deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for the ‘helnii kurs’ Category

Үдэлтийн бичлэг

Posted by артаньян on May 9, 2010

Анх энд блогчин болж байлаа. Эхний хэдэн бичлэг нэг ч сэтгэгдэлгүй, больюу ч гэж бодож байтал 5, 6 дахиас нь зочинтой болж эхэлсэн юм. Урам ч ороод, бичих хобби маань ч дүрэлзэн явсаар хэдийнэ бараг 3 жил болох нь дээ.  Анхны юм бүхэн гүнгзий сэтгэгдэл төрүүлэх албагүй ч, хэзээ ч мартагддаггүй. Бодит ч бай, сайбэр ч бай аль ч амьдралдаа риалити л байсан. Байж ч байгаа, байх ч байх. Насны зөрөөтэй ч, үзэл бодлын ялгаатай ч зөндөө л найз нартай болсон дог. Уншдаг, дэмждэг байсан эрхэм зочиддоо маш их баярлаж байна. Зочин нэг бүрийн сэтгэгдэл надад баяр авчирдаг. Ясны блогчин хүний л зан, гэснээс өөрийгөө жинхэнэ  блогчдийн нэг тооцдогоо санаа зовмоор ил тод хэлье :D. Нэг л гэр бүл. Найзуудаа нэрлэе гэхнээ хэтэрхий их учраас ихэнхий нь гомдоох гээд байдаг. Нэрлэвэл ч нэрлэлээ л дээ, тэр тэр… гээ л.

Одоо цаашдаа www.barbagsh.mn -д бичих юм. Энэ маань Гамп хэмээх, чухам өндрийн харайлтаар бол Сергей Бубка, хоккэйгоор бол Уэйн Грэцки болсон блогчин андтайгаа үүсгэн бий болгосон, олон найз нөхөд, зочдынхоо хүчээр өргөжин тэлж байгаа блог билээ. Харин deeplybluesky блогийн өнгө аяс буюу, цуврал онигоо сэлт, сэтгэлийн зарим хөдөлгөөн, түүнчлэн миний одоо ч дуусаагүй амьдрал болох “хэлний курс” цуврал зэрэг юмнууд энэ буланд нь тусгайлан орох юм. Удахгүй цэгцлээд, үргэлжлүүлээд явнаа. Та нарыгаа барбагш блогдоо урьж байна гэхийн ялдамд баярлаж талархсанаа илэрхийлээд ийнхүү кирилл үсгийн дүрмээр 8-9 хуруугаар кийбордыг товшоодохлоо.

Хэ, гуниг ч төрөх шиг. Хуучин байрнаасаа нүүдэг өдөр, баахан найзуудтайгаа хамаг юмаа зөөн ачиж байхдаа зогсоо зайгүй эрхлэн жаргачихаад, яг машин асаад хөдлөх болоход нэг ийм санагдаж билээ, 8 настай байхад.

Posted in Blogroll, Тэрс..., алкохоль гэж үү, амьдралаа гэж.., бадарчин агаагийн сониноос, бодол болоод, болсон явдал, газар шороо мину, дурсамж, helnii kurs, сонирхуулахад, тансан ламын тэмдгэлл, уран панаал, хоржоонтой....., юу хийв?, onigoo, Uncategorized | 16 Comments »

Хэлний күүрс 6. Багшийнхаа тухай

Posted by артаньян on February 7, 2010

Уг цувралыг эндээс бүгдий нь үзнэ үү.

Сэмээстрийн төгсгөл ойртох тусам ирэх хүмүүс цөөрч, зарим өдөр багштайгаа нийлээд тав зургуулханаа л үзэж тардаг болов. Сүүлдээ багшийн идэвх ч суларч хичээлийн төгсгөлд, за маргааш ирэх үү гэж асуудаг боллоо. Идэвх сулрах ч юу байхав, хэд гуравхан хүнд хичээл заах ямар л олиг байхав, их сургуулийн багш байсан хүнд. Үзэгчгүй тоглоод байгаа жүжигчин шиг. Тийн шүү, түүнд яг л тэгж санагддаг байсан байх. Яагаад гэвэл… : Read the rest of this entry »

Posted in helnii kurs | 20 Comments »

Хэлний күүрс 5. Бараг л банкиад.

