deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for the ‘газар шороо мину’ Category

Үдэлтийн бичлэг

Posted by артаньян on May 9, 2010

Анх энд блогчин болж байлаа. Эхний хэдэн бичлэг нэг ч сэтгэгдэлгүй, больюу ч гэж бодож байтал 5, 6 дахиас нь зочинтой болж эхэлсэн юм. Урам ч ороод, бичих хобби маань ч дүрэлзэн явсаар хэдийнэ бараг 3 жил болох нь дээ.  Анхны юм бүхэн гүнгзий сэтгэгдэл төрүүлэх албагүй ч, хэзээ ч мартагддаггүй. Бодит ч бай, сайбэр ч бай аль ч амьдралдаа риалити л байсан. Байж ч байгаа, байх ч байх. Насны зөрөөтэй ч, үзэл бодлын ялгаатай ч зөндөө л найз нартай болсон дог. Уншдаг, дэмждэг байсан эрхэм зочиддоо маш их баярлаж байна. Зочин нэг бүрийн сэтгэгдэл надад баяр авчирдаг. Ясны блогчин хүний л зан, гэснээс өөрийгөө жинхэнэ  блогчдийн нэг тооцдогоо санаа зовмоор ил тод хэлье :D. Нэг л гэр бүл. Найзуудаа нэрлэе гэхнээ хэтэрхий их учраас ихэнхий нь гомдоох гээд байдаг. Нэрлэвэл ч нэрлэлээ л дээ, тэр тэр… гээ л.

Одоо цаашдаа www.barbagsh.mn -д бичих юм. Энэ маань Гамп хэмээх, чухам өндрийн харайлтаар бол Сергей Бубка, хоккэйгоор бол Уэйн Грэцки болсон блогчин андтайгаа үүсгэн бий болгосон, олон найз нөхөд, зочдынхоо хүчээр өргөжин тэлж байгаа блог билээ. Харин deeplybluesky блогийн өнгө аяс буюу, цуврал онигоо сэлт, сэтгэлийн зарим хөдөлгөөн, түүнчлэн миний одоо ч дуусаагүй амьдрал болох “хэлний курс” цуврал зэрэг юмнууд энэ буланд нь тусгайлан орох юм. Удахгүй цэгцлээд, үргэлжлүүлээд явнаа. Та нарыгаа барбагш блогдоо урьж байна гэхийн ялдамд баярлаж талархсанаа илэрхийлээд ийнхүү кирилл үсгийн дүрмээр 8-9 хуруугаар кийбордыг товшоодохлоо.

Хэ, гуниг ч төрөх шиг. Хуучин байрнаасаа нүүдэг өдөр, баахан найзуудтайгаа хамаг юмаа зөөн ачиж байхдаа зогсоо зайгүй эрхлэн жаргачихаад, яг машин асаад хөдлөх болоход нэг ийм санагдаж билээ, 8 настай байхад.

Posted in Blogroll, Тэрс..., алкохоль гэж үү, амьдралаа гэж.., бадарчин агаагийн сониноос, бодол болоод, болсон явдал, газар шороо мину, дурсамж, helnii kurs, сонирхуулахад, тансан ламын тэмдгэлл, уран панаал, хоржоонтой....., юу хийв?, onigoo, Uncategorized | 16 Comments »

Гэхдээ сүүлийн үед нэг л бахтай сайхан байх чинь…

Posted by артаньян on September 12, 2009

Монгол хөвгүүд охид их спортоор дэлхийн дэвжээг хотолзуулах болов. Болов ч юу байхав. Угийн дэлхийд данстай юм. Гэхдээ сүүлийн үед нэг л бахтай сайхан байх чинь…
            Монголын баг тамирчид тэмцээнд явлаа л гэдэг, ирлээ л гэдэг байлаа. Баяр хөөр юучгүй, дасгалжуулагчийн ганц нэг яриа л сонин дээр гарна. … болсонгүй дээ… гэхдээ шагналт 5-р байр, 7-р байр гэдэг бол том амжилт юм шүү гэж өөрсдийгөө тайтгаруулаад л. Одоо тэгэхгүй нээ хэдүүлээ. Дэвжээнд гарсан хүүхдүүдийнхээ захыг мушгиж, алт уу мөнгө үү л хэлэлцэх цаг ирж.
           Бөхөөр явсан манайхан дэлхийн дэвжээнд хоккэй тоглодог болж. Гадны бөхчүүдээр дэвжээ арчихыг хэлжаагаан хэхэ.
Хэдэн зуун япон хүмсийн шилмэл эрсээс манай хэдийг хазайлгах хоншоортой нь битий хэл дөхүү байгаа нь нэгээхэн ч алга. Түүнчлэн Монгол улс дахин дэлхийд баттай данслагдан гарч ирсэн үеийн (1960-70, 80 он) бөхийн амжилт нэгэн хэсэг тасраад одоо эргэн гарч ирсэн. Түвшинбаяр, Цагаанбаатар,… ах нарынхаа буухиаг залгаж яваа энэхэн үеийн эрэлхэг хөвгүүд.
           Тэгээ л буудлагаар явахаар хэд ч буудсан оносон цэгтээ л яг онох гээд байхын. Тэгээ л Гүндэгмаа маань мөнгө аваа даа аягүй бол, буудсан нүхээрээ буудчаад байх чинь оноогүй байна энэ тэр гээд.
            Гэтэл сая боксоор явсан хэд маань хүн амьтныг нүдэж нүдэж иржээшд. Нөгөө гарьд магнай дээр Дондгоо гатан: Read the rest of this entry »

Posted in газар шороо мину | 19 Comments »

Үлгэр сэлт….

Posted by артаньян on January 30, 2009

Өөлөн эх дөрүүн хүү нэг охинтойгоо товхийтэл аж төржээдийм санжээ. Бүгд эднийг хаясан ба тэдний мэдэлд Есүхэй эцгийн үлдээсэн хэсэг хар шугуй л байх ажгуу. Гэвч энэ шугуй түмэн янзын өгөөжтэй юм санж. Ан гөрөө вайнуу вайна. Түлээ түлш вайнуу вайна! Гэвч хүүхдүүд нусгай бацаанууд хэвээрээ байлаа. Нэг хоёр мөчир чирж ирхээс цаашгүй. Юун туулайны мах! Холтос мэрж чадуул их юм. Read the rest of this entry »

Posted in газар шороо мину | 13 Comments »

Залуусаа, болоогчдоо, уншигчдаа!

Posted by артаньян on January 6, 2009

Хэвийн үед бєєр нь цуснаас бодисийн солилцоонд хэрэггүй болсон хорт бодисууд болох [[[азот]], креатинин зэргийг цуснаас шүүж шээс болгон ялгаруулдаг. Үүнээс гадна бєєр нь гормонууд ялгаруулан цусны даралт, цусны тєлжилт, яс хэлбэржилтийг зохицуулдаг. Гэтэл олон євчин, шалтгааны улмаас энэхүү бєєрний үйл ажиллагаа алдагдаж хүн бєєрний дутагдалд ордог. Бєєр цуснаас хорт бодисуудыг шүүж шээс болгон ялгааруулах үйл нь алдагдаж, хүн шээсэндээ хордож эхэлдэг, улмаар энэ нь ком, үхэлд хүргэдэг байна.

