deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for the ‘дурсамж’ Category

Үдэлтийн бичлэг

Posted by артаньян on May 9, 2010

Анх энд блогчин болж байлаа. Эхний хэдэн бичлэг нэг ч сэтгэгдэлгүй, больюу ч гэж бодож байтал 5, 6 дахиас нь зочинтой болж эхэлсэн юм. Урам ч ороод, бичих хобби маань ч дүрэлзэн явсаар хэдийнэ бараг 3 жил болох нь дээ.  Анхны юм бүхэн гүнгзий сэтгэгдэл төрүүлэх албагүй ч, хэзээ ч мартагддаггүй. Бодит ч бай, сайбэр ч бай аль ч амьдралдаа риалити л байсан. Байж ч байгаа, байх ч байх. Насны зөрөөтэй ч, үзэл бодлын ялгаатай ч зөндөө л найз нартай болсон дог. Уншдаг, дэмждэг байсан эрхэм зочиддоо маш их баярлаж байна. Зочин нэг бүрийн сэтгэгдэл надад баяр авчирдаг. Ясны блогчин хүний л зан, гэснээс өөрийгөө жинхэнэ  блогчдийн нэг тооцдогоо санаа зовмоор ил тод хэлье :D. Нэг л гэр бүл. Найзуудаа нэрлэе гэхнээ хэтэрхий их учраас ихэнхий нь гомдоох гээд байдаг. Нэрлэвэл ч нэрлэлээ л дээ, тэр тэр… гээ л.

Одоо цаашдаа www.barbagsh.mn -д бичих юм. Энэ маань Гамп хэмээх, чухам өндрийн харайлтаар бол Сергей Бубка, хоккэйгоор бол Уэйн Грэцки болсон блогчин андтайгаа үүсгэн бий болгосон, олон найз нөхөд, зочдынхоо хүчээр өргөжин тэлж байгаа блог билээ. Харин deeplybluesky блогийн өнгө аяс буюу, цуврал онигоо сэлт, сэтгэлийн зарим хөдөлгөөн, түүнчлэн миний одоо ч дуусаагүй амьдрал болох “хэлний курс” цуврал зэрэг юмнууд энэ буланд нь тусгайлан орох юм. Удахгүй цэгцлээд, үргэлжлүүлээд явнаа. Та нарыгаа барбагш блогдоо урьж байна гэхийн ялдамд баярлаж талархсанаа илэрхийлээд ийнхүү кирилл үсгийн дүрмээр 8-9 хуруугаар кийбордыг товшоодохлоо.

Хэ, гуниг ч төрөх шиг. Хуучин байрнаасаа нүүдэг өдөр, баахан найзуудтайгаа хамаг юмаа зөөн ачиж байхдаа зогсоо зайгүй эрхлэн жаргачихаад, яг машин асаад хөдлөх болоход нэг ийм санагдаж билээ, 8 настай байхад.

Posted in Blogroll, Тэрс..., алкохоль гэж үү, амьдралаа гэж.., бадарчин агаагийн сониноос, бодол болоод, болсон явдал, газар шороо мину, дурсамж, helnii kurs, сонирхуулахад, тансан ламын тэмдгэлл, уран панаал, хоржоонтой....., юу хийв?, onigoo, Uncategorized | 16 Comments »

За эмзэг юмнууд явлаа ааааааа….

Posted by артаньян on January 26, 2009

Сээм бээцгаануу ах дүү нар минь. Удаан уулзсалдсангүй. Их ч саналаа. Бие ч чилжээн. Чилээгээ гаргангаа бичий гэхээр нэлээн амиа сэдэл төрүүлкээд вайна тээ, тийм бишээ би, санан санан тэмүүлсээр ирэв.
Хэдэн өдрийн урд номын ахтайгаа хуучилж суугаад нэгэн дурсамж сэдэрсэн нь, нарт хорвоод олдошгүй нандин сайхан албыг залгуулагч хүмсүүдийн тухай дурдатгалууд сэрэв. За нар гархын бол багшаар ажилд орно гэж байхгүй байх нь дээ таминь, гэхдээ энийг ярькуэ. Надаа олдсон ачит хүмүүсийнхээ духай хүүрнэлээ… (яг ингжаахад уул нь цаана нь бөмбөрийн гоцлол явжээвэл.. )

Анхны вагштайгаа би 2 настайдаа учиржээжээ. Анхны учирлаа сандгүүмаа би гэхдээ, соорий шүү Даваасүрэн багшээ. Read the rest of this entry »

Posted in дурсамж | 16 Comments »

Шпагээт, хөлбөмбөг, морь (гүү).

