deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for the ‘сонирхуулахад’ Category

Үдэлтийн бичлэг

Posted by артаньян on May 9, 2010

Анх энд блогчин болж байлаа. Эхний хэдэн бичлэг нэг ч сэтгэгдэлгүй, больюу ч гэж бодож байтал 5, 6 дахиас нь зочинтой болж эхэлсэн юм. Урам ч ороод, бичих хобби маань ч дүрэлзэн явсаар хэдийнэ бараг 3 жил болох нь дээ.  Анхны юм бүхэн гүнгзий сэтгэгдэл төрүүлэх албагүй ч, хэзээ ч мартагддаггүй. Бодит ч бай, сайбэр ч бай аль ч амьдралдаа риалити л байсан. Байж ч байгаа, байх ч байх. Насны зөрөөтэй ч, үзэл бодлын ялгаатай ч зөндөө л найз нартай болсон дог. Уншдаг, дэмждэг байсан эрхэм зочиддоо маш их баярлаж байна. Зочин нэг бүрийн сэтгэгдэл надад баяр авчирдаг. Ясны блогчин хүний л зан, гэснээс өөрийгөө жинхэнэ  блогчдийн нэг тооцдогоо санаа зовмоор ил тод хэлье :D. Нэг л гэр бүл. Найзуудаа нэрлэе гэхнээ хэтэрхий их учраас ихэнхий нь гомдоох гээд байдаг. Нэрлэвэл ч нэрлэлээ л дээ, тэр тэр… гээ л.

Одоо цаашдаа www.barbagsh.mn -д бичих юм. Энэ маань Гамп хэмээх, чухам өндрийн харайлтаар бол Сергей Бубка, хоккэйгоор бол Уэйн Грэцки болсон блогчин андтайгаа үүсгэн бий болгосон, олон найз нөхөд, зочдынхоо хүчээр өргөжин тэлж байгаа блог билээ. Харин deeplybluesky блогийн өнгө аяс буюу, цуврал онигоо сэлт, сэтгэлийн зарим хөдөлгөөн, түүнчлэн миний одоо ч дуусаагүй амьдрал болох “хэлний курс” цуврал зэрэг юмнууд энэ буланд нь тусгайлан орох юм. Удахгүй цэгцлээд, үргэлжлүүлээд явнаа. Та нарыгаа барбагш блогдоо урьж байна гэхийн ялдамд баярлаж талархсанаа илэрхийлээд ийнхүү кирилл үсгийн дүрмээр 8-9 хуруугаар кийбордыг товшоодохлоо.

Хэ, гуниг ч төрөх шиг. Хуучин байрнаасаа нүүдэг өдөр, баахан найзуудтайгаа хамаг юмаа зөөн ачиж байхдаа зогсоо зайгүй эрхлэн жаргачихаад, яг машин асаад хөдлөх болоход нэг ийм санагдаж билээ, 8 настай байхад.

Posted in Blogroll, Тэрс..., алкохоль гэж үү, амьдралаа гэж.., бадарчин агаагийн сониноос, бодол болоод, болсон явдал, газар шороо мину, дурсамж, helnii kurs, сонирхуулахад, тансан ламын тэмдгэлл, уран панаал, хоржоонтой....., юу хийв?, onigoo, Uncategorized | 15 Comments »

Хөшөө

Posted by артаньян on November 10, 2008

 

Өнөөдөр хэд гуруун морьтой хөшөө харав. Сайхиймоо. Хүнээсээ илүү морь нь ч сүртэй харагдах шиг. Хэтэрхий өндөр болохоор хүнийх нь нүүр харагдахкуу байх шиг байгаан. Тэхээс бас л баргар царайтай аймар эрцүүл байгаа л даа. Хүмүүс мориноос жижкэн толгойтой, бас яджаахад гавтгай нүүртэй ин. Морь бол урагшаа гарсан сүртэй том нүүртэй шд. Яджаахад хамрых нь нүх том, сүр оруулжийн гэж ярихым алга. Царай нь харагдхын хувьд ч хүн мориноос тод үзэгдэх заяагүй ээ гэж. Уруу нь харуулж бариул юу ин гэхээс. Тэхээр бас хөлөө сарвайтал өргөцөн морь инээдтэй харагдах байх даа.. Хүн нь ч гайгүй л дээ, акарваатчин хүн алийг тэр гэхүү. Заза худлаа худлаа.