Posted by артаньян on November 24, 2009

Энэ өдөр багш цагаасаа жаахан хоцорч xүмүүс энд тэндгүй хэсэг бусгаараа суугаад зөгий шиг дүнгэнэлдэж байлаа. Тэнд баахан илэн далангүй зантай хуучин Югославынхан,  ..почекакойтоечекуши… гэж ам уралдаа л. Энд ч баахан даруухан Арабынхан цуглацан …. хая гүль халь каб даррр аххма…. гэж нам дуугаар ярилцаа л. (Авиан орлуулга ямар болж? Гэснээс монгол хэл чик чук чик чук гэж сонсогддог гэсийшд.) Харин 2 Румын эмэгтэй тус тусдаа хол суугаад ямар нэгийг бувар бувар идэнгээ утсаар ярина. Энэ 2 хоорондоо ч мэндэлдгүй хомсдолтой хоёр. Гэтэл би энчээ исловаарнаас нь юм харах гэж яваад 3 орос охинтой нийлээдхэв. 3 орос ч гэж нэг нь Бялруус л даа. Хэрэггүй хэсэг маазарсны дараа Москвагийн оршин суугч, залуу эмэгтэй асууж байна:
-Хөөе ингэхэд Монгол байгаамуу, интэрнетээр ч, зурагтаар ч монголын тухай юү ч байхгүй ен? Read the rest of this entry »

Posted in helnii kurs | 30 Comments »

Xэлний күүрс-4. Tөрөлтэйгээ таарав

Posted by артаньян on November 16, 2009

            Өдөр хоног өнгөрөө л байдаг, герман хэлний маань мэдлэг дээшилсэн ч юмгүй, ямартай ч надад тэгж санагдаад, энэ хэлээр хурдхан шиг ном уншдаг болох юм сан гэхээс адгаад болох биш. Адгахынхаа хэрээр хичээдэг бол ч сайхан л санж. Гэтэл хичээлд явахдаа өчигдөр орж ирээд л шидсэн газраасаа цүнхээ аван гарах өдөр л олон юм даа. Харин үсээ гээлдхээ мартна гэж байхгүй, хм…
            Өчигдөр хичээлдээ багахан хоцроод яарсгээд коридоороор алхаж явтал яахын аргагүй оросын буриад 2 эмэгтэй зогсож байлаа. Тэр гавтгай нүүр, хацрын том яс, жижиг хамар, манийсан нүдийг би хаа ч андуурахгүй дээ. Ойрын хэдэн жил хараагүй царай, ялангуяа энд ингэж харна гэж бодсон ч гүй. Нүднийхээ булангаар хялайсаар хажуугаар нь өнгөрөв. Read the rest of this entry »

Posted in helnii kurs | 32 Comments »

Хэлний күүрс 3. Хазаар дайчин.

Posted by артаньян on October 27, 2009

        Анхны өдөр бага зэрэг хоцорч очоод суудалгүйдэж хамгийн ард цөлөгдсөн билээ. Миний хамт нэг залуу, бүсгүй 2 бас цөлөгдцөн байлаа. Урд баахан л нуруунууд.  Багш хичээлээ заагаад л, завсраар нь оюутнууд үзэж байгаа хичээл юмаа ярилцан, биенээсээ бага сага юм асууцгаана. Тэр л ёсоор анхны өдөр бид 3 нэгэн өгүүлбэрийн учрыг олчих санаатай түг таг хийлдэн, ямар хэлээр хоорондоо нэвтрэлцэж чадахаа асуулцвал тэр 2 орос төрөлх хэлтэй, аа би бас жижхэн оростой болж таарч тэрүүхэндээ сүрприйз шахуу юм болон бяцxан хөжилдсөн (Би яахуу багад ижийн хамаатнуудтай ярьдаг байсан явын ядмаг оростой л хүн, за бараг оросгүй хүн гэх нь зөв дөө). Тэд нэг нь украинаас ирсэн “орос” бол нөгөө нь киргиз охин гэвч, орос үндэстэн эсвэл 80 хувийн оросжсон цустай киргиз. Киргиз хэлээ ч мэдэхгүй. 21-хэн настай байж үнэн моодгүй хувцасладаг :D. Яг л 95 оноос ирсийм шиг. За би ч өөрөө моодны хүн дээ мөн, зүгээр хүн өөлөх онгодоо дуудсын. Read the rest of this entry »

Posted in helnii kurs | 23 Comments »

Хэлний күүрс 2

Posted by артаньян on October 9, 2009

Цуврал. Түрүүч нь энд байгаа.                   

                  Хэлний бэлтгэлээ гэж. Ёстой л таван хэлийн амьтад хөлхдөг газар даа эртний Хархорум шиг. Коридорт гарч байгаа чимээгий нь сонсохоор найрал хөгжмийн багийнхан тус тусдаа бэлтгэлээ хийж байгаам ч юм шиг.

                   Нэг нутгийн нэгнээ танихгүй 2 хүн германаар танилцаж, ярилцах гэж зовчно. (Харин би одоохондоо монгол хүнтэй тэгж танилцаагүй л явна). Тухайлбал би хэдэн долоо хоногийн өмнө сургуульдаа бүртгүүлхээр очоод урьд нь аман шалгалтад цуг орсон нипаал охинтой таарч хамтдаа оочирлох болдым байна. Хэлнийхээ яльгүй мэдлэгээр бага сага хууч хөөрөн тэдний орон гималайн бэлд байдаг тухай сонсож (мэднэ л дээ, тэр байтугай хаант засгаасаа татгалзаад жил болж байгааг нь ч мэднэ :D), харин манай оронд тэмээ, чоно, баавгай энтэр байдаг, матар байдгүй гэж түүнд таниулаал зогсож байлаа. Гэтэл нодлингийн  манай ангид байсан нипаал залуу гаднаас орж ирүүтээ нүдээ бэлчээн намайг олж харан шан пан гэж байгаад оочирт орчих санаатай хүрээд ирдийм байна. Зиааг… 2 нипааал, гэж бодсон ч гэсэн хэн хэнд нь хэлсэнгүй ээ. Read the rest of this entry »

Posted in helnii kurs | 13 Comments »

Хэлний күүрс 1.

Posted by артаньян on November 17, 2008

Их сургуулийн хэлний бэлтгэлд яваад нэлээн хэд хонолөө. Финлаандаас ирсэн гарыг эс тооцуул манай эрээвэр хураавар нөхөд бүгд л маний адил “хөгжиж буй” орных байхым. Тэр Финлаанд тэхдээ зүгээргүй ээ. Хамаагүй эс тооцож болкуу зус байлээ тэрчэн! Тооцы. Өвс татцан гэмээр нөхөр. Яджаахад уруул дороо пийрсинг шаацан, үс нь одоо чероокий юмуу даа. Зурвас залаа тавиад үлдсэн талбайгий нь хусцан. Бас их ганцаардмал. Хэнтэй ч ярихгүй. Ичимхий юм шиг байлээ. Тэр бид 2 газар тэнгэр гэсүүг.

Бас нэг Нипаал гар байна. “Танайх чинь Балба байхаа” гэсэн чинь “гүү!” гэж гүрийдэг байгаа. Цаасан дээр бичиж үзүүлсэн чинь “аан Палпа гэдийн” гэсэн :D. Хэлэхэд ямар том ялгаатай сонсогдож байгааг нь би лав мэдэрсэнгүй. Тэр нэр нь жоохон тааруухан нэр юм шиг байгаан. Хүнд нэг дургүй хоч байдаг даа. Тэгээд “танайх хаантай билүү” гэсэн чинь бүүр ихээр  “ГҮҮҮҮ!!!” гэж гайхаад таг. Чи эмэгтэй юмуу гэцийм шиг. “Гү танайх чинь хаантай байсий шдээ” гэж тулгавал “аан, урьд нь байсиймаа” гэж авчийн. “Хэзээнээс больций” гэсэн чинь “2 сарын өмнөөс” гэж  наасан. Тэгснээ “одоо манай орон бүгд найрамдах улс” гээ л пионорт элсжаагаа хүүхэд шиг авсышд. Иджуудаг хаан байсын байгаа виз, хэн мэдхэв. Тэр бас надаас ажил асуусы. Олуул утсаар ярий гэцэн биш өрөнд орцноо өнөөдөр мэдэв. Өдөр бүр асууна. Тэгсэн өнөөдөр бүр “яагаад надаа ажил олохгүй байна” гэж байна. … Бас тэр 2 өдөр тамхиа “мартаж” ирсэн. Өнөөдөр бас над дээр  нэхх сайхан инээж ирээд “чи тамхи татах уу” гэсэн. Тэхээр нь “өнөөдөр би таткуэ, хоолой өвдцөн” гэсэн.  Тэгсэн юүүгсэн гээ: “түгүүл тамхиа авчирсан уу” гэсийшд. Хүн хөрвийн аргаар бойжиж болно л доо. Тэхдээ энэ арай бишээ тээ. Бантаад ширхэг тамхи өглөө. Тэгээд “өнөөдөр банк каартаа эвдэлцэн чинь мөнгөө авч чададгүй ээ, 3-4 хоногоос л шинээр авна даа” гэж хуучлав. Хэ!!! Би тамхий нь төдий хүртэл залгуулах бас нэг өртэй болчжаагаам байх. Гэтэл миний тамхи өнөөдөр дуусцан, маргаашнаас тамхиа хаянаа гэцэн байгаа. Хэхэ кайфтай тамхи хаялт бас байдаг л юм байна. Хаяад ч байх юм алга л даа. Би угаасаа ордгүү юм. Хэчнээн ч жил тамхи татав. Тэгснээ хэчнээн өдөр сар татахгүй явна. Зиа тэр балба тамхи 2 яахвээ, Над мэтийн “юм үзсэн” гард бол цочроод байх мэдрэмж биш вайна. Гэхдээ манай залуус шал өөр болжаагаа шд одоо тэ. Юуун тэр балай балба! Тэрийг маргаашнаас хөөе балбаа гэж дуудна гээ бодцон байгаа. Жинкэн нэр нь хэнчилээ. Аа Субарна гэдийн хэхэ.

За тээр ч гайгүй! Өнөөдөр нэг араб нөхөр (Эгипт) намайг Монгол гэж сонсчоод “аан таануус манай лалуудыг алжээсэн” гээд гараа зангидав. Яджаахад нүргэлсэн чанга хоолойтой зусав. Ангийнхан сортойгоод ирлээ, сонирхолтой ярианд. Тэхээр нь “харин тиймээ, уучлаарай” гэв. Тэгсэн ахиа л “манай лалуудыг Монголчууд их алсан, одоо чамайг алнаа” гэжийн. Алиалаа л байгаам л даа санаа нь, гэсэн ч гэнт эгдүү хүрээд анги дунд: “манай Монголчууд лал, католик бүгдий нь алж байсаан, 100 жил бүх дэлхийг, 200 жил тал дэлхийг эрxшээлдээ байлгасан, бүгдээрээ уучлаарай” гээ л тавьцан. Хөөрхөн л шоу болов.

Анх багш биднийг бүртгэж байхдаа бүгдий нь хаанаас ирсний нь асуусан боловч намайг асуухкуу хөгийн зан гаргасы. За энэ мэдээж хятадаас ирсэн байж таараа гэж бодсоноос зайлахгүй л дээ. Дараа нь Коосоовоо энтрээс ирсэн хэдэн гарууд намайг Монгол гэхээр хятадаар ярьдаг уу, уншдаг уу гэж их дээрэлхсийн. Би зүгээр л үгүй гээд орхисий тэхэд. Үгүй гээд байхад л хятад ханз харуулаа л, энэ юүгжийн ч гэжаах шиг. Тэгээд тэр нийгмийн бухимдал өнөөдөр тэсэрчүү яачуу.

Тэгээд яджаахад дайран дээр нь давс нэмсэн нэг явдал болсоо. Өнөөдөр ангийн хананд нэг газрын зураг өлгөцөн байлаа. Завсарлагаанаар нөгөө хэд чинь тэнд шаваа л өөрийхөө улсыг харкаа л зовцорхым. Зураг дээр хэлбэргүй л дээ тэр улсууд нь. Бүдүүн фалмаастраар цэг тавьцан төдий. Улсынх нь нэр нь ч  багткүү. Эхний үсэг нь л багтана. Тэгээ л К үсэг тавьсан цэгийг балныхаа хошуугаар заагаа л Коосоовоо энэ байна гээ л, Х үсэгтэй бас нэг цэг харандааныхаа үзүүрээр заагаа л Хорваат энэ байна гээ л ам уралдаа л зогсож байна. Тэгсэн цоглог дуутай нэг  Ширийлаанк охин “Артаньян танай улс хаа байна” гэж цангинуулдын. Тэхээр нь барьжээсэн хуйлаастай дэвтрээрээ заалаа шд. Монголиа гээд дээр нь палийтал авцан байхын яджаахад хэхэ.

Улсуудыг сэргээх гэдиймүү багш заримдаа хэн нэгнээс нь “энэ үгийг танай улсын хэлэнд юүгдэг вэ” гэж асууна. Тэгсэн өнөөдөр надаас асуулаа. Хүүхдүүд амандаа “скүүтэр, энэ чин интэрнацнаал үг” энтэр гээ л шивэр авир хийлджийн. Тэр нь жонгинож явдаг жижкэн моцийкл. Намайг бас тэгж хэлнэ гэж бодсон уу яаасс. Гэтэл гээв гэнт “мянгын дугуй” санаанд орж энтэр. Юм нээрээ заримдаа муухай харваж орж ирхий. Гэхдээ тэрийг хэлэх гээд амандаа нэг давтсан чинь Витнаам үг шиг санагдангуут нь больж энтэр.
Зиа зиа эхний гуруун долооног иймэрхүү л сонинтой байндөө… гэх гэсэн чинь ганцxан өнөөдрийн сонин байшд. Заримдаа адал явдал ихтэй өдөр гархы.

Posted in helnii kurs | 26 Comments »