Posted by артаньян on June 15, 2008

Энэ орой гуруулаа шпагээт идэв. Эхнэрийн гарын хоолнуудын нэг. Улбаалангуутаа өөр нэгэн царай муутай гоймонг баахан дурсав. Багын сайхан амт…. Харин ээж долоо хоногийн ихэнхийг тэрүүгээр тагласаар байгаад тухайн үедээ баахан уйддаг байсан болуу. Нарийхан цилиндр савлагаатай (цаасаар ороогоод наацан), сорохоор гацар гуядаад байдаг. Халуун гоймон ч час хийтэл авна шүү дээ. Уурагжуулсан гоймоон гэж. Яриа ч дуусч, хооллож ч дуусав. Хоолны дараа хүүгээ тавгаа долоо гэсийн. Хоолой нь өвдөхөө болино, миний хүү сайн долоо гээ л. Аав ээж нь өөрсдөө долоож үзүүлээ л. Долоолгох гэж хэрэндээ гичээсэн ч талаар боллоо. Тэрээр эрс татгалзсан.  “Яахын, эрүү муухай болчоод байдын!!” За яахуу тэгжаагаад сургана даа чамайг гэж дотроо “занаа л өнгөрлөө”.
Энэ алаг бөмбөгөөр наадаж байгаа улсуудын ардах хэдэн зуун сая балиашгуудынх нь хоолой сөөж гүйцжаагаа байхаа. Хэчнээн ч айлын таазны шохой ховхорч, хэчнээн нь зурагтаа цонхоор шидсийн бөө мэд. Өнөөдөр Түрэгүүд Чехыг гуруу хоёроор хожиж хэсгээсээ шалгарах эрхийг өлхөн олж авлаа. Эхэндээ 2 гоол алдаж бажигадсан ч 3 гоол дараалаад хийчхийм даа. Хоншоортой залуус. Тэр Чехууд уг нь батаардаа л найдаж орж ирсэн улс. Дэлхийн шилдэг хаалгач, хаалганыхаа урд хана мэт зогсдог Петр Чех энэ удаа хана шиг биш, хугархай араам шиг л байв. Сониноос Түрэгүүд сэлгээний хаалгачгүй юм шиг байлээшд. Хаалгач Волкан Дэмирэл нь Чехын тоглогчийг цүпээрийдаж унагасныхаа төлөө талбайгаас хөөгдсөн. Тэгсэн оронд нь саяхан талбайд гүйж явсан нэг тоглогч цамцы нь өмсөөд гараад зогсцон байдым даа. Томдцон хар цамцтай, доогуураа улаан шоорттой жижкэн хаалгач хэхэ. Заа баахан хаалгач ярьчвуу даа.
Наадмыг зохион байгуулагч Шивцаар өнөөдөр Португальтай нэр төрийн тоглолт хийж 2:0 -оор хусаад хаясан. Болж дээ. Янз бүрээр таамаглаад  яахав, орхий. Маргааш Австри нь Германыг… за арай ч үгүй байлгүй. Гэхдээ л 2 гол тоглогч нь орохгүй болсон шд Германы. Юмыг яаж мэдэхэв, од гүйнэ гэдэг аюултай. Тэгээд Хорват Польшийг хожих нь баталгаатай…. заза болтугай болтугай, ерөөе!!! Хэхэ Германы балиашгуудыг тоохгүй байна уу, би ч өөрөө Германд “талтай” хүн уг нь.
За ингээд дөнгөж (!) эхний хэсгээс багууд шалгарч байна. Аймар аймар юм болно доо болно. Маргааш орой хань олдвол исджооных нь гадуур явж үзий гэж бодоо л байна. Ганцаараа ч гэсэн явнаа зус, яады.
Алаг бөмбөгийн яриа урт болжийноо тээ, МОРЬ. Ямар ч хамаагүй үг шууд хэлэхгүй бол буцаад орчиж магадгүй. Морь гэцэн үү тээ. Морь унах ч сайхан шүү, гэхдээ би хамаа намаагүй морь унаж чадахгүй ээ, ойчно. Хэдэн жилийн өмнө хөдөө очоод хэд хонож байсан үеэр наадам болж таарсын. Хөдөө ч гэж энүүхэн ойрхон л доо. Налайхаас ч наана. Төмөр замын 40 жилийн ой гээд. Тэр голын хэдэн залуустай бас хампаанлцан. Тэгээд бүгдээрээ наадамд явах болсон чинь надаа морь олддоггүй. Хажуу айлын нэг гүүг гуйж аваад, хазаар ч байхгүй, хөгиийн нэг цулбууртай. Явы гэсэн чинь эмээл байдгүй ээ. Морь болоод морьны хэрэгслээр гангарах талаар надад ойлголт үгүйн дээр баахан хэнэггүйг хэлэх үү. Тэхээр нь нөгөө талынхаа айлаас нэг тохош гуйж аваад нэг юмаар уячлаа. Арай ч дээлийн бүсээр ороочоогүй байхаа. Тэгээ л нөгөө хэдэн залуус, банди нартай чинь дөрөө харшуулаа л… гээ л ярих байх даа дөрөө байсан бол. Тэднүүс дөрөө харшуулж, би дөрөөнд нь пүүзээ үе үе хүргээ л явжээсийн. Гэрээсээ жоохон холдонгуутаа бүгдээрээ буугаа л өврөөсөө архи гаргаж тойруулнаа болоогүй. Нэгээр ах нэг нь нэгээр дүү нэгийгээ “ахын дөө уух болоогүй ээ!, гэхдээ яахуу май, нэг татчих”. Тэр нь жоохон доожоо муутай л болохоос ямар юмаараа дүү байхав дээ. Багаасаа баавар орно шүү энэ хүүхдүүд. Тэгээд нөгөө юмаа барчингуутаа мордоо л гүүүүүүг гээд алга болж өгсөн. Би гэж  нэг мануухай цоохор гүүнийхээ дэлнээс зуурцан, хоёр хөл нь савлаа л… Наадмын талбай дээр очсон банди нар чинь нөгөө амссан юмандаа худлаа халчдымуу, найгаж давхина гэж жигтэйхэн. Үүдэн хоймрын газар л мориндоо ташуур өгөө л огло харайлгуулчхын, морь нь ганц харайгаа л хүрэх газраа хүрнэ, амы нь шазайтал татаа л зогсооно. Хүүхнүүд айж орилолдно. Банди нарын бах нь ханаж цээжээ улам түхийлгэнэ. Харин намайг бол наадамчид шоолоод л байх шиг байсан. Юу унацым пээ!! л гээ биз хэ. Харин буцах замд бидэнтэй айл амьдрах нэг охин нийллээ. Аав нь түүнд хамгийн сайн морио барьж өгчээ. Хурдан удмын, тухайн бүсийнхээ наадамд хэд хэд айрагдаж байсан гэнэ. Жоохон шогшуулж байгаад банди нар тэссэнгүй мөн л гүүглээд  давхичлаа. Oхины морь ч сум цойлоод алга болсон, биднээс хамаагүй холдсон хойно нэгэн жижкэн хөтөл дээр мань охин мориноосоо нисэж байгаа харагдсан, морь нь цаашаа эмээлээ гэдсэндээ аваа л бараа тасарсан. Маниус ч айсандаа архи нь гарсан амьтад тойроо л тойроо л үсрээ л үсрээ л бууцгаалаа. Ядаж байхад юун муухай том том чулуутай газрав. Тэгээ л нөгөө охиноо нэг нь мориндоо сундлаа л….алхуулаа л, бариач хайгаа л. Бүгд дуугаа хураасан, ааваас нь айсан хүүхдүүд. Орой нь хот руу эмнэлэгт хүргэж өгсөн дөө. Тамирчин охин, гайгүй өнгөрсөөн. Одоо хар ирвэсд явдaг хэвээрээ болуу гүү болуу.
Морь гэцэн биш ямар муухай урт юм болов оо. Болихгүй бол…

Posted in дурсамж, юу хийв? | 9 Comments »

Бацгааны паян дуусахгүй

Posted by артаньян on May 28, 2008

Хүүгээ сургуулиас нь аваад замын хажуугаар алхаж явлаа. Гангат гунгар ярьсан шээг.
-Аав би зөндөө олон өнгө хэлж сурсийшд
-Тийм үү үзий
-Шварц хар, блау цэнхэр……. рот улаан
-Хүрэн өнгө сураагүүмүү?
-Тэр чинь ямар өнгө байдаг билээ?
-?!
-….ааан !! Морьны хальсны өнгө үү! Арай сураагүй. Багшид хүрэн өнгө байхгүй юм шиг байлээ. Манай ангийн хүүхдүүдэд ч гэсэн. Надаа л байдаг. Би тэрүүгээрээ морь зурахдаа л хэрэглдийн.

Манай хүү сургуульдаа ганцхан Монгол хүүхэд. Морь зурдаг ганцхан хүүхэд байгаа даа гэж бодов.

