deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for the ‘хоржоонтой…..’ Category

Үдэлтийн бичлэг

Posted by артаньян on May 9, 2010

Анх энд блогчин болж байлаа. Эхний хэдэн бичлэг нэг ч сэтгэгдэлгүй, больюу ч гэж бодож байтал 5, 6 дахиас нь зочинтой болж эхэлсэн юм. Урам ч ороод, бичих хобби маань ч дүрэлзэн явсаар хэдийнэ бараг 3 жил болох нь дээ.  Анхны юм бүхэн гүнгзий сэтгэгдэл төрүүлэх албагүй ч, хэзээ ч мартагддаггүй. Бодит ч бай, сайбэр ч бай аль ч амьдралдаа риалити л байсан. Байж ч байгаа, байх ч байх. Насны зөрөөтэй ч, үзэл бодлын ялгаатай ч зөндөө л найз нартай болсон дог. Уншдаг, дэмждэг байсан эрхэм зочиддоо маш их баярлаж байна. Зочин нэг бүрийн сэтгэгдэл надад баяр авчирдаг. Ясны блогчин хүний л зан, гэснээс өөрийгөө жинхэнэ  блогчдийн нэг тооцдогоо санаа зовмоор ил тод хэлье :D. Нэг л гэр бүл. Найзуудаа нэрлэе гэхнээ хэтэрхий их учраас ихэнхий нь гомдоох гээд байдаг. Нэрлэвэл ч нэрлэлээ л дээ, тэр тэр… гээ л.

Одоо цаашдаа www.barbagsh.mn -д бичих юм. Энэ маань Гамп хэмээх, чухам өндрийн харайлтаар бол Сергей Бубка, хоккэйгоор бол Уэйн Грэцки болсон блогчин андтайгаа үүсгэн бий болгосон, олон найз нөхөд, зочдынхоо хүчээр өргөжин тэлж байгаа блог билээ. Харин deeplybluesky блогийн өнгө аяс буюу, цуврал онигоо сэлт, сэтгэлийн зарим хөдөлгөөн, түүнчлэн миний одоо ч дуусаагүй амьдрал болох “хэлний курс” цуврал зэрэг юмнууд энэ буланд нь тусгайлан орох юм. Удахгүй цэгцлээд, үргэлжлүүлээд явнаа. Та нарыгаа барбагш блогдоо урьж байна гэхийн ялдамд баярлаж талархсанаа илэрхийлээд ийнхүү кирилл үсгийн дүрмээр 8-9 хуруугаар кийбордыг товшоодохлоо.

Хэ, гуниг ч төрөх шиг. Хуучин байрнаасаа нүүдэг өдөр, баахан найзуудтайгаа хамаг юмаа зөөн ачиж байхдаа зогсоо зайгүй эрхлэн жаргачихаад, яг машин асаад хөдлөх болоход нэг ийм санагдаж билээ, 8 настай байхад.

Posted in Blogroll, Тэрс..., алкохоль гэж үү, амьдралаа гэж.., бадарчин агаагийн сониноос, бодол болоод, болсон явдал, газар шороо мину, дурсамж, helnii kurs, сонирхуулахад, тансан ламын тэмдгэлл, уран панаал, хоржоонтой....., юу хийв?, onigoo, Uncategorized | 16 Comments »

Цагаан сараар биеэ нөөх үү?

Posted by артаньян on February 15, 2009

Цагаан сарын бэлтгэл ажил ид эрчээ авчаах энэ үед хэрхэн их ажлаас хойш сууж тарга тэвээргээ авч үлдэх вээ гэсэн асуудал олон залуусын маань сэтгэлийн гүнд эргэлддэг болтой юмаа. Энд ч дэлгүүр хоршоо, зах зээлээр хэснэ, тэнд ч ууцаа чануулж манаж зогсоно. Гэртээ ирүүт бөөн их цэвэрлэгээ, хоол хошны ажил. Гү энэ чинь, өдөржин ажил дээрээ байсан хүнд бол үнэхээр давшгүй даваа билээ. Үнэхээр ажил дээрээ байхдаа ажлаа хийжаагаад ирсэн хүн бол бүр ядраад хэвтэрт ч орж мэднэ! Цатгалан сайхан төрхөө хадгалж үлдэх боломж байнаа. Ухаанаа л гүйлгэнэ шүү дээ. Read the rest of this entry »

Posted in хоржоонтой....., юу хийв? | 17 Comments »

Кино урлаг амьдралд. 1

Posted by артаньян on October 8, 2008

  Би боддын: Кихоoт ноён гэдэг сайхан дуулалт жүжгийг манай театрынхан сургуулилж байхад сөөсгөр хөвүүн Б.Жагаа ийм сайхан гоолиг болох юм сан гэж харж зогсдог байсан нь худлаа гэж өөрөө баталсан юм уу.

 

Гэх мэтээр: Хажууд нь зогсох пагдгар хүү Ламбаад Сaанчо Паaнсо нь илүү таалагдсан ч юм билүү.

 

Түүнчлэн: Гэтэл үүний дараахан зүүн аймгуудаар “Ягаан гажид” моодонд орох үеэр Арвин хэмээх салаа гэзэгт охин хамгийн урд эгнээний урт сандалд ганцаараа суугаад үздэг байгаагүй гэж хэн хэлсийн ицсийцст. Read the rest of this entry »

Posted in хоржоонтой..... | 22 Comments »

Ийм юмнууд ч бас..

Posted by артаньян on May 14, 2008

Үргэлжлүүлнээ. Надаас бусад нь үргэлжлүүлсэн л байна даг. Дижитал хамтлагийн Боби дий гэдэг хүүхэдтэй дуулсан нэг хөөрхөн дуу байхымаа. Баар хэсэхээ болий молий гээд. Тэрэн дээр 2 хоолойгоор үглэдэг хэсгий нь сонсоход үнэхээр гоё. Гэтэл төгсгөл хавьд нь нэг сонин нөхөр  муухай дугарахын. Үнэн муухай. Ц ц..  хайран дуу. Дуун дээр тиймэрхүү юм гарч ирэх үнэн таагүй явдал шүү.  Бас гараа угаажаахад гэнт час халуун ус гоожход амнаас өөрийн эрхгүй ” яа бяхлуу” гэдэг үг гарна.  Исүүл усанд оржаахад халуун ус тасарчуул, за тэгүүл ч бас яахуу, ганц хашгираа л савангаа арилгачна. Хүйтэн нь тасарчуул яалт ч гүй болно доо. Ямар шалзарч үхэлтэй биш. Бяхлуу бяхлуу гээ л суугаад байхаас яахуу. Нээх сайхан ном уншжээтэл дундаас нь ганц хуудас тасраад алголцон байвуул яахуу? Исүүл ислваарнаас? Яг хэрэгтэй үгтэй хуудас нь тасраад одсон байвуул? Бяхлуу л биз дээ. Гэх мэтчилэн тэгээ л дэмжжээсэн баг хожигдох, автуусанд муухай халуун байх, мийкрт нуль шороо пургих, өөрийн машинд үл ойлгогдох дуу гарч эхлэх, яарчаахад замын цагдаа зогсоох. Өчигдөр уухдаа гэрээсээ маангар хол газар пааркалцан байх. Байхгүй байна гээ л эргэнгүүт хөгийн цагдаа нь гараад ирэх. Тэр муу цагдаа нар ургадаг гэсэн үнэн байхоо.  За түгжрээ ч яахав, над шиг назгай гар бол үүрэглээ л суучна. Очих газраа утасаар хэлээ л, “түгжирчлөө”. Харин улайм цайм дайраад улам түгжээд байгаа гаруудын л духы нь цоолмоор байгаан. Бас Хакухо, Давгаа, Ама 3 хоорондоо таарчихаар хэцүү хэцүү. Аргагүй аргагүй залуус даа. Гээд яахав дээ, өндөлзөө л суухаас. Шөл халбагаджаахад гэнт яс зажлагдаж шүд ян гээ л явчих ч муухай шүү золиг гэж. Гэнт төгсөв.