 

Ер нь бол вайнаа. Read the rest of this entry »

Posted in бодол болоод, сонирхуулахад | 24 Comments »

Халуун цэгийн фото сурвалжлага

Posted by артаньян on June 30, 2008

Испаанчуудын цус нь хавын халуун юм гэнэ лээ. Яруу алдар нь бадартугай!…гэснээс хүн гэртээ согтуу байж болниддэ. Муу нээмцүүдийг хожоосой гэж хэчнээнийг ч тулгаж уув. Байдгүү туучийнууд юмаа. Лу лу лу…. Лукас подольски ч гэж хүртэл гашгаравшд. За яахуу тээ, од орно гэдэг энэ шүү дээ. Батаа нэг хоёр гуруу гуруу гэж нэг айхтар зөнч гэхүү, исвоортчин гэхүү нэг хүү байнаа. Эхний өдрөөс л исваан гэсэн одоо яасан байна хар даа. Гэтэл энэ хүн бидоёр яасан байна… ноольтлоо л доо. Эхлээд дэмжсэн Поштугал… үргэлж дэмждэг Хорват.. баярлан дэмжсэн Орос.. нооль нооль. Хэзээний хүчирхэг Итаал, чавын чанга Гирмаан, битүү морь Орос.. бүгд л одтой аавын хүүгийн золиос болоо болоо явчлаа.
за ингээд халуун цэгийн хэдэн зураг оруулы. Read the rest of this entry »

Posted in сонирхуулахад, юу хийв? | 13 Comments »

зурагт харжэээ..ээ суухад

Posted by артаньян on April 4, 2008

Булганы нөгөө 2 мээтр аруу байшдээ, Оргилболд. Ашиггүйгээр нь мөн ч их дуудсан даа. Согтох тусмаа юүгжаагаа нь мэдэгдэхгүй, сонсох гэж зовж билээ нэг удаа. Томдцон хэлтэй юм шиг байгаан. За тэр яахуу, сайхан эр дээ гүндүүгүй. Тэр нэг удаа зурагтаар ярьжийнаа. За байз цэнхэр гаригийн Тамир билүү, нэг санаагаараа савдаг гар чинь.. Шинэ шинэ мэх гаргах, мэхний нэр мэр сольж өгөхдөө гаргуун гар даа. Бөхөөр тогтохгүй поокс (тэрээр ингэж хэлдэг), дугуй, хөлбөмбөг гээд төрөл төрлөөр шинэ шинэ нэршил, таахчиг боловсруулчдаг гарамгай эр сэн, одоо хаана юу хийж явдийн бол гэснээс ярий гэснээ ярьяаа. Зурагтаар Оргилболд, Тамир 2 гарчийнаа. Тамир асуужаагаан:
-ингэхэд та ер нь сагсчин Шаравжамцтай тааралдаж байв уу?
Оргио: -ааан….ордны тэнд нэг тааралдсаан (сайхан гар шүү, юмгүй дээ гэжаагаамшиг)
Тамир: -Танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
Оргио: -аааан….. эвгүй л юм байлээ (?!). Хүн эгц урдаас хараад ярихаар….

Манайхан гэрээрээ татаж унаж энтэр. Тэгсэн 3-4 жилийн өмнө манай Баак аварга бас зурагтаар гаржаагаан. Зүгээр сууж байгаа хэрнээ хөмсөг нь хөдлөөд ч байгаамшиг, амьсгаадаад ч байгаамшиг, сүртэй харагдаж энтэр. Би ч хүндэлж явдиймоо, жигтэйхэн зүгр. Тэгсэн сурвалжлагч охин асуужийн гэнээ:
– Та машиндаа ямар дуу сонсож явдаг вэ?
Аварга:- Сонсдог хэдэн зохиолын дуучид..ер нь дуртай дуугаа сонсч явдагаа
Сурв (яаая сурв гэсэн чинь сонин шиг харагджийшд): Таны охидын сонсдог дуунууд байдаг уу, хип хоп ч юм уу?
Ав: ……. (хөмсөг нүдээ ихэд хөдөлгөн инээмсэглэв)
Сурв: Та ер нь хип хоп сонсдог уу?
Ав:- …. (үл ялиг инээмсэглэн толгойгоо нэгэнтээ сэжсэнээ) ммм…зарчмын хувьд сонсдогоо…
Дархан аварга-их хуралын гишүүн-ипаап сонсоно бас…..элдэв зураг гэдэг чинь л энэ байх.