Тэгтэл бидний хажуугаар нэг хар арьст охин гүйцэж түрүүлээ л гүйгээд өнгөрхийн.  Гүйхийн заяатай улсууд аа гэж. Богинохон шоорт, майктай. Тэгсэн хүү маань харснаа :
-Аав та энэнд битий ингэж хувцасла гэж хэлээч. Улам харлышд.
-Хаха эд нар чинь угаасаа ийм хар байхгүй юу. Хүү маань хөмсгөө бага зэрэг зангидаад түр зуур бодлогошров. Юу гэхий нь хараад л байлаа. Тэгснээ над руу харж: -Шиклаад шиг ийн тээ аав! гэдэг байгаа.

Гэртээ ирлээ. Манайх ч харин сайхан сэрүүхэн байна. Хэсэг сэрүүцээд хүүдээ гадаа хамт тоглоно гэж байж хэдэн төмс арилгуулахаар болов. Амьдралдаа 2-дохоо арилгах гэж буй нь энэ. Битүүхэн ажиглаа л байлаа. Хушуугаа унжуулаа л шуухитнаад арилгаад байна. Жижигхэн төмснүүдийг арай ядан гартаа атгаж барих аж. Тэгтэл нэг төмс гараас бүлтрээд нисчлээ. Араас нь ухасхийж газраас аваад эргэж суун ажлаа үргэлжлүүлж байна. Амандаа: -саван шиг үсэржаахдаа яадийн гэж үглэж байгаа нь тодхон сонсогдсон. Айхтар зүйрлэлээ шүү гэж дотроо бодоо л үл анзаарсан дүр эсгээ л суулаа.

Posted in дурсамж, юу хийв? | 10 Comments »

видео оо гэж

Posted by артаньян on May 12, 2008

Маниусыг багад угсармал байрнуудад нойлын өрөө гээд нэг жижкэн өрөө байдаг байсийн. Одоо ч бий л дээ хаачив л гэж. Тэр өрөөнд, бас баахан подвоолуудад “видео” гардаг байлаа. Нэг хүн 2 төгрөг , хүүхэд 1 төгрөг. Тэндээс хөл гараа олсон бизнемэнүүд ч өдгөө бий л байх. Оройн цагаар “том болсон хүүхдүүдэд оройн цагийн видео” бас гаргана. За тэгээ л энд тэнд сүхаатрын талбай малбай хавьцаа газруудаар шонгийн мод зодонд “кино афишууд”-аа наацан. Тэр нь дэвтрийн гол цаас маас, үсрээ л бичгийн цаасан дээр палмаастраар гараараа бичсэн зүйл хэхэ. Скоч ч байхгүй, байгаа цавуу мавуугаараа наашд. Киноныхоо нэрнүүдийн ард хаалтан дотор “тэмцэл”, “насанд хүрэгчдэд” гэх зэрэг тодотголтой. Бяданд ямар насанд хүрэгчдэд гэдгий нь үзэх шаанс байх биш тэмцэлтэйг нь л үзэх гэж хотоор дүүрэн дэмий тэнийшд. Бага тойргийн тэддүгээр байрны подвоолд видео гардийн байна майна гээ л. Тэгээ л байрны хэдэн хүүхдүүд нийлж аваа л явна. Нөгөө хэн эднүүс тэнчээ видео үзжаагаад бариулсан гэжийшд энтэр гэж сонсогдоо л. “Өөр байрны хүүхэд харагдуул барьна” гэж нэг айхтар юм байлаашд дээхнэ үед. Жалга довны үзэл ингэтлээ газар авжаах гэж. Одоо харин галбаалчлагдаад тийм юм байхаа больциймшиг байлээ. Хадууралтыг зогсоогоод хэдэн нэр хэлий: Япон нинжа, согтуу мастер, гар мастер, хөл мастер, рэмбо, кобра, вандаам, бүрслээ, жаакийжаан, комаандоо, чооёнбат, чоонгли, мөрдөн байцаагч эмэгтэй….. яааая таньдаг нэрнүүд байна уу. Ийм л сайхан видеонуудыг үзэхийн бөөн хүслэн, үзчүүл хэдэн өдрийн яриа, бөөн бөөн мөрөөдөл, гайхамшигт ертөнц байлаа. Видеонүүдын дуу их сүртэй. Цохихын бол бш бш, дүш дүш гэж дуугарна. Манай талын залуу ганцаараа бэлтгэл хийгээ л цохих юм байхгүй гар хөлөө хий саваад байхад л булчин нь пүг пүг дуугараа л. Сэлэм мэлэм, жад мад бол вишд вишд, чүх чүх гээ л. Бар истийл, тогоруу истийл, луу истийл мистийл ай. Дайсны гар нь үхэж өгдгүй нэг кашэй, манай залуу бол яг үхдгийн даваан дээр нүдэнд нь урьд нь чадхийсэн аав маав, магш магш, хайртай хүүхэн мүүхэн нь харагдаа л босч ирээ л хэд эргэж өшиглөө л гүйцээ. Ийм л сайхан видеонууд шүү дээ манай видеонууд чинь. Харин элдэвочир, од мод, ялалт малалтаар хонгилдон, тушаал ноймор 27 гэдэг 2 солонгос боевик гардаг байсан. Пээ тэр ниснэ гэж алдаг байсан байгаам. Эхийн хүслэн гэж нэг уйлуулдаг кино. Тэр ч бараг анхны “уйлуулдаг” кино. Бараг гэж ер нь тийм. Сүүл рүүгээ охидууд энэтхэг кинонд ухаан тавьж орхисон доо. Жими жими хажа хажа чихшиг. Энэтхэг киноны дуу гэж яааг адилхан адилхан хоолойтой. Нэг л хүүхэн, залуу 2 дуулдаг байсиймуу яадаг байсийн. Үздэг байсан улсууд нь өөрийг хэлэх байх л даа. “Гал”, “дөл” гээд 2 ангит хөөрхөн кино байдаг байсан. Кришан Кания 2 байна. Юу гардгий нь таг мартжээ “Энтхкино” л юмдаг. Видеоны тухай бол нэг иймэрхүү. Сүүлдээ ч нэг хүн 3 төгрөг хүүхэд 2 төгрөг болсноо бүүр сүүлдээ 50 төгрөг мөгрөг болчлуу яалаа. Шээс нь хүрээ л давсаг нь чинэрээд байхад л сэлэм эргүүлжаагаа баатар хараад амаа ангайгаа л суугаад байна. Тэгж тэгж нэг хавчиганасан юмнууд гарч ирээ л байшингийн булан мулан луу сарин бомбоодчно. Тэр үеийн цагдаа чинь торгох нь байтугай өөрсдөө тэгдэг байсийн. Тэгжээтэл тэр пирэстаавк гэгчийн тоо толгой өсөн нэмэгдэж, нэлээд хэдэн айлууд тийм юмтай болоодхов. Тэгмэгц кино баркаатууд даган бий болж пирэстаавктай айл ба тэр айлын найз айлууд тасралтгүй кино аван нэгнийдээ цугалж үздэг боллоо. Тэгээд орой болчоод байхад гэртээ орохгүй “хүүхдүүд унтсаны дараа ч гэсэн киногоо үзсээр” л байдаг байсан. Соёлын шоок оо гэж. Маргааш нь яаж ч ажлаа хийдэг байсын бөө мэд ээ. За тэр ч яахуу. Тэр үед чинь аав нар голдуу кино үзжаагаад унтчина. Тэгснээ сэрэнгүүтээ “хөөе яасан бэ, буцаагаа гүйлгээрэй” гэх нь бөөн ядаргаа. Харин манай холын хамаатан нэг эмээ тэгж унтжаагаа л сэрснээ “өө энэ хүү үхээгүй юу” гэдэг байсан. Эмээ ор луу гаа явж унт л даа гэхээр би кино үзжийн гээд халгаахгүй. Хэхэ. Тэр эмээ бол нэлээн сүүл үеийн эмээ л дээ. Тэхээс эхэн үедээ бол ээж эмээ нар “пээ ямар муухай юм гардийн бээ” гээд нүүрээ дарах нь холгүй. Муухай юм гэдэг нь машин дэлэврэх, хүнийг буудаж юм уу, хүзүүг нь мушгиж алахыг хэлнэ. Одоо бол “муухай юм” гардаг киног л муухай гэх байх даа. Нас масны ангилал ч гэж байхаа больж, зурагтаар үр хүүхэд, ижий аавтайгаа цуг суугаад кино үзэх шиг хэцүү юм байхгүй. Хийл дугараа л шингэж байгаа нар мар гараа л эхлүүл суваг солихоос өөр аргагүй болно. Одоо ч бас танагтай болсийм шиг байлээ.