Posted in хоржоонтой..... | 8 Comments »

Хэл

Posted by артаньян on April 24, 2008

Хэл гэснээс Өвөрмонголчуудыг бидний өвөг дээдсийн-жинхэнэ монгол хэлээр ярьдаг гэж эндүү бодож явдаг залуус олон харагддаг. Монгол хэл нь дотроо маш олон аялгуутай. Халх, барга, дөрвөд, буриад гэх мэт. Монгол улсад халх, дөрвөд, буриад гэсэн зонхилогчоос гадна захчин, урианхай, дархад, барга, өөлд, үзэмчин, дарьганга гэх мэт  аялгуугаар яригсад олон бий. Тэдгээр аялгуу нь ч дотроо бас хуваагддаг. Ховд аймаг бол олон ястны өлгий нутаг. Тэнд очвол харин ч нэг гайхалтай сонин хэлний музейгээр аялж болно. Увс, хөвсгөл ч ялгаагүй. Харин Өвөрмонголчууд бол ихэнх нь барга, цахар аймгууд төвлөн суурьшсан байснаас өдгөө тэр чигээрээ тийм хэлтэй, тэр нь бидэнд жинхэнэ ориг монголчууд (эрлийзжсэн л болохоос), ориг монгол хэл мэт санагдаж эндүүрэгддэг аж. Одоо хэр нь босоо монгол бичгээ хэрэглэдэг  нь гол сэтгэгдэл төрүүлж байгаа л даа. Гэтэл Өвөрмонголын зарим нутгаар яг л бидний ярьдаг халх, буриад, дөрвөд аялгуугаар ярьдаг ястнууд амьдран суудаг. Тиймээс зурагтаар гардаг Өвөрмонголчууд бол барга аялгаараа, бид халх аялгаараа л ярьжийшүү. Муухай бүдүүн баараг юм болжийноо. Нарийн ширийн юмнуудыг хайж олоод уншуул их сонирхолтой. Гэхдээ ер нь бол нийслэлийн гэгдэх өөр нэг халх аялгуу үүссэн байхоо.
За тэгээд Юүки бацааны гүсэлтээр Манээ Өвөрлөгчид тамрын наадааны зарим нэг янзыг яаж дууддагыг хэлий.
сагсан бөмбөг-арьсан бөмбөг
мөрөөдлийн баг (олимпод ордог америкийн сагсны баг)- зүүдэн анги
шидүүлж тохох-нисч яваа бөмбөгөнд яршиг болох
гар бөмбөг– арьсан бөмбгий араас нь алгадах наадаан
гар бөмбөгийн эмэгтэй багийн ахлагч-арьсан бөмбгий араас нь алгадах наадааны эмэгтэй ангийн дарга
хоккей– шийдэмт бөмбөг
ширээний теннис– пин пон бөмбөг
усан спорт-умбалтын наадаан гэх мэтээр хэлдиймшиг байлээ. Дараа сайхан үргэлжлүүлий.

Posted in хоржоонтой....., юу хийв? | 25 Comments »

Алтан өргөө УСК. (Баатруудын таагчик, амьдрал уран бүтээлээс)

Posted by артаньян on April 16, 2008

      Хүн яаж ширэн нүүрлэдгийг, ер нь ширэн нүүрлэнэ гэж юу болохыг оригоор нь харий гэвүүл уг киноны төгсгөл хэсэг дээр гардаг найран дээр сууж байгаа Ёроо Ёмбоо 2-г харахад хангалттай.
      Лусын хаан агаа соорий, түрүүний бичлэгт гараагүй, шөнө зүүдэнд орж айлгалаа шд. Галавсаа таны дүү юү гүү юү. Үг мүг дамжуулсан уу гүү юү. Адилхан ч сонсогдох шиг сүүлдээ. Лус-Галус- Галаус-Галавсаа.

 За за Гол юмандаа орий.Уг киноны агуулга гэвүүл ерөнхийдөө учир замбараагүй сүлжилдсэн явдлуудыг харуулдаг. За тэгээд тэр учир жанцан бүрэн олдож байна уу дутуу олдож байна уу гэдэг нь их бүрхэг үлддийн. Гол гол нөхдийнх нь амьдрах арга таагчигийн талаар цөөн өг хэлсү.

     Том хүү бол тэр авдарт юм байнаа гэдгийг гадарлаад нээж үзэх, улмаар өөрийн болгох, цаашлаад тэнд байгаа хөрөнгийг цохисноор уртаас урт цул алтан дээл хийж өмсөх бүр давраад Москва зэрэг томоохон хотуудад орд харштай болох зэрэг нь багтана. Үүнийгээ хэрэгжүүлхийн тулд хэрэглэж байгаа таагчикий нь зах зухаас нь дурдвал: 1. Шарангуй царайгаараа хөөрхөн инээмсэглэж сурах, улмаар үүнийгээ байнгын болгох. 2. Аавдаа хамгийн ачлалтай мэт дүр эсгэх. 3.Харгис хэрцгий, үл шантрагч байх. 4.  3-т дурдагдсан зан чанарын гатлийзаатр болох “шунал” ихтэй байх (энэ 2 чанар нь төрөлхийн байсан тул хүч шаардаагүй гэдийн). 5 Төлөвөлгөөгөө хэрэгжүүлхийн тулд өөрийн гэсэн тоглоомын хүмүүстэй болох 6. За тэгээд хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн гол шинж чанар болох “цагаа тулахаар нөхдөө золигт гаргаж болохуйц хангалттай гүнзгий нүх малтсан байх”. Түүнчлэн уснаас хуурай гарах хэд хэдэн истийл жаанр сурсан байх. 
Хаа очиж тэр авдарт нь гараар бариад тоолж болох эрдэнэс байгаагүй болохоор сүүлдээ хамраараа газар шаагаад дуусдаг. Юун алтан шар дээл мээл. Зарим нэг  хүнээс жишээ авмаарийн. Тэхээс уг нь хол явахаар хүү байв даа гэж. Ийм эрсийг эртнээс нааш манай Монголчууд “тархиндаа таагчигтай ташаандаа нагаантай” гэх зэргээр хэлэлцэж байжээ.

     Дунд хүү Ёмбоо бол өөрөө сэтгэж, хүн удирдаж чадахгүй ч гэсэн дүр эсгэх, хөрөнгө шамшигдуулах, бялдуучлах бүр даажээ хулгай хийх, худал хэлэх хүртэл төрөл бүрийн авьяастай төдийгүй нүдээ цавчихгүй эдгээрийг үйлдэж чадах гар бөлгөө. Ийм эрсийг манай Монголчууд эртнээс нааш “сайхан гар, хүнд гар, хүн нь уг нь гэнэн юм байгаан” гэх зэргээр ярилцдаг байв. Тэгээд чааваас том ахынхаа үгэнд орж түүний сүүлийн 2 мэхэнд нь орж баларсан даа. Хаа очиж тэр үед нэг худагтай нутаг байгаагүй юм гэдэг.

     Бага хүү Сүмбээ бол Мэргэн ардын талд баттай ажиллана. Хүүхэн шууханд дуртай гэсэн хувийн жоохон асуудалтай бөгөөд тэгсэн хэрнээ лусын дагиныг тоогоогүйг нь харахад билгийн нүд нь сохор, сонголт муутай хөөн гэсэн дүгнэлт гарч байна. Бас баахан хөөрүү характертай, хөөрөхөөрөө нөгөө л нэг хүүхэн шуухнаа түрүүлж ярьдаг гэмтэй. Өөрөө учиргүй юм юманд шуналтаад байхгүй ч гэсэн хүний өгсөн юмыг буцаадаггүй зантай. Нэрэлхээд нэрээ идэх биш гэдэг философтой хүн. Тэгсэн хэрнээ юм юм нь бүтээд яваад байдаг. Ийм хүнийг “нүдэндээ шилтэй нүүрэндээ батгатай” эртнээс нааш Монголчууд маань хэлж заншжээ. Гэхдээ кинонд бол батгы нь шахаж крээмдээд, контацт линз зүүлгэцэн байдгийг анкаарийшүү.

     Харин тэр лусын хаан гарын дор нэг амар хүргэнтэй болчкоод үзээд байгаа нь бол илт байна. Охин нь ч гэсэн нэг юм гүсээд байгаа нь илт горьдонгуй харцаар хараад байгаа. Тэр усан дотор нь ямар балдуушны амьтан охинтой нь дотносов гэж дээ. Тэр хаан охиноо алаа хаяжаагаа байхгүй юу. Өшөө олон охин байж байдаг биз дээ цаана нь…, ц ц ц хайн! Ийм хүнд Монголчууд “ядарч явахад Янжмаа ч яахав” гэж зөвлөж байжээ.