Бөөрний дутагдлын тухай жоохон ойлгочих санаатай http://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D3%A9%D3%A9%D1%80%D0%BD%D0%B8%D0%B9_%D0%B4%D1%83%D1%82%D0%B0%D0%B3%D0%B4%D0%B0%D0%BB -рүү орж харав. Read the rest of this entry »

Posted in газар шороо мину | 11 Comments »

Наадмын бичлэг

Posted by артаньян on July 10, 2008

Бушуухан нэг наадмын бичлэг оруулахгүй бол оройтох нь байшд.

Наадмаа гэж. 12-ны өдөр ёс юм шиг бороо орно. Бөхчүүдийн бор ууц хөлсөндөө нэг гялалздаг бол бороонд нороод бас нэг гялалзнаа гэж. Нар хур тэгширсэн гэж нэвтрүүлэгч нь дуржигнуулсаар байгаад тэгдэг байхаа. Тэнгэрийг ятгаж байшд. Уржнангийн наадмаар билүү дээ, нэг их ширүүн бороо орж, тэр борооноор Их аварга маань До. Ганхуягийг нэг их хөөдөг чинь. Юм юмаараа илүү гарна уу гэхээс дутахааргүй начин маань харин харимал аваргаас бэргэж ухарч гүйж байгаад нойтон өвсөнд халтираад уначиж билээ. Аварга маань юундаа ч тэгж шаралхсан гэлээ дээ байз, одоо мартжээ. Бөхийн өргөөний Нямдоржийн хүү Ганбаатарыг начинд зүтгүүлжаахад нь Ганхуяг “мэдэлгүй аваад” хаяцан ч гэлүү. Тийм ч юм байх л даа. Тэр байтугай юм болж байдаг ертөнц, тэр бөх гэдэг чинь. Гэснээс тэр Ганбаатар гайгүй явмар янзтай залуу байдаг шүү. Ууг нь тэр Мөнгөнцоож эднүүсийг нэг “үе” болж гарч ирэх нь үү гэсэн байхгүй ээ. Жижиг Сүхбат тэргүүтэй хэдэн залуу заанууд шиг гараад ирэх хүүхдүүд алгым байх да. Гохшуузаан маань их хуралд сонгогдов уу яав, энэ жил бас зодоглоно гэнэ дээ аягүй бол. Баруун талын засуулууд нь “аригаатоо…” гэжаагаад мань хүнийг цоллох юм гэсэн. Энд байна лээ исцнаар нь. За тэгээд хүн болгон бөхөд дуртай хойно бөхийн тухай зөндөө л бичих байлгүй.

Морь луу орноо. Барилдааны дундуур айрагдсан таван морийг цэнгэлдэхэд оруулж ирж цоллодын тээ. Цэнгэлдэх гэснээс багадаа 1001 шөнийн үлгэрийг уншсан биш цэнгэлдэх гэхээр инээд хүрээд байдаг байжлээ. Тэр номон дээр сээксдхийг цэнгэл үйлдэх гэж бичсэн байдийн. Төв цэнгэлдэх хүрээлээн гэж. Сонсохоор л инээд хүрээд хэхэ. Наадмын тухай бичлэг гэсэн, нэлээн дампуу болохжийн…, гол юмаа бичьяаа. Уул нь барианд орж байгаа морьдыг ойроос харахаар самсаа шархирдаг юм шүү дээ. Даанч истжоонд орж иржаагаа тэдгээр морьд тээр холоос харагдах ч гүй, цоллооч нь ч тэгсгээд гялс манас дуусчаад яваад өгнө…. тэр үйл явдал ер нь анзаарагдахгүй болоод өнгөрчдийм дөө. 2 сайхан том дэлгэц байрлуулчуул гоё байхгүй юу. Тэгээл морий нь ойроос авж маваа л, давкиж байгаа бичлэгээс нь хальт хальт харуулаа л. Мөнгө байхгүй л дээ. Гүэ юу….. байгаа л даа. Өөр хүмүүс авцан. За тэрчяхү, наадам болжаах чинь өөр юм ярий. Гүрээ ах маань сайхан тайлбарланоо. Баян ходоодны хүүхэдтэй ярьжаага энтэр нь гэж, хошуугаараа бараг тэр хүүхдийг ороож авангаа алдна хөөрхөн.

Сурын харваа гэж нэг эд байнаа. Бас хөөрхөн олон үзэгчтэй. Тэгсэн хэрнээ Монголчууд өөрснөө нэг их сонирхохгүй. Ямар яасан улсын мэргэн, гарамгай мэргэн энээ тэрээ гээ л дараа нь баахан юм болно. Сурын холбоо нь тэгээд бүтэн жил таг. Уул нь сурталчлаад, сээкц дугуйлан мугуйлан үүсгээд тээ. Түгүүл бас хөгжийшд. Гү байдаг л байлгүй дээ тиймэрхүү юм. Надаас дор хүн гэж хаа байхав. Уг нь сур харвааны орчин нэг сайхан тайван, амар амгалангийн орон шиг санагддийн надаа.

Уул нь маргааш наадам гээ л, хэдэн нөхөдтэйгөө айраг уугаа л чанасан мах огтлоо л, шинэ гэдэс мэдэс чанаа л ай. Зурагтын өмнө сууж бөх яриа л, судлаа л, маргаа л, мөрий тавиа л суужаах ч чухам Монгол эр хүний жаргал мөн дөө. Даанч би маргааш өглөө 7.30-д босдгоороо босч, өдөржин хоккээчин, дижичингээ хийнэ. За яахуу хэдэн сайхан уртын дуу утсан дээрээ хуулж аваад чихэвчээ зүүгээд зогсчино доо. Гү энэ чинь хоолой зангираад…. хувь заяандаа гомдож шаралхаад байгаан байх даа.

Наадмаар морины хүүхэд битгий ойчоосой доо. Мориноосоо ойчоод өвдсөндөө ч бус, “ойчоогүй бол түрүүлэх байсийм” гэсэн хор шараараа уйлж зогсоо улаан хацарт хөрслөг Монгол хүүхдүүдээ харахаар хоолой аргаад байдийн. Эвий гэж.
Хүлэг морьд маань битгий бахардаасай. Сайхан тунгалаг нүдний нь гал бөхөөд, ам нь ангалзан, амь тэмцэж буй Монгол морь. Хүлэг морь юм хойно өндийх гэж оролддийм. Эзэн хүн нь нулимсаа баран харамсдаг. Монгол хүн мориндоо дэндүү хайртай даа. Адуун сүргийн тоос нэг үнэрлэх сэн.
За тэгээд монгол түмэн минь сайхан наадаж, шавайгаа ханатал баярлан цэнгэх болтугай. Таасан бөх тань түрүүлж, уясан морь нь хурдан, тавьсан сум тань мэргэн байг. Сайхан наадаарай!

Posted in газар шороо мину, юу хийв? | 14 Comments »

“Ховдгийн гай” киноны тухай (товчлол).

Posted by артаньян on July 8, 2008

Ховдгийн гай гэж хөөрхөн кино гардаг байжлээ. Монголын анхны боодий биетэй залуу гарна. Тэгээ л алтан сүх мүх (хүний нэр биш, жинхэнэ алтаар хийсэн сүх) зөндөө л юм гардаг сан.