За тэр манай ерөнхийлөгч бол жинкэн гаазтай. Яагаав, Сумьяабазар анх түрүүлээд, хүмүүс шуугилдаад бөөн юм болж, ерөнхийлөгч зарлиг марлиг уншиж аварга болгоогүй юу. Тэгсэн сурвалжлагч асуусийн:
-……тэгээд хүмүүс түрхрэн шуугилдаж байсан, танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
Ушд (юу гэж байгааг таа даа ): Тийм болсон, шууд аварга өгий гэхээр дүрэмтэйгээ зөрчилдөөд.. тэгээд ярилцаж байгаад…..шийдээд зарлигаа уншсан даа. Тийн тий, хүмүүс ч их шуугилдаж байсан, БИ ЕРӨӨСӨӨ УУРЛААГҮЙ; ХАРИН Ч ИНЭЭГЭЭД ЗАРЛИГАА УНШСАН:…….. энэ өгүүлбэрийг юу гэж ойлгохын бол доо гэж. Уурлах вий гэж айх, инээхээр нь ёххх гэж амьсгаа авах болох нь ээ дээ. Хаан болцон гэж бодсоноос зайлахгүй шүү тэр хүү. Уг нь хөөрхөн мантгар хүү шд.
Зурагт үзээд суужаах ч бас хөөрхөн шүү.

Posted in сонирхуулахад, хоржоонтой....., юу хийв? | 17 Comments »

Зүгээр нэг.

Posted by артаньян on December 13, 2007

Аав нь хүүдээ “миний сонгосон охинтой гэрлэхийг зөвлий”гэжээ. Хүү нь өөрийнхөө сонгосон охинтой гэрлэнэ гэв. “Тэр Билл Гйтсийн охин шүү дээ” гэхэд хүү зөвшөөрлөө. Аав нь Билл Гэйтс дээр очин цаг авч уулзаад “би танай охинд тохирох сайн залуу оллоо, Тэр миний хүү, охиныг чинь түүнтэй гэрлүүлэхийг хүсч байа” гэв. Билл Гэйтс “таны огт ойлгохгүй байна, тэгээд ч миний охин дөнгөж 18-тай” гэлээ. “Тэр Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч шүү дээ” гэхэд тэрээр охиноо гэрлүүлэхийг зөвшөөрлөө.  Аав цаашаа яван Дэлхийн банкны ерөнхийлөгчтэй нь уулзаж “би танайд дэд ерөнхйилөгчөөр ажиллах сайн залуу оллоо” Ерөнхийлөгч гайхан харж, “манайд дэд ерөнхийлөгчөөр ажиллахын маш олон маш сайн залуус алалцаж байгаа”. “Гэхдээ тэр Билл Гэйтсийн хүргэн шүү дээ”. Ерөнхийлөгч: …аан тийм үү, заза зөвшөөрлөө. Хихи хуучин онигоо байна уу.  За тэр ч яахав шинэ жилийн дуунуудаас миний хамийн дуртай дуу let it snow байгаа юм. Ингээд та нартаа энэ дуны үгийг хүргэе. Сурж аваад бүгдээрээ дуулаарай. Дуу нь интернэтийн сайтуудар дүүрэн байгаа байхоо. Гоё дуу шүү.

Oh the weather outside is frightful, 
But the fire is so delightful,
And since we’ve no place to go,
Let It Snow! Let It Snow! Let It Snow!

It doesn’t show signs of Pauseping,
And I’ve bought some corn for popping,
The lights are turned way down low,
Let It Snow! Let It Snow! Let It Snow!

When we finally kiss goodnight,
How I’ll hate going out in the storm!
But if you’ll really hold me tight,
All the way home I’ll be warm.

The fire is slowly dying,
And, my dear, we’re still good-bying,
But as long as you love me so,
Let It Snow! Let It Snow! Let It Snow!  

