deeplybluesky

the honor is hidden in the justice…

Шүлэг

Posted by артаньян on December 12, 2007

 Хүү бид 2-г наашаа гарах гэж байхад манай нөхөд надад нэг си ди бэлэглэсэн юм. “Бас л завгүй” нэртэй шүлгийн түүвэр. Би ч нээх шүлэг мүлгэнд явдгүй еин. Үнэхээр лаг лаг шүлэг ганц нэгийг мэднэ. Зүгээр мэднэ. Тэхээс цээжээр уншиж чадахгүй. Боржигоны бор тал…. гэсгээд Тангадын Галсан гуай, Дөнгөтийн Цоодол гуайн бас ганц нэг шүлэг, дээрээс нь шударга үгтэй ганц нэг шүлгүүдээс хэтрэхгүй. Заримдаа бүтэн шүлэг нь биш зүгээр нэг хоёр мөр нь лаг болсон санагддаг. Жишээ нь Ц.Хулангийн нэг шүлэг дотор:

 Цэцгийн толгой тасалдаггүй үртэй байхыг хүснэ

 Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ   гэсэн гоё мөрүүд байдийн байлээ. Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ” хайрла бас их гоё санагддаг. Цоодол гуайн “Харамчийнхны дууль” байна. Догдлоод хамар шархиран алддаг юм. Харин энэ түүвэр си ди дээр хамаг гоё гоё шүлгүүд оржээ. Тэрэн дундаас нэг шүлгийг та нартаа хүргэе. Энэ шүлгийг сонсохоор хүмүүн, орчлон ертөнцийн төгслөг хэлбэр нүдэнд харагдаа л явчлаг юм.  Мөр бүрийг нь бодоод төсөөлөөд үзээрэй…үнэнхүү гайхамшигтай хэлсийн байна гэж боддог миний хувьд. Энгийн нэг үгнүүд хэрнээ яаж ийм яруу тансаг хэлхэж хүний зүрхэнд хүргэж чаддаг юм бүү мэд. Ийм санаа, ийм утга уянга тэр хүний сэтгэдл хэрхэн яаж ургадгийн бол гэхээс бас л соньхон. За олон юм нуршилгүй сийрүүлье.

   

                Миний ууж баралгүй орхисон цор ганц амтат дарс бол бүсгүй хүн…. Данзангийн Нямсүрэн.

      АМИТАБА

Яаж би Амитаба шиг хөлөөн цэцгэн өлзий завилхав

Яаж би Амитаба шиг чамайгаа бурханы тигд бүтээхэв

Яаж би Амитаба шиг хүйсний нууцыг хуруугаараа томьёлхов

Яаж би Амитаба шиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар  үйслэхэв

Яаж би Амитаба шиг газрын гүн дэх үндэсний үзүүр лүү залбирахав

Яаж би Амитаба шиг есөн эрдэнийн чулуугаар  чамайгаа чимэхэв

Яаж би Амитаба шиг уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодохов

… ээ амитаба

Яаж би Амитаба шиг шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгохов

Яаж би Амитаба шиг модны навчис унахыг зүүдээн гэж санахав

Яаж би Амитаба шиг морь зогсоогоороо унтахыг далай татралт гэхэв

Яаж би Амитаба шиг эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэхэв

Яаж би Амитаба шиг нэгэн сайхан аялгуу нэгэн энэ биеэрээ болхов

Яаж би Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрахав

Яаж би Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайхав

Яаж би Амитаба шиг нисээд явчихсан шувуу адил анир алдрахав

Яаж би Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимэг сонсохов

Яаж би Амитаба шиг үүлс бүрхэж мөс хучсан ч сая сая жилд үлдэхэв

Яаж би Амитаба шиг үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэхэв

Яаж би Амитаба шиг дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суухав

Яаж би Амитаба шиг дэргэдийн ээж үгүй болоход уйлахгүй байхав

Яаж би Амитаба шиг нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх

Яаж би Амитаба шиг нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох

Яаж би Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних

Яаж би Амитаба шиг орон цаг амьдрал 2 үгүйг мэдэх……

яаж би… яаж би Амитаба….

12 Responses to “Шүлэг”

  1. ganga said

    Tani blogoor barag togtmol ordog ch anh coment uldeev. Unen goyo torgon medremjtei shuleg baina.

  2. Arsun said

    Цэцгийн толгой тасалдаггvй vртэй байхыг хvснэ
    Цэцдийн толгой авдаггvй тeртэй байхыг хvснэ
    Ямар сайн бичээ вэ. Аргагvй л бvсгvй хvний vг байна даа.

    Чиний зурсан зураг vнэн тасархай байсан шvv.

  3. Тэр таны майл хаяг мөн үү тээ яг. би адд хийцэн шүү дөнгөж сая

  4. ӨӨ Гангаа баярлалаа хөө. Тиймээ энэ шүлэг ч аймар шүү.
    Хулан ч бас зэвүүн бичдий шүү тээ. Зураг магтсанд баярлалаа. Урамшаад үе үе зурж байнаа.
    Тэр миний хаягаа Сувдан охин минь.

  5. Нээрээ одоо манай төр, ер нь аль ч баргийн төр цэцдийнхээ толгойг авсаар байгаа гэж боддог шүү. Хулан гоё хэлсээн.

  6. Тэлмээн, урилгаар чинь орж болохгүй байна. Паас болохгүй байна гээд байхийн???

  7. Тэлмэн said

    chi ho google deer https://www.google.com/accounts/NewAccount?continue=http%3A%2F%2Fwww.google.de%2F&hl=de neg email neelgechihee. tegeed ter mail haygaa yavuulchih, teruugeer chin bi urilga ilgeegeed tegeed chi ter nuuts ugeeree salhi tatuulaad orood ir dee. messenger luu chin bas urilga ilgeechihlee, huleej avna uu tulheed hayna uu uuruu med dee 🙂

  8. Тэлмэн said

    za ho bi chamd neg account neechihlee, tegeed ene deer bichsen baigaa mail ruu chin ireh baih. chi batalgaajuulaad orood ireerei. bas cham ruu neg zurvas ilgeelee, umshina biz, nuuts ugiig chin havsargasan baigaa. za amjilt

  9. Бумэрдэнэ said

    Яаж би Амитаба шиг шүлгэнд үлдэхэв
    Яаж би Артаньянаас тэр CD-ийг салгахав
    Яаж би Амитаб шиг бас Артаньян шиг…

  10. Яаж Бумаа ах Амитаба бид 2 шиг…. гээлүү. Тэр си ди танд сонирхолтой байна уу. Компьютерт суулгах гээд үзнээ юу ч гэсэн.

  11. balidiimr iliich said

    hehe, Bumaa ah, shadar and hoyor hehe, yasan hoorhiin, hair hurgeed baihiin, zugeer haashaen.

    Миний ууж баралгүй орхисон цор ганц амтат дарс бол бүсгүй хүн…. ene bas saikhan heljee, aguu helj, monhiin unen, emegtei hunii huvid bas adilhan sht.
    “uuj baraagui orhison gants dars bol er hun ” gej Balidiimar ilich ni heljeeennnn, ene Baldiimar iliich ingej helj bdag ,hmmm… bas aguu baigaaz,hehe.

  12. НаНад: айн.., яаж?
    за дараагийн догол мөрнийх нь хувьд бол: НаНа хувиа тавихгүй ээ л гэмээр байна хэ.

Leave a comment