Эхлээд нэг боодий залуу байгаль иклоогт хор хөнөөл учруулцан явжээдийн. Худлаа зориуд камер луу харуулж булчин мулчингаа чангалнаа бас. Гэхдээ Болдын хажууд бол юучшлдээ. Тэгээ цангангуутаа худагаас ус уудий. Тэр нь юун ч өндөр устай худгав. Шууд тонгойгоо л ооэгг ооэгг (зээл үг шүү, асуувал эзний нь хэлнэ) гээ л уучна. Тэгжээсэн бүсэндээ гавчуулсан сүх нь ус руу цүлхийтэл унчжаагаан. Мань түлээчин яаж өөрөө унчаагүй ин. Араас нь баахан харна. Ойрхон харагдуул авах гээд байгаа болтой юм. Тэгсэн гээв гэнт худгаас нь лусын эзэн ч юмуу нэг хүн гараад ирнэ. Ус руу нь юм унавуу гүй юу ухасгээд гараад ирхийг бодуул их л уйддаг болтой тэр хүн.  Хар усан дотор хэнтэйгээ ч яриху дэ тээ, уйдалгүй ч яахуу. Түүний байдал төрхийг тоочих ану: тэрээр эрх чөлөөний хөшөөрхүү моодоор хувцалдаг боловч харин бамбарны оронд баахан “сүхнүүд” барих дуртай. Овор байдал нь хаалк шиг том агаад дифүүзр шиг чанга дуугаар ярьдаг ажгуу. Тэгснээ бас их шоглоомтой… Эхлээд алтан сүх гаргаж ирээд “энэ чиний сүх мөн үү?!” гэж асууна. Мань түлээчин эр эд мэддгүү хүнүү исүүл айсан уу “жа, миний сүх биш вайнаа” гэнэ. Дараа нь мөнгөн сүх гаргаж ирээд дээрхийн адилаар ярилцна. Хамгийн сүүлд нь өөрийнх нь муу сүхийг гаргаж ирнэ. Муу ч юу байху ган сайтай лаг л сүх байсан байх. Мань түлээчний нүүрэнд баясал тодрон сүхээ буцааж авлаа. Харин тэрхүү аварга эр түлээчнийг шударга хүн байна гээд алтан сүхий нь бас өгчдийн. Мөнгөн сүхий нь яадгийг мартчиж, өөрийнх нь сүхийг ч бас яадаг билээ мартжээ, соорий. Алтан сүхээр мод цохиж болдгүү болохоор өөрийнхийг нь өөрт нь үлдээсэн байж таараа гэж лоогикдов. Бас шидэт хөрөө мөрөө гардаг ч билүү. Тиймэрхүү нарийн ширийний нь сайн сандгүй ээ. Нээрээ соорий шүү нөхөд мээн!
Харин нутгийн бас л нэг алтан шар дээлт баян нөхөр (хаан нь ч юмуу мидкүэ гэснээс энэ алтан шар дээлтүүд яасан ч их юмдээ) энэ бүгдийг мэдчээд худаг орж алтан сүх авах гээд наачна. Шар дээлт зориуд ноорхой дээл өмсөж, өөрт байгаа сүхнүүдээс хамммгийн миаг нь сонгож аваад гарлаа. Муу сүхээ чулуудаад оронд нь алтан сүх авна. Хэдэн цаас хаяж их хуралд ороод хэд хэд нугалж авах нь. Гайхалтай адилхан сонсогджийнуу? За тэгээд мань хүн ойд очоод худаг руу нэг өнгийснөө сүхээ эв хавгүй гэгч нь чулуудлаа. Сүх нь ч сүх шиг живээд алга болсон, нөгөө том эр ч гарч ирсэн. Тэр нээрээ уйдцан гар аа, хүнээр тоглоод салку. Эхлээд өөрийнх нь сүхийг өгдийн. Тэгсэн мань баян тэрийгээ таньдгүй гэжийшд. Энэ хогоор яадийн гэснээ холоо шидчдийн. Дараа нь мөнгөн сүх өгнө. Тэгсэн “арай л биш вайна” гэснээ бас газар зөөлөн тавьж мавиад. Эцэст нь алтан сүх өгсөнд мань баян хөл нь газар хүркүү баярлаа л…… күү нээрээ хэд хэдэн орд газрын лиценз цохьцон ч юм уу, тусламжийн мөнгөнөөс нэлээдийг шууцан хүн л ингэдэг байх даа. Алтан сүх хараад мань баян ” энэ мөн байна, энэ яг …. яааг мөн.. ” хэмээн чичирхийлсэн юм. Хажуунаас нь хүн (сурвалжлагч) асуувуул “энэ угаасаа минийх, би шударга хөдөлмөрөөрөө олж авсийн” гэх байсан байх даа. Даанч асар удалгүй нэг их том гутлын хоншооор цухуйн гарч ирээд мань шар дээлтийг дунгуй хадтал өшиглөлөө. Түүгээр үл барам хамар нь нэлээн “зантайж, сартайсан” байх нь тэр. Худгийн эзэн гярхай нэгэн ажээ. Гэхдээ яг тэр үед худгийн эзэн түргэдсэн байж болох талтай боловч тэрэн шиг цагий нь олно гэж юу байх билээ. Тэгээгүй бол худгийн сан хөмрөг дундарна.
Харин та бидний сэтгэлд бас нэгэн “худаг буй”. Олон олон алтан, алмаазан дээлт нөхөд тэрхүү худагаас алт эрдэнэсий нь хаман сууна. Худгийн эзэд гярхай, хараагүй биш харсаар суугаа авч өшиглөх хөл нь тушаатай ажээ. Гэвч нэгэн цагт шударга үнэн ялан дийлж чөдөр тушаагаа хамх татан, тэрхүү парзийтуудын хамар дундуур нь өшиглөх цаг ирэх бөлгөө. Алт эрдэнсээ манан сууж, “өөрсдөө хэрэглэдэг” cайхан цаг айсуй гэдэгт итгэн сууна би. Ай хөөрхий гэж….

Энэ бичлэгт сүх гэдэг үг 26 орлоо. 76 хүргэх гэсэн боловч бичлэгийн үг өөрөө 77 тул боломж олдсонгүй.

Posted in газар шороо мину | 14 Comments »

