deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for December, 2008

Өвлийн өвгөн өчсөн байна

Posted by артаньян on December 30, 2008

         Сайхан өвөлжиж байна уу Монголчууд минь. Дахин уулзжаагаадаа баяртай байна……, зааа та нар ямар намайг ялгах биш дээ, нодлингийн өвгөн мөнүү бишүү гэж. Би саайн. Бүх юм сайн байна. Харин ямаа хөллөөд явсан чинь хоцронгоо алдлаа. Танай парламент энэ жил  “таныг заавал ямаатай цуг харахыг хүсжийн” гэсээр байгаа л тэр. Тэгсэн, явдгүү туучийнуууд байшд. Осголоо бээрлээ, эсэргүүцжийн, зулын гол болно энээ тэрээ гээд. Сүүлдээ тэднүүсийг чарган дээрээ гэвтүүлж өөрөө чаргаа чирээд явлаа шд. Тэр битий хэл ноолуураа самнуулцаан гээд миний гувцыг аваад нөмөрцөн гээ л сэтгэчих. Ямаанууд чинь яацын бэ? Та нар зүгээр биз?

 

         Заза гол юмандаа оры, нэг захиа байна надаа. Хэдэн бацаанууд илгээсий. Read the rest of this entry »

Posted in юу хийв? | 25 Comments »

Шинэ он гарлаа.

Posted by артаньян on December 28, 2008

      Шинэ он ч яах ийхийн зуургүй гарлаа шүү. Бичлэг ч оруулсангүй нөр их удлаа. Уургагүй хүн загас яаж барихуу дээ. Уургаа авчаад харж бахдаж суусаар байтал бас ч гүй хоног хугацаа өнгөрчиж. Андууд минь сайхан байцгааж байнуу. Шинээ оны..ый мэнд!!! Хуучин оноо цэгнэж, алдсан байгуул нь сайн цээжилж аваад ирэх жилдээ үл давтаж. Оносон байгуул нь бас сайн тогтоож, ирэх жилдээ улам ахиулж, санаа бодол, ажил төрөл, амьдрал явдлаа санааныхаа зоргоор сайтар цэгцэлхийн ерөөл барий! Шинэ ондоо нэгээхэн ч болтгуай шинэ ололт амжилтгүй ордог хүн гэж үгүй. Read the rest of this entry »

Posted in амьдралаа гэж.. | 12 Comments »

суулт

Posted by артаньян on December 7, 2008

        Талбай дээр суулт хийжаагаа улсуудыг харж жоол суужаагаад бааранд сууж байгаа найзууд руу гаа ярьлаа. Дараа нь компютэртээ шинэ параграам суулгав. Марткуу гэж нэрий нь тархиндаа бат суулгалаа. Лаагр явахаар болж пүүгээгээ янзалж аваад машиндаа суув. Сүнгэнүүлдэг баатар болсон чинь лаагрийн замд машин шаварт суучлаа. Хэд хоног нар гархад тэр муу шавар хатаж доошоо суухгүй яах вээдээ. Read the rest of this entry »

Posted in амьдралаа гэж.. | 18 Comments »