Posted in амьдралаа гэж.., сонирхуулахад | 4 Comments »

Шүлэг

Posted by артаньян on December 12, 2007

 Хүү бид 2-г наашаа гарах гэж байхад манай нөхөд надад нэг си ди бэлэглэсэн юм. “Бас л завгүй” нэртэй шүлгийн түүвэр. Би ч нээх шүлэг мүлгэнд явдгүй еин. Үнэхээр лаг лаг шүлэг ганц нэгийг мэднэ. Зүгээр мэднэ. Тэхээс цээжээр уншиж чадахгүй. Боржигоны бор тал…. гэсгээд Тангадын Галсан гуай, Дөнгөтийн Цоодол гуайн бас ганц нэг шүлэг, дээрээс нь шударга үгтэй ганц нэг шүлгүүдээс хэтрэхгүй. Заримдаа бүтэн шүлэг нь биш зүгээр нэг хоёр мөр нь лаг болсон санагддаг. Жишээ нь Ц.Хулангийн нэг шүлэг дотор:

 Цэцгийн толгой тасалдаггүй үртэй байхыг хүснэ

 Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ   гэсэн гоё мөрүүд байдийн байлээ. Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ” хайрла бас их гоё санагддаг. Цоодол гуайн “Харамчийнхны дууль” байна. Догдлоод хамар шархиран алддаг юм. Харин энэ түүвэр си ди дээр хамаг гоё гоё шүлгүүд оржээ. Тэрэн дундаас нэг шүлгийг та нартаа хүргэе. Энэ шүлгийг сонсохоор хүмүүн, орчлон ертөнцийн төгслөг хэлбэр нүдэнд харагдаа л явчлаг юм.  Мөр бүрийг нь бодоод төсөөлөөд үзээрэй…үнэнхүү гайхамшигтай хэлсийн байна гэж боддог миний хувьд. Энгийн нэг үгнүүд хэрнээ яаж ийм яруу тансаг хэлхэж хүний зүрхэнд хүргэж чаддаг юм бүү мэд. Ийм санаа, ийм утга уянга тэр хүний сэтгэдл хэрхэн яаж ургадгийн бол гэхээс бас л соньхон. За олон юм нуршилгүй сийрүүлье.

   

                Миний ууж баралгүй орхисон цор ганц амтат дарс бол бүсгүй хүн…. Данзангийн Нямсүрэн.

      АМИТАБА

Яаж би Амитаба шиг хөлөөн цэцгэн өлзий завилхав

Яаж би Амитаба шиг чамайгаа бурханы тигд бүтээхэв

Яаж би Амитаба шиг хүйсний нууцыг хуруугаараа томьёлхов

Яаж би Амитаба шиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар  үйслэхэв

Яаж би Амитаба шиг газрын гүн дэх үндэсний үзүүр лүү залбирахав

Яаж би Амитаба шиг есөн эрдэнийн чулуугаар  чамайгаа чимэхэв

Яаж би Амитаба шиг уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодохов

… ээ амитаба

Яаж би Амитаба шиг шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгохов

Яаж би Амитаба шиг модны навчис унахыг зүүдээн гэж санахав

Яаж би Амитаба шиг морь зогсоогоороо унтахыг далай татралт гэхэв

Яаж би Амитаба шиг эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэхэв

Яаж би Амитаба шиг нэгэн сайхан аялгуу нэгэн энэ биеэрээ болхов

Яаж би Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрахав

Яаж би Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайхав

Яаж би Амитаба шиг нисээд явчихсан шувуу адил анир алдрахав

Яаж би Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимэг сонсохов

Яаж би Амитаба шиг үүлс бүрхэж мөс хучсан ч сая сая жилд үлдэхэв

Яаж би Амитаба шиг үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэхэв

Яаж би Амитаба шиг дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суухав

Яаж би Амитаба шиг дэргэдийн ээж үгүй болоход уйлахгүй байхав

Яаж би Амитаба шиг нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх

Яаж би Амитаба шиг нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох

Яаж би Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних

Яаж би Амитаба шиг орон цаг амьдрал 2 үгүйг мэдэх……

яаж би… яаж би Амитаба….

Posted in сонирхуулахад | 12 Comments »

хэдэн авцалдаагүй зурагнууд

Posted by артаньян on September 21, 2007

Зураг оруулж сурчаад оруулаад байгаан, ичмээр дамшиг хэхэ. Муланка зааж өгсийн.

