deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for the ‘уран панаал’ Category

Үдэлтийн бичлэг

Posted by артаньян on May 9, 2010

Анх энд блогчин болж байлаа. Эхний хэдэн бичлэг нэг ч сэтгэгдэлгүй, больюу ч гэж бодож байтал 5, 6 дахиас нь зочинтой болж эхэлсэн юм. Урам ч ороод, бичих хобби маань ч дүрэлзэн явсаар хэдийнэ бараг 3 жил болох нь дээ.  Анхны юм бүхэн гүнгзий сэтгэгдэл төрүүлэх албагүй ч, хэзээ ч мартагддаггүй. Бодит ч бай, сайбэр ч бай аль ч амьдралдаа риалити л байсан. Байж ч байгаа, байх ч байх. Насны зөрөөтэй ч, үзэл бодлын ялгаатай ч зөндөө л найз нартай болсон дог. Уншдаг, дэмждэг байсан эрхэм зочиддоо маш их баярлаж байна. Зочин нэг бүрийн сэтгэгдэл надад баяр авчирдаг. Ясны блогчин хүний л зан, гэснээс өөрийгөө жинхэнэ  блогчдийн нэг тооцдогоо санаа зовмоор ил тод хэлье :D. Нэг л гэр бүл. Найзуудаа нэрлэе гэхнээ хэтэрхий их учраас ихэнхий нь гомдоох гээд байдаг. Нэрлэвэл ч нэрлэлээ л дээ, тэр тэр… гээ л.

Одоо цаашдаа www.barbagsh.mn -д бичих юм. Энэ маань Гамп хэмээх, чухам өндрийн харайлтаар бол Сергей Бубка, хоккэйгоор бол Уэйн Грэцки болсон блогчин андтайгаа үүсгэн бий болгосон, олон найз нөхөд, зочдынхоо хүчээр өргөжин тэлж байгаа блог билээ. Харин deeplybluesky блогийн өнгө аяс буюу, цуврал онигоо сэлт, сэтгэлийн зарим хөдөлгөөн, түүнчлэн миний одоо ч дуусаагүй амьдрал болох “хэлний курс” цуврал зэрэг юмнууд энэ буланд нь тусгайлан орох юм. Удахгүй цэгцлээд, үргэлжлүүлээд явнаа. Та нарыгаа барбагш блогдоо урьж байна гэхийн ялдамд баярлаж талархсанаа илэрхийлээд ийнхүү кирилл үсгийн дүрмээр 8-9 хуруугаар кийбордыг товшоодохлоо.

Хэ, гуниг ч төрөх шиг. Хуучин байрнаасаа нүүдэг өдөр, баахан найзуудтайгаа хамаг юмаа зөөн ачиж байхдаа зогсоо зайгүй эрхлэн жаргачихаад, яг машин асаад хөдлөх болоход нэг ийм санагдаж билээ, 8 настай байхад.

Posted in Blogroll, Тэрс..., алкохоль гэж үү, амьдралаа гэж.., бадарчин агаагийн сониноос, бодол болоод, болсон явдал, газар шороо мину, дурсамж, helnii kurs, сонирхуулахад, тансан ламын тэмдгэлл, уран панаал, хоржоонтой....., юу хийв?, onigoo, Uncategorized | 16 Comments »

Зэврүүн өглөө 3. (үргэлжлэл)

Posted by артаньян on June 15, 2009

Хэвтэх дургүй хүн чинь орж ирээ л орон дээрээ гулдайдаг юм байна.  Гэхдээ яг унтаж болохгүй, бас ухас гээд босчиж чадахгүй, дэмий таазаа ширтэн баахан хэвтлээ. Тэгж байтал гэнэт шагайгаа үгүйлж, хайж олохоор шийдэн лазагнан өндийв. Хэдэн өдөр санасан боловч хайх завдалгүй л яваад байсийн.

Олдоггүй дээ. Хаана хийснээ санах гэж хичээхдээ яагаад ч юм дүйнгэтээд, тэрнээсээ болж тэсгэлгүй адгаад байлаа. Эсийн бодлууд толгойд орж гарж улам самуурулна.

Баруун европын энэ нэлхийсэн уйтгарт амьдралд дасцан байхым. Хийморь сүлдээ дээдэлж явдаг тал нутгийн салхи шиг хүү миний мөрөн дээр захын бүсгүй л гараа тавин аальгүүтэх болж, Read the rest of this entry »

Posted in уран панаал | 17 Comments »

Зэврүүн өглөө 2

Posted by артаньян on April 6, 2009

Дараах өглөө нь. Бас л хар үүрээр гарч жиxүүцэн алхав. Хөнжилдөө дугжирчаагаа хүмүүсийг бодохоор уур хүрдэг ч надтай цуг алхаж яваа бусад хүмүүсийг харахаар жоохон тайвширхын. Хүний энэ жөтөөрхүү зан уу.

Ноён Райтэрийн үүдэн дээр ирмэгц өчигдрийн бүсгүйг ахин саналаа. Санах биш бүр гэнэт үгүйлэв. Хачирхалтай нь энэ хүртэл түүнийг огт санаагүй! Харин тэр хялгасыг мартаж чадкуу байсан. Одоо харин түүнийг гэнэт санадаг нь юүүв?

Энэ удаа ноён Райтэрийн гэр бүл намайг ирэхээс өмнө гарч явсан байв. Read the rest of this entry »

Posted in уран панаал | 10 Comments »

Зэврүүн өглөө I

Posted by артаньян on March 24, 2009

Утсаа харсан хэвээр орцны ёлтгор гэрэлд орж ирэв. Утас ч яахуу, аар саар юм харж өөрийгөө зугаацуулж явсан хэрэг. Харин тэгж орчноо анзаараагүйн харгайгаар лийфтнээс гарч ирсэн ноён Райтэртай мөргөлдөх шахлаа. Туйлын бардам зантай харагддаг хэрнээ онцын их түгшүүр тээдэг нь мэдэгддэг ноён Райтэр, харин энэ удаа “анхаар!” хэмээн хуруугаа гозгонуулан тоглоом хийдийм байна. Бага насны 2 охин нь ч ер бусын цовоогоор надтай мэндэлчээд аавынхаа хажуугаар гүйж одов. Тэдгээр охид 90 жилийн настай хуучин байшингийн хүнд хаалгыг дамжлан онгойлгох гэж оролдох зуур ноён Райтэр миний нэрээр дуудсанаа чухалчлан байж, “ажлын өрөөнд нэг хүн унтаж байгаа, битгий ороорой” гэлээ. Read the rest of this entry »

Posted in уран панаал | 12 Comments »