ч өвдөхгүй юм. Ичих ч шиг.   Ер нь бол татаад чангаагаад байх нь мэдрэгдэхээс биш өвдөлт гээч юм алга аа. Ганхуулаа л датаад байна. Хэзээ сугарахын бол цус их гарах болуу гэсэн шүү юм бодоо л нүдээ аниа гэвтээд байлаа. Сүүлдээ бүр гүчтэй угзарч байна.   -“Толгойг нь барьжий” гэнгүүт сувилагч нь 2 гараараа толгойноос бариад авав. Еэ бурхан минь ээ…… төмөр хоолой тасалж байгаамшиг юм болдийн байна энэ чинь. Гишгэжий гээгүй нь яамай.   -“Алив элеватор аваадль” гэснээ нэг төмөр багаж гаргаж ирэв. Тэрүүгээрээ л гөшөөд байгаа болтой юм. Тархх гээ л нэг хэсэг үртэс аман дотор унав. Еээсүүс минь гэж. Эхний зураг дээр эмтэрч унасан байдал харагдах нь уу гүй юу. Томруулаад хараарай.  -“Өө бас хагарч байна….ямар том шүд вэ….. яасан том шүд вэ” гээ л амьсгаадаж ноцолдоо л. Тэгснээ хамгийн аймар нь   -“Алив гар солих хүн байна уу, цуцаад байна, цаагуур чинь хэн байна” гэдийн. Хөлөөрөө жийжаагаад таты гээгүй нь их юм хэ.  Сувилагч нь толгой тавиад (миний толгойг барьж байсан гараа тавиад) гарах гэтэл “за бараг гарчлаа доо” гэснээ хэсэгхэн хугацааны дараа нөгөөхий чинь гаргаад ирлээ. “Тээр. Ийм л юм байсан байж таарна…тэгнээ тэр”……… Нулимс нь гарах дөхсөн  нүднүүдийнхээ өрөөсөнг нь нээж харвал зураг дээр байгаа салаалсан ёзоортой шүд байсан юм. Тийм ёзоортой болоо л гарах дургүй байж л дээ. “Май энийг оюутнуудад хадгалчих” гээд сувилагчдаа өх гэхээр  нь амаа ангайсан чигээрээ ооооон ууун гэж байгаад “өөрөө” авцан хихи. Дурсгал болгоё ч гэх шиг хэ. Тэгээ л зурагий нь аваад энд тавьчлаа. Нэг маарл чихээд өгсөн. Тэр чигээрээ үс мүсээ засуулаа л яваад байсан гэнт аймшигтай өвддөг байшд. Баралгин ууж 2 хоносон юм даг. Дагаад нөгөө ломбодуулсангууд нь өвөөд, толгой бас өвдөж, тэр талын чих гатгаад зовсоон зовсон, ярихын биш. Харин одоо бол цоглог шүү. Цагаан хэрэм гаталж Тансан ламын аялал хийгээд ирсэн. Ажил үйлсээ ч сайхан бүтээгээд. Тэр тухайгаа зураг хөрөгтэй сайхан цуврал хийнээ. Заа тэгээд энэ эмч бол Куба улсад шүдний эмчийн мэргэжил эзэмшсэн нэр хүндтэй сайн эмч Амаржаргал байсан юм. Зөөлөн гартай, сайхан сэтгэлтэй эгч байна лээ. Манай ээжийн шавь л даа. 10 жилдээ даасан ангийнх нь сурагч байсан. Харин миний энэ шүд л өөрөө ийм аймар “суурилсан” байсан болохоор тийм юм болсон хэрэг. “Мондент” гэдэг эмнэлэг нь 13-р хороололд бий.

За за зурагаа томордоггүй болгочлоо. Томруулаад харсан чинь бас арай л үзэл сурталгүй юм аа.

