deeplybluesky

the honor is hidden in the justice…

юм юмнаас..

Posted by артаньян on October 14, 2007

Хэдэн хоног блогоороо хальт шагайх төдий явдаг гэнээ хэ. Нэг л их завгүмуу хаашаа еин. Жаахан юм бичий гэж бодовшд. Аймшигт мэдээ байна залуусаа! Хятадад 3000 (гурван мянга) эмийн үйлдвэр хаагдаж гэнээ. Удаж байгаа юм байх. Эм биш хор үйлдвэрлэж байгааг нь тогтоосон тул тийн арга хэмжээ авжээ. Харин хамгийн аймар нь тэдгээр үйлдвэрүүд асар их бүтээгдэхүүн (хор!!!)  нуун дарагдуулаад, монголд үйлдвэрлэв шошготойгоор манай улс руу ачуулж эхлээд мөн л удаж буй тухай сонслоо. Үйлдвэр хаагч нар нь үл мэдээчин болж тэдгээр “хор”-уудыг үлдээлгэсэн биз гэж бодогдох юм. Хааш нь гаргаж далд оруулахыг нь ч мэдээд. Айдас төрөв. Яана даа ард түмэн минь ай? Тэрнээс гадна миний ажиглалтаар ч, бас бус статистикээр ч сүүлийн 5 жилд элгэн садан ахан дүүс, бусад Монголчуудын маань дунд элэгний өвчин илэрмэгцээ л хорт хавдар нь танигдаад хүүе гэхийн завдалгүй л сарын дотор нөгөө ертөнцөд яваад байгаа юм байна. Ухаад бодоод байсан 90 он гараад бяд чинь нэлээн хэдэн жил хөгшин хөвөө, хүүхэд нялхасгүй л урд газрын хямдхан гурил будаа, хүнсний ногоогоор хооллож байсантай яахын аргагүй холбооотой юм шиг. Хүнсний ногоо нь ч одоо болтол бий.  Элэг чинь шүүгч эрхтэн. Хамаг үйл лайг нь элэг л үүрч гардаг жамтай хөөрхий. Нээрээ нэг юм дуулгая. Манай ахынх хорооллын эцсийн дэнжид байх ногоон 9 давхар байшингуудын нэгэнд амьдардаг юм. Одоогоос бараг 3 жилийн өмнө байхаа, агаа тэнчээ очцон  цонхоор нь хараад зогсжээ (6 давхраас) байтал яг нүдний өмнөх нэгэн хашаанд хужаа гурилыг шуудайнаас нь задлаад орос гурилын уутанд савлаж байдаг юм байна.  Тэр хашаа бол ахын байшингаас 30-аадхан метр зайтай. Пээ, нээрээ үйлдвэрлэж байдