deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for the ‘юу хийв?’ Category

Үдэлтийн бичлэг

Posted by артаньян on May 9, 2010

Анх энд блогчин болж байлаа. Эхний хэдэн бичлэг нэг ч сэтгэгдэлгүй, больюу ч гэж бодож байтал 5, 6 дахиас нь зочинтой болж эхэлсэн юм. Урам ч ороод, бичих хобби маань ч дүрэлзэн явсаар хэдийнэ бараг 3 жил болох нь дээ.  Анхны юм бүхэн гүнгзий сэтгэгдэл төрүүлэх албагүй ч, хэзээ ч мартагддаггүй. Бодит ч бай, сайбэр ч бай аль ч амьдралдаа риалити л байсан. Байж ч байгаа, байх ч байх. Насны зөрөөтэй ч, үзэл бодлын ялгаатай ч зөндөө л найз нартай болсон дог. Уншдаг, дэмждэг байсан эрхэм зочиддоо маш их баярлаж байна. Зочин нэг бүрийн сэтгэгдэл надад баяр авчирдаг. Ясны блогчин хүний л зан, гэснээс өөрийгөө жинхэнэ  блогчдийн нэг тооцдогоо санаа зовмоор ил тод хэлье :D. Нэг л гэр бүл. Найзуудаа нэрлэе гэхнээ хэтэрхий их учраас ихэнхий нь гомдоох гээд байдаг. Нэрлэвэл ч нэрлэлээ л дээ, тэр тэр… гээ л.

Одоо цаашдаа www.barbagsh.mn -д бичих юм. Энэ маань Гамп хэмээх, чухам өндрийн харайлтаар бол Сергей Бубка, хоккэйгоор бол Уэйн Грэцки болсон блогчин андтайгаа үүсгэн бий болгосон, олон найз нөхөд, зочдынхоо хүчээр өргөжин тэлж байгаа блог билээ. Харин deeplybluesky блогийн өнгө аяс буюу, цуврал онигоо сэлт, сэтгэлийн зарим хөдөлгөөн, түүнчлэн миний одоо ч дуусаагүй амьдрал болох “хэлний курс” цуврал зэрэг юмнууд энэ буланд нь тусгайлан орох юм. Удахгүй цэгцлээд, үргэлжлүүлээд явнаа. Та нарыгаа барбагш блогдоо урьж байна гэхийн ялдамд баярлаж талархсанаа илэрхийлээд ийнхүү кирилл үсгийн дүрмээр 8-9 хуруугаар кийбордыг товшоодохлоо.

Хэ, гуниг ч төрөх шиг. Хуучин байрнаасаа нүүдэг өдөр, баахан найзуудтайгаа хамаг юмаа зөөн ачиж байхдаа зогсоо зайгүй эрхлэн жаргачихаад, яг машин асаад хөдлөх болоход нэг ийм санагдаж билээ, 8 настай байхад.

Posted in Blogroll, Тэрс..., алкохоль гэж үү, амьдралаа гэж.., бадарчин агаагийн сониноос, бодол болоод, болсон явдал, газар шороо мину, дурсамж, helnii kurs, сонирхуулахад, тансан ламын тэмдгэлл, уран панаал, хоржоонтой....., юу хийв?, onigoo, Uncategorized | 16 Comments »

Гэнэ гэнэ орж ирсэн гэнэн бодлууд

Posted by артаньян on November 1, 2009

-Аяа…. оюутан насны гэгээхэн дурсамжууд минь. Хуушуур, хатуу багшийн зэмлэнгүй харц, шартаад ирсэн ангийн анд, намрын халуун өдрүүд, хаврын урь, халаас хоосон ч гал дөлөөр дүүрэн сэтгэл, обоорт… Аяа тэртээх өдрүүд…

-Торны шувууд тэнгэрт дүүлэн нисж байна гэж зүүдлэн кайф авна. Акуурамны загаснууд Read the rest of this entry »

Posted in юу хийв? | 19 Comments »

Таарсан жинтэй, тавлаг сайхан хаваржиж байна уу?*

Posted by артаньян on February 25, 2009

Сайхан шинэлжийнүү хүмүүсээ. Онд мэнд, тавтай сайхан оров уу? Таарсан жинтэй, тавлаг сайхан хаваржиж байна уу?*
Би сайн. Өглөөдөө ажлаа хийчээ л, өдөртөө хүүхдийн хүмүүжилд анхаарч, оройдоо ганц нэг хундага вино уусан шиг* л байжээн. Цагаан сар юутай хээтэй юм руу нь ойртож, өөртөө орчин бүрдүүлчих санаатай нээтээр* 2 хоног хэсээд Өсөхбаяр үзүүрлэв, мэгжиджанрайсэгт мөргөв*, эрхэм гишүүд гангарав* гэсэн гурваас өөр юм олсонгүй. Read the rest of this entry »

Posted in юу хийв? | 9 Comments »

Цагаан сараар биеэ нөөх үү?

Posted by артаньян on February 15, 2009

Цагаан сарын бэлтгэл ажил ид эрчээ авчаах энэ үед хэрхэн их ажлаас хойш сууж тарга тэвээргээ авч үлдэх вээ гэсэн асуудал олон залуусын маань сэтгэлийн гүнд эргэлддэг болтой юмаа. Энд ч дэлгүүр хоршоо, зах зээлээр хэснэ, тэнд ч ууцаа чануулж манаж зогсоно. Гэртээ ирүүт бөөн их цэвэрлэгээ, хоол хошны ажил. Гү энэ чинь, өдөржин ажил дээрээ байсан хүнд бол үнэхээр давшгүй даваа билээ. Үнэхээр ажил дээрээ байхдаа ажлаа хийжаагаад ирсэн хүн бол бүр ядраад хэвтэрт ч орж мэднэ! Цатгалан сайхан төрхөө хадгалж үлдэх боломж байнаа. Ухаанаа л гүйлгэнэ шүү дээ. Read the rest of this entry »

Posted in хоржоонтой....., юу хийв? | 17 Comments »

Ирхлаам зар сурчилгаа

Posted by артаньян on January 3, 2009

Шинэ болоог www.cypcyp.wordpress.com
Танин мэдэхүй, амьдрах башир болоод хашир аргууд бүхий шинэ ертөнц.

Posted in юу хийв? | 2 Comments »

Өвлийн өвгөн өчсөн байна

Posted by артаньян on December 30, 2008

         Сайхан өвөлжиж байна уу Монголчууд минь. Дахин уулзжаагаадаа баяртай байна……, зааа та нар ямар намайг ялгах биш дээ, нодлингийн өвгөн мөнүү бишүү гэж. Би саайн. Бүх юм сайн байна. Харин ямаа хөллөөд явсан чинь хоцронгоо алдлаа. Танай парламент энэ жил  “таныг заавал ямаатай цуг харахыг хүсжийн” гэсээр байгаа л тэр. Тэгсэн, явдгүү туучийнуууд байшд. Осголоо бээрлээ, эсэргүүцжийн, зулын гол болно энээ тэрээ гээд. Сүүлдээ тэднүүсийг чарган дээрээ гэвтүүлж өөрөө чаргаа чирээд явлаа шд. Тэр битий хэл ноолуураа самнуулцаан гээд миний гувцыг аваад нөмөрцөн гээ л сэтгэчих. Ямаанууд чинь яацын бэ? Та нар зүгээр биз?

 

         Заза гол юмандаа оры, нэг захиа байна надаа. Хэдэн бацаанууд илгээсий. Read the rest of this entry »

Posted in юу хийв? | 25 Comments »

Эмчид үзүүлэв

Posted by артаньян on November 24, 2008

       Нүдээ үзүүллээ, угаасаа муу л даа. Нэг л их лийнз зүүсэн хүн. Гаднаасаа бол борпээсэр шд. Дотроосоо вол тэгээ л… за мэдкүэ тэр ч яахуу. Тэгээ нүдний эмлэгт очлоо. Нэг юман дээр эрүү тавиулснаа ийшээ хар гээд дуран ойртуулжийн. Тэр лүү нь шагайлаа. Тэгсэн эмч “за хараарай” гэнээ, хараад вайхад.  Би ч “харжийн” л гэлээ. Тэгсэн “бүр том хар даа” гэж авчийн. Тэхээр нь “аа арьс нь хүркүү вайнаа л” гэсэн. Цэгэн нүдтэй байх ч бас туучий юмаа. Тэр эмч тэгээд үзж үзж хэлжийн. “За чиний нүд маш сайн, байна, яахуу холын хараа жаахан муу вайна. Тэхээс эрүүл нүд, санаа зоволтгүй. За сайхан тохируулноо, түр хүлээжийгаарай, ямар нэг юм уухуу?” гэж мэгээ л. Юугаа ч уухвээдээ. Пиав арай байхгүй л вайх. Read the rest of this entry »

Posted in юу хийв? | 17 Comments »

Мэдээ -Дүгнэлт.

Posted by артаньян on October 26, 2008

Болоогоо мартсан Боролдой гэж байдагүлүү. Сар болснуу яаасс. Сонин юу байна. Надаар юмгүй ээ. Юмгүй ч гэж, жоохон юмнууд байвуул байна. Хэлний бэлтгэлд шалгалт өгсөн чинь нэг шат алгасаж дээшиллээ. Ажил дээр аяга угаагчийн туслах байжаагаад тогоочийн туслах боллоо. Манай гэр дөрүүн давхарт байжаагаад нүүж таван давхарт орлоо. Миний үс 5 милмийтр байжаагаад ургаж санж илүү болоо явчлаа. Манай хүү санж гаран өсч, эхнэрийн жин хил шахуу нэмэгдсэн байна. Гараафкаар зуруул бүх юм дээшээ харагдах нь байшд. Муу мэдээ алгаа. Дандаа ийм байвуул тээ. Олон л юм болсын байна. Жоохон боды, юу юу болчив.

Хэлний бэлтгэлийн шалгалт: 
Бичих, унших, ярих гуруун янзаар авдаг гэж сонсоо л өгий гэж бодсон. Read the rest of this entry »

Posted in юу хийв? | 24 Comments »

Алтын эргэн тойронд

Posted by артаньян on August 23, 2008

      Зээ..эрхэм нөхдийнхөө амар мэндийг эрье ээ! Энэ жил чинь яасан ч сайхан жилэв.  Гэмгүй сайхан хэдэн залуу л тиймэрхүү болчлоо доо тээ. Тэхээс сор мор залаад, дараа нь наадам шударга болж энтэр. Сая бас яаав. Хоёр бооксчин хүү мөнгө өвөртөллөө гэсэн чинь цочрохку болтлоо мидааланд пологтцон байшд. За тэр мидаалан дээр жоохон тогты. Read the rest of this entry »

Posted in юу хийв? | 33 Comments »

Наадмын бичлэг

Posted by артаньян on July 10, 2008

Бушуухан нэг наадмын бичлэг оруулахгүй бол оройтох нь байшд.

Наадмаа гэж. 12-ны өдөр ёс юм шиг бороо орно. Бөхчүүдийн бор ууц хөлсөндөө нэг гялалздаг бол бороонд нороод бас нэг гялалзнаа гэж. Нар хур тэгширсэн гэж нэвтрүүлэгч нь дуржигнуулсаар байгаад тэгдэг байхаа. Тэнгэрийг ятгаж байшд. Уржнангийн наадмаар билүү дээ, нэг их ширүүн бороо орж, тэр борооноор Их аварга маань До. Ганхуягийг нэг их хөөдөг чинь. Юм юмаараа илүү гарна уу гэхээс дутахааргүй начин маань харин харимал аваргаас бэргэж ухарч гүйж байгаад нойтон өвсөнд халтираад уначиж билээ. Аварга маань юундаа ч тэгж шаралхсан гэлээ дээ байз, одоо мартжээ. Бөхийн өргөөний Нямдоржийн хүү Ганбаатарыг начинд зүтгүүлжаахад нь Ганхуяг “мэдэлгүй аваад” хаяцан ч гэлүү. Тийм ч юм байх л даа. Тэр байтугай юм болж байдаг ертөнц, тэр бөх гэдэг чинь. Гэснээс тэр Ганбаатар гайгүй явмар янзтай залуу байдаг шүү. Ууг нь тэр Мөнгөнцоож эднүүсийг нэг “үе” болж гарч ирэх нь үү гэсэн байхгүй ээ. Жижиг Сүхбат тэргүүтэй хэдэн залуу заанууд шиг гараад ирэх хүүхдүүд алгым байх да. Гохшуузаан маань их хуралд сонгогдов уу яав, энэ жил бас зодоглоно гэнэ дээ аягүй бол. Баруун талын засуулууд нь “аригаатоо…” гэжаагаад мань хүнийг цоллох юм гэсэн. Энд байна лээ исцнаар нь. За тэгээд хүн болгон бөхөд дуртай хойно бөхийн тухай зөндөө л бичих байлгүй.

Морь луу орноо. Барилдааны дундуур айрагдсан таван морийг цэнгэлдэхэд оруулж ирж цоллодын тээ. Цэнгэлдэх гэснээс багадаа 1001 шөнийн үлгэрийг уншсан биш цэнгэлдэх гэхээр инээд хүрээд байдаг байжлээ. Тэр номон дээр сээксдхийг цэнгэл үйлдэх гэж бичсэн байдийн. Төв цэнгэлдэх хүрээлээн гэж. Сонсохоор л инээд хүрээд хэхэ. Наадмын тухай бичлэг гэсэн, нэлээн дампуу болохжийн…, гол юмаа бичьяаа. Уул нь барианд орж байгаа морьдыг ойроос харахаар самсаа шархирдаг юм шүү дээ. Даанч истжоонд орж иржаагаа тэдгээр морьд тээр холоос харагдах ч гүй, цоллооч нь ч тэгсгээд гялс манас дуусчаад яваад өгнө…. тэр үйл явдал ер нь анзаарагдахгүй болоод өнгөрчдийм дөө. 2 сайхан том дэлгэц байрлуулчуул гоё байхгүй юу. Тэгээл морий нь ойроос авж маваа л, давкиж байгаа бичлэгээс нь хальт хальт харуулаа л. Мөнгө байхгүй л дээ. Гүэ юу….. байгаа л даа. Өөр хүмүүс авцан. За тэрчяхү, наадам болжаах чинь өөр юм ярий. Гүрээ ах маань сайхан тайлбарланоо. Баян ходоодны хүүхэдтэй ярьжаага энтэр нь гэж, хошуугаараа бараг тэр хүүхдийг ороож авангаа алдна хөөрхөн.

Сурын харваа гэж нэг эд байнаа. Бас хөөрхөн олон үзэгчтэй. Тэгсэн хэрнээ Монголчууд өөрснөө нэг их сонирхохгүй. Ямар яасан улсын мэргэн, гарамгай мэргэн энээ тэрээ гээ л дараа нь баахан юм болно. Сурын холбоо нь тэгээд бүтэн жил таг. Уул нь сурталчлаад, сээкц дугуйлан мугуйлан үүсгээд тээ. Түгүүл бас хөгжийшд. Гү байдаг л байлгүй дээ тиймэрхүү юм. Надаас дор хүн гэж хаа байхав. Уг нь сур харвааны орчин нэг сайхан тайван, амар амгалангийн орон шиг санагддийн надаа.

Уул нь маргааш наадам гээ л, хэдэн нөхөдтэйгөө айраг уугаа л чанасан мах огтлоо л, шинэ гэдэс мэдэс чанаа л ай. Зурагтын өмнө сууж бөх яриа л, судлаа л, маргаа л, мөрий тавиа л суужаах ч чухам Монгол эр хүний жаргал мөн дөө. Даанч би маргааш өглөө 7.30-д босдгоороо босч, өдөржин хоккээчин, дижичингээ хийнэ. За яахуу хэдэн сайхан уртын дуу утсан дээрээ хуулж аваад чихэвчээ зүүгээд зогсчино доо. Гү энэ чинь хоолой зангираад…. хувь заяандаа гомдож шаралхаад байгаан байх даа.

Наадмаар морины хүүхэд битгий ойчоосой доо. Мориноосоо ойчоод өвдсөндөө ч бус, “ойчоогүй бол түрүүлэх байсийм” гэсэн хор шараараа уйлж зогсоо улаан хацарт хөрслөг Монгол хүүхдүүдээ харахаар хоолой аргаад байдийн. Эвий гэж.
Хүлэг морьд маань битгий бахардаасай. Сайхан тунгалаг нүдний нь гал бөхөөд, ам нь ангалзан, амь тэмцэж буй Монгол морь. Хүлэг морь юм хойно өндийх гэж оролддийм. Эзэн хүн нь нулимсаа баран харамсдаг. Монгол хүн мориндоо дэндүү хайртай даа. Адуун сүргийн тоос нэг үнэрлэх сэн.
За тэгээд монгол түмэн минь сайхан наадаж, шавайгаа ханатал баярлан цэнгэх болтугай. Таасан бөх тань түрүүлж, уясан морь нь хурдан, тавьсан сум тань мэргэн байг. Сайхан наадаарай!

Posted in газар шороо мину, юу хийв? | 14 Comments »

Финаалын тоглолтыг фээнүүдийн зоонд үзэв

Posted by артаньян on July 1, 2008

Гярмааны хөлбөмбөгийн машин яасан пэээээ? Хаа байна тэр машаан тэрэгнүүд нь, тэтгэвэртээ гарч дунд сургуулийн бийн тамирын багшаар ажиллацгаавал таарна. Бооцоо тавьсангүй дээ харин. Нэг гар ойртож ирсмийаа уг нь. Нэг үзчих үү гэх нь гэсийн. Тэрхэн үед цааргалцийн. Болж л дээ. Дараа нь хожигдоод эхлэнгүүт гэдэн хөдлөөд нөгөөхий чинь хайсан олдоогүү ин. Бүүр болж.
Наадмын өмнөх өдрүүдийн Нарантуул зах шиг л байлаа фээнүүдийн талбай. Бүх хувц хунар шалгаж оруулсан. Зэвсэг болчихмоор бүхнийг хураасан. Зоонтог, лонх шил, сав суулга, тугны иш, хутга , буу, гарнаат, танк, онгоц….. Харин зоон дотор залуус пиаванд сэлж байлаа. Сэрийж ондойсон хүүхнүүд урдуур ардуур чихцэлдээд, халмаг залуус мэдсэн мэдээгүйн дундуур базаад… Read the rest of this entry »

Posted in юу хийв? | 7 Comments »

Халуун цэгийн фото сурвалжлага

Posted by артаньян on June 30, 2008

Испаанчуудын цус нь хавын халуун юм гэнэ лээ. Яруу алдар нь бадартугай!…гэснээс хүн гэртээ согтуу байж болниддэ. Муу нээмцүүдийг хожоосой гэж хэчнээнийг ч тулгаж уув. Байдгүү туучийнууд юмаа. Лу лу лу…. Лукас подольски ч гэж хүртэл гашгаравшд. За яахуу тээ, од орно гэдэг энэ шүү дээ. Батаа нэг хоёр гуруу гуруу гэж нэг айхтар зөнч гэхүү, исвоортчин гэхүү нэг хүү байнаа. Эхний өдрөөс л исваан гэсэн одоо яасан байна хар даа. Гэтэл энэ хүн бидоёр яасан байна… ноольтлоо л доо. Эхлээд дэмжсэн Поштугал… үргэлж дэмждэг Хорват.. баярлан дэмжсэн Орос.. нооль нооль. Хэзээний хүчирхэг Итаал, чавын чанга Гирмаан, битүү морь Орос.. бүгд л одтой аавын хүүгийн золиос болоо болоо явчлаа.
за ингээд халуун цэгийн хэдэн зураг оруулы. Read the rest of this entry »

Posted in сонирхуулахад, юу хийв? | 13 Comments »

Давай ребята!

Posted by артаньян on June 22, 2008

Союз нерушимый Свободный наро-одов…. гэж.

Оросууд Гoлландыг тэгж хожиж шөвгийн 4-т үлднэ гэж хэн санах билээ. Бут ниргэвээ хөөрхий. Тэр Аршавин гэгч ёстой л тосгоны улаан хүү байна. Павлюченко, Жирков, Торбинский, Семак, Зырянов… Бүгд л 20 гаруйхан насны, бүгд дотооддоо л тоглодог, бүгд хэний ч танил биш. Харин одоо тэд баатрууд болов. Тэднийг алдрын тавцанд аваачсан хүн нь мөнөөх Голландынх нь иргэн Гуус Хиддинк. Тэрээр муу багийг дээш нь гаргадгаараа алдартай.

Тэрээр анх 1996 оны дэлхийн аваргад Данийн шигшээ багийг хагас шигшээ тоглолтод хүргэж дараа нь хэний ч мэдэхгүй Өмнөд Солонгосын шигшээг 2002 оны дэлхийн аваргад бараг л “түрүүлүүлсэн” билээ. Тэр жил Солонгосчууд хэсэгтээ Польш, Португалийг хожиж хэсгээсээ нэгээр гарсан. Португаль гэртээ харьж байв даа. Хагас шигшээд Испанийг бут ниргэж ид шидийг бүтээсэн. Харин дөрөвний нэгд Германчуудад хожигдож нэг юм “больж” билээ. 1:0 -оор л хожигдсон доо бас. Тэгээд 4-р байрт орсон. Тэхэд ч битүү морьд олноороо гарч ирсэн жил. Тэр явдлын дараа мань хүний дасгалжуулсан ёстой “юун Австрали” 2006 оны дэлхийн аваргад хэсгээсээ 2-р шалгарч байв. Харин 2 билүү жилийн өмнө Оросууд түүнийг “мөнгө цохин” багтаа авчирсан.

Оросуудын бодол талаар болсонгүй ээ. Тасалдах битгий хэл бүдгэрэн алга болох шахсан Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн алдрыг дахин тод цуурайтуулж чадлаа. Ван дэр Саарийн хаалганд хийсэн бөмбөгүүд бол санамсаргүй гоол огт биш. Голланд шөвгийн 4-т үлдэж чадаагүй нь хайран боловч Оросын хэдэн “хэдэн хүүхдүүдийн” гаргасан амжилт үнэхээр бахдам байлаа. Ван Бастений залуучууд үнэхээр шараа болох нь болсон. Ийм хэрэг тарьсан Оросууд дараагийн тулаанд яахыг нь харна гэхээс хорхой нь гозолзон буй олон хүн байгаа.  Хараад байх нь ээ хурд хүч гэж өөлөх юм алга. Хэзээний хашир туршлагатай тоглогчид шиг. Алтын төлөө үзнээ гээд зогсож байхад гайхаад сүйд болхооргүй л харагдна лээ. Гэхдээ тэдний урд Итали Испанийн аль нэг нь хөндөлснө. Аль нь ч аймаар даа.  Тэдний хожил тохиолдлых байв уу, эсвэл… гэдгийг л харцгаая.

Оросуудын дараагийн тоглолт 6.26-нд Австрийн Виэн хотод болно. Давай ребята, вперёд! гэе дээ.

Энэ доор байгаа зураг дээрх чинь мөнөөх Гуус Хиддинк. Орос хөвгүүдээ хараад баярлаж байна. Өчигдрийн л зураг

Posted in юу хийв? | 6 Comments »

Амт

Posted by артаньян on June 19, 2008

Лүгхийсэн бүгчим халуунд 60 килийн тэргэнцэр түрэн бөөгнөрсөн өвсөн дундуур зүтгэлэх гэдэг жинхэнэ ял ажгуу. Хадагч машин нь зурвас мөр үлдээн явна. Тэр зурвас дээгүүрээ дахин явах ёстой. Дараа нь хажуугийн ширэлдсэн өвсийг. Энхэл донхол ихтэй, уулын хажуугийн газар. Нэг өөдөө, нэг уруу. Ёстой л тэнхээ барсан ажил байна. Бараг 2 жил өвсөнд нь гар хүрээгүй бололтой. Өөртэй нь чацуу болтлоо ширэлдэж ургасан хатсан хатаагүй өвснүүд. Нар байрнаасаа хөдөлдгүй ээ, тэнгэрт хумсын чинээ ч үүл алга. Хадагч машин нь хахаад үе үе унтарчна. Татаж асаанаа тэрийг. Хүчтэй гэгч нь огцом татах хэрэгтэй. Эхэндээ ч яахуу. Бага байхад хажууд охид хараад суучxаар яадаг билээ тэрэн шиг л ажиллаж байна тэр залуу. Тэр муу  машаанд бяр гаргаж байна гэж юүүхүү. Агаараар дүүрэн бужигнасан хуурай, нойтон өвсний үйрмэг. Нойтон биеий нь өвч бүрхий л гэжаагаам шиг ирж наалдна. Хамар ам, нүд рүү нь шигээд орохдоо дуртай бас. Өвсний эхүүн үнэр дээр хадагч машинаас ялгарах дизелийн шатсан гашуун утаа нийлээд самалдаг нармайг ч мөн зовоож байнаа. Машинаа гулдчин ухарч явжээж 2 ч удаа халгайн бут руу яваад орчлоо. Монголынхыг бодвол харин ч гайгүй түлэх юм, гэхдээ л халгай бол халгай. Хоёр нүцгэн шилбэ нь түлэгдэж хорсоод ядаж байхад дээрээс нь хөлс урсаад давслаад өгнө. Нэг мэдсэн цээжин дээр нь цус урсаад хатчиж. Нэлээд их юм. Нэгэн нүсэр шавьж л цоо гатгасан болтоймаа. Биеэ хартал өрөөсөн гар дээр нь 2 ч удаа тийм болчиж. Тэгжээтэл харсаар байхад нь гэдсэн дээр нь нэг муухай булиа амьтан ирж суунгуутаа хушуугаа шигтгэв. Гараараа ширвэхэд бие нь хөндийрсөн ч хушуу нь сугарахгүй юм. Цухалдах гээд байгаа уураа гарган хийстэл нь нясалж орхив. Түрүүнээс хойш цусанд шунасан нисдэг араатнуудын идэш болж байснаа анзаарахгүй л зүтгээд байсан байна шүү. Хамаг бие нь агзас хийн бушуухан алхаж, сунаж хэлбэрээ алдсан муу майкаа олж өмслөө. Тэрнээс хойш байсгээ л хөл гараа хардаг, амьтан байна уу гэж илж үздэг болов. Өвс хүрсэн ч нөгөөх чинь ирээд суучлаа гэж зарайгаад болох биш.
Мөнөөх л халуун. Хааяахан нэг салхи сэвэлзэх боловч машины бөөрөөр үлээгдэн гарах нунтаг өвсийг нойтон биен дээр нь улам л овоолхоос өөр шидгүй. Бүрх малгай, майк, шоортных нь ар хэсэг нойтон болсон байна. Бороо ороогүй л байлтай. Кээт нь гэж нов ногоон юм, дотроо өвсөөр дүүрэн. Өвсөн бүрхүүлтэй бие нь ч таагүй санагдаад байгаа болтой, хааяа арилгах гэж оролдох юм. Гээд нэгийг унагаахад 100 ирж наалдхаас хойш яаая гэхэв, өвсөн хүн шиг л байжээхаас.
Ийнхүү нуугдах сүүдэр ч үгүй хар халуунд дагнан ажилласаар 3 цаг өнгөрлөө. Нэгэн удаагийн эгнээ  шилжүүлэх үед тэр туйлдан ядарсанаа гэнэт мэдрэв. Бас гэнэт ходоод нь хоосроод явчлаа. Дураар эдлэн байсан машаанаа гэнэт даахаа болилоо. Нөгөөхөд нь ахиа л бөөн өвс чихэлдээд унтарсанд түрүүнээс хойш ганц татаад асааж байсан тэрээр энэ удаа хэд хэд татаад дийлсэнгүй ээ. Тэнцвэр алдан хойшоо гуйвалзан, хоёр гурав алхаж ч байх шиг. Нүд рүү нь зогсоо зайгүй урсан орж найгүй хорсгох хөлсөн дуслууд,  час час хийх хоёр шилбэ, хомхой амьтны хазсан газруудын чимчигнээ, загатнуулаад байгаа өвсөн бүрхүүл, хамар хорсгох гашуун утаа, өвсний эхүүн үнэр,боломж гаруул хушуугаа шигтгэчих гээд байгаа араатнууд, түлээд өгий гэжаагаам шиг шарах нар, цээж дарах бөгчим агаар…. Баруун гарынх нь алга 3 газраа цэврүүтэж нэг нь аль хэдийнэ цоорчиж. Ууж байсан ус нь ч дуусчлаа. Хамаг хувцас нь зунгааран наалдна. Саaaйхан хүйтэн шүршүүрт зогсох юм сан. Саaaaйхан халуун шөл идчээд амрах юм сан. Өвдгөө тулан хэсэгхэн зогсоё байз. Машинаа унтраалаа. Бачуурч байна. Яммар адгийн ажил вээ, шайсэ, түй !! Гэнэт тэр муу машины нь онхолдуулж орхиод харьмаар санагдав. Бүр эх нутгаа ч мөрөөдөв. Ингэж ч зовох гэж. Нулимж….. өвснүүдий нь өшиглөж….. хийстэл нь бүгдий нь чулуудчаад, эхнэр хүүхдээ аваад харьхийн сан. Нутагтаа юм сан бол заяа нь ингэхгүй дээ.

– Ядарч байна уу? (ёоо дураак чинь хүн цочоочxы. Муур шиг чимээгүй ирдэг хүүдий вэ яасан!)
– Хөөх чи яасан сайн ажиллаа вэ, ямар хурдан юм бэ. Гайхалтай! хохохо…..
– Баярлалаа.
– Ямар нэг юм уух уу?
– Ус ууя.

Сайн ч хийсэн, муу ч хийсэн гайхалтай гэж хэлдэг хүмүүс. Худлаа инээж байгаад хамгийн хэцүү ажлаа аль болох хямдханаар хийлгэчих гээ л.  Эргэж хараад машаанаа түрэн алхлаа. Ахиад л яландаа.

Хөөе хүүхээ энэ чинь ажил! Энэ чинь зүгээр л АЖИЛ шүү дээ. Ажил бол амьдрал. Амьдрал ганцxан чиний амьд байгаагаар чинь илэрхийлэгдхээ болиод удаж байна. Чи гал алдаж болохгүй. Чи ажиллах дуртай биз дээ. Чи ажлыг хэнээс ч дутахгүй нуга нуга авсаар л ирсэн биз дээ. Ширээ тохойлдон компьютэр ширтэн суудаг ажлаа санаж үхлээ юу. Түгүүл энд яах гэж ирлээ. Хэнд ч хэрэггүй болохтойгоо уралдаж номын дуу сонсы гэсэн үү.
Өнөөдөр түгүүл дэндүү хүнд өдөр байлаа гэж үү. Үгүй ээ өнөөдөр чиний азтай өдөр. Чи бас л нэг ажил олоод хийчлээ. Худлаа инээсэн тэр залууд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэл. Бусдад нь ч бас.  Цэврүүтэй алга, хорсож байгаа шилбэ чинь-ажлын амт, харин түрийвчиндээ хийсэн ажлын хөлс чинь-амьдралын амт гэдгийг мэдэж аваа залуу минь.

Posted in юу хийв? | 17 Comments »

Шпагээт, хөлбөмбөг, морь (гүү).

Posted by артаньян on June 15, 2008

Энэ орой гуруулаа шпагээт идэв. Эхнэрийн гарын хоолнуудын нэг. Улбаалангуутаа өөр нэгэн царай муутай гоймонг баахан дурсав. Багын сайхан амт…. Харин ээж долоо хоногийн ихэнхийг тэрүүгээр тагласаар байгаад тухайн үедээ баахан уйддаг байсан болуу. Нарийхан цилиндр савлагаатай (цаасаар ороогоод наацан), сорохоор гацар гуядаад байдаг. Халуун гоймон ч час хийтэл авна шүү дээ. Уурагжуулсан гоймоон гэж. Яриа ч дуусч, хооллож ч дуусав. Хоолны дараа хүүгээ тавгаа долоо гэсийн. Хоолой нь өвдөхөө болино, миний хүү сайн долоо гээ л. Аав ээж нь өөрсдөө долоож үзүүлээ л. Долоолгох гэж хэрэндээ гичээсэн ч талаар боллоо. Тэрээр эрс татгалзсан.  “Яахын, эрүү муухай болчоод байдын!!” За яахуу тэгжаагаад сургана даа чамайг гэж дотроо “занаа л өнгөрлөө”.
Энэ алаг бөмбөгөөр наадаж байгаа улсуудын ардах хэдэн зуун сая балиашгуудынх нь хоолой сөөж гүйцжаагаа байхаа. Хэчнээн ч айлын таазны шохой ховхорч, хэчнээн нь зурагтаа цонхоор шидсийн бөө мэд. Өнөөдөр Түрэгүүд Чехыг гуруу хоёроор хожиж хэсгээсээ шалгарах эрхийг өлхөн олж авлаа. Эхэндээ 2 гоол алдаж бажигадсан ч 3 гоол дараалаад хийчхийм даа. Хоншоортой залуус. Тэр Чехууд уг нь батаардаа л найдаж орж ирсэн улс. Дэлхийн шилдэг хаалгач, хаалганыхаа урд хана мэт зогсдог Петр Чех энэ удаа хана шиг биш, хугархай араам шиг л байв. Сониноос Түрэгүүд сэлгээний хаалгачгүй юм шиг байлээшд. Хаалгач Волкан Дэмирэл нь Чехын тоглогчийг цүпээрийдаж унагасныхаа төлөө талбайгаас хөөгдсөн. Тэгсэн оронд нь саяхан талбайд гүйж явсан нэг тоглогч цамцы нь өмсөөд гараад зогсцон байдым даа. Томдцон хар цамцтай, доогуураа улаан шоорттой жижкэн хаалгач хэхэ. Заа баахан хаалгач ярьчвуу даа.
Наадмыг зохион байгуулагч Шивцаар өнөөдөр Португальтай нэр төрийн тоглолт хийж 2:0 -оор хусаад хаясан. Болж дээ. Янз бүрээр таамаглаад  яахав, орхий. Маргааш Австри нь Германыг… за арай ч үгүй байлгүй. Гэхдээ л 2 гол тоглогч нь орохгүй болсон шд Германы. Юмыг яаж мэдэхэв, од гүйнэ гэдэг аюултай. Тэгээд Хорват Польшийг хожих нь баталгаатай…. заза болтугай болтугай, ерөөе!!! Хэхэ Германы балиашгуудыг тоохгүй байна уу, би ч өөрөө Германд “талтай” хүн уг нь.
За ингээд дөнгөж (!) эхний хэсгээс багууд шалгарч байна. Аймар аймар юм болно доо болно. Маргааш орой хань олдвол исджооных нь гадуур явж үзий гэж бодоо л байна. Ганцаараа ч гэсэн явнаа зус, яады.
Алаг бөмбөгийн яриа урт болжийноо тээ, МОРЬ. Ямар ч хамаагүй үг шууд хэлэхгүй бол буцаад орчиж магадгүй. Морь гэцэн үү тээ. Морь унах ч сайхан шүү, гэхдээ би хамаа намаагүй морь унаж чадахгүй ээ, ойчно. Хэдэн жилийн өмнө хөдөө очоод хэд хонож байсан үеэр наадам болж таарсын. Хөдөө ч гэж энүүхэн ойрхон л доо. Налайхаас ч наана. Төмөр замын 40 жилийн ой гээд. Тэр голын хэдэн залуустай бас хампаанлцан. Тэгээд бүгдээрээ наадамд явах болсон чинь надаа морь олддоггүй. Хажуу айлын нэг гүүг гуйж аваад, хазаар ч байхгүй, хөгиийн нэг цулбууртай. Явы гэсэн чинь эмээл байдгүй ээ. Морь болоод морьны хэрэгслээр гангарах талаар надад ойлголт үгүйн дээр баахан хэнэггүйг хэлэх үү. Тэхээр нь нөгөө талынхаа айлаас нэг тохош гуйж аваад нэг юмаар уячлаа. Арай ч дээлийн бүсээр ороочоогүй байхаа. Тэгээ л нөгөө хэдэн залуус, банди нартай чинь дөрөө харшуулаа л… гээ л ярих байх даа дөрөө байсан бол. Тэднүүс дөрөө харшуулж, би дөрөөнд нь пүүзээ үе үе хүргээ л явжээсийн. Гэрээсээ жоохон холдонгуутаа бүгдээрээ буугаа л өврөөсөө архи гаргаж тойруулнаа болоогүй. Нэгээр ах нэг нь нэгээр дүү нэгийгээ “ахын дөө уух болоогүй ээ!, гэхдээ яахуу май, нэг татчих”. Тэр нь жоохон доожоо муутай л болохоос ямар юмаараа дүү байхав дээ. Багаасаа баавар орно шүү энэ хүүхдүүд. Тэгээд нөгөө юмаа барчингуутаа мордоо л гүүүүүүг гээд алга болж өгсөн. Би гэж  нэг мануухай цоохор гүүнийхээ дэлнээс зуурцан, хоёр хөл нь савлаа л… Наадмын талбай дээр очсон банди нар чинь нөгөө амссан юмандаа худлаа халчдымуу, найгаж давхина гэж жигтэйхэн. Үүдэн хоймрын газар л мориндоо ташуур өгөө л огло харайлгуулчхын, морь нь ганц харайгаа л хүрэх газраа хүрнэ, амы нь шазайтал татаа л зогсооно. Хүүхнүүд айж орилолдно. Банди нарын бах нь ханаж цээжээ улам түхийлгэнэ. Харин намайг бол наадамчид шоолоод л байх шиг байсан. Юу унацым пээ!! л гээ биз хэ. Харин буцах замд бидэнтэй айл амьдрах нэг охин нийллээ. Аав нь түүнд хамгийн сайн морио барьж өгчээ. Хурдан удмын, тухайн бүсийнхээ наадамд хэд хэд айрагдаж байсан гэнэ. Жоохон шогшуулж байгаад банди нар тэссэнгүй мөн л гүүглээд  давхичлаа. Oхины морь ч сум цойлоод алга болсон, биднээс хамаагүй холдсон хойно нэгэн жижкэн хөтөл дээр мань охин мориноосоо нисэж байгаа харагдсан, морь нь цаашаа эмээлээ гэдсэндээ аваа л бараа тасарсан. Маниус ч айсандаа архи нь гарсан амьтад тойроо л тойроо л үсрээ л үсрээ л бууцгаалаа. Ядаж байхад юун муухай том том чулуутай газрав. Тэгээ л нөгөө охиноо нэг нь мориндоо сундлаа л….алхуулаа л, бариач хайгаа л. Бүгд дуугаа хураасан, ааваас нь айсан хүүхдүүд. Орой нь хот руу эмнэлэгт хүргэж өгсөн дөө. Тамирчин охин, гайгүй өнгөрсөөн. Одоо хар ирвэсд явдaг хэвээрээ болуу гүү болуу.
Морь гэцэн биш ямар муухай урт юм болов оо. Болихгүй бол…

Posted in дурсамж, юу хийв? | 9 Comments »

Хамгийн лаг бийн тамир шүү.