Posted in болсон явдал | 28 Comments »

300 төгрөг л хийчих шиг болно лээ

Posted by артаньян on October 24, 2007

Хэд хоногийн өмнө ажлаа тараад гэртээ харьж явлаа. Замд шүдний эмнэлэг тааралдахаар нь сүүлийн 20 жил шүдээ анхаараагүйгээ санав.  Яваад ортол нэг эгч байж байна. Яваад ч ороогүй л дээ. Шагайв. Read the rest of this entry »

Posted in болсон явдал, хоржоонтой..... | 14 Comments »

Гэмтсэн хүмүүсийн газар

Posted by артаньян on October 23, 2007

Бумбайсан хацартай, 6 настай, нэгдүгээр ангийн эгдүүтэй  гэгчийн царайтай хүү өрөөсөн гараа битүү гипсдээд сойцон явжийн цаана чинь. Өвдгөө ч шалбалахгүй дугуй унаж сурсан гээд байсан цагаан хэл ам болоодохсон уу яаав хн. Уржигдар өдөр лаагр дээр унтаж байсан чинь (гараа өргөцөн .. хаха) гээв гэнт л манай хүү орилоод ордог ирдэг байхгүй юу. Яаав ийв гэсэн харин бүдрээд унцан гараа гэмтээчлээ гэнээ. Тэр дороо хавдаад хачин юм боллоо шд. Гэмтлийн эмлэг рүү аваа л давхисан, үзүүлсэн, хүлээн авахын эмч гээд одоо яацийн… нэг л их пээдгэр залуу зурагаа авахуулаад ир ээ гэсэн. Ирнтгээн лүү нь явлаа. Тэнд оочирлож байсан 19-20 орчим насны нэг доожоо муутай залууг ах нь болтой нэг хүн “маанагаа” гэцэн зэмлэж байх юм. Нөгөөх нь “би уул нь нуруу гэж хэлсийн шдээ” гэцэн. Хэрэгт дурлавал нуруу гэсний нь эмч нь нүүр гэж сонсоод нүүрнийх нь зургийг авцийн гэнээ. Нуруунаас нь өөр юм аваад байхад өөрөө мэддэггүй л юм байх даа.  Цээж зурагнаас хэр ялгаатай гарсийн бол. За тэгээд оочирлох зуураа хүүг байцаалаа. Миний хүү яг яасийн аавдаа хэлчих гээ л. Тэгсэн харин гашаа руу авирч байгаад унацан байгаа байхгүй юу. Тэр хүн аалз хүүхдүүдийг уруу татнаа гэж. Оочирлож оочирлож зурагий нь авахуулчаад ирсэн, харин нөгөөх чинь (хүлээн авахын пээдгэр) харж харжээснаа тайлбар бичүүлээд ир гэдийн. Өөрөө гүчирсэнгүй болтой дог шүү. Тайлбар бичих эмчий нь баахан хайсан хүмүүс байхын. энэ тэрүүгээр гүйж байгаад нөгөө эмчий нь хамгийн түрүүнд олоод бичүүлээд авлаа. Ер нь хаа очиж хөөрхий нээх хүнд суртал муртал анзаарагдаагүй ээ. Харин агаа өөрөө урьд гартаа мэс засал хийлгэх гэж хахуульдаа хүрч байсныг дараа бичимз. Гарын яс цуурсан гэсэн оноштойгоор гипс тавиулсан хүү маань. Тэгсэн тэр гипсийн өрөөнд нэг ах хүү дөнгөж гипсдүүлсэн хөлөө хараад толгой сэгсрэн гайхаад сууж байх юм. Яасан гэсэн чинь …..ах хүү хэлдийн. “Миний энэ  хөлийн дунд хуруу хугарсан гэсийн, ингэж л гипсдэх ёстой юм байх даа”. Харсан чинь өвдөгнийх нь доохноос эхлээд бараг хурууны үзүүр хүртэл нэг л их том гипс тавьсан байхийн. Харамсалтай нь яг хугарсан хуруу нь бүтнээрээ цухуйцан. Тэр хуруунд тэр гипс үйлчилсэнгүй ээ. Тэрийг хараад бас сонин болчжаагаа байхгүй юу. Хүүгээ аваад аль болох зөв сайхан гипсдүүлчих санаатай үзсэн боловч эмч нь нэлээн ууртай хүүхэн. За энэ байтугай эсийн юм болох юм байна гэж бодоод дэмий л санаа зовнин чимээгүй харж суулаа. Бас нэг эгээ гараа дөнгөж гипсдүүлцэн, хуруунууд нь татаад байна гээд аймар үрчийлттэй сууж байснаа тэссэнгүй юү яасан эхэр татан уйлж эхлэв. Хөөрхий их л тарчилж буй болтой юм. Том хүнийг өвдсөнөөсөө болж тэгж уйлахыг анх харав. Тайвшруулах тариа хийлгээд байх шиг байсан. Бас нэг хүнд гарын согтуу этгээдийг носийлкэн дээр аваад орж ирж байна. “Хэдэн настайв” гээ л эмч зандрах юм. Хариуд нь “үхээгүй юу” л гэхийн. Тэгж л их уйдсийн байх даа амьдралаас. 
Гэмтлийн эмлэг дэрх үйл ажиллагаа дуусч гэрийн зүг явлаа. Ээж мээж зүгээр бөөн л юм ярьсан хүн сандарцан хүлээж байна. Манай хүү тэгсэн гипстэй гараараа элэг мэлэг рүү цохисон л хүн яваад байсан. “Би чулуун хүн байна!!!”. Сойсон гараа буулгаж толинд хараа л. “Аав би ямар харагджийн”. Чулуун хүн болциймшиг санагдсийн байх даа хөөрхий. За чи шөнө л битгий уйлаарай даа гэж бодож байсан. Хөөрхий минь шөнө яг л уйлсан даа тэгээд. Унтаж чадахгүй л байн байн сэрж уйлаад. “Аав энийг аваад өг л дөө” гээд. Аргалж анхаарлын нь сарниулах гэж худлаа үнэн бөөн л дажин боловшд хихи. Гэхдээ өнөөдрөөс гайгүй болно л доо. Гипс чинь эхний 1-2 өдөр чилж өвтгөдөг юм. Дараа нь загатнана гэж том асуудал бий дээ бас. Яадийн байгаан одоо. За нэг иймэрхүү иймрэхүү юм болсийн. Нээрээ намайг гараа өргөж унтдаг гэснээс улсуудын нүдэнд дээшээ харж хэвтчээд гараа тааз руу өргөсөн хүн харагдаад байгаамшиг байшүү. Хэхэ уул нь тэгж биш, зүгээр дээш нь сунгаж хэвтдийшд.  Яг хэлж болохгүй балай үйлдэл юм аа тэр. Тэгж хэвтсэн зурагаа тавидиймуу.