Posted in дурсамж | 5 Comments »

Хөгжөөнтэй хоржоонтой явдлууд. noimor 2

Posted by артаньян on April 11, 2008

Hоймор гээд нэг N үсэг мүсэг гаргадаг юм миний гаран дээр алга байшд. Хаана нь байдиймбэ. Ядаж чагт ч алга. За тэр яахав. Нэлээн оройхон сургуулиас гаркаад коридоорт явжээсэн яг миний урд халамцуу хэдэн нөхөд гэлхэлдээд байна. Миний өдрийн идсэн 3 хуушуур шингээ алга болцон, өлдөж, улдаж, ундаассан миний бие хөлөө солбиж ядаад тэдний хурдаар л явж байсан хэрэг. Ажаад байхад манай доод ангийнхан болтой юм. Багштайгаа нааж. Дүн гарах дөхсөн үе тул “сайхан гарууд” гэсэн шүү юм бодоо л тэдний араас дагасаар сургуулиас гарлаа. Тэгсэн тэдний 2 нь такси барьцан зам дээр хаалгы нь онгойлгоод суужийн. Багшийгаа цаашаа авч явах гээд багш нь цааргалаад байгаамуудаа янз нь. Дургүйцээ л нэг юм бувтнаад зам дагуу алхахын, шавь нар нь сугадцан, багшаа суучихаа гээ л хэ. Нөгөө такси нь хаалга нь онгорхой, аажуухан яг хажууд нь дагаа явцан…. дотор нь 2 сайхан гар гараа дунгуйлдаад даллацан:
 -оруулаад ирээ оруулаад ир! (!?)
Хамаг ядаргаа арилгасан сайхан шог үзэгдэл байсийшд, та нар харсан бол.

 

Киб нөхөрлөсөн нэгэн андтай анх учирч хэсэг зуур ярилцав. Миний компьютер лицэнз нэхээд 40 орчим минут болоод унтардаг хуучтай болоод хэд хонож буйг хэллээ. Дэлгэц гэнт харлайгаа явчна, эвгүй зус шүү гэхчлэн хуучилж суутал тийм явдал нэгэнтээ тохиов. Эргэж асаагаад мээсэнжэртээ орж… тэр дороо тэрхүү жижиг тохиолдлыг  мартаад үргэлжлүүлэн бичиж алддийн. Тэгсэн гэнт түүнээс: – алга болчихоор чинь ахиад дайрлагад дайруулчивуу гэж бодлоо шд гэсэн үгс ирдэг байгаа. Нөхрийн уран хурц хэллэг сэргээхийн дээдээр сэргээж элгээр гатгуулав.. Дайрлагаа гэж. “Үг нь сум болсон хөлчүү эрс” гэж Гаамп андын бичлэг дээрээс уншиж байснаа өөрийн эрхгүй санав.

Тайлбар: Мээсэнжэрдэж ахуйд тийм юм болдогийг хэн хүнгүй мэднэ дээ, хэсэг гацаад, дараа нь бичсэн юмнууд бөөн бөөнөөрөө орж ирдэг. Миний юмнууд очихгүй тэгж жаахан удсан байж.

 

9-р ангид байлуу даа. Газар дээрх ганц найзтайгаа бас нэг газар дээрх ганц найзындаа очиж 3-лаа бууз идэхээр болов. 2-3 жигнүүр бууз тавиа л шатар нүүгээ сууцан чинь нэг мэдсэн хиншүү хярвас болоо ёвчвооо. Усы нь багадуулаад тавьчжаагаа байхгүй юу. Гүйгээ л галцгай түлцгэй болоо л гаргав, бөөн утаа униар, сав мавы нь тосгуур луу шидээ л, шажигнаа л уур манан болоо л…жигнүүртэй бууз муузаа бүгдий нь гулсуулж унагаа л. Хэрэндээ хөөрхөн дажин. Болкооноо онгойлгож агаар амьсгалаад буузаа идэх гэсэн чинь 2 жигнүүр бууз байна.
-хүшш…3-г тавьлуу?
-тэгээ биздээ уул нь
-хаачив, унцын байхдаа. Тэгээд хайлаа 3-лаа. Олдодгүй ээ. Үхтрээ хайдым даа…..                                
 -за идьяааа идий хөрчлөө.
-за за.
-Муухай андуураваа. 2-г л тавьсийн байж дээ гэлцэн түлэнхий амт орсон буузаа идлээ. Тэгээд хэдэн хоног өнгөрөв. Тэднийд ахиад очлоо. Байжээтэл ээж нь пилээтэк холдуулаад өг гэнэ. Нөгөөхий нь чирч гулдраа л холдуулав, ээж нь ч араар нь орлоо, оронгуутаа орь дуу тавин цочлоо. Харсан чинь мань хэдийн 10-д хоногийн өмнө алга болгодог бүтэн жигнүүр бууз арзайтлаа хатаад, хөгзөрцөн, бөөн тоос моос наалдцан, хэн ч харсан цочмоор зэвүүн муухай дүр төрхтэй юм хана налаад зогсоогоороо байжээдэг байгаа. Тосгуурын тэнд унасан зусыг өнкрөөд пилээтэкний цаагуур орчно гэж хэн санахав.