Улсын туг мандуулсан

Posted by артаньян on May 29, 2008

Өчигдөр орой 17 цагаас манай хүүгийн “сургуулийн баяр” болов. Ээж нь завгүй, аав нь амармаар байсан тул хариугүй л арга хэмжээг нь тасалчих дөхөв. Анхных нь “юм” болжийн доо энэ чинь гэж бодоод хүүгээ хөтлөөд гарлаа. Сургууль дээр нь очсонд хүүхдүүдийг гадаа үлдээгээд эцэх эхчүүдийг сургуулийн барилгын дотор талын талбайд цуглуулав. Тайз зассан, хөгжимчид ч ирсэн байна. Тэгж тэгж хүмүүс шуугиад явчихаар нь хартал Albania  гэсэн нэр бүхий далбаа толгой дээрээ өргөж барьсан хэсэг хүүхдүүд гараад ирлээ. Бодвол Албаничууд л бололтой хэдэн улсууд алга ташин инээлдэж байна. Тэгээд цаашаа улс орнуудын хүүхдүүд тус бүрийнхээ далбааг барин цувралдсаар байна. Болгар, Хятад, Чех, Хорват…..
Сэтгэлд минь Монгол гэж гарч ирэх л байгаа даа гэсэн бодол эргэлзээ төрөөд болдгүй. Айдас гэмээр юм уу даа. Тунирхал ч гэж болох. Юм юманд мэдэгдэж дурдагдахгүй өнгөрдөг болохоор үнэндээ бардам итгэл алга. Тэгээд ч манай хүү л Монголоос сурдаг юм. Хүүхдүүд гарч ирсээр, тухайн орных нь эцэг эхчүүд алга ташин баяр хүргэсээр. Тэгтэл ч Монголын далбаа гараад ирлээ. Хүү маань ганцаараа. Сая өмсөөд гарсан шар цамцтайгаа. Далбааныхаа зураг бүхий том цаасаа байдгаараа өндөрт өргөцөн байхын. Сэтгэл хөөрч, хоолой бачуураад явчлаа. Тэр олон хүн дунд хүү бид 2 “ганцаарханаа” Монгол. Ямар ганцаараа шүгэлдэлтэй биш. Зураг л дарж амжив. Том арга хэмжээ биш ч гэлээ, “хүүхдийн” л баяр байсан ч гэлээ Монголоос… гэж зарлагдаад далбаагаа бариад гараад ирэх хүүгээ хараад сэтгэл догдолж, бахархал, омгорхол, баяр баясгалангийн дээдийг мэдрэв. Хаалгаар цуврахдаа цуварч, шахалдахдаа шахалдаж, алга ташилтаар угтуулан гарч ирж байсан хүүхдүүдийн араас ганцхан хүүхэд алга ташилт ч гүй гарч ирэх нь “соньхон” байсан хэдий ч дуудах нэртэй байх гэдэг тэнгэрлиг сайхан мэдрэмж ажгуу. Хүү маань харин ч бахархам мундаг харагдаж байлаа.
Тус сургуульд 27 улсын хүүхэд сурдаг ажээ. 27 улсын далбаа. Харин хэчнээн үндэстэн байгаа нь даанч мэдэгдэхгүй юм. Тэс өөр үндэстний хүү тэс өөр улсын далбаан дор гарч ирж байж ч мэднэ. Хүүгээ хараад инээж байгаа ч зүрхэндээ гунигтай эцэг эх энэ олны дунд зогсож байхыг үгүйсгэхгүй. Дунд нь алтан соёмбот хөх улаан далбаа хэчнээн дотно, хэчнээн бахархалтай харагддагийг яс махаараа мэдрэв.  Бид азтай улсаа. Хэрэв аав нь “амраад” сургуулийнх нь баярт очоогүй бол нутгийн минь далбаа өргөгдөхгүй байх байжээ. Эсвэл ази царайтай гээд хятад хүүхдэд бариулах байсан байх. Барьж гарсан далбааг минь дараа нь хэрхэх байсан бол.

Хаа ч явсан харь гаригаас ирсэн юм шиг байдаг байсан Монгол хүнийг нэг үеэ бодвол дэлхий гадарлах болсон байна. 10 хүний ядаж 2-3 нь ч гэсэн “аан Монгол уу”  гэж хариулхаар болж. Гэхдээ бид хаа ч явсан цөөдөх юм даа. Олуулаа л болох юм сан. Илрээд байгаа энэ их газрын баялгийнхаа тодорхой хувийг хүн амаа өсгөхөд зарцуулах ямар нэгэн ажил хийгдэх л байлгүй дээ.

Арга хэмжээ тараад бужигнасан олны дундаас хүүгээ олж авлаа.
-Аав! би улсын тугийг мандуулсан! гэсээр хүү маань ирж гараас хөтлөв… Тиймээ хүү минь чи улсынхаа тугийг мандууллаа. Өнөөдөр чи улсынхаа далбааг өнгө дүрс төдий ч гэсэн, нэг их олон хүнд биш ч гэлээ ямар ч байсан өндөрт өргөн харуулж чадлаа. Харин миний хүү эрдэм мэдлэгийн оройд гарч, эх орон, элгэн түмэндээ хайртай том эр болоод улсынхаа тугийг дэлхийн нийтийн олон анги салбарт, сая живаа хүмсийн сэтгэл зүрхэнд нь мандуулаарай!

Posted in газар шороо мину, юу хийв? | 23 Comments »

алтан өргөө УСК (тухай).

Posted by артаньян on April 14, 2008

Алтан өргөө гэдэг киног үзээгүй хүн ч байхгүй бизээ. Сайхан кануу шүү, хүнд ихийг өгнө. Олон юм зааж сургана даа. Юуны өмнө энэхүү кануу бол нэлдээ истраачээг, таакчигийн тулаан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ энэ удаа зөвхөн дүрүүд дээр авч үзий. Харин дараагийн бичлэг дээр истраачээг таакчигийн талаа барьж ярина. Эхлээд энэ дэлхий дээр хамгийн найдвартай цорын ганц юм бол Шивцаарын банк л байна даа гэдгийг бататгасан үйл явдлаар эхэлдэг.

Өвгөн Пагваа Мэргэн ардын итгэлийг даалгүй усны судал хадгалсан авдрынхаа түлхүүрийг сувьдаг сэтгэлтэнд алдаж байгаа юм. Өвгөн ч өөрөө үнэн азаарын царай марай гаргаж байгаад сувьдаг сэтгэлтэнд сэдэл авахуулдаг. Тийм болохоор юмтай ч юмгүй мэт царайл гэдэг чинь ихээ үнэн үг болж тааржийн.

Мэргэн ард ч мэргэн ард. Тэр түлхүүрээ өөрөө л аваад явна биз,  зүгээр мөрөөрөө байгаа амьтасийг хутган үймүүлж, үйлий нь үзэж байгаам даа өгөр хог. Яахы нь мэдсээр байж худлаа тоглоо тоглоо яваад байна. Хор найруулуулж, пи ар хийлгүүл одоо бол овоо мөнгөжихөөр гар даа. Алгаа урдуураа нэг явуулаа л Энхбаяр, дахин нэг явуулаа л Гүндалай…гэх мэт.

Заа тэр 3 хүүхэд бол хөөрхөн дөө хөөрхөн. Ёроо, Ёмбоо, Сүмбээ (болдог бол таанууст яг ямар ударийнтайгаар хэлдгий нь сануулах сан).

Ёроо бол ёрын амьтан, элдэвтэй эр. Хүний гараар могой бариулсаар байгаа л таарна. Эдийн шуналтай, бас хөөрхөн хор найруулна, гэхдээ жижиг гарынх. Хүний юманд хүйтэн сэтгэлээр хандаж байж бэртэнгээ алдадгүй юу. Хурга хараа л шууд алж идкээд, хурган дарга шиг зан гаргаа л. Шуналаасаа болж төрсөн дүүгээ хүртэл золигт гаргахад бэлэн гар. Гэхдээ яг төрсөн дүү нь мөн эсэх нь эргэлзээтэй, кануун дээр тэр талаар нэг ч үг гардаггүй ба Монголчуудын амьдралын хэв шинжээр нь үзвэл аав өөрөө баахан эхнэр сольсон “чанга” гар байж магадгүй тал ихтэй. Эдний хүүхдүүд хоорондоо шал өөр, аягүй бол өөр өөр эцгийх байх гэж шивэр авир хийх нь эрэгтэй хүн дээр яагаад байж болдгүй юм.

Tэр дунд хүү Ёмбоо бол гомбоо гомбоо. Гомбоорч ч дуусахгүй байсаар кануу дуусгаа хаячдий. Болох болохгүй хүний үгэнд бүү ор гэдгий чинь нэг сайн харуулдаг эр. Болоогүй ээ бас хөөрхөн пээдгэр. Ахынхаа хажууд зогсоод дүүгээ загнахаараа нөгөө… Бямбадорж Энхбаярынхаа хажууд зогсохоороо гаргадаг байсан царай гаргана. Одоо бол Энхбаярынхаа хажууд хэн нь тэгж зогсдийн бөө мэдээ. Энхбаяр ер нь удаан том ах хийжийшүү. За хадууркушүү. Тэр Ёмбоо бол тэгээд хохироод дуусдаг эр. Одоо тэр Хүрэлсүх мүх бол тэгээ л болох болохгүй Мэргэн ардуудын араанд нь зуугдаад амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаам даа.