Posted by артаньян on June 8, 2008

     Өглөөнөөс хойш манай хажуугийн айлд шуугиан тасраагүй билээ. Бөмбөр ч нижигнэх шиг. Хэдэн өдрийн өмнө хашаан дээрээ хатгацан байсан улсынхаа улаан цагаан хосолсон далбаагаа өнөөдөр бүр томоор сольсон байлаа. Гудамжаарх машаан тэргүүд нь мөн тийм бэсрэг тугнууд хийсгэсээр бараг хагас сар болж байна. Хүн болгоны ярианы сэдэв ч голцуу тэр нэг үйл явдлын талаар хөврөөд мөн хагас сарын нүүр үзэж буй. Энэ нь хүн төрөлхтний бодож олсон “бийн тамируудаас” хамгийн олон хүн хамардаг нь болох хөлбөмбөг хэмээх гайхамшиг билээ. Энэ удаа европын улсуудын шилдэг 16 багийнхан хэн нь “жинкэн хөлбөмбөгчин” болохоо үзнэ.
     Евро 2008-н нээлт нь Швейцарьт, хаалт нь Австрид болох юм гэсэн. Өчигдөр нээдгээ нээгээд одоо 4 дэх тоглолт нь Герман Польшийн шигшээ багуудын хооронд өрнөж байна. Подольски 2 гоол хийгээлэхлээ. Клозэ- Подольски, Швайнштайгэ-Клозэ-Подольски. Залуучууд аймар байна. Германы шигшээ үнэхээр л хөлбөмбөг яаж тоглодгийг харуулж байна.
     Түрүүхэн харамсалтай явдал болж Австрийн шигшээ Хорватад хожигдсон. Биеийн чилээ гаргангаа цонхоор харсан чинь хөршийх маань тэнгэр өөд сунайтал хатгасан далбаагаа бөхийлгөж байх юм. Хөлбөмбөгийн фээнүүд шиг доргио нь өөр хаа ч үгүй ээ. Тэд сэтгэл зүрхээрээ хамт байж, хожигдож орхивол улс даяараа гашуудал болон уйлцгааж хожвол хэдэн өдрийн баяр наадам болцгоож, хэрэв томоохон наадамд түрүүлж гэмээнэ “засгаас” амралтын өдөр зарлах нь бий. Хэдийгээр тэмцээнийг зохион байгуулагч орон ч гэлээ өнөөдөр хөлбөмбөгийн бурхан Австрийг харж үзсэнгүй. Тэмцээний 5 дахь минутад торгуулийн цохилтоор нэг бөмбөг алдаж тэр чигээрээ тололт дууссан. Харин ч Хорватад арчуулахын байх гэсэн эн тэнцүү, сүүлдээ бүр илүүрхсэн тоглолт хийж байхын. Австри түрүүлчүүл яанаа гэсэн яриа гадуур багагүй гарсын уг нь. Хөөрхий дөө дэмий яриа гэж бодсон харин өнөөдөр хараад байх нь хэсгээсээ гарцан явжаахад гайхахааргүй л байгаам байлээ. 2004 онд Грек яалаа даа. Япон Солонгосчууд дэлхийн аваргыг зохион байгуулаад яаж дуулиан тарьж байв. Бурханд арын хаалга байдаг болтой юмаа.
      Өчигдөр нээлтээ хийгээд Швейцарь Чех, Португаль Түүрк гэсэн 2 тоглолт болсон. Чех нэг нойлоор, Португаль хоёр нойлоор хожил авцгаав. Сүүпр одын маань тоглолт харагдахгүй л өнгөрлөө. За тэгээд сүүпрүүд ч хэрэгтэй үед л  багаа аварна уу гэхээс жирийн үед ч “жирийн” л байх нь их. За бас алдаг ч улсууд даа. Ялангуяа тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэх үед. Миний хувьд Португалийг дэмжиж байгаа. Рональду урагшаа. Пэпэ, Гэкү урагшаа!  Уг нь Стийвэн Жираар, Бээкхэм, Тэрр………….. заза ярихгүй ээ, шившиг хэ.

Posted in юу хийв? | 8 Comments »

Улсын туг мандуулсан

Posted by артаньян on May 29, 2008

Өчигдөр орой 17 цагаас манай хүүгийн “сургуулийн баяр” болов. Ээж нь завгүй, аав нь амармаар байсан тул хариугүй л арга хэмжээг нь тасалчих дөхөв. Анхных нь “юм” болжийн доо энэ чинь гэж бодоод хүүгээ хөтлөөд гарлаа. Сургууль дээр нь очсонд хүүхдүүдийг гадаа үлдээгээд эцэх эхчүүдийг сургуулийн барилгын дотор талын талбайд цуглуулав. Тайз зассан, хөгжимчид ч ирсэн байна. Тэгж тэгж хүмүүс шуугиад явчихаар нь хартал Albania  гэсэн нэр бүхий далбаа толгой дээрээ өргөж барьсан хэсэг хүүхдүүд гараад ирлээ. Бодвол Албаничууд л бололтой хэдэн улсууд алга ташин инээлдэж байна. Тэгээд цаашаа улс орнуудын хүүхдүүд тус бүрийнхээ далбааг барин цувралдсаар байна. Болгар, Хятад, Чех, Хорват…..
Сэтгэлд минь Монгол гэж гарч ирэх л байгаа даа гэсэн бодол эргэлзээ төрөөд болдгүй. Айдас гэмээр юм уу даа. Тунирхал ч гэж болох. Юм юманд мэдэгдэж дурдагдахгүй өнгөрдөг болохоор үнэндээ бардам итгэл алга. Тэгээд ч манай хүү л Монголоос сурдаг юм. Хүүхдүүд гарч ирсээр, тухайн орных нь эцэг эхчүүд алга ташин баяр хүргэсээр. Тэгтэл ч Монголын далбаа гараад ирлээ. Хүү маань ганцаараа. Сая өмсөөд гарсан шар цамцтайгаа. Далбааныхаа зураг бүхий том цаасаа байдгаараа өндөрт өргөцөн байхын. Сэтгэл хөөрч, хоолой бачуураад явчлаа. Тэр олон хүн дунд хүү бид 2 “ганцаарханаа” Монгол. Ямар ганцаараа шүгэлдэлтэй биш. Зураг л дарж амжив. Том арга хэмжээ биш ч гэлээ, “хүүхдийн” л баяр байсан ч гэлээ Монголоос… гэж зарлагдаад далбаагаа бариад гараад ирэх хүүгээ хараад сэтгэл догдолж, бахархал, омгорхол, баяр баясгалангийн дээдийг мэдрэв. Хаалгаар цуврахдаа цуварч, шахалдахдаа шахалдаж, алга ташилтаар угтуулан гарч ирж байсан хүүхдүүдийн араас ганцхан хүүхэд алга ташилт ч гүй гарч ирэх нь “соньхон” байсан хэдий ч дуудах нэртэй байх гэдэг тэнгэрлиг сайхан мэдрэмж ажгуу. Хүү маань харин ч бахархам мундаг харагдаж байлаа.
Тус сургуульд 27 улсын хүүхэд сурдаг ажээ. 27 улсын далбаа. Харин хэчнээн үндэстэн байгаа нь даанч мэдэгдэхгүй юм. Тэс өөр үндэстний хүү тэс өөр улсын далбаан дор гарч ирж байж ч мэднэ. Хүүгээ хараад инээж байгаа ч зүрхэндээ гунигтай эцэг эх энэ олны дунд зогсож байхыг үгүйсгэхгүй. Дунд нь алтан соёмбот хөх улаан далбаа хэчнээн дотно, хэчнээн бахархалтай харагддагийг яс махаараа мэдрэв.  Бид азтай улсаа. Хэрэв аав нь “амраад” сургуулийнх нь баярт очоогүй бол нутгийн минь далбаа өргөгдөхгүй байх байжээ. Эсвэл ази царайтай гээд хятад хүүхдэд бариулах байсан байх. Барьж гарсан далбааг минь дараа нь хэрхэх байсан бол.