     За эцсийн бүлэгт тэр Мэргэн ард бол хамгийн адармаатай хүн. Ганцаардаж цөхөрсөн байдал илт ажиглагддаг. Уул хадаар тэнэж, ургамал амьтан судалж явсаар байгаад юм юмны захтай болсон нууцлаг этгээд. Түүнд нинжагийн болоод ховсдогч хүний ховор авьяас буй. Өвгөн Пагваа хэдэн хүүхдээрээ тоглодог бол энэхүү Мэргэн ард энэ айлыг бүтнээр нь тоглодог их гарын тоглоомчин эр билээ. Тэгсэн хэрнээ Лусын хаан маантай харьцдаггүйг бодоход баахан жийрхдэг байх талтай. Охинд нь санаатай байхыг үгүйсгэхгүй, бүр явалддаг байлаа гэхэд ч гайхах юмгүй чадварлаг эр ээ. Ийм хүнийг Монголчууд “зайтай эр”, “оготны нүхээр ороод гарна” гэж шагширцгаадаг байв.

     Бас л Амээрк кинонуудаар төгсгөл хийх нь соорий. Энэхүү киноноос эшлэл санаа авсан тоолж барамгүй их холливуудын кино бий. Заза залхуу хүрчлэ дараа ярий.
 

Posted in хоржоонтой..... | 20 Comments »

алтан өргөө УСК (тухай).

Posted by артаньян on April 14, 2008

Алтан өргөө гэдэг киног үзээгүй хүн ч байхгүй бизээ. Сайхан кануу шүү, хүнд ихийг өгнө. Олон юм зааж сургана даа. Юуны өмнө энэхүү кануу бол нэлдээ истраачээг, таакчигийн тулаан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ энэ удаа зөвхөн дүрүүд дээр авч үзий. Харин дараагийн бичлэг дээр истраачээг таакчигийн талаа барьж ярина. Эхлээд энэ дэлхий дээр хамгийн найдвартай цорын ганц юм бол Шивцаарын банк л байна даа гэдгийг бататгасан үйл явдлаар эхэлдэг.

Өвгөн Пагваа Мэргэн ардын итгэлийг даалгүй усны судал хадгалсан авдрынхаа түлхүүрийг сувьдаг сэтгэлтэнд алдаж байгаа юм. Өвгөн ч өөрөө үнэн азаарын царай марай гаргаж байгаад сувьдаг сэтгэлтэнд сэдэл авахуулдаг. Тийм болохоор юмтай ч юмгүй мэт царайл гэдэг чинь ихээ үнэн үг болж тааржийн.

Мэргэн ард ч мэргэн ард. Тэр түлхүүрээ өөрөө л аваад явна биз,  зүгээр мөрөөрөө байгаа амьтасийг хутган үймүүлж, үйлий нь үзэж байгаам даа өгөр хог. Яахы нь мэдсээр байж худлаа тоглоо тоглоо яваад байна. Хор найруулуулж, пи ар хийлгүүл одоо бол овоо мөнгөжихөөр гар даа. Алгаа урдуураа нэг явуулаа л Энхбаяр, дахин нэг явуулаа л Гүндалай…гэх мэт.

Заа тэр 3 хүүхэд бол хөөрхөн дөө хөөрхөн. Ёроо, Ёмбоо, Сүмбээ (болдог бол таанууст яг ямар ударийнтайгаар хэлдгий нь сануулах сан).

Ёроо бол ёрын амьтан, элдэвтэй эр. Хүний гараар могой бариулсаар байгаа л таарна. Эдийн шуналтай, бас хөөрхөн хор найруулна, гэхдээ жижиг гарынх. Хүний юманд хүйтэн сэтгэлээр хандаж байж бэртэнгээ алдадгүй юу. Хурга хараа л шууд алж идкээд, хурган дарга шиг зан гаргаа л. Шуналаасаа болж төрсөн дүүгээ хүртэл золигт гаргахад бэлэн гар. Гэхдээ яг төрсөн дүү нь мөн эсэх нь эргэлзээтэй, кануун дээр тэр талаар нэг ч үг гардаггүй ба Монголчуудын амьдралын хэв шинжээр нь үзвэл аав өөрөө баахан эхнэр сольсон “чанга” гар байж магадгүй тал ихтэй. Эдний хүүхдүүд хоорондоо шал өөр, аягүй бол өөр өөр эцгийх байх гэж шивэр авир хийх нь эрэгтэй хүн дээр яагаад байж болдгүй юм.

Tэр дунд хүү Ёмбоо бол гомбоо гомбоо. Гомбоорч ч дуусахгүй байсаар кануу дуусгаа хаячдий. Болох болохгүй хүний үгэнд бүү ор гэдгий чинь нэг сайн харуулдаг эр. Болоогүй ээ бас хөөрхөн пээдгэр. Ахынхаа хажууд зогсоод дүүгээ загнахаараа нөгөө… Бямбадорж Энхбаярынхаа хажууд зогсохоороо гаргадаг байсан царай гаргана. Одоо бол Энхбаярынхаа хажууд хэн нь тэгж зогсдийн бөө мэдээ. Энхбаяр ер нь удаан том ах хийжийшүү. За хадууркушүү. Тэр Ёмбоо бол тэгээд хохироод дуусдаг эр. Одоо тэр Хүрэлсүх мүх бол тэгээ л болох болохгүй Мэргэн ардуудын араанд нь зуугдаад амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаам даа.

Харин бага дүү Сүмбээ бол сумлагдсан буу л гэсэн үг. Хэчнээн сэргэлэн, холыг харсан ухаантай хүү билээ. Цорын ганцхан зоостой хэрнээ нэг хүүхэн таалагдангуут  шууд үнэт чулуун эдлэл авч өхгөө наачна. Юундаа тэгсийн бөө мэдээ. Тэр охин нь гайгүй айлын охин байсанаас тэгсэн үү исүүл хамаг цус нь нөгөө юмандаа юүлэгдсэнээс болж тархины цусан хангамж эрс муудаж өөрийгөө хянах чадваргүй болсон байж ч магадгүй. Нөгөө хүүхэн нь тоохгүй болохоор тэгсгээд харьчна. Хаа очиж нэгийгээ 2 болгох эрмэлзэл муутайдаа элдэв асуудалд орооцолдолгүй гэртээ харьж байгаа харагддаг. Заа ер нь залхуу нь хүрээ л харьчжаагаам дөө. Сайхан Монгол зан шүү. Ер нь ч тэгээд нэг ч хүүхэнгүй нутгийн өсвөр насны банди хэдийдээ хүүхний сайхан муухайг ямар хэмжүүрээрээ тэгж итгэлтэй залаад байдийн бөө мэд ээ. Нэг сайхан хүүхэн ….. гээ л хэд хэд уулга алддаг шиг санагдаад байх чинь. Тэгсэн хэрнээ лусын дагина хараад тоодгүй ай. Ёстой ясны гомо л тийм зан гаргах байх даа.