Харин бага дүү Сүмбээ бол сумлагдсан буу л гэсэн үг. Хэчнээн сэргэлэн, холыг харсан ухаантай хүү билээ. Цорын ганцхан зоостой хэрнээ нэг хүүхэн таалагдангуут  шууд үнэт чулуун эдлэл авч өхгөө наачна. Юундаа тэгсийн бөө мэдээ. Тэр охин нь гайгүй айлын охин байсанаас тэгсэн үү исүүл хамаг цус нь нөгөө юмандаа юүлэгдсэнээс болж тархины цусан хангамж эрс муудаж өөрийгөө хянах чадваргүй болсон байж ч магадгүй. Нөгөө хүүхэн нь тоохгүй болохоор тэгсгээд харьчна. Хаа очиж нэгийгээ 2 болгох эрмэлзэл муутайдаа элдэв асуудалд орооцолдолгүй гэртээ харьж байгаа харагддаг. Заа ер нь залхуу нь хүрээ л харьчжаагаам дөө. Сайхан Монгол зан шүү. Ер нь ч тэгээд нэг ч хүүхэнгүй нутгийн өсвөр насны банди хэдийдээ хүүхний сайхан муухайг ямар хэмжүүрээрээ тэгж итгэлтэй залаад байдийн бөө мэд ээ. Нэг сайхан хүүхэн ….. гээ л хэд хэд уулга алддаг шиг санагдаад байх чинь. Тэгсэн хэрнээ лусын дагина хараад тоодгүй ай. Ёстой ясны гомо л тийм зан гаргах байх даа.

Заа үйл явдал ч болдгоороо болоод өнгөрнө. Мэргэн ард өөрөө хийсэн юмаа худлаа дараа нь залруулаад таарна, жишээ авахуйц сайхан пи ар хийлт. За одоо манайд энэ зун болох явдлаас бол Мэргэн ард өөрөө жишээ авна дөө. Сайхан цаг ч ирж байна, зус ч гарна даа энэ зун. За бас хадуурах нь. Тэгснээ нөгөө Сүмбээ чинь тэнэг тариачны төмс том гэгчээр будилж явсаар байгаад овоо хэдэн юмтай болоод авдийн. Тэгээ гэртээ ирнэ. Энэ гэртээ ирэлт бол хүн үнэгүй юманд нугасгүйээ гэдэг ухагдахуун тод томруун илэрхийлэгддэг сайхан каадр. Тэр аав нь “энэ тэгээд бүгдээрээ манийх юм ууу” гэж чичрэн байж хэлдгийг санаж байгаа л байх. Күй, бүгдээрээ ч байхдаа яахав дээ. Харин тэр хүүхэн бол ёстой л “сохорсон биш завшив” гэдгийн амьд жишээ. Эхэндээ эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй инээгээ..ээл хөөрхөн байжээдэг. 76 агаа эгээ нар үзүүл “манай Арвин нэг ингээд суужээдэг болоосой” гэж өөрийн эрхгүй бодогдох нь лав . Харин мань хүүхэн хараа орчингуутаа шууд саначлагыг гартаа авах төлөвтэй болоод иржгуам даа. Хойноос ирээд хот манайх аа гэж. 3 хүү, нэг өвгөн атгуулна даа атгуулна тэр хүүхэнд. За мидкү дээ гэхдээ тэр том ах бол гэцүү. Сүүлд найран дээр бас нүд нь тусаад л байсан шиг санагдаа явчлаа. Тийм айлд бэр орохоор яадгийг харуулсан нэг Амээрк кануу бий биз дээ. Бэрээд Пийт тоглодог. Сүүлд нь баавгайд бариулаа л. За тэгээд төгсгөлийн тэр найр бол сайхан болжийноо зүгр. Нөгөө 2 ах нь ширэн нүүрлээ сууцан. Өвгөн алтан гэртэй болоод пээдийгээстэй. Мэргэн ард бол ямар ч гэмгүй царай гаргачоо..оол айраг гүзээлжгуа харагддийн.

Posted in газар шороо мину, хоржоонтой..... | 25 Comments »

Bogd uul

Posted by артаньян on March 25, 2008

Богд хан уулынхаа энгэрт төрж өссөнийх учир начир түүх шашдиры нь мэдээд авхынсан. Уг нь нэг сайхан юм уншиж л байсан, одоо таг мартжээ. Бацгаан байхад мөн ч их тэрүүгээр тэнэдэг байжээ. Тойроод хэдэн амтай гэж ярьдаг билээ дээ байз. Уртын ам, Богинын ам, Ар согоотын ам, Төр хурах, Шажин хурах, Шадивлан, Нүхт, Их тэнгэр, Зайсан, Шарга морьт……… мартжээ мартаж. Угаасаа яг сайхан мэдэхгүй л дээ. Үүх түүх нь бол гоё л юм байлээ. Нэрүүд нь тэр чигээрээ л өөрөө түүх байгаа биз дээ. Их хүрээ 4 уулын дунд нүүж ирсэн цагаас хойш л тэрүүгээр дүүрэн адал явдал болдог. Тэгээ л болсон явдлуудаар нь нэрлээл нэрлээл явчдаг байсан биз. Миний л мэдэхийн даянчилж байсан нэгэн ламынх нь нэрээр нэг амыг Шадав гэлэнгийн ам гэж байгаад сүүлдээ сунжраад Шадивлангийн ам гэх болсийн гэдэг. Сунжраад гэснээс нээрээ дээээр нэг сонин дээр Л.Түдэв гуайн нэг нийтлэл уншиж байсийн байна.Тэрэн дээр Оросын овца гэдэг үг үнэн хэрэгтээ Монголын хонь гэдэг үг мөн болох талаар баталсан байсан. Яг яаж сунжирсан гэхлээр ХОНЬ-ХОВА-ОВА-ОВАЦ-ОВЦА болж байлуу яалаа. Гүэ мөн нүсэр сунжирсан байгаам шүү. Бас Битмин агаа Чингис нэрийн гаргалгаа гэж бичээд баахан амьтасыг алалцуулсан байнлээ. Мань хүний егөө гүчтэй болсон байлээ шүү. Үндсэн яриандаа орход тэр Зайсангийн ам нь тэнд байх Зайсан толгой хэмээх бэсрэг уулынхаа (тийм бэсрэг ч бас биш, зүүншэхнээх улсуудад бол ч бүр хайрхан л даа) нэрээр нэрлэгдсэн байж таарна. Тэр уул нь харин яажаагаад Зайсан гэгдсийн бөө мэд. Маниусыг бага байхад манай хажуу айлын нэг хүүхэд хэдүүлээ Дайсан толгоо орий л доо гээд байдаг байсийн. Бас л сунжрангаа алдсан байгаан. Ер нь нэр тэгж л сунжирдаг байх даа бодуул. Удахгүй төрийн төв хэвлэл дээр Талбай гэж биччээд хэн нэг бичгийн мэргэн нь хуучин энэ газры чинь Сүхаатрын талбай гэдэг байсан юм. Бүр хуучин Сүхбаатар гэдэг байжаагаад б үсгээ гээгээд …сунжрааад… аа бүр тэгж яривал нэрийнх нь учир холбогдол нь бол 20 зууны эхэнд нэг бор нөхөр…… гээ л. Хэхэ пан гөрж байнаа би нээрээ. Гол асуудалдаа эргээд ороход Хан Богд уулын минь талаар сайхан хэлээд өгөөч хүмүүсээ.