 

Манай нэг хампаан 6-р ангидаа 7-8 дэгдээхэй ширхэгий нь 50 мөнгөөр авав. Шулганаад ядаргаатай шүү бас, мэдэх улсууд нь мэдэх л байх. Нэг хэсэг 50 мөнгөний дэгдээхэй нээх их зардаг байж билээ. Надаа хүртэл нэг байсан, 60 мөнгөөр байрныхаа хүүхдэд дамлаад, тэгээд тэр шар будаа дэвтээлгүй өгөөд нөгөөх нь хахаад чадарсийшд. Тэр муунууд нь тэгээ аймар хурдан үхнэ тээ. Тэр яахав, манай тэр найз тэгээд тэр хэдэн дэгдээхэйгээ өдөрт л нэг нэгээр нь үхүүлсээр байгаад дууссышд. Өдөр гэрт нь очих болгонд л нэг нь сулбайгаад хэвтцэн байна. Тэгэнгүүт нь өрөөсөн далавчнаас нь барьж жорлондоо аваачиж хаяад “баяртэээй” гээ л усы нь татчна. Баяартээй гээд нэг өндөөр тооноор баяр баясгалатайгаар хэлээд үз дээ. Тэрний дэгдээхэйнүүд бүгд живж үхсэн дээ. Шувуунд бол их л ховор үхэл….

Posted in дурсамж, хоржоонтой....., юу хийв? | 21 Comments »

Зурагт харжэээ…ээ суухад 2

Posted by артаньян on April 10, 2008

        Манай нэг хамаатан эмээ байдиймаа. 80 настай. Үнэн баавартай. Тэгсэн зурагтаар нэг эмэгтэй гардийн. Баахан юм яриа л байдийн. Доогуур нь цаг уурын ч билүү нэг юмны ажилтан н.Алтанцэцэг гэсэн бичиг гардийн. Тэгсэн тэр эмээ тэгжийшд: -Алтанцэцэг гэнэ үү…..би танихгүй юм байхын (!?) гэдэг байгаа. Ёстой бөө мэдээ. Баавартай гэхээрээ бүх хүнийг таньдийн байлгүй. Аягүй бол таньдаг ч юм билүү, дугай л байя зүгр. Юмыг яаж мэдхэв. Хазгар эмгэнд ном бий хаltaр болоогонд юм юм бий гэгчээр.

        Нэг гар зурагтаар гаржийн. Газар тариалангийн компаний л агаа болтой. Нэг их анхаарсан ч юмгүй, харсан ч биш хараагүй ч биш суужээсэн чинь нөгөө агаа чинь юм ярьжаагаад гэнт нүүр нь минчийгээд, нүд нь дүлжаагаамшг болж, ус гүйж, захаараа улайж, хоолой нь учиргүй шахагдаад, бүр нарийсаад, сааралтаад….Бүр сүүлдээ гасалжаагамшиг болсноо… хэлж байсан өгүүлбэрээ дуусгаж нэг юм амьсгаа авахын. Ёооё, өмнөөс нь өөрийн эрхгүй урт амьсгаа авч уужирч билээ. Одоо ч бас үүнийг бичиж байхдаа амьсгаа авч уужрав. Санаанд ороод амьсгаа дахцчлаа хэ. Кү нээрээ, урт богиноос нь үл хамааран нэг өгүүлбэрийг нэг л амьсгаанд багтаах ёстой гэсэн юм хаа байдийн бол. 

        Арго багш гарчийнаа нэг орой. Түүнийг олон хэлтэй гэлцдэг. Гадаадын олон хэл мэднэ гэжугааншүү. Эрэмдэг амьтан байна гээ ойлгочуу. Бас л хүн бүрд байдаггүй торгон авьяас л даа. Гэвч чимхэх юм байдаг л юм байна. Тэр ярьж байгаа хөг хэмнэл, хөдөлгөөн энэ тэр нь яавч эгэл жирийн нэгэн бус гэдгий нь илтгэнэ. Хажуудах зурагтын хүн нь (сурвалжлагч, нэвтрүүлэгч 2-н аль нь юм бол?) нэг гайхаж хараа л, тэгснээ цаг руу гаа ч хялам хийжаахшг. Ер нь хараад байхад айгаадаагаамшг байгаан. Цохиод авч магадгүй гэж бодсон уу яасан, маанаг хог. Тэгээд Арго багш хажуудах сидинүүдээсээ нэг нэгээр нь аваад ярьжээн:- За энэ бол миний ноднин 10 сард …..төвд уншсан (ямар юмны төв гэчлээ дээ мартчиж) маш алдартай лээкц. Энэ лээкцийг та бүхэн ….. (яаж яаж ч гэчлээ дээ бас мартчиж) ….-ж захиалж авч болно. Гэснээ бас нэг сиди гартаа аваад:- за энэ бас өнгөрсөн  3 сард ……-д уншсан миний бүүр их алдартай лээкц байна. Та бүхэн энийг …. гэхчлэнгээр HI FI билүү нэг си ди зардаг дэлгүүр чинь, тэрний ирхлаам шиг л юм болж байлээшд. Алдартай.. маш алдартай, бүүр их алдартай…. гэдгийг яаж тогтоодын бол. Ганц нэг юмаараа алдаршхын сан. За дуугай л байяа.

        Олоон жилийн өмнө дөө. Хар сарнай хамтлаг ид мандаж ахуйд Амараа Маадай 2 зурагтаар гарчаахд нь би нэг таарсын. Шууд нэвтрүүлэг байсан санагджийн. Үзээ суужээсэн тэр нэвтрүүлэгч нь бас сайхан гараа. Ингэж асуужийшд. Нөгөө арай жижгээс нь (Амараа нь юм уу Маадай нь юм уу):
Сурв: – …-ээ чи хэдэн санчмийтр өндөр вэ?
Амараа юмуу Маадай нь: -мэдэхгүй би өөрийгөө ер нь хэмжиж үзээгүй юм байна.
Сурв: -Аан (инээснээ), чиний уран бүтээл маш их нэрд гарч байгаа. Ийм жижкэн биенээс тийм сайхан уран бүтээл гарч байгааг аргагүй л авьяас гэхээс өөр яахав дээ. (?!!)
Уг нь нөгөө Амараа юмуу Маадай нь өөрийгөө жижкэн мижкэн гэж хэлүүлэх асар дургүй байгаа байхгүй юу. Тэр сурв түүнтэй өстэй байсан уу яасан.