Заа үйл явдал ч болдгоороо болоод өнгөрнө. Мэргэн ард өөрөө хийсэн юмаа худлаа дараа нь залруулаад таарна, жишээ авахуйц сайхан пи ар хийлт. За одоо манайд энэ зун болох явдлаас бол Мэргэн ард өөрөө жишээ авна дөө. Сайхан цаг ч ирж байна, зус ч гарна даа энэ зун. За бас хадуурах нь. Тэгснээ нөгөө Сүмбээ чинь тэнэг тариачны төмс том гэгчээр будилж явсаар байгаад овоо хэдэн юмтай болоод авдийн. Тэгээ гэртээ ирнэ. Энэ гэртээ ирэлт бол хүн үнэгүй юманд нугасгүйээ гэдэг ухагдахуун тод томруун илэрхийлэгддэг сайхан каадр. Тэр аав нь “энэ тэгээд бүгдээрээ манийх юм ууу” гэж чичрэн байж хэлдгийг санаж байгаа л байх. Күй, бүгдээрээ ч байхдаа яахав дээ. Харин тэр хүүхэн бол ёстой л “сохорсон биш завшив” гэдгийн амьд жишээ. Эхэндээ эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй инээгээ..ээл хөөрхөн байжээдэг. 76 агаа эгээ нар үзүүл “манай Арвин нэг ингээд суужээдэг болоосой” гэж өөрийн эрхгүй бодогдох нь лав . Харин мань хүүхэн хараа орчингуутаа шууд саначлагыг гартаа авах төлөвтэй болоод иржгуам даа. Хойноос ирээд хот манайх аа гэж. 3 хүү, нэг өвгөн атгуулна даа атгуулна тэр хүүхэнд. За мидкү дээ гэхдээ тэр том ах бол гэцүү. Сүүлд найран дээр бас нүд нь тусаад л байсан шиг санагдаа явчлаа. Тийм айлд бэр орохоор яадгийг харуулсан нэг Амээрк кануу бий биз дээ. Бэрээд Пийт тоглодог. Сүүлд нь баавгайд бариулаа л. За тэгээд төгсгөлийн тэр найр бол сайхан болжийноо зүгр. Нөгөө 2 ах нь ширэн нүүрлээ сууцан. Өвгөн алтан гэртэй болоод пээдийгээстэй. Мэргэн ард бол ямар ч гэмгүй царай гаргачоо..оол айраг гүзээлжгуа харагддийн.

Posted in газар шороо мину, хоржоонтой..... | 25 Comments »

Хөгжөөнтэй хоржоонтой явдлууд. noimor 2

Posted by артаньян on April 11, 2008

Hоймор гээд нэг N үсэг мүсэг гаргадаг юм миний гаран дээр алга байшд. Хаана нь байдиймбэ. Ядаж чагт ч алга. За тэр яахав. Нэлээн оройхон сургуулиас гаркаад коридоорт явжээсэн яг миний урд халамцуу хэдэн нөхөд гэлхэлдээд байна. Миний өдрийн идсэн 3 хуушуур шингээ алга болцон, өлдөж, улдаж, ундаассан миний бие хөлөө солбиж ядаад тэдний хурдаар л явж байсан хэрэг. Ажаад байхад манай доод ангийнхан болтой юм. Багштайгаа нааж. Дүн гарах дөхсөн үе тул “сайхан гарууд” гэсэн шүү юм бодоо л тэдний араас дагасаар сургуулиас гарлаа. Тэгсэн тэдний 2 нь такси барьцан зам дээр хаалгы нь онгойлгоод суужийн. Багшийгаа цаашаа авч явах гээд багш нь цааргалаад байгаамуудаа янз нь. Дургүйцээ л нэг юм бувтнаад зам дагуу алхахын, шавь нар нь сугадцан, багшаа суучихаа гээ л хэ. Нөгөө такси нь хаалга нь онгорхой, аажуухан яг хажууд нь дагаа явцан…. дотор нь 2 сайхан гар гараа дунгуйлдаад даллацан:
 -оруулаад ирээ оруулаад ир! (!?)
Хамаг ядаргаа арилгасан сайхан шог үзэгдэл байсийшд, та нар харсан бол.

 

Киб нөхөрлөсөн нэгэн андтай анх учирч хэсэг зуур ярилцав. Миний компьютер лицэнз нэхээд 40 орчим минут болоод унтардаг хуучтай болоод хэд хонож буйг хэллээ. Дэлгэц гэнт харлайгаа явчна, эвгүй зус шүү гэхчлэн хуучилж суутал тийм явдал нэгэнтээ тохиов. Эргэж асаагаад мээсэнжэртээ орж… тэр дороо тэрхүү жижиг тохиолдлыг  мартаад үргэлжлүүлэн бичиж алддийн. Тэгсэн гэнт түүнээс: – алга болчихоор чинь ахиад дайрлагад дайруулчивуу гэж бодлоо шд гэсэн үгс ирдэг байгаа. Нөхрийн уран хурц хэллэг сэргээхийн дээдээр сэргээж элгээр гатгуулав.. Дайрлагаа гэж. “Үг нь сум болсон хөлчүү эрс” гэж Гаамп андын бичлэг дээрээс уншиж байснаа өөрийн эрхгүй санав.

Тайлбар: Мээсэнжэрдэж ахуйд тийм юм болдогийг хэн хүнгүй мэднэ дээ, хэсэг гацаад, дараа нь бичсэн юмнууд бөөн бөөнөөрөө орж ирдэг. Миний юмнууд очихгүй тэгж жаахан удсан байж.

 

9-р ангид байлуу даа. Газар дээрх ганц найзтайгаа бас нэг газар дээрх ганц найзындаа очиж 3-лаа бууз идэхээр болов. 2-3 жигнүүр бууз тавиа л шатар нүүгээ сууцан чинь нэг мэдсэн хиншүү хярвас болоо ёвчвооо. Усы нь багадуулаад тавьчжаагаа байхгүй юу. Гүйгээ л галцгай түлцгэй болоо л гаргав, бөөн утаа униар, сав мавы нь тосгуур луу шидээ л, шажигнаа л уур манан болоо л…жигнүүртэй бууз муузаа бүгдий нь гулсуулж унагаа л. Хэрэндээ хөөрхөн дажин. Болкооноо онгойлгож агаар амьсгалаад буузаа идэх гэсэн чинь 2 жигнүүр бууз байна.
-хүшш…3-г тавьлуу?
-тэгээ биздээ уул нь
-хаачив, унцын байхдаа. Тэгээд хайлаа 3-лаа. Олдодгүй ээ. Үхтрээ хайдым даа…..                                
 -за идьяааа идий хөрчлөө.
-за за.
-Муухай андуураваа. 2-г л тавьсийн байж дээ гэлцэн түлэнхий амт орсон буузаа идлээ. Тэгээд хэдэн хоног өнгөрөв. Тэднийд ахиад очлоо. Байжээтэл ээж нь пилээтэк холдуулаад өг гэнэ. Нөгөөхий нь чирч гулдраа л холдуулав, ээж нь ч араар нь орлоо, оронгуутаа орь дуу тавин цочлоо. Харсан чинь мань хэдийн 10-д хоногийн өмнө алга болгодог бүтэн жигнүүр бууз арзайтлаа хатаад, хөгзөрцөн, бөөн тоос моос наалдцан, хэн ч харсан цочмоор зэвүүн муухай дүр төрхтэй юм хана налаад зогсоогоороо байжээдэг байгаа. Тосгуурын тэнд унасан зусыг өнкрөөд пилээтэкний цаагуур орчно гэж хэн санахав.

 

Манай нэг хампаан 6-р ангидаа 7-8 дэгдээхэй ширхэгий нь 50 мөнгөөр авав. Шулганаад ядаргаатай шүү бас, мэдэх улсууд нь мэдэх л байх. Нэг хэсэг 50 мөнгөний дэгдээхэй нээх их зардаг байж билээ. Надаа хүртэл нэг байсан, 60 мөнгөөр байрныхаа хүүхдэд дамлаад, тэгээд тэр шар будаа дэвтээлгүй өгөөд нөгөөх нь хахаад чадарсийшд. Тэр муунууд нь тэгээ аймар хурдан үхнэ тээ. Тэр яахав, манай тэр найз тэгээд тэр хэдэн дэгдээхэйгээ өдөрт л нэг нэгээр нь үхүүлсээр байгаад дууссышд. Өдөр гэрт нь очих болгонд л нэг нь сулбайгаад хэвтцэн байна. Тэгэнгүүт нь өрөөсөн далавчнаас нь барьж жорлондоо аваачиж хаяад “баяртэээй” гээ л усы нь татчна. Баяартээй гээд нэг өндөөр тооноор баяр баясгалатайгаар хэлээд үз дээ. Тэрний дэгдээхэйнүүд бүгд живж үхсэн дээ. Шувуунд бол их л ховор үхэл….

