deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for the ‘Blogroll’ Category

Үдэлтийн бичлэг

Posted by артаньян on May 9, 2010

Анх энд блогчин болж байлаа. Эхний хэдэн бичлэг нэг ч сэтгэгдэлгүй, больюу ч гэж бодож байтал 5, 6 дахиас нь зочинтой болж эхэлсэн юм. Урам ч ороод, бичих хобби маань ч дүрэлзэн явсаар хэдийнэ бараг 3 жил болох нь дээ.  Анхны юм бүхэн гүнгзий сэтгэгдэл төрүүлэх албагүй ч, хэзээ ч мартагддаггүй. Бодит ч бай, сайбэр ч бай аль ч амьдралдаа риалити л байсан. Байж ч байгаа, байх ч байх. Насны зөрөөтэй ч, үзэл бодлын ялгаатай ч зөндөө л найз нартай болсон дог. Уншдаг, дэмждэг байсан эрхэм зочиддоо маш их баярлаж байна. Зочин нэг бүрийн сэтгэгдэл надад баяр авчирдаг. Ясны блогчин хүний л зан, гэснээс өөрийгөө жинхэнэ  блогчдийн нэг тооцдогоо санаа зовмоор ил тод хэлье :D. Нэг л гэр бүл. Найзуудаа нэрлэе гэхнээ хэтэрхий их учраас ихэнхий нь гомдоох гээд байдаг. Нэрлэвэл ч нэрлэлээ л дээ, тэр тэр… гээ л.

Одоо цаашдаа www.barbagsh.mn -д бичих юм. Энэ маань Гамп хэмээх, чухам өндрийн харайлтаар бол Сергей Бубка, хоккэйгоор бол Уэйн Грэцки болсон блогчин андтайгаа үүсгэн бий болгосон, олон найз нөхөд, зочдынхоо хүчээр өргөжин тэлж байгаа блог билээ. Харин deeplybluesky блогийн өнгө аяс буюу, цуврал онигоо сэлт, сэтгэлийн зарим хөдөлгөөн, түүнчлэн миний одоо ч дуусаагүй амьдрал болох “хэлний курс” цуврал зэрэг юмнууд энэ буланд нь тусгайлан орох юм. Удахгүй цэгцлээд, үргэлжлүүлээд явнаа. Та нарыгаа барбагш блогдоо урьж байна гэхийн ялдамд баярлаж талархсанаа илэрхийлээд ийнхүү кирилл үсгийн дүрмээр 8-9 хуруугаар кийбордыг товшоодохлоо.

Хэ, гуниг ч төрөх шиг. Хуучин байрнаасаа нүүдэг өдөр, баахан найзуудтайгаа хамаг юмаа зөөн ачиж байхдаа зогсоо зайгүй эрхлэн жаргачихаад, яг машин асаад хөдлөх болоход нэг ийм санагдаж билээ, 8 настай байхад.

Posted in Blogroll, Тэрс..., алкохоль гэж үү, амьдралаа гэж.., бадарчин агаагийн сониноос, бодол болоод, болсон явдал, газар шороо мину, дурсамж, helnii kurs, сонирхуулахад, тансан ламын тэмдгэлл, уран панаал, хоржоонтой....., юу хийв?, onigoo, Uncategorized | 16 Comments »