Posted in газар шороо мину | 26 Comments »

гарчиг олдсонгүй…

Posted by артаньян on March 23, 2008

1. Өмнөтгөл:
Номинчимэдийг (гуай гэх нь зөв байх, мэдэхгүй юм, нийтлэлийг нь хэнийх болохыг тодруулсан л хэрэг) уншиж салахгүй 3 хоног болов. Дотроос юм огшоод болох биш. Угаас тэнгэрийн дор Монгол хүмүүн болж төрсөн л бол та бид бүгд л цусаа чанаад (Баясумын үг) гардаг сайхан болоог байна. Тэнгэрлиг түүх гэж байхаас гадна яруу хэллэг бас цус чанагдахад ихэд хэрэгтэй ажээ. Юм юм бодогдож, хоол унд ч орохоо болихыг шахахын. Арсун ахын чиглүүлсэн газраар явсаар “даяар Монгол” сайтаар ч орсон. Би өөрөө ч эх түүхээ сонирхон судлаж бусадтай санаа бодлоо солилцон суух дуртай хүн. Гэхдээ энд түүх ярихгүй ээ.

2. Түгшүүр:
Бид байтугай цаагуур чинь том том агаа нар “Хятадын аюул” гэгчийн тухай шивнэлдэж байна. Бүх л үзүүлэлтээрээ аварга, хэт аварга гүрний шинжээр улам хэлбэржиж буй энэ хадны мангааг яалтай ч билээ. Хаяанд нь байх буурайхан муу нутаг минь. Цагаа тулахад эрс нь чоно мэт, морьд нь барс мэт байж чадах ч өдгөө цаг үе тэрийг даанч үл тооцох. Айлын хүүтэй юугаараа л бол юугаараа уралдаад байж чадах ч бүх л юм арилжаа наймааны зэрлэг хуулиар шийдэгдэх цаг дээр хүчин мөхөсдөх. Томрохын хажуугаар хэврэгшин буй хятад улс задрах замдаа нэг орвол юмаа булаалдаж л таарна. Тэгээд ирэхээрээ юу болдгийг бид нэг удаа үзсэн улс. Биднийг мэдээж цэрэглэн довтлохгүй гэдэг нь баталгаатай шахуу ч хэн нэг цэргийн хэнээтэн нь тийн үйлдэхийг хэн байг гэхэв. Саддам агаа Кувэйтийг яалаа даа. Хэрэв тэгж гэмээнэ бидэнд ашигтай л тусаж таарах байх. Мэдээж агаа нартайгаа нийлж байгаад хөөн гаргана…….. тэгээд цаашаа……
Гэхдээ тэд мэдээж ингэж хийхгүй. Тэд манайд хортой бараа таваар, хүнс хоол, эм тариагаа цутгахаа л бодно. Тэгж ч байгаа……….. ямар баталгаа байна бидэнд?

3. Төөрөгдөл буюу айсан хүнд аргал хөдөлнө
Миний бие Зүүдчинийд нэгэн сэтгэгдэл үлдээсэн билээ. Тийм санаа харван орж ирсэн юм. Айсных л даа. Юу вэ гэвэл Хятадын аюулыг бид байтугай нь тогтоож чадахаасаа өнгөрсөн мэт санагдсанаас үүдсэн хэрэг. Тэгснээ ер нь улс “байхын” үндэс нь хэл, хил, соёл 3 мөнөөсөө мөн гэж хуулан бодсон. Тэгснээ бүр хүнээ байгаад хамгийн чухал нь хэл соёл 2 нь юм гэдэг дээр өөртэйгээ санаа нийлсэн. Учир нь хадны мангаа болоод буй өмнөд хөршийнхөн бидний газар нутагт шунасандаа хүн амыг минь хөөрхий болгож чадах л улс гэсэн айдас байлаа. Бүх л бараа таваар, хоол хүнсэндээ хор шингээж, наад зах нь удам залгах үргүй болгох жишээний “юм хийж л байгаа” гэнэ лээ. Ингэж газар нутагтайгаа, хүнтэйгээ юутай хээтэйгээ зууш болсоноос “хүнээ” аварч гарах талын юм сэтгэж “муу ёрлов”. Ирээдүйд хаана ч явсан Израйл мэт улсаа байгуулан гарах шаанс ч бий юм шигээр цааш мунхаглав. Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай л байвал, дэлхийд Монгол хэл, Монгол хүн өч төчнөөнөөрөө байж л байвал газар нутаг олдох ч юм шигээр………. бодож нэг үзсэн. Дээдэс минь өршөө! Хүү нь ийм юм бодож явсан гэвэл муу аав минь намайг гэрээсээ хөөх байсан биз. Тэнэг хүүгийнхээ харалган ухааныг уучилж болгоо…… Нэгэн цагт ийн бодож байсан гэдэг ч хангалттай их ял.

4. Тайтгарал
Шууд нэртэй зүстэй нь хэлчий гэж бодлоо. Ямар муу хэлж байгаа биш. Хэдэн жилийн өмнө би ажилгүй нэг хэсэг байхдаа машинаараа халтуур хийдэг байсан юм. Тэхэд нэг эмэгтэй надад гар өргөж суусан нь Бат-үүлийн эхнэр байж таарав. Өөрийн нь нэрийг мартжээ. Утсаар ярьж байхад нь чихээ бөглөөгүй явсан болохоор тийн мэдсэн хэрэг. Тэхээр мань хүний үзэл бодол магадгүй Бат-үүлийнх байж таарна гэж би бодоод дотроо бодож явдаг юмнуудынхаа нэгийг асуух хэлэхийн завсраар сийгүүлэв. “Одоо ер нь энэ гитдууд гаарчийшүү, юу болдын бол даа” гэсэн шүү юм л бувтнаж байгаам. Тэгсэн тэрээр “энэ их өргөн мэдээллийн үед бол баргийн нэг улс нөгөө улсыгаа зүгээр нэг хуураад эрхшээлдээ оруулахад хэцүү л дээ” гэсэн утгатай юм хэлж байсан. Бодоод байхад ер нь тийм ч юм шиг. Манай улстөрчид бүгд л тэнэг биш, тэр тусмаа бүгдээрээ гидтад хайртай, гитдаас авилга авдаггүй л байлгүй. Гудамжинд хүмсийн дэмжлэгийг олох гэсэн оролдлогоос (сонгууль хамгийн тод жишээ нь) бусад үед гитад гэж дугарахгүй л юм. Одоохондоо нүүрэнд тулсан аюул арай ч байхгүй юм биз, за байсан ч тэгээд яриад байж болдоггүй эд байж таарна. Ер нь ч тэгээд хэдий хүчтэй ч ичнэ гэж нэг юм өнөөдөр энэ дэлхий дээр чинь байгаад байгаашд. Түвдүүдийгээ яажаагаагаа нууж ядаад паакталж байхад.
Тэгээд ч ер нь бид ямар газар шагайж явсан улс биш! Олуулаа л болчих юм сан….