Posted in дурсамж, хоржоонтой....., юу хийв? | 21 Comments »

Зурагт харжэээ…ээ суухад 2

Posted by артаньян on April 10, 2008

        Манай нэг хамаатан эмээ байдиймаа. 80 настай. Үнэн баавартай. Тэгсэн зурагтаар нэг эмэгтэй гардийн. Баахан юм яриа л байдийн. Доогуур нь цаг уурын ч билүү нэг юмны ажилтан н.Алтанцэцэг гэсэн бичиг гардийн. Тэгсэн тэр эмээ тэгжийшд: -Алтанцэцэг гэнэ үү…..би танихгүй юм байхын (!?) гэдэг байгаа. Ёстой бөө мэдээ. Баавартай гэхээрээ бүх хүнийг таньдийн байлгүй. Аягүй бол таньдаг ч юм билүү, дугай л байя зүгр. Юмыг яаж мэдхэв. Хазгар эмгэнд ном бий хаltaр болоогонд юм юм бий гэгчээр.

        Нэг гар зурагтаар гаржийн. Газар тариалангийн компаний л агаа болтой. Нэг их анхаарсан ч юмгүй, харсан ч биш хараагүй ч биш суужээсэн чинь нөгөө агаа чинь юм ярьжаагаад гэнт нүүр нь минчийгээд, нүд нь дүлжаагаамшг болж, ус гүйж, захаараа улайж, хоолой нь учиргүй шахагдаад, бүр нарийсаад, сааралтаад….Бүр сүүлдээ гасалжаагамшиг болсноо… хэлж байсан өгүүлбэрээ дуусгаж нэг юм амьсгаа авахын. Ёооё, өмнөөс нь өөрийн эрхгүй урт амьсгаа авч уужирч билээ. Одоо ч бас үүнийг бичиж байхдаа амьсгаа авч уужрав. Санаанд ороод амьсгаа дахцчлаа хэ. Кү нээрээ, урт богиноос нь үл хамааран нэг өгүүлбэрийг нэг л амьсгаанд багтаах ёстой гэсэн юм хаа байдийн бол. 

        Арго багш гарчийнаа нэг орой. Түүнийг олон хэлтэй гэлцдэг. Гадаадын олон хэл мэднэ гэжугааншүү. Эрэмдэг амьтан байна гээ ойлгочуу. Бас л хүн бүрд байдаггүй торгон авьяас л даа. Гэвч чимхэх юм байдаг л юм байна. Тэр ярьж байгаа хөг хэмнэл, хөдөлгөөн энэ тэр нь яавч эгэл жирийн нэгэн бус гэдгий нь илтгэнэ. Хажуудах зурагтын хүн нь (сурвалжлагч, нэвтрүүлэгч 2-н аль нь юм бол?) нэг гайхаж хараа л, тэгснээ цаг руу гаа ч хялам хийжаахшг. Ер нь хараад байхад айгаадаагаамшг байгаан. Цохиод авч магадгүй гэж бодсон уу яасан, маанаг хог. Тэгээд Арго багш хажуудах сидинүүдээсээ нэг нэгээр нь аваад ярьжээн:- За энэ бол миний ноднин 10 сард …..төвд уншсан (ямар юмны төв гэчлээ дээ мартчиж) маш алдартай лээкц. Энэ лээкцийг та бүхэн ….. (яаж яаж ч гэчлээ дээ бас мартчиж) ….-ж захиалж авч болно. Гэснээ бас нэг сиди гартаа аваад:- за энэ бас өнгөрсөн  3 сард ……-д уншсан миний бүүр их алдартай лээкц байна. Та бүхэн энийг …. гэхчлэнгээр HI FI билүү нэг си ди зардаг дэлгүүр чинь, тэрний ирхлаам шиг л юм болж байлээшд. Алдартай.. маш алдартай, бүүр их алдартай…. гэдгийг яаж тогтоодын бол. Ганц нэг юмаараа алдаршхын сан. За дуугай л байяа.

        Олоон жилийн өмнө дөө. Хар сарнай хамтлаг ид мандаж ахуйд Амараа Маадай 2 зурагтаар гарчаахд нь би нэг таарсын. Шууд нэвтрүүлэг байсан санагджийн. Үзээ суужээсэн тэр нэвтрүүлэгч нь бас сайхан гараа. Ингэж асуужийшд. Нөгөө арай жижгээс нь (Амараа нь юм уу Маадай нь юм уу):
Сурв: – …-ээ чи хэдэн санчмийтр өндөр вэ?
Амараа юмуу Маадай нь: -мэдэхгүй би өөрийгөө ер нь хэмжиж үзээгүй юм байна.
Сурв: -Аан (инээснээ), чиний уран бүтээл маш их нэрд гарч байгаа. Ийм жижкэн биенээс тийм сайхан уран бүтээл гарч байгааг аргагүй л авьяас гэхээс өөр яахав дээ. (?!!)
Уг нь нөгөө Амараа юмуу Маадай нь өөрийгөө жижкэн мижкэн гэж хэлүүлэх асар дургүй байгаа байхгүй юу. Тэр сурв түүнтэй өстэй байсан уу яасан.


        Тэгсэн дараа нь нөгөө арай том, Сэвжид гуайн хүүгээс нь асуужаагаан:
Сурв: -…..ээ чи өөрийгөө төсөө л дөө. Чи нэг харанхуй.. юу юу ч билээ дээ одоо мартчиж. Нэг тийм амь нас өрссөн байдалд ч билүү эмэгтэй хүн мүнтэй байж таараад тэгээд яавал яавал яавал.. чи яах вэ? гэсэн асуулт байсийн. Нэлээн ч урт асуулт асуув. Үзэж байгаа хүмүүс нь таг чиг, амьсгаа даран юу гэхий нь хүлээнэ. Зурагтын өмнө байгаа би ч таг чиг, өөр олон охид хөвгүүд таг чиг, Монгол орон даяар түүний юу гэхий нь хүлээн өсвөр насны масны олон олон залуус пээнүүд нь таг чиг! амьсгалаа ч аяархан гаргаад…….
Тэрээр хэдэн сикүүнд дуугай байж. олон охид хөвгүүдийг догдлуулсны эцэст хариулав:
– Ммммм… яана яана билээ?
Юүгмээрчийн бөө мэд ээ.

        Дараа нь тэдний нэгэн дууны дахилтан дээр гардаг өвөрмөц хоолойг гаргасан Маадайгаас хэрхэн үүнийг хийсэн тухай нь асуув (аан тийм жижиг нь Маадай). Маадай хамраа чимхэж байгаад гаргасан гэлээ. Сурвалжлагч хийж үзүүлэхийг хүсэв. Маадай хамраа чимхээд:- озооны давхарга яасан яасан гэж дуулав. Харин дараа нь хамарт нь нус хоржигоноод болдгүй ээ. Хамраараа амьсгаа авч нэг гаргаж нэг үзэв. Хүр хүр хүр, шор шор…. хэхэ ханиадтай байж таарсан уу, яасан. Тэгээд тэрнээс хойш Амараатайгаа ам булаалдан ярихаа болив. Шууд нэвтрүүлэг бас хүнийг алах ч үе байдаг байх л даа.

ps: Нээрээ энд гарчаагаа болон, миний өмнөх бичлэгэн дээр гарсан, цаашид гарах  олны танил ба нэг ч хүний танил биш бүх хүмүүстэй ямар нэгэн өс хонзон байхгүй шүү. Миний бие угаас өөрөө байгаа байхгүй нь мэдэгдэхгүй даруу төлөв хүн. Юун хүн амьтантай муудалцаж сайдалцах. Харин энэ болоогтой болсноос хойш жоохон хүн дуурайж юм хум бичих гээд байдий. За даруу төлөв гэхээсээ дожоогүй гэх нь үнэнд илүү нийцэх байх дөө.  Зүгээр эрхээ эдэлжийн. Худлаа яриагүй, хүн гүтгээгүй.  Нэг мэдсэн чинь их сонин өнгө аястай болохжийшд миний бичлэгүүd. Болихоос. Исүүл нэрий нь дурьдхаа больдиймуу.