Хаа ч явсан харь гаригаас ирсэн юм шиг байдаг байсан Монгол хүнийг нэг үеэ бодвол дэлхий гадарлах болсон байна. 10 хүний ядаж 2-3 нь ч гэсэн “аан Монгол уу”  гэж хариулхаар болж. Гэхдээ бид хаа ч явсан цөөдөх юм даа. Олуулаа л болох юм сан. Илрээд байгаа энэ их газрын баялгийнхаа тодорхой хувийг хүн амаа өсгөхөд зарцуулах ямар нэгэн ажил хийгдэх л байлгүй дээ.

Арга хэмжээ тараад бужигнасан олны дундаас хүүгээ олж авлаа.
-Аав! би улсын тугийг мандуулсан! гэсээр хүү маань ирж гараас хөтлөв… Тиймээ хүү минь чи улсынхаа тугийг мандууллаа. Өнөөдөр чи улсынхаа далбааг өнгө дүрс төдий ч гэсэн, нэг их олон хүнд биш ч гэлээ ямар ч байсан өндөрт өргөн харуулж чадлаа. Харин миний хүү эрдэм мэдлэгийн оройд гарч, эх орон, элгэн түмэндээ хайртай том эр болоод улсынхаа тугийг дэлхийн нийтийн олон анги салбарт, сая живаа хүмсийн сэтгэл зүрхэнд нь мандуулаарай!

Posted in газар шороо мину, юу хийв? | 23 Comments »

Бацгааны паян дуусахгүй

Posted by артаньян on May 28, 2008

Хүүгээ сургуулиас нь аваад замын хажуугаар алхаж явлаа. Гангат гунгар ярьсан шээг.
-Аав би зөндөө олон өнгө хэлж сурсийшд
-Тийм үү үзий
-Шварц хар, блау цэнхэр……. рот улаан
-Хүрэн өнгө сураагүүмүү?
-Тэр чинь ямар өнгө байдаг билээ?
-?!
-….ааан !! Морьны хальсны өнгө үү! Арай сураагүй. Багшид хүрэн өнгө байхгүй юм шиг байлээ. Манай ангийн хүүхдүүдэд ч гэсэн. Надаа л байдаг. Би тэрүүгээрээ морь зурахдаа л хэрэглдийн.

Манай хүү сургуульдаа ганцхан Монгол хүүхэд. Морь зурдаг ганцхан хүүхэд байгаа даа гэж бодов.

Тэгтэл бидний хажуугаар нэг хар арьст охин гүйцэж түрүүлээ л гүйгээд өнгөрхийн.  Гүйхийн заяатай улсууд аа гэж. Богинохон шоорт, майктай. Тэгсэн хүү маань харснаа :
-Аав та энэнд битий ингэж хувцасла гэж хэлээч. Улам харлышд.
-Хаха эд нар чинь угаасаа ийм хар байхгүй юу. Хүү маань хөмсгөө бага зэрэг зангидаад түр зуур бодлогошров. Юу гэхий нь хараад л байлаа. Тэгснээ над руу харж: -Шиклаад шиг ийн тээ аав! гэдэг байгаа.

Гэртээ ирлээ. Манайх ч харин сайхан сэрүүхэн байна. Хэсэг сэрүүцээд хүүдээ гадаа хамт тоглоно гэж байж хэдэн төмс арилгуулахаар болов. Амьдралдаа 2-дохоо арилгах гэж буй нь энэ. Битүүхэн ажиглаа л байлаа. Хушуугаа унжуулаа л шуухитнаад арилгаад байна. Жижигхэн төмснүүдийг арай ядан гартаа атгаж барих аж. Тэгтэл нэг төмс гараас бүлтрээд нисчлээ. Араас нь ухасхийж газраас аваад эргэж суун ажлаа үргэлжлүүлж байна. Амандаа: -саван шиг үсэржаахдаа яадийн гэж үглэж байгаа нь тодхон сонсогдсон. Айхтар зүйрлэлээ шүү гэж дотроо бодоо л үл анзаарсан дүр эсгээ л суулаа.

Posted in дурсамж, юу хийв? | 10 Comments »

Манай бацааны тухай

Posted by артаньян on May 25, 2008

Сая интернэтээс атмаан Семёнов гэж баахан харав хөөрхийг. Манай хүү 3-тайдаа орос цэцэрлэгт явжээсийн. Хөөрхөн хөөрхөн юм шулганаа л байдаг байсан. Тэгээд нээрээ юу билээ гээд хүүгээсээ асууж үзлээ:
-сколько тебе лет? Хүү маань юу ч бодолгүй хариулжаагаан.
-мне три года. Хэхэ одоо 7-тойшд уг нь. Сурсан юм нь тэр хэвээрээ байдийн гэнээ. Ер нь их сонин хүүхэд байгаа юм.

Латинаар уншиж сурж байлаа саявтар. Бид 2 сумо үздийн. Нэг өдөр компьютерийн дэлгэцэн дээр Асасэкирю Дашнямын зураг гараад ирэв. Дээд талд asasekiryu гэсэн бичиг байжийн. Энэ юүгнүү унш даа гэсэн чинь ингэж уншжийн гэнээ. Үсгэлжаагаан. Дэ.аа…аа……дааш….дааашняааа…м.  Хаха Францын сайтан дээр ямрымных нь Дашням гэж байхав дээ. Зальдах гээд дороо баригдав.

Сүүлийн 2 жил намайг их тамалсан даа. Нэг л төрлийн асуултаар.
-Аав!  хаалк чулуун хүн 2-н хэн нь дийлэх бол?
-Аав!  сүүпрмээн хаалк 2-н хэн нь дийлхүү?
-Аав! Манайх ер бусын гэр бүл байсан бол яахуу?
-Аав!  Ийксмээн баатмээн 2-н………..Өдөр бүр, тэгээд өдөржингөө. Ёстой л нэг ядаргаа гэдэг чинь энэ дээ. Харин сүүлийн үед гайгүй болчиж. Том болжаагаам болуу.

-Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ?
-Александра…. Тэхдээ тэр надаа таалагддаггүй ин.
-Яагаад?
-Нээх урт талх даавуунд боож ирээд идээдээдий….?!
Хэхэ тэр нь Түүрк охин л доо. Ер нь бүгд ангидаа идэх юм авч явдаг. Түүркүүдийн суртал угаас бидэнд маш харийх.