        Тэгсэн дараа нь нөгөө арай том, Сэвжид гуайн хүүгээс нь асуужаагаан:
Сурв: -…..ээ чи өөрийгөө төсөө л дөө. Чи нэг харанхуй.. юу юу ч билээ дээ одоо мартчиж. Нэг тийм амь нас өрссөн байдалд ч билүү эмэгтэй хүн мүнтэй байж таараад тэгээд яавал яавал яавал.. чи яах вэ? гэсэн асуулт байсийн. Нэлээн ч урт асуулт асуув. Үзэж байгаа хүмүүс нь таг чиг, амьсгаа даран юу гэхий нь хүлээнэ. Зурагтын өмнө байгаа би ч таг чиг, өөр олон охид хөвгүүд таг чиг, Монгол орон даяар түүний юу гэхий нь хүлээн өсвөр насны масны олон олон залуус пээнүүд нь таг чиг! амьсгалаа ч аяархан гаргаад…….
Тэрээр хэдэн сикүүнд дуугай байж. олон охид хөвгүүдийг догдлуулсны эцэст хариулав:
– Ммммм… яана яана билээ?
Юүгмээрчийн бөө мэд ээ.

        Дараа нь тэдний нэгэн дууны дахилтан дээр гардаг өвөрмөц хоолойг гаргасан Маадайгаас хэрхэн үүнийг хийсэн тухай нь асуув (аан тийм жижиг нь Маадай). Маадай хамраа чимхэж байгаад гаргасан гэлээ. Сурвалжлагч хийж үзүүлэхийг хүсэв. Маадай хамраа чимхээд:- озооны давхарга яасан яасан гэж дуулав. Харин дараа нь хамарт нь нус хоржигоноод болдгүй ээ. Хамраараа амьсгаа авч нэг гаргаж нэг үзэв. Хүр хүр хүр, шор шор…. хэхэ ханиадтай байж таарсан уу, яасан. Тэгээд тэрнээс хойш Амараатайгаа ам булаалдан ярихаа болив. Шууд нэвтрүүлэг бас хүнийг алах ч үе байдаг байх л даа.

ps: Нээрээ энд гарчаагаа болон, миний өмнөх бичлэгэн дээр гарсан, цаашид гарах  олны танил ба нэг ч хүний танил биш бүх хүмүүстэй ямар нэгэн өс хонзон байхгүй шүү. Миний бие угаас өөрөө байгаа байхгүй нь мэдэгдэхгүй даруу төлөв хүн. Юун хүн амьтантай муудалцаж сайдалцах. Харин энэ болоогтой болсноос хойш жоохон хүн дуурайж юм хум бичих гээд байдий. За даруу төлөв гэхээсээ дожоогүй гэх нь үнэнд илүү нийцэх байх дөө.  Зүгээр эрхээ эдэлжийн. Худлаа яриагүй, хүн гүтгээгүй.  Нэг мэдсэн чинь их сонин өнгө аястай болохжийшд миний бичлэгүүd. Болихоос. Исүүл нэрий нь дурьдхаа больдиймуу.

Posted in дурсамж, хоржоонтой..... | 15 Comments »