Posted in дурсамж, хоржоонтой..... | 15 Comments »

зурагт харжэээ..ээ суухад

Posted by артаньян on April 4, 2008

Булганы нөгөө 2 мээтр аруу байшдээ, Оргилболд. Ашиггүйгээр нь мөн ч их дуудсан даа. Согтох тусмаа юүгжаагаа нь мэдэгдэхгүй, сонсох гэж зовж билээ нэг удаа. Томдцон хэлтэй юм шиг байгаан. За тэр яахуу, сайхан эр дээ гүндүүгүй. Тэр нэг удаа зурагтаар ярьжийнаа. За байз цэнхэр гаригийн Тамир билүү, нэг санаагаараа савдаг гар чинь.. Шинэ шинэ мэх гаргах, мэхний нэр мэр сольж өгөхдөө гаргуун гар даа. Бөхөөр тогтохгүй поокс (тэрээр ингэж хэлдэг), дугуй, хөлбөмбөг гээд төрөл төрлөөр шинэ шинэ нэршил, таахчиг боловсруулчдаг гарамгай эр сэн, одоо хаана юу хийж явдийн бол гэснээс ярий гэснээ ярьяаа. Зурагтаар Оргилболд, Тамир 2 гарчийнаа. Тамир асуужаагаан:
-ингэхэд та ер нь сагсчин Шаравжамцтай тааралдаж байв уу?
Оргио: -ааан….ордны тэнд нэг тааралдсаан (сайхан гар шүү, юмгүй дээ гэжаагаамшиг)
Тамир: -Танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
Оргио: -аааан….. эвгүй л юм байлээ (?!). Хүн эгц урдаас хараад ярихаар….

Манайхан гэрээрээ татаж унаж энтэр. Тэгсэн 3-4 жилийн өмнө манай Баак аварга бас зурагтаар гаржаагаан. Зүгээр сууж байгаа хэрнээ хөмсөг нь хөдлөөд ч байгаамшиг, амьсгаадаад ч байгаамшиг, сүртэй харагдаж энтэр. Би ч хүндэлж явдиймоо, жигтэйхэн зүгр. Тэгсэн сурвалжлагч охин асуужийн гэнээ:
– Та машиндаа ямар дуу сонсож явдаг вэ?
Аварга:- Сонсдог хэдэн зохиолын дуучид..ер нь дуртай дуугаа сонсч явдагаа
Сурв (яаая сурв гэсэн чинь сонин шиг харагджийшд): Таны охидын сонсдог дуунууд байдаг уу, хип хоп ч юм уу?
Ав: ……. (хөмсөг нүдээ ихэд хөдөлгөн инээмсэглэв)
Сурв: Та ер нь хип хоп сонсдог уу?
Ав:- …. (үл ялиг инээмсэглэн толгойгоо нэгэнтээ сэжсэнээ) ммм…зарчмын хувьд сонсдогоо…
Дархан аварга-их хуралын гишүүн-ипаап сонсоно бас…..элдэв зураг гэдэг чинь л энэ байх.

За тэр манай ерөнхийлөгч бол жинкэн гаазтай. Яагаав, Сумьяабазар анх түрүүлээд, хүмүүс шуугилдаад бөөн юм болж, ерөнхийлөгч зарлиг марлиг уншиж аварга болгоогүй юу. Тэгсэн сурвалжлагч асуусийн:
-……тэгээд хүмүүс түрхрэн шуугилдаж байсан, танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
Ушд (юу гэж байгааг таа даа ): Тийм болсон, шууд аварга өгий гэхээр дүрэмтэйгээ зөрчилдөөд.. тэгээд ярилцаж байгаад…..шийдээд зарлигаа уншсан даа. Тийн тий, хүмүүс ч их шуугилдаж байсан, БИ ЕРӨӨСӨӨ УУРЛААГҮЙ; ХАРИН Ч ИНЭЭГЭЭД ЗАРЛИГАА УНШСАН:…….. энэ өгүүлбэрийг юу гэж ойлгохын бол доо гэж. Уурлах вий гэж айх, инээхээр нь ёххх гэж амьсгаа авах болох нь ээ дээ. Хаан болцон гэж бодсоноос зайлахгүй шүү тэр хүү. Уг нь хөөрхөн мантгар хүү шд.
Зурагт үзээд суужаах ч бас хөөрхөн шүү.

Posted in сонирхуулахад, хоржоонтой....., юу хийв? | 17 Comments »

Орчин үеийн ерөөл

Posted by артаньян on December 7, 2007

     Зээ! Мөнгөтэй бүхэн босс бол Мөөмтэй бүхэн мисс бол Мөрдөстэй бүхэн генерал бол Мөргөлтэй бүхэн хувраг бол оо!

Зээ! Морьтой бүхэн манлай бол Монждог бүхэн наймаач бол Монцгор бүхэн дарга бол Молигоддог бүхэн түшээ бол оо!

Зээ! Малтай бүхэн мянгат бол Мааньтай бүхэн хамба бол Марзан бүхэн онигооч бол Мантгар бүхэн сүмоч бол оо!

Зээ! Хуруутай бүхэн хулгайч бол Хушуутай бүхэн худалч бол Хумсалдаг бүхэн нярав бол Хуудуутай бүхэн сайд бол

Posted in хоржоонтой..... | 9 Comments »

300 төгрөг л хийчих шиг болно лээ

Posted by артаньян on October 24, 2007

Хэд хоногийн өмнө ажлаа тараад гэртээ харьж явлаа. Замд шүдний эмнэлэг тааралдахаар нь сүүлийн 20 жил шүдээ анхаараагүйгээ санав.  Яваад ортол нэг эгч байж байна. Яваад ч ороогүй л дээ. Шагайв. Read the rest of this entry »

Posted in болсон явдал, хоржоонтой..... | 14 Comments »

юм юмнаас..