Бээжингийн ганцхан зураг

бээжинд

Давгаа, Даваа хоёр:

dsc02978.jpg 

Арьяабалын сүмд хулгайгаар авсан зураг:

арьяабалын сүмд хулгайгаар авсан зураг

Анзаарагдахаа больсон жанжны хөшөө:

 dsc03032.jpg 

Миний дуртай хөшөө:

dsc03034.jpg

Театрын музейд бас л хулгайгаар авсан хэхэ:

dsc03040.jpg

Posted in сонирхуулахад | 14 Comments »

Утаанбаатар хотод байгаа хөөрхөн машинууд

Posted by артаньян on September 21, 2007

Энэ юун машинууд болохыг мэдэхгүй юм байна. Ардчилсан намын төв байрны үүдэнд байдын байлээ. Нэг л их холоос аялж ирсэн юм даг уу даа. Ер нь жоохон сапирцан талдаа, хэн нэгний өмч мөн нь мөн л байх.

Энэ 2 бүүр жижкэн машинууд байна лээ.

жижкээн машин байна лээ. 50-иад оных болуу гэж таасан.  энэ нь мангар жижкэн наацан

Энэ ч бас их жижкэн.

  dsc03057.jpg 

 Энэ харин нэлээд том, ниссан терранорхуу овортой.

 dsc03056.jpg

Posted in сонирхуулахад | Leave a Comment »

ойн цоорхойд авсан зургууд

Posted by артаньян on September 21, 2007

Дээр нь дараад томруулаад хараарай хүмүүсээ.

Энэ миний насан баярын боов.

насан баярын боов

 Насан баярын боовондоо гатгаж гүслээ шивнэдэг лаагаа мартчаад баахан мод гатгацан. Хамгийн том нь 10 насыг, дараагийнх нь 5 насыг, юм зоогдуулж иддэг нарийхан моднууд нь нэг насыг илэрхийлж байгаа ухаантай, лаатай хүний хажууд бол ч ичмээр дамшиг доо. Тэгээд асахгүй байж магад гээд салфеткаар орооцон, тэгсэн чинь баахан жижкэн жижкэн араб хүмүүс шиг хаха. Асаажагаа юмы нь харку юу, даанч яг гал нь харагдахгүй байна. Цогшуулжагаад үлээж асаасан гэж бодовоо, уг нь галтай л мод байсиймдаа. Тэр асааж байгаа хүн нь би, аая лаг хэхэ.

 хээрийн лаа

За энэ боргоцой ч яахав, давсагаа суллаад явж байхдаа хөөрхөн харагдахаар нь авцийн. Зургий нв авсан гэжагаан шүү хэхэ.

 гоё зураг   

Харин манай шорлог хамгийн гоё нь байсоон, тэр бордуу өнгөтэй нь үхрийх, шарлаад байгаа нь гахайнх, гэхдээ бид үхэр ч алаагүй, гахай ч алаагүй. Өнгө нь харин сонин хиймэл харагдаад байх чинь.

салшгүй амт..  

Энэ мод аймар сүр харагдаж байсан уг нь. 

    аварга мот унанги мод   

Хөдөөх эрс хаачиж явсийн бол бөө мэдээ.

  хөдөөх эрс

За за нэг иймэрхүү. Бусад зургий нь миний эхнэр (хэний эхнэр болохы нь тодотгоод байна уу хэхэ) устгацан.      

Posted in сонирхуулахад | 5 Comments »

Аварга том үйл явдал. Үнэн….худал…

Posted by артаньян on August 15, 2007

1969 оны 7 сарын 20-нд хүн төрөлхтөний түүхэнд нэгэн жухал явдал болсон юм. Хүйтэн дайны чимээгүй тэмцэлийн үр дүн л юм даа. Оросууд сансарт анх удаа Юра хүүг нисгээдэхсэн чинь Америк агаа нар байж сууж чадахаа болингуутаа тэгвэл саран дээр буучий л даа гэсийн байх. Америкийн нэгдсэн улсын хийсэн энэхүү аварга төслийг 400 гаруй мянган эрдэмтэн мэргэд, 25 шахам тэрбум долларыг Read the rest of this entry »

Posted in сонирхуулахад | 1 Comment »

13 жилийн өмнөх сонинг уншив……

Posted by артаньян on July 30, 2007

Хэхэ сонин юм гэж бас байх юм. Өчигдөр гэрийн буланд байгаад л байдаг нэг цаасан хайрцгийг уудалж үзлээ. Бөөн л хуучин сонингууд байна. Аль 94-95 оны сонингууд шүү. Нэг АРДЫН ЭРХ аваад уншсан чинь бас сонин сонин юмнууд байдийн байна. Сонин гэж аргагүй л Сонин юм даа. Read the rest of this entry »

Posted in сонирхуулахад | 4 Comments »