Posted in болсон явдал | 25 Comments »

Тас харанхуй, цэв хүйтэн.

Posted by артаньян on September 21, 2007

Өнөөдөр манай Ама дээд зиндаанд анх удаа орж ирсэн Гоэдо хэмээх уяа нь уртсаад байгаа шинэхэн залууг дээр гэгч нь гаргаж шидэв. Бахдалтай санагдсаныг хэлээд юүхэв. Үнэн гоё. Дараа нь ажил руу ирэх гээд нэг их яараа л гарсан. Автуусны буудал дээр ирээд түрийвчээ мартсанаа мэддэг байгаа. Ямар ч мөнгө байхгүй, гэр буудлаас мангар хол. Тамхинаасаа 5-г бариад (хааяа нэг тамхи зуух зүгээр санагдаад байдаг юм) түцний хүнээс 200-гаар авчих гэж гуйлаа хэхэ. Эгчээ би танайхаас дандаа тамхи авдаг, мөнгөө гэртээ мартчлаа, ажлаасаа хоцрох гээд байна та энийг 200-гаар авчих тэх үү … хэхэ. Тэгсэн эгч хүү царай ч алга. Юү юүгүй автуус ч ирчлээ. Кондукторт нь учраа хэлий гэсэн ч яг тулсан чинь хэлж чаддаггүй ээ хэ. Ганц буудал явчий гэсэн л үг гарсан хэхэ. Тэгээд кондукторыг цаашаа харангуут нь урагшаа зугатаав. Хэдэн буудал хүний наагуур цаагуур орж хяламхийсээр ажил дээрээ ирлээ. Гэцүү юм боллоо шд. Тэгж байтал 2, 3 жилийн өмнө болсон нэгэн явдал санаанд ордийн байна. Шинэ жилийн өмнөхөн өвөл машинтайгаа явжээсэн, таньдаг хүн гар өргөөд зогсож байхтай нь таарав. Сайн хүн болоо л зогслоо. Юу байна, хаа хүрэх нь үү гээ л нэг л их сайн хүн. Тэгсэн харин дарь эх гэж авдиймдаа, өө чадахгүй гэлтэй биш мань  дөхүүлэд өгий мөгий гэцэн. Дуртай царай гаргаа л сонин сайхнаа яриа л. Харин яриандаа халуураад бензин хийх гээд явжээснаа таг мартавшд. Баахан гудамж ороогоо л явж өгөв. Бензинээ санасан ч буцахдаа хийлгэе гэж шийдлээ. Мань хүн ч гэж нэг олзуурхсан амьтан хүрэх газраа хүрээд буугаад алга болов. Агаа тэндээс хөдлөөд 2-3 гудам ороогоодохсон чинь л төмөр хүлэг маань унтарчваа. Астаачраар нь эргүүлэн зүтгүүлж байтал нэг айхтар хонхор луу орж явчлаа. Гарна гэж байхгүй нь мэдээж. Агаа өөрөө гэр хороолол руу орчихоороо төөрөмтгийг хэлэх үү. Баахан чалчаад байсныг ч хэлэх үү, замаа ч сайн санахгүй амьтан. Энэ нэрэлхүү зан уу. Еэ хүүр еэ хүүр гээ л хэхэ. Жолооч ч бол доо гэж өөрийгөө баахан хараалаа. Тас харанхуйг ч бүр ярихын биш ядаж сар ч байхгүй.  Дээрээс нь айхтар хүйтэн байна. Ямар нэг юм хийхгүй удвал осгохын байна. Ямар ч байсан гарлаа даа тэгээд. Тээр тэнд нэг гэрэл ёлтойж байна. Тийшээ очсон нэг дэлгүүр байхын. Гадаа нь машин зогсцон. Ороо л учраа хэллээ. Мэдэхгүй газар ирээд хонхор луу орцон, бензин дуусцан, бензинээсээ илүүчлээч илүү мөнгөөр авий энтэр гээ л урсгаж гарав. Харин тэгсэн нэг ах хүү шууд үгүй гэдэг байшд. Гайхалтай хэхэ. Зоо зоо…. ядаж хаана нь юу байгааг юу мэдэхийн арга алга. Яг л сохор хүн шиг. Зам нь хаана байгаан, колонк ойрхон байгаа ч юм уу гүй ч юм уу бүү мэдээ. Буцаа л машин луу гаа шогшив. Тэгтэл ойрхон нэг залуу явж байхын. За сайн байна уу, мань чинь ингээд…….