Цэргийн комиссоор орж байсан түүх

Posted by артаньян on November 4, 2007

Ойрдоо энэ манай байрны хажуугаар наадам болжийнаа. Эх орноон хамгаалах эрсийг цэрэгт дуудаж буй нь тэр. Би цэргийн алба хаагаагүй ээ. Гэхдээ цэргийн комиссоор (эрүүл мэндийн үзлэг) 10 хэдэн удаа орсон хүн. 18 хүрээд намар нь, гэртээ сууж байтал надад хаягласан “зарлан дуудах хуудас” ирлээ. Үг мүг нь цаанаа л нэг сүрдэм. ….овогтой …… таныг цэргийн жинхэнэ албанд зарлан дуудаж байна. Заасан хугацаанд цэрэг татлагын байранд ирээгүй  оргон зайлсан………бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ…… юу юу ч билээ сайн санадаггүй ээ. Үгнийх нь хүчийг сулруулчих шиг л боллоо ер нь хэ. Байрны агаа нар “бүх хувцасы чинь тайлуулж явуулдаг, дан залуухан эмэгтэй эмч нар байдаг…ИИЙ” гээ л. Арай ч үгүй байлгүй гэж бодсон ч бас соньхон содонхон санагдаа л явчлаа. Манай сургууль дээр төрийн далбаа намираа л, гоё дуу хөгжим хангинаа л… наадмаа наадам, сумын наадам зүгэр. Үүдээр нь цагдаа нар зогсцон. Би ч дурангаа авчуул арун мээтрийн цаадах арсланг ч танихгүй аманд нь өөрөө орчих хүн болохоор эрүүл мэндээр хасагдана гэж тайвширав. Гээд бас явуулчих вий гэсэн айдас төрж зарлан ирэнгүүт нь урьдчлаад хэсгийн нүдний эмч дээр “вино набор”-той орцон, бас бус улсуудад “захьцан байлаа”. За сургуулийн эргэн тойрон өч төчнөөн залуус байнаа. Над шиг “дургүй” хүмүүс ч байх шиг байна харваас, аргалж амжаагүй яахаа мэдэхгүй, гэдэс нь өвдсөн юм шиг царай гаргагсад ч, цэрэгт явна гээд хөөрч догдолсон хөвгүүд ч байна. Зарим нь ч өөрсдөө аль хэдийнэ үсээ хусцан ирж засгийн үсчний гарыг амраадаг  болтой юм. Аль исүүл иргүй пэрээткээр хуйхаа хавдтал нидрүүлэхээс айдаг биз.  Аав ээж, ах дүүстэйгээ гадаа сууж хуушуур бууз идээ л. Болдогсон бол маргааш хил дээр очоо л буу үүрээд алхах нь ээ янз нь. Заа тийгээд сургуулийн хаалгаар зарлангаа үзүүлээд явж орчлоо. Бийн тамирын заал руу гэнэ ээ. Наана нь байдаг хувцас солих өрөөнд орж баахан эвгүйрхэн байж хувцасаа тайлан бандааштайгаа үлдэв. Тэгсэн нэг энгийн хувцастай ах орж ирээд наадхаа тайл гэж хялайхийн. Тайлахгүй байж болохгүй юу гэсэн тайл аа л гэж байна. Хүн бүхэн душаачхиймаа энд. Одоо яаая гэхэв цэргийн батлах, эрүүл мэндийн бичигээ урдаа бариа л шад пад гишгэлээ л оров. Яг заал руу яваад ортол….. пээ зүгээр. Баахан шалдан эрчүүд. Мангар эвгүй харагддаг юм байна лээ, тийм олон шалдан хүн чинь. Фашистын аймар аймар хорих лагерууд, амьтны сүрэг мүрэг…. санаанд юу эс орохов. За тэр үнэр мүнэр бол тэгээ л….гэцүү гэцүү. Энд тэндээс ирсэн  зүсэн зүйлийн улсууд. Тэгээд жоол нүд эрээлжилж толгой манарч байснаа нүд дасав. Эргэн тойрноо ажиглалаа. Өндөр нам, тураалтай тураалгүй, хар, цагаан, шар….. Эмч нар хоорондоо жигдхэн зайтай ширээ сандалаа тавиад сууцан мөнөөх эрсийг оочируулж байнаа. Агаа хурдан дуусгах аргаа хайн бүгдийг тойрон явж оочир захив.  Залуухан хүүхнүүд байдаг гэсэн үнэн байна шүү. Бүх л юмаа үзүүлж харуулаа л яваад байсан “мэс засал” гэсэн үзлэгт тулаад ирлээ. Тэгсэн… еэ бүү үзэгд.. яасан ч гэцүү үзэлгэв! Эмч нь сууцан, залуус очихлоор “цаашаа цаашаа”, гэнгүүтээ л “за алий тонгойгоод бөгсөө тат” гэж авдийн. “Бөгсөө датчаад” өндийж байгаа залуусын нүүр гэж зүгээр пийшээн пийшэн. Би ч ялгаагүй өндийж ирэхэд нүүр жас халуу л шатаад байсан, лав чавга шиг болсон байх. За тэгээ л энд эрээлж цоохорлоод баймгүй үзлэг ч бий. Тэгсний дараа харин ерөнхий эмчийн дүнэлт гаргуулна даа. Урд нь нэг урт сандал тавьцан, тэрэн дээр нь залуус заавал суух ёстой. Сэжиг бүхий санагдаад хаалтаа урдаа бариад зогсоод байжээе гэтэл суу гэсээр байгаад суулгачдын, агаа өгзөгнийхөө булчинг тас зангидаастай хэдэн мянууд боловшд. Яаж сөрмөс датжаагүй еин, одоо бол тэр чигээрээ эргэж тэнийхгүй байлгүй. Ингэсээр нэг юм дууслаа. Хувцасаа өмссөн чинь сая л хүн гэдгээ мэдрэх шиг болсийм даа. Хүн нээрээ нүцгэн байхаараа өрөвдмөөр байдиймшигээ. Хувцас сольдог өрөөнд нэг гарыг паарнаас гавалцан байхийн, харсан чинь нэлээд согтуу юм. “Явнаа” гэж баярласийн байлгүй. Өөр тийшээ л явсан байх зайлуул. Биднийг бас л нэг өрөө рүү орууллаа. Нэрээр нь дуудаад гаргаж байна. Минийхийг дуудав. Гол харлаа л явчлаа. Явуулахы нь дуудаад байна уу, хасагдсан нь юм болуу гээ л тэрхэн хооронд түмэн янзын бодол духан дотор эргэлдэх юм. Дэхээс дэх гэсэн шиг бүдүүн дуутай хурандаа над руу хараад “за явнаа” гэж байна. Би оюутан гээдэхсэн чинь “оюутан гэхээр яана  гэж бодоов” гээ л хөмсгөө зангидаж хамаг арьсаа духан дээрээ цуглуулахийн. Арай л өвдөг чичирсэнгүй “хараа муутай, андуураад өөрийн хүнээ буудчуул яахийн” ч гэлтэй биш. Арга ядан “би ээжтэйгээ хоёулханаа амьдардаг”  гээ л тавьчлаа. Хурандаа ч өөр юм хэлсэнгүй тэгсгээд “намдав”. Яахийн бол гэсэн бодол толгойд эргэлдээ л. “Заа явнаа, миний араас гараад ир”  гээд сүрлэг хурандаа гараад алхчив. Бид ч пижигнээ л дагалаа. Би хурандаагийн хойноос аврал эрэн түргэн түргэн алхалж “ах аа би ……би….” гэцэн арай л өмдөндөө шээчилгүй явжээсэн, харин хальт эргэж харснаа”гэртээ хариа” гэдийн. Ёоох гэж хэхэ. Нар гараа л явчлаа даа. Заа бас тэгээд эр хүн шүү юм байж ийм юмнаас мултарсандаа олзуурхаж баярлах нь жаахан ичмээр ч юм уу. Аавын хүүгийн хаагаад л ирдэг алба уг нь. Тэрний дараа жилээс харин комиссоор орохдоо эртхэн ороод эмч нар дээгүүр шудраад шудраад (шудруулаад шудруулаад ч юм уу) гардаг болсон.  “Татаж матахдаа ч” пилээтэк шиг улайж халуу оргих нь гайгүй болсон, гэхдээ ер нь эвгүй л дээ. Эхний хэдэн жил хавар намар дараалан зарлан ирдэг байсныг хэлэх үү мөн ч олон орсон доо. Нэргүй хурандаа ч сүүлдээ намайг тоохоо больсон. Харин цэргийн нас  өнгөрөөд анх удаа “хамьс”-аар ороогүй жил гөөмөн амар тайван санагдаж билээ. Одоо  ч бас тэгж санагддаг л юм. За явж “хамьсийн хүүхдүүдийн” дэргэдүүр өнгөрч гэртээ оры.

Posted in дурсамж | 18 Comments »