Анхааралтай хандаагүйгээс болж бид 2 амрах байсан өдрийн өглөө сургууль руу гаа явав. Хүү маань жаахан юм байж аливаад ер бусын хариуцлагатай ханддаг юм.  Сургууль руу нь ойртлоо. Хаалган дээр хэн ч байсангүй. Өө нээрээ өнөөдөр амрах байсийшдээ. Гэтэл тэгж хэлэхийн завдалгүй хүү маань холоос хараа л чанга чанга үглэж эхэллээ. “Би хоцорцон байна! Та нар намайг хоцроочиж! Сэрүүлгээ сайн сонсохгүй яасийн! “. Би ч дугай л хараад байлаа. Тэгснээ түрүүлээд гүйгээд өгөв. Гадна талын төмөр хаалган дээрээ очоод 2 гараараа барьцан, хаалгаа дугтраад “тээр! хоцорцон гэж хэлээгүй юу! одоо багш намайг загнана…… “. Хаха холоос харвал кинон дээр гардаг эрх чөлөөний тэмцэгчирхүү харагджээсэн.

Posted in юу хийв? | 5 Comments »

Өчигдөрийн явдал

Posted by артаньян on May 15, 2008

Өчигдөр өглөө эхнэрт палааж авах санаатай хоёул гарлаа. Өлгүүрээс хэдэн палааж аваад кабин луу явлаа. Гадаа нь хүлээгээд байжээе гэсэн эхнэр хамт ороод хараад өг гээд хамт оров. Бүгдий нь л хольж сольж өмсөж үзлээ. Бас ч гүй хөөрхөн удав. Тэгсэн нэгнийх нь хэмжээг жаахан томруулхаар болж бас бус хэрэггүй болсон палаажуудтай хамт  аваад кабинаас гараа л ирсэн. Урдаас кабинд байгаа хүнээ хүлээж байгаа, кабинд орохоор оочирлож байгаа, дэлгүүрийн ажлтан энээ тэрээ гэсэн бөөн хүмүүс хараад зогсжээдийн. Бүгд намайг хараад нүд нь томорч байна. Кабинаас нэг залуу бөөн палааж аваад гараад ирэхээр хэн ч гайхна биз. Гаж маж, гомо амьтан л гэж бодсон байх. Нүүр шатаа л явчлаа. Буцаагаад сольсон палаажаа ацарч гаднаас нь өхдөө хоолой моолойг0оо засаад ч байх шиг.

Гэртээ буцаж ирээд ээж, хүү 2-н хамт дөрүүлээ хотын төвөөр жоол явав. Эдний нэг алдартай сүмийн барилгын хажууд жижиг загвар нь байдийн. Тэрний хажууд ээж, эхнэр, хүү бид 4 зурагаан датуулчаад. Тэгсэн ганцаараан нэг датуулчмаар санагдаад мөнөөх загварынхаа дэргэд дахин очлоо. Очсоноо бөөрөн дээр нь байгаа бичээсий нь хармаар санагдав бас. Саваагүй хог. Яадаг яадаг хэдэн онд баригдсан, хэдэн мээтр өндөр ч гэнүү дээ. Тэгсэн эхнэр хөөе Артаньяаан гэж  байна. Нээрээ зураг авуулах хүн шд гэж санаад учиргүй мишээгээ л эргэж хараад зогсоодох сон чинь юу вээээ!! Апраад барьсан бөөн шар шар охидууд тал саран хэлбэр гаргаад шаваад зогсцон байдаг байгаа. Апраадууд шаршар хийх чимээ гарав. Тэг дунд нь манай эхнэр инээд алдсан юм л байжаах юм. Энэ чинь зүүдүү гэсэн гув гуншаа дуу ч сонсогдох шиг. Нөгөө олон охид чинь намайг хараад инээмсэглээд ч байх шиг. Миний царай гэж ямар олигийн л юм байгаа аж. Шооконд ороод маанаг харцтай болсон монгол. Тэгээ л тэр охид инээдээ барьж яджээсэн байна. Намайг арагшаа хараад мэлийж байх хооронд Польшын жуулчид тэрхүү загварыг сонирхохоор хүрээд ирсийн байжээ. Тайлбарлагч нь тайлбарлах гээд байдаг, нөгөөдүүл нь зураг авах гээд байдаг, би наана нь хаагаад зогсцон. Тэгээд эхнэр маань дуудсан нь тэр юм санж. Гэтэл би! Чааваас гэж! Одоо тэр олон шар охидод зурагаа датуулчлаа яанаа! за бүр балайраад хадуураа явчлаа. Халуун наранд солиорчиж.

Миний ижий тийм ч мяндас зөөлөн хүн биш билээ. Як хийсэн егзөр л буриад эмээ. Нас нь 70 гараад алга болж өгсөн хүн. Одоо ч хөөрхий хүү минь охин минь л гэсэн эмээ болсон л доо. Гэхдээ л цоглог хэвээрээ байгаа. Наашаа гарахын үест утсаар ярьж байгаан бид 2:
-За ээж тэгээд сайн яваад ирээрэй. Ядруузай
-Хн! ямар 80 гарсан чуганц байгаа биш. Юунд нь ядардий!!!
-Яаая нээрээ манай ээж 73 тай билүү.
-Чи битгий тоглоо хийгээд байгаарай. Хаха ийм л хүн. Тэгээд бид 3  цаашаа дэлгүүр орлоо. Энд улсууд нь баахан үзэл суртал муутай. Гувц хунар үзжаагаад унагачуул орхио л яваад өгнө. Тэрий нь авч өлгөдөг хүн  байдаг. Ээж хараа л үглээд явна. “Энэ одоо яасан ухамсаргүй улсуудав, унагачаа л яваад өхийн….. Аваад тавьчиж болдгүйн байх даа….. Күйтр, хараагүй юм шиг л явчлаа” энтэр гээ л. Тэгсэн нэг мэдсэн ижий минь хажууд алга. Ижий наагуур чинь харагдна уу гэсэн эхнэр эргэж харснаа хүүшээ та гээ л татаад уначив. Очоо харсан хөөрхий муу ижий минь газар унасан нөгөө хувцаснууды чинь түүгээд, өлгүүрэнд нь өлгөөд явж байхын. Тэссэнгүй дээ хөөрхий. Ижий минь насаараа багш хийсэн хүн. Багшийнхаа буянаар хазгай зам руу халтьралгүй өссөн гэж ярих шавь нартай нь хэд хэд таарч байлаа. Хатуу ч хүн дээ. Эхний шавь нар нь одоо 60 гараа л явжийн. Нэр алдартай улсууд ч байдийн.

Тэгээд 4-лээ дэлгүүрээс гараад л явлаа. Гудманд хүмүүс нүүр амаа будаад хөшөө болцон улсуудын хажууд зогсож зурагаа датуулах дуртай байдаг. Ээжийг ийм хүнтэй хамт нэг датуулчих гэсэн чинь аль? гээ л харжээснаа нөгөөхийг чинь олж хармагцаа пээ ямар муухай юм бэ, яаж энэ муухай юмтай хамт зураг авхуулжаахын гэж авдийн.

Ам цангаад байхаар нь кола аваа л уулаа. Тэгсэн ээж бас загнаж байна. Та нар энэ муухай хар уусмалыг битгий ингэж их уужаагаачээ. Наад ходоод гэдэс чинь яаж тэсэхийн…. Хэхэ уусмал. Ээж минь химийн багш юмаа. Бүх юмыг нэр томьёогоор нь хэлнэ. Наатрийхолоор гэж мэгээл. Цагаан сар, шинэ жил милээр хүн амьтан байхад артаньян миний хүү хүүхдүүдэд уусмал хийж өг мөг татаагаа хаячдий. Аймар биз дээ. Танай хүүхдэд нэг айл ямар нэгэн уусмал өхкөөд байвал. Миний ижий сайхан гарын цоглог эмээ дээ гэж.

Posted in юу хийв? | 19 Comments »