хөгшөөн туслаач нутгийн хүн байна даа …. Мянган цаасанд бензин хийгээд ирээч ирэхээр чинь 2000-г өгий гэлээ. 18-19 орчим настай болов уу гэмээр тэр хүүхэд эргэлзэнгүй байснаа за саваа өгчих гэсэн агаад ядаж сав ч байдгүй наасан. Ахын дүү гэрээсээ сав аваад бензин аваад ир … гэсэн хэхэ даварцан. Тэгсэн мань хүн нэгмөсөн 2000-г өгчихөө аягүй бол асахгүй гэдийн байна. Зөв л дөө уг нь. Хачин далийгаад зогсцныг хэлэх үү 2000-д ч бараг асахааргүй байсан юм. За тэгвэл чамайг ирэхээр чинь 3-г өгий гээ л өгөөд явуулчлаа. Явсаных нь дараа бодов. За даа энэ хүүхэд ч ирэхгүй л бол уу даа. Одоо бөөн баяр, архи аваад уучих биз. Аягүй бол нутгийн индиануудтай буцаж ирээд…. гэсэн юм бодогдож ямар хүчгүй арчаагүй байгаагаа мэдрэв. Нөгөө талд бас нэг гэрэл ёлтойж байна. Өөр нэг дэлгүүр. Тийшээ орж дулаацаж юм уунгаа болсон явдлаа ярив. Худалдагч эгч хэлжийнаа: ээ чи нээрээ яасан бодолгүй хүүхэд вэ, энэ хавийнхан чинь бөөн хулгайч дээрэмчид, одоо хэзээ ч буцаж ирэхгүй, аягүй бол чамайг одоо элэг бариад…. яана даа яана хүү минь энэтэр гээ л бүр концертгүй болгодог байшд хэхэ. Агаад байсан тосолны нэг литрийн саваа аван (тэрүүгээр одоо хэдэн удаа зөөх гэсэн юм бол) эгчээр сайтар заалгаад гараад алхчлаа. Замаа  сайн цээжлэх юм шүү гэсэнэрхүү юм бодоо л. 10-аад минут алхлаа, бүткү нээ, буций яршиг хүн амьтан л дуудахаас. Харин машиндаа ойртоод ирсэн  -хөөе чи чинь яачваа гэцэн, нөгөө банди нэг их том канийстрны хажууд инээгээд зогсч байдаг байгаа. Баярласан гэж (бас жоохон цочсон хаха). Гэхдээ тэрнийг эргэж ирсэнд, хүн чанар гаргасанд нь тэгж их баярласан хэрэг. Тэвэрч аваад үнсэх нь холгүй ээ агаа. . Одоо чам шиг ийм залуучууд байхгүй шүү, чамайг эргэж ирэхгүй юм байна л гэж бодож байлаа гэж хэлсэн. Манай хүн ч нэг их том буян үйлдцэн, угаасаа ийм хүн л дээ гэсэн юм яриа л. Баярласандаа 5000-г өгсөн. Түүнийг Жагаа гэсэн санагджийн. Тухайн үедээ утсаа өгч авалцаа л байсан. Шинэ жилээр чамтай уулзанаа гэсэн боловч агаа нь хэдхэн хоногийн дараа шоудаж явжаагаад утсаа хаяцан. Тэр чигээрээ дугаараа ч сольцон. Намайг тоогүй л залуу байна даа гэж бодсон биз. Ийм л юм болсийм даа. Хүнд сайн санаж явахад хариу тус ирдэг л юм байна гэж боддог болсон тэрнээс хойш.