Зүүдний тухай

Posted by артаньян on October 21, 2007

За миний бие гэрэлт хорвоод хүний биеийг олж төрөөд (олж төрөөд гэчжээээээ өнөөх агаа чинь. Хаана байхад нь би өөрөө очоод биеэ олциийн) 29 жилийн нүүрийг үзэж буй билээ. Энэ хооронд лавтай 10500-гаад шөнийг өнгөрөөсөн байх ба үнэгчилж эхэлсэнээсээ тооцвол баталгаатай 3-4 мянган удаа зүүдний ертөнцөөр аялсан байх магадлалтай. Бусад шөнүүдэд нь огт унтаагүй өнгөрөөсөн нь ч нэн их, юун зүүд манатай…… за за согтуу согтуу. Аргалаад хэлчий гэсэн үг олдож өхгүй еин. Сүүлдээ ч бүр үг нь олдохоо болиод байдаг болчлоо, зөнөг залгаад байна ууд аа энэ чинь. Нэг л их дур.  Энэ хооронд бусад шиг үнэнкээрийн зөнтэй зүүдийг хэд хэдэн удаа зүүдэлж байснаа санаж байна. Гэхдээ юу зүүдэлсэн чинь яалаа гээд хэлчий гэхээр бас санаанд алга аа (зөнөг толгой-олгой). Юу юугүй унтах гэснээ л падхийтэл газар унаж байна гэж зүүдлэн цочиж сэрдийн хааяа хэ. Агаагийн стиль уг нь дээшээ хараад 2 гараа өргөж´(юу гэж хэлэхийн бэ. Өргөж гэхээр гараа дээш нь өргсөн болох гээд байна. Гараа дээш нь сунгаж гэдиймуу. унтлаа гэснээ гараа сарвайтал өргөчөөд хэвтээд.) хэвтэхээр нойр илүү хүрээд байх шиг санагддийн. Тэгээд яаг хорвоо ертөнцөөс тасрахын алдад гараа татаж эвхэж унтахгүй бол унтсаныхаа дараа чилсэн гараа татах гэж бөөн хар дарж тарчилдаг хуучтай. Заримдаа гараа татаж амжихгүй тасарчдаг талтай, тэгээд хэдэн ч цаг тэгж унтдийн нэг мэдсэн гар гэж бадайрсан мод. Гараа буулгах гээд сэрж чадахгүй, хөөп гээ л хүчлэнэ байхгүй. Дахиа л хөөп… байхгүй. Хүн хажуунаас харвал хар дараад тарчилж буй дүр зураг тодхоон тодхон. Тэгж тэгж нэг юм гараа буулгаж миний там дуусдаг хэ. Аймар аймар зүүд ч байдийшүү хааяа. Хамгийн аймар нь гэмт хэрэгт орсон гэдэг зүүд. За ингээд шорон шүү дээ…. амьдрал минь ч дуусч байгаан байнаа гээ л. Нэгэнт ингэсийн нэг мөсөн л тэр замаараа чоно болоод явна даа гээ л нөгөө агаа чинь жинкэн юм шиг бодоод наачнаа хихи. Сэрээд зүүд байсныг мэдэнгүүт амьдрал хэчнээн сайхан санагддаг гээч. Бүр хуучин эв түнжин хагарсан нэгнийг уучилж байсан тохиол ч олон. Амьдрах дур хүсэл оргилж өгнө дөө. Шүд уналаа гэж зүүдлэх муу л гэсэн. Нэг удаа дээд үүдэн шүднүүд дашраараа булгараад алга боллоо гэж зүүдлээд нээх муухай санагдсан. Өдөржингөө л сэтгэл санаа зовиуртай явсиймдаг. Харин багадаа нэг шөнө миний орыг нэг хүн бариад аймар хүчтэй сэгсрэв гэж зүүдлээд, цочин сэрвэл манай тааз хана 2-н хоорондох ирмэгээр шажигнаа л явчих шиг болсон. Авжуур мавжуур савлаа л. өрөөндөө ганцаар унтаж байсныг хэлэх үү. Сүнс зайлан алдсийшд. Тэгсэн харин газар хөдөлсийн гэнээ. Бас ч гүй хүчтэй хөдөлсийм даг уу даа. Цонхоор харсан баахан улсууд гадаа гараад зогсцон энтэр. Тэр хүмүүсийн кармаанд бүх мөнгө, ээмэг бөгж нь байсан байх аа хаха. Маргааш нь зурагтаар яриа л. Сээкс зүүд ганцхан удаа л зүүдэлж үзсийн. Жоохон байсоон жоохон байсоон. Шилжилтийн насны бацгаан байсан байх аа. Зүүдэнд орсон нэг шүлэг байдиймаа. Одоо мартчиж. Өглөө сэрээ л цаасан дээр бичсэн, үнэкээрийн утгагүй инээдтэй юм байдийн байлээ. Юу ч билээ…. өглөө сэрэхэд уулын цаанаас нар гарна, цонхны цаанаас тусах тэр наран маран ч билүү хэ. 2-р ангийн хүүхдийн зохион бичлэг шиг наасан. Зүүдэнд бол тасарцан л гоё шүлэг байсийн уг нь. Манай ангийнхан хонхны баяраар амралтад очоод, зарим нь тасарцан явсан байж таараа. Тэндхийн дарга нь гэж нэг аймар, бахлуур гэдэг хоолойны өвчтэй (бамбай булчирхай нь үрэвсээд, хүзүү нь бүр аймар их хавдцан, толгойноосоо том). Аяганаасаа бүлтрэх шахсан том нүдтэй. Мангар том тэлвийзр шиг нүдний шилтэй. Асар том биетэй, хав хар царайтай хүн байсийн.  Манайхан зүгээр хараа л өнгөрсөн. Харин маргааш өглөө нь манай Байды 00 орох гэж гарснаа гялс буцаад ороод ирдэг байхгүй юу. Яасан гэсэн “мань өчдөр шөнө нэг аймар хүн зүүдэлсэн,  тэгсэн чинь энэ коридорт явжийшд” гэж наасан. Гар тасарцан явжаагаад нэг сэргэхдээ тэр ахыг хальт харсийн байна л даа хаха. Энэ мэтчилэн тийм үедээ хальт харсан юмнууд маргааш нь зүүд мэт санагддаг байх нь. Бас манай хүүгийн үеэл болох 3 настай бацгаан өдөр унтаж байгаад сэрэнгүүтээ шүүгээ сав, сандал үирээн доогуур юм хайгаад байхаар нь гайхаад асуутал энд нэг туулай байгаа гэж авдийн. Сүүлдээ туулай нь олдохгүй байсан чинь урвайгаад уйлах гэдэг байшд хэ. Хөөрхий минь гэрт нь хөөрхөн туулай байжийн гэж зүүдэлж л дээ. Туулай ч байхдаа яахав дээ. Бас манай хүү нэг удаа цэцрлэгээсээ ирэнгүүтээ, аав та надаа скүүтр авсан, хаана байгаан гэж авдийн. Үхтлээ гайхдаг байшд (хэзээ ч авч өгөхгүй байсан тул гайхсан хэрэг биш шүү хэхэ). Миний хүү хэн тэгж хэлсийн гэсэн чинь, жоохон бодож байснаа би зүүдэлсэн гэж авсан хэхэ. Тун ч хөөрхөн өхөөрдмөөр харагдаж билээ хүү минь. Тэр дор нь амалчаад удалгүй авч өгсийшд. Гэснээс нээрээ ноднин зун хүүг шалаад байхаар нь дугуйг нь 2 дугуйт болгочоод, одоо яаж сурна даа (сургана даа гэхээс залхуу хүрээд) гэсэн шүү юм бодоод гарлаа. Тэгээд суулгаад түшээд, түрээд явах юм бодсон чинь шууд өөрөө жийгээд яваад өгсийшд. Насаараа 2 дугуйт унаж ирсэн юм шиг. Гайхалтай юм бас болдог л юм байлээ. Агаа тэгсэн чинь багадаа тэр мууг унаж сурах гэж гөөмөн их өвдгөө шалбалсийм (Хэ тэгсэн чинь өвдгөө шалбалсан нэг хүн санаанд ордог байшд соорий. Тирког нь нэвт гарч гатаад шараа болгох гээ л. За соорий соорий).  За нэг иймэрхүү. Зүүдээр эхлээд шалбархай өвдгөөр төгсөв хэ.

Posted in дурсамж | 16 Comments »