Posted by артаньян on October 14, 2007

Хэдэн хоног блогоороо хальт шагайх төдий явдаг гэнээ хэ. Нэг л их завгүмуу хаашаа еин. Жаахан юм бичий гэж бодовшд. Аймшигт мэдээ байна залуусаа! Хятадад 3000 (гурван мянга) эмийн үйлдвэр хаагдаж гэнээ. Удаж байгаа юм байх. Эм биш хор үйлдвэрлэж байгааг нь тогтоосон тул тийн арга хэмжээ авжээ. Харин хамгийн аймар нь тэдгээр үйлдвэрүүд асар их бүтээгдэхүүн (хор!!!)  нуун дарагдуулаад, монголд үйлдвэрлэв шошготойгоор манай улс руу ачуулж эхлээд мөн л удаж буй тухай сонслоо. Үйлдвэр хаагч нар нь үл мэдээчин болж тэдгээр “хор”-уудыг үлдээлгэсэн биз гэж бодогдох юм. Хааш нь гаргаж далд оруулахыг нь ч мэдээд. Айдас төрөв. Яана даа ард түмэн минь ай? Тэрнээс гадна миний ажиглалтаар ч, бас бус статистикээр ч сүүлийн 5 жилд элгэн садан ахан дүүс, бусад Монголчуудын маань дунд элэгний өвчин илэрмэгцээ л хорт хавдар нь танигдаад хүүе гэхийн завдалгүй л сарын дотор нөгөө ертөнцөд яваад байгаа юм байна. Ухаад бодоод байсан 90 он гараад бяд чинь нэлээн хэдэн жил хөгшин хөвөө, хүүхэд нялхасгүй л урд газрын хямдхан гурил будаа, хүнсний ногоогоор хооллож байсантай яахын аргагүй холбооотой юм шиг. Хүнсний ногоо нь ч одоо болтол бий.  Элэг чинь шүүгч эрхтэн. Хамаг үйл лайг нь элэг л үүрч гардаг жамтай хөөрхий. Нээрээ нэг юм дуулгая. Манай ахынх хорооллын эцсийн дэнжид байх ногоон 9 давхар байшингуудын нэгэнд амьдардаг юм. Одоогоос бараг 3 жилийн өмнө байхаа, агаа тэнчээ очцон  цонхоор нь хараад зогсжээ (6 давхраас) байтал яг нүдний өмнөх нэгэн хашаанд хужаа гурилыг шуудайнаас нь задлаад орос гурилын уутанд савлаж байдаг юм байна.  Тэр хашаа бол ахын байшингаас 30-аадхан метр зайтай. Пээ, нээрээ үйлдвэрлэж байдийм даа харин ч нэг. Амыг нь ч битүүлдэг тусгай хэрэгсэлтэй юм. Гайхаад ах эгчээс асуусан, харин тийн тэгээ л байдийн гэж авсан. Миний дотор хачин болоод мэдээлдэг газар нь мэдээлье гэж бодсон  ч мартагнаад таг болсон. Тэднийхээр ч би нээх олон очдоггүй болохоор тэр биз. Гэхдээ тэд голдуу шөнө савладаг гэнээ. Харин тэр өдөр яарсийн байлгүй дээ. Тэгээд саявтар сарын өмнө ахынд очоод цонхоор харан зогсож байхдаа (хаха.. гэртээ ганцаараа үлдсээр байгаад цонхоор хардаг өвчтэй болциймуу хаашаа еин) гэнэт нөгөөхийг санан асуувал харин тэднийх хашаа байшин майшин нь юу ч гүй шатцийшдээ гэж авсан. Хүн амьтан ч хохирсон гэнүү. Нүгэл нь нүдээрээ гарсийн байх даа гэж бодсон. За тэгээ байжээсэн манай ажил дээр нэг яриа гарчээ. Даяар Монгол хөдөлгөөний ширүүн залуус Утаанбаатар хотын саун массажын газруудаар дайран орж бүх охидынх нь гэзэг үсийг гусаа гусаа хаяцийн байхаа. Бодоо нар юм байна л даа. Тэдний массаж хийнэ ч гэж юу байхав угаасаа, өөр зорилгоор тэнд байдаг нь тодорхой хэ. Тэгсэн ойрын өдрүүдийн зар мэдээнүүдээр массажист яаралтай авна гэсэн зарууд түлхүү харагдах шиг болхын. Санаа дагаад ч байгаамуу бөө мэдээ. Урьд нь ямар тийм зар хардаг байсан биш. Манай хүүгийн эцэг эхийн хурал 2 долооногт нэг удаа болдог юм. Тэгсэн сүүлийн хэдэн хурал дараалаа л 1000-3000 төгрөг авахийн. За тэр ч яахав бидний багад ч тэгдэг байсан, гэхдээ арай л шуурхай шуурхай аваад байгаа санагдахийн хэ. Манай сайн эр ч яахав таван хошуу, дарцаг, үзэв гэсэн 3 дүн л ээлжлээд гусаад байх болтой юм. Үзэв битгий ав гэхээр энэ чинь мушгираад хэцүү юм байнаа ааваа гээ л хэ. Монгол хэл дээрээ тэр баахан гогцоонууд нь зурахад эв дүй хүркү байх шиг байгаан. Математик дээрээ ч нэмж хасаад, их багы нь олоод байж дөнгөөд байгаамуудаа. Нээрээ манай ажилд нэг шинэ хүүхэн орсийн. Тэгээ нөгөө гартай чинь дэвэн дэлхийн юм ярьж суугаад, компьютерийн Т4 гээч толь бичигийн параграамыг гаргаад харав. Тэнд “неизвестний” -г  “үл мэдэх”” гэж хаджээ.  Жаахан зөв оноогоогүй санагдаад (зүгээр л тэгж санагдсан хэрэг, тэхээс би орос хэлчин хүн биш л дээ хэ) нөгөө хүүхэн рүү хараад хэлэх гэтэл харин нөгөөх чинь тэрийг харснаа нүдээ том болгоо л “хүүе, үл мэдэхий чинь Незнайка гэдэг биз дээ” гэж авдийн. Хөөрхөн ч юм шиг.  Өчигдөр хүнсний захын нэг лангууны урд зогсож байсан, хажуугийн эгч шпрот зааснаа штопр хэдийн эгчийн дөө…., гэж асуудаг наасан. Та одоо шпрот гэл дээ гэсэн нөгөө эгч өө нээрээ тийн, штопр гэдэг чинь юу билээ гэж авсан. Балаийн. За ойрд нэг иймэрхүү, ажил төрөл, санаа сэтгэлийн байдлаас болоод блогоо ч мартах шахаж.

Posted in газар шороо мину, хоржоонтой..... | 20 Comments »

Аймар үлгэр

Posted by артаньян on August 30, 2007

Нэг айхтар үлгэр байнаа. Нэг өвөө л хавь ойрын амьтныг л барьж аваад таашаал аван тамлаад байсан тухай гардийм шиг байгаан. ……….  Ер нь л аймар хэхэ. Өчигдөр орой хүүдээ юм ярьж өгий гээд, санаанд хамгийн тод байгаа, бага байхад ээж дандаа ярьж өгдөг байсан нэг  үлгэрийг ярив.  Үлгэрээ ярьжээ хэвттэл харин гэнэт айдас төрдөг байгаа.  Ярьж байгаа юмнаасаа айсан гэвэл яах уу. Худлаа гэвэл “болдоггүй бор өвгөн”-ийг өөр дээрээ, ахуй талаас нь бодоод үзээрэй. Тэнд ерөнхийдөө нэг иймэрхүү юм гардгийг хэн ч мэднэ дээ. Эхлээд нэг баахан амьтан тэжээдэг өвгөний тухай дурдагдна. Бас нэг хонь нь хөөрхөн гэгч нь хундан цагаан хурга гаргадийн . Тэрнээс эхлээ л нөгөө үлгэр чинь нэл аллага, тамлалт, цус нөж гаж зуршилийн тухай ч юм шиг болоод явчна. Хамгийн түрүүнд хаанаас ч юм нэг хэрээ нисч ирээд нөгөө хургыг амьд мэнд гүйж явахад нь шууд нүдий нь ухаад идчиж байшд. Тэгээд цус алдаад ч юм уу, шархны халуунаас ч юм уу нөгөө нялх амьтан нь үхэж таарсан байгаа юм. Эсвэл нүдий нь анх тоншихдоо л хошуу нь шууд гавал яс руу нь нэвтэрч тархий нь гэмтээсэн нь хөөрхий хургыг үхэлд хүргэсэн байх. За тэгэнгүүт мань болдоггүй өвгөн нисдэг морио унан тэнгэрт гарж нөгөө хэрээг чинь барьж авангуутаа хошууг нь суга татаад авчна. Амьд шувууны хошууг одоо татсаар байгаад сугалчдийн байх даа. Гүй яахав дээ нүдий нь ухаа л идчээ л биз дээ. Тэгж л амьдар гэж заяасан юм чинь тэхкүү яадийн тэр хэрээ, тийм биз дээ.  Юугаа нуухгүй бол нүдээ нуухгүй ээ гэдэг билээ. Өөрөө хургаа хамгаалж байхын оронд асар их өшөө хорсол өвөртөлсөн байгаа юм. Тэгээд хамгийн аймар нь тэгээд хошуу байсан нүх рүү нь мод шаагаад байгаа байхгүй юу. Тэгсэн тэр хэрээ нь хурмаст гээч нэг атмаан нөхрийн амьтан байсан байж таараад нэг нөгөө атаман нь лууг явуулж өвгөнийг гэртэй, малтай  юутай хээтэй нь хүйс тэмтрээд шатаагаад дэлбэлээд ир гэж явуулна. Бас айхтар. Энд угаасаа Бин Ладен ч юм уу, Ханнибал ч юм уу эсвэл орчин цагийн аймар аймар сэтгэцийн өвчтэй гэмт хэрэгтнүүдийн л хийдэг юмнууд гарна.  Тэгэнгүүт өвгөн ч “мэдэнгүүтээ” бултаад нүүчжаагаан. Нэг их холдоо ч гүй. Тэгсэн  нөгөө луу нь одоо сохор юмуу өөрийн ухаангүй ч юм уу хуучин байсан газры нь ниргэж энтэр. Луу ч луу. Өөрөө том тэнэгтээ л, харсаар байтал хэн ч байхгүй  газрыг.  Тэгээд хамгийн гол нь мань өвгөн луу өөрий нь яагаа ч гүй байхад ардаас нь нисдэг мориороо гүйцэж очоод сүүлий нь тасалж авангуутаа аманд зуулгаж муулгаад, аймар.  Тэхээр нөгөө хурмаст нь 2 чоно явуулаад нисдэг морий нь идүүлэх гэхээр нь албаар нисдэггүй морио идүүлэнгүүтээ дараа нь нисдэг мориороо гүйцэж очоод хоёрын хоёр чононы арьсыг амьдаар нь хуулаад яг хамрынх нь хэсэг дээр хуулалгүйгээр явуулчиж байгаа байхгүй юу. Амьтны арьсыг амьдаар нь хуулж зугаацах хүсэлдээ хөтлөгдөн аварч болох байсан морио хүртэл идүүлсэн гэсэн тайлбар гарах гээд байна. Тэгээд нөгөө хоёр нь амьдаараа арьсаа хамар дээрээ унжуулаад яваад өгч байгаа юм. Ямар их өвдөх бол айн. Бодсон ч гэсэн. Ийм хүн ёсноос гадуур юм гэж байх уу.  Үлгэр ч гэсэн хэхэ. Дараа нь бас юу юу ч билээ. Аа бас  2 сармагчингийн нүүр лүү нь час халуун тос цацаад шалзлаад хаядийн.  Сонин өвгөн шүү. Зүгээр л  гараад поодоод алчна биз дээ. Тэр 2-г ирнэ гэж мэдээд бүтэн өдөржин тогоон дээрээ тос буцалгаж хүлээсэн байгаа юм. Тийм л их амьтан тамалмаар санагддийн байх даа. Эмгэн мэмгэнтэйгээ аягүй бол садист харьцсаар байгаад нөгөөдөх нь яваад өгсөн эсвэл гарынх нь аяыг даалгүй чадраабал болсон байж таарна. Тэхээс, ялангуяа Монголд чинь дандаа л ганц бие эмээ нар л байдаг биз дээ. Өвөө нар нь халуун хоол, эсвийрт хоёрт дотроосоо түлэгдээд түрүүлээд нүд аньчдаг санагдахын. (Мааний баднийхон……)  Нээрээ энэ үлгэрийг бодсон чинь маний багадаа хааяа нэг салахгүй эргэлдээд байгаа ялааг  шүүрч газар савж мавдаг байсан бол юу ч биш дэг ээ. Аягүй бол урдуур хойгуур нь гүйсэн хорхой шавьж, ялаа малааг зүгээр суулгасангүй гэж барьж аваад нэг нэг хөлөөр тасалж…. яадаг байсан болоо хэхэхэ. Тэгээд хүүгийнхээ царайг харсан чинь хөмсгөө зангидцан анхааралтай сонсжийн гэж. Ярих уу болих уу гэсэн чинь тэгээ яасан бэ аав  гээд шавдуулаад болдгүй. Ярьлаашд. Би өөрөө ч та нар ч гэсэн багадаа нэг их эмзэглэлгүй сонссоод өссөн л юм чинь.