Posted in болсон явдал | 6 Comments »

Цаг хагас буу халсан нь

Posted by артаньян on August 15, 2007

За өнөөдөр нэг жаахан юм бичье гэж бодлоо. Ойрд блогоо нээж харалгүй удсан байна. Pearly охин маань нэрий нь том жижиг үсгээр бичсэнд хөрөөний ир шиг гэж эгдүүцэв бололтой. Гэхдээ яг жинхэнээсээ эвгүй санагдвал хэлээрэй. Засчнаа. Одоо нэг аймшигт явдлын тухай ярья. Саяхан манай япон захирал нэгэн найзыгаа дагуулан монголд 7 хоногийн хугацаатай ирсэн юм. Тэр найз нь бас айхтар гараа тэгжаагаaд. Read the rest of this entry »

Posted in болсон явдал | 3 Comments »

хөгийн ч юмаа даа

Posted by артаньян on July 19, 2007

Өнгөрсөн өвөл тохиолдсон нэг явдлыг ярих уу. Цалин буугаад удаагүй байсиймаа, нэг удаа такси бариж ирээ л ажлын үүдэнд ирсийн. Тэгсэн чинь нэг залуу надтай зөрөөд тэр таксинд суух гэж байнаа янз нь. Жолооч ч мэргэжлийн дадлага туршлага гаргаж яг тэр залуугийн харалдаа зогсдийн. Би ч буух болоод, ядаж байхад хэрэгтэй хэрэггүй юм чихэж явдаг том цүнхтэй. Read the rest of this entry »

Posted in болсон явдал | 2 Comments »