5. Шүүмж
Номинчимэд мэтийн бичгийн эрхмүүдийн барьдаг нийтлэлийн энэ төрөл бол олон Монголчууд, ялангуяа залуусын улс үндсээ гэсэн ухамсар, сэтгэлгээнийх нь ТУГ болж байна гэж бодох юм. Сэтгэгдэл дотор нь нэгэн залуу “яг одоо байлдмаар байна” гэсэн үг үлдээсэн байна лээ. Энэ ч яахав түр зуурын сэтгэл хөдлөлийн фантааз байлаа гэхэд цаашдаа бол энэ залуу улс орноороо улам л их бахархадаг болох болуу. Бахархал хайр дагуулдаг. Туг улам дэрвээсэй. Гэвч сайхан түүх уншиж цус чанагдах өөр хэрэг. Аюул юундаа байна вэ, бид аюулын эсрэг яаж дархлаатай болох вэ гэдгийг сайн тунгаахын сан. Хэн ч хэлдэг: Олуулаа болох юм сан…… Гэснээс миний бие олон л залуу охид бүсгүйчүүдтэй үг хэл солих завшаан таарж таараа. Энэ зууртаа хэдэн хүүхэдтэй болох талаар, ер нь Монголчууд бид олон болох тухай, тэр нь юунд хэрэгтэй тухай зориуд битүү түншдэг юм. Харамсалтай нь үргэлж 2 хүүхэд гэсэн үг сонсдог. Харин асуудлын гол болсон нөгөө утаг учрынх нь талаар бол бодож байгаагүй, бодохыг ч хүсдэггүй бололтой. Буруутай биш л дээ, хувийн амьдрал л юм хойно. Харин Орос, Казахстан зэрэг улсууд хүн амаа өсгөхийн төлөө төр засаг нь тодорхой бодлого хэрэгжүүлдэг гэж дуулсан. Харин манайхан хамаг мөнгөө хулгайлж хармаалаад үлдсэнээр нь хоорондоо байлдах зардал хийгээд дуусдаг. Залуу гэр бүлд олон хүүхэдтэй байхын сайхныг, хэрэгтэйг мэдрүүлэх ямар ч ажил манайд байхгүй. Шинэ төрсөн хүүхдэд олгох мөнгө нь хэтэрхий жоохон, нэрийн хор доо бараг. Үнэмлэхүй олонх нь хүүхдээ тэжээх мөнгөгүйгээс болж л цөөхөн хүүхэдтэй байгаа. Бас нэг хэсэг нь сурч боловсрох асуудлаасаа болдог. Үлдсэн хэсэг нь гадаадад байгаа. Шийдээчээ шийдээч дарга нараа. Сандал ширээнийхээ хэрүүл дундаас цухуйгаач!

Төгсгөл
Бүх европыг дагжин чичиргэж байсан чийрэг эрсийн үр удам бид одоо “уншиж омогшихоос” өөр тэнгэрлэг мэдрэмж үзэхгүй юм гэж үү гэж дээхнэ үед бодож байлаа. Гү тэгээд чи өөр яах гэсэн юм, сэлэм агсаж мордох гээ юу…..тийм биз дээ. Үгүй ээ! Тэнгэрлиг мэдрэмж бидэнд байна. Яагаад гэвэл би дэлхий дээр томоос том газар нутагтай туурга тусгаар бүрэн эрхт Монгол улсын иргэн байна! Миний хүү чи бол Монгол хүү, чиний эх орон, газар нутаг энэ байна! Газрын зураг дээр голлож ирээ л харагдна (Арсун) миний нутаг. Дуудах нэрнээс минь, дуудах нэрнээс чинь эрхэм сонсогдох бүрэн эрхт улсынхаа хүү, охин нь байхын утга учрыг ялангуяа гадаадад буй олон Монголчууд маань мэдэрч байгаа.

Татал үг
Би хэдийгээр Хятадын аюулын талаар эмзэглэж явдаг ч хэт парной биш ээ . Гэхдээ түүхээс нэгэн эш авья. Өгөөдэйг хаан ор сууж ахуйд эл явдал болжээ. Хааны тушаалаар Цахар жанжин Баян цэрэг аван хөдөлж умарт Хятадыг тохинуулж дуусаад гэдрэг элч зарсан байна. Тэнд дайны явц, гүйцэтгэлээ тайлагнахаас гадна нэгэн санал оруулсан нь “Энд манай тал нутгийн мал сүргээс хэтийдсэн олон хүн суудаг ажээ. Их хаан зарлиг буулгавал толгой дараалан хядаж газры нь малын бэлчээр болгоё”. Харин Өгөөдэй хаан зөвшөөрсөнгүй…..
Түүхэнд хэрэв гэдэг үг тохирдоггүй юм гэсэн.

Posted in бодол болоод, газар шороо мину | 15 Comments »

Ажилгүй (хийдэггүй) хүний өдрийн тэмдэглэл 2

Posted by артаньян on October 31, 2007

Бичээд үг үсгийн алдаа гарсан эсэхийг харахдаа заавал пааблийшдаж хардаг муу зан сурчаад, харангаа үлдээх эсэхээ шийдэж ядах хойгуур зарим нөхөд маань илрүүлчих юм.  Бантангуутаа дахиж гаргаж энтэр хэ. Зиак энчин зарим юм овоо тодрох янзтай болоо явчлаа. Тэр чинь 3-лаа бииии….. гэж нэг хүн мэдэгдэл ч хийлээ. Манай хүн ч 20-иод оны үе юм сан бол гөө мөн баригддаггүй айхтар хувьсгалч байх байжээ.  Хог зуусан хэрээнээс өөр юм алга уу цаанчин гэсэн харин тэрээр “цаад амьтад чинь готын утаанаас дүрвэсэээн” гэсэн утга бүхий санаа оруулжээ. Бодоод байх нь ээ хэрээнүүд хуралдаж зөвлөлдөөд “тэр тортог бол бидний хажууд цагаааааан!” гээд дэсч үлдсэн болтой дог оо. Бусад нь ч яахуу өглөө сэрэхэд нүд нь үлдээд бусад нь хар болчдог биз. Read the rest of this entry »

Posted in газар шороо мину | 9 Comments »

gglpys iolv ;gugy gzlghea

Posted by артаньян on October 18, 2007

Гарчиг бичсэн  санаатай еин.  Үсгээ ч солихгүй. Дэлгэц рүүгээ ч харах сөхөөгүй үсгээ хайдаг гэж шоолжийнуу хэ. Яс юман дээр түрүүхэн баахан англиар (ёооё англиар ай… зүгээр латин үсгээр жоол захиа бичсийн) бичцэн чинь Кирилл, Мефодий 2-н зохиосон үсэгээр бичих гэсэн шууд паникд орчлоо. Гар нь нүднийхээ хурдыг гүйцэх гэж агваганавшд. Яагаад бид үнэндээ гараа хардаг аа гээ л хэлчкү, уг нь нээх хардгүй л дээ гэх гээд байдиймбэ.  Гүэ хардгүй ч байсан…. Уг нь би нээх ийм биш л дээ, сая л харин…. энтэр гээ л. Дөнгөж болзож байгаа хүнүүс бол ийм үг амнаасаа унагах нь их шд хэ. Та хэрэв анх болзсон хүүхнээсээ ийм үг сонссон бол Read the rest of this entry »

Posted in бодол болоод, газар шороо мину | 17 Comments »

юм юмнаас..