Posted in хоржоонтой..... | 10 Comments »

Чингис хаан дэлхийн улсуудын нэрийг өгсөн тухай

Posted by артаньян on July 2, 2007

Дарга дуудаад өнөөдөр намайг амрахгүй тухай “баяртайгаар” мэдэгдэв хи хи. Энэ дутуу нойронд нэг алуулна шүү. Миний амьдрал нэг хэсэг хоногуудаар богиносоод байгаан байна лээ шд. Мэдсээр байж зүгээр байх нь тэнэг хэрэг болох ба тэгээд ч хэн ч бай ганцхан өөртөө хэрэгтэй хүн гэж байдаггүй болохоор хэдэн хоног амьдралтай зууралдахын тулд ямар нэг гарц яаралтай олох хэрэгтэй байдаг. За тэр яахав, юм бодож байгаад 10 жилд байхдаа зохиож байсан бядны хэсэг нөхдийн хошин яриа санаанд ороод та нартаа хэлье гэж бодлоо. Манай эзэн Чингис хааныг дэлхийг бужигнуулан тойрч аян дайнаа хийж байх үед одоогийн улс гүрнүүд өөрийн гэсэн нэрээ олж аваагүй байжээ. Зүгээр л тэр орных нь хавьцаа хожим их хааны өгсөн нэрээр нэрлэгдэх учиртай үндэстнүүд амьдардаг байж. Жишээ нь нэгэн нутгаар дайн хийж байтал нэгэн ястан нэн хүчтэйгээр эсэргүүцэл үзүүлсэн байгаа юм. Тэхээр нь их хаан :-эднийг “БАКЬ ЯСТАН” хэмээн нэрийдье гэж. Олон жилийн явцад сунжран хэлэгдсээр ПАКИСТАН болсон байна. Цааш явж байтал нэгэн ястан нэлээн хөөрхөн аж төрж байхыг хараад эднийг “ДОГЬ ЯСТАН” хэмээе гэмэгц тэр нь “ДАГЕСТАН” болов. Бас нэгэн өглөө манайхны сүү дуусаад хар цай чанасан байна. Их хаан цай ууж суунгаа -энд бараан цай уув, энэ газрыг “”БАРААН ЦАЙ” хэмээе гээд тэр нь сунжран хэлэгдсээр одоогийн “ПАРААНЦ буюу ФРАНЦ”болсон байна. Мөн нэгэн нутагт дайн хийж яваад хэсэг баахан хүмүүсийг олзолжээ. Тэгээд их хаан “наадуулаа хөгшин залуугаар нь АНГИЛ” гэсэн зарлиг буулгаж, тэр цагаас хойш тэднийг АНГЛИ гэх болсон байна. Түүнчлэн ХЯДААД–ХЯТАД, СУЛ УНГАС–СОЛОНГОС, АЙМАР ИХ–АМЕРИК (дашрамд хэлэхэд америкийн эрэгт анх испаничууд биш монголчууд түрүүлж очсон нь ийнхүү батлагдаж байгаа юм). Бас нэгэн удаа боорчи алдаа гаргаж балрах дөхөөд хаан ийнхүү дүгнэсэн байна, “бид өнөөдөр боорчийн БАЛГААР балрах дөхлөө” гэж. Ийнхүү БОЛГАР улсын нэр үүсэж. Мөн нэг удаа хоол идэх зуураа”гүэ хөө сүбэдэй, энэ хонины мах уу” гэж гэнэ. Гэтэл нөгөөх нь “үгүй чиш ҮХРИЙН мах” гэсэн байна. Ингээд УКРАЙН улсын нэр болов. бас нэгэн удаа “хаантан минь тэд маш ширүүн дайрч байна” гэхэд нь хаан: -тэрийг ЭС ТООН урагшаа дайр” гээд одоогийн ЭСТОН улс болов. Үүнчлэн зүгээр цэрэг жанжидтайгаа хүүрнэн ярилцах, элдэв зарлиг тушаал буулгах зуураа ӨӨР УС –ОРОС, АЛЖ ИР — АЛЖИР, НАМ АВ– НАМИБИ, АРАВ –АРАБ, хувцасаа ТАЙЛ АНД минь–ТАЙЛАНД, ТАЙВАН бай–ТАЙВАНЬ, ЦЭНХЭР БӨӨР–СИНГАПУР (тэр үед хүний хүү хүрэн бөөртэй, цэргийн хүү цэнхэр бөөртэй гэсэн зүйр үг байсан байна)। МАЛАА ЗАЙЛ–МАЛАЙЗ, цусы нь ХАНААД–КАНАД, БАР ЖИЛ–БРАЗИЛ, МЭХ ЗЭХ–МЕКСИК, харуулаа СЭР айн–СИРИ, СҮРЭННЯМ–СУРИНАМ, БАТНЯМ–ВЬЕТНАМ, шүлсээ ТҮРХ–ТУРК, ГӨВӨӨД өг–КУВЭЙТ, голын эрэгт байсан улс тул ЭРЭГ улс гэж нэрлээд одоогийн ИРАК, би заавал эргэж ИРЭН гэж баруун монгол аялгаар хэлээд ИРАН, ээ ҮР МИНЬ гэж дуу алдсан газры нь РУМЫН улс болгож, ХҮРЗ–ГҮРЖ, тэнд хүн байна уу гэхэд нь ЭС БАЙНА гээд ИСПАНИ, БИЕ НЬ СУЛ–ВЭНЭСУЭЛ, АРИГ ГАМТАЙ–АРГЕНТИН, биеийн ЧИЛЭЭ-ЧИЛИ, ЭНД БАЙНА БИЗ–ИНДОНЕЗ, АВС ЧИР–АВСТРИ, ГЭР МААНЬ–ГЕРМАН гэх мэт улсуудад нэр хайрласан байна. Цааш довтлон толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөгдүүлэн явахдаа нэр өгсөн гзар орон зөндөө бий боловч энэ удаа ингээд орхиё. Ер нь бол манай чингис хаан нэлээн хол, тэр байтугай далай гаталж тулалдаж явсан хүн шүү дээ.

Posted in хоржоонтой..... | 9 Comments »