Posted by артаньян on October 14, 2007

Хэдэн хоног блогоороо хальт шагайх төдий явдаг гэнээ хэ. Нэг л их завгүмуу хаашаа еин. Жаахан юм бичий гэж бодовшд. Аймшигт мэдээ байна залуусаа! Хятадад 3000 (гурван мянга) эмийн үйлдвэр хаагдаж гэнээ. Удаж байгаа юм байх. Эм биш хор үйлдвэрлэж байгааг нь тогтоосон тул тийн арга хэмжээ авжээ. Харин хамгийн аймар нь тэдгээр үйлдвэрүүд асар их бүтээгдэхүүн (хор!!!)  нуун дарагдуулаад, монголд үйлдвэрлэв шошготойгоор манай улс руу ачуулж эхлээд мөн л удаж буй тухай сонслоо. Үйлдвэр хаагч нар нь үл мэдээчин болж тэдгээр “хор”-уудыг үлдээлгэсэн биз гэж бодогдох юм. Хааш нь гаргаж далд оруулахыг нь ч мэдээд. Айдас төрөв. Яана даа ард түмэн минь ай? Тэрнээс гадна миний ажиглалтаар ч, бас бус статистикээр ч сүүлийн 5 жилд элгэн садан ахан дүүс, бусад Монголчуудын маань дунд элэгний өвчин илэрмэгцээ л хорт хавдар нь танигдаад хүүе гэхийн завдалгүй л сарын дотор нөгөө ертөнцөд яваад байгаа юм байна. Ухаад бодоод байсан 90 он гараад бяд чинь нэлээн хэдэн жил хөгшин хөвөө, хүүхэд нялхасгүй л урд газрын хямдхан гурил будаа, хүнсний ногоогоор хооллож байсантай яахын аргагүй холбооотой юм шиг. Хүнсний ногоо нь ч одоо болтол бий.  Элэг чинь шүүгч эрхтэн. Хамаг үйл лайг нь элэг л үүрч гардаг жамтай хөөрхий. Нээрээ нэг юм дуулгая. Манай ахынх хорооллын эцсийн дэнжид байх ногоон 9 давхар байшингуудын нэгэнд амьдардаг юм. Одоогоос бараг 3 жилийн өмнө байхаа, агаа тэнчээ очцон  цонхоор нь хараад зогсжээ (6 давхраас) байтал яг нүдний өмнөх нэгэн хашаанд хужаа гурилыг шуудайнаас нь задлаад орос гурилын уутанд савлаж байдаг юм байна.  Тэр хашаа бол ахын байшингаас 30-аадхан метр зайтай. Пээ, нээрээ үйлдвэрлэж байдийм даа харин ч нэг. Амыг нь ч битүүлдэг тусгай хэрэгсэлтэй юм. Гайхаад ах эгчээс асуусан, харин тийн тэгээ л байдийн гэж авсан. Миний дотор хачин болоод мэдээлдэг газар нь мэдээлье гэж бодсон  ч мартагнаад таг болсон. Тэднийхээр ч би нээх олон очдоггүй болохоор тэр биз. Гэхдээ тэд голдуу шөнө савладаг гэнээ. Харин тэр өдөр яарсийн байлгүй дээ. Тэгээд саявтар сарын өмнө ахынд очоод цонхоор харан зогсож байхдаа (хаха.. гэртээ ганцаараа үлдсээр байгаад цонхоор хардаг өвчтэй болциймуу хаашаа еин) гэнэт нөгөөхийг санан асуувал харин тэднийх хашаа байшин майшин нь юу ч гүй шатцийшдээ гэж авсан. Хүн амьтан ч хохирсон гэнүү. Нүгэл нь нүдээрээ гарсийн байх даа гэж бодсон. За тэгээ байжээсэн манай ажил дээр нэг яриа гарчээ. Даяар Монгол хөдөлгөөний ширүүн залуус Утаанбаатар хотын саун массажын газруудаар дайран орж бүх охидынх нь гэзэг үсийг гусаа гусаа хаяцийн байхаа. Бодоо нар юм байна л даа. Тэдний массаж хийнэ ч гэж юу байхав угаасаа, өөр зорилгоор тэнд байдаг нь тодорхой хэ. Тэгсэн ойрын өдрүүдийн зар мэдээнүүдээр массажист яаралтай авна гэсэн зарууд түлхүү харагдах шиг болхын. Санаа дагаад ч байгаамуу бөө мэдээ. Урьд нь ямар тийм зар хардаг байсан биш. Манай хүүгийн эцэг эхийн хурал 2 долооногт нэг удаа болдог юм. Тэгсэн сүүлийн хэдэн хурал дараалаа л 1000-3000 төгрөг авахийн. За тэр ч яахав бидний багад ч тэгдэг байсан, гэхдээ арай л шуурхай шуурхай аваад байгаа санагдахийн хэ. Манай сайн эр ч яахав таван хошуу, дарцаг, үзэв гэсэн 3 дүн л ээлжлээд гусаад байх болтой юм. Үзэв битгий ав гэхээр энэ чинь мушгираад хэцүү юм байнаа ааваа гээ л хэ. Монгол хэл дээрээ тэр баахан гогцоонууд нь зурахад эв дүй хүркү байх шиг байгаан. Математик дээрээ ч нэмж хасаад, их багы нь олоод байж дөнгөөд байгаамуудаа. Нээрээ манай ажилд нэг шинэ хүүхэн орсийн. Тэгээ нөгөө гартай чинь дэвэн дэлхийн юм ярьж суугаад, компьютерийн Т4 гээч толь бичигийн параграамыг гаргаад харав. Тэнд “неизвестний” -г  “үл мэдэх”” гэж хаджээ.  Жаахан зөв оноогоогүй санагдаад (зүгээр л тэгж санагдсан хэрэг, тэхээс би орос хэлчин хүн биш л дээ хэ) нөгөө хүүхэн рүү хараад хэлэх гэтэл харин нөгөөх чинь тэрийг харснаа нүдээ том болгоо л “хүүе, үл мэдэхий чинь Незнайка гэдэг биз дээ” гэж авдийн. Хөөрхөн ч юм шиг.  Өчигдөр хүнсний захын нэг лангууны урд зогсож байсан, хажуугийн эгч шпрот зааснаа штопр хэдийн эгчийн дөө…., гэж асуудаг наасан. Та одоо шпрот гэл дээ гэсэн нөгөө эгч өө нээрээ тийн, штопр гэдэг чинь юу билээ гэж авсан. Балаийн. За ойрд нэг иймэрхүү, ажил төрөл, санаа сэтгэлийн байдлаас болоод блогоо ч мартах шахаж.

Posted in газар шороо мину, хоржоонтой..... | 20 Comments »

дуусах нь ээ залуусаа!!!

Posted by артаньян on September 30, 2007

Сонин уншжээ суутал харин гайхалтай зүйл хардаг байгаа. Хардаг гэнэ уншдаг. Юу вэ гэвэл: Нэгэн зүйл: нэлээн түрүүн, манай хотын  нэгэн цэнгээний газарт хэсэг нөхөд тусгай өрөөгөөр үйлчлүүлж байсан юм санж. Бас ч гэж “эгэл жирийн ардууд” биш байсан бололтой. Ихэд ууж идэн халамцан согтож, эгээ л найр хийж буй улсууд шиг гавтгайрсийм байх. Гэтэл архи дарс, хүүхэн шуухан, дутуу юмгүй наргиж гарсан нөхдийн нэг нь тэр өрөөндөө хээв нэг “морь харчихжээ”. Тус цэнгээний газрыг ажиллуулдаг залуу мэдээж яаж зүгээр байхав. Шаардлага тавьтал урдаас нь зүгээр л ГУЦ гэсийн гэнээ. Read the rest of this entry »

Posted in газар шороо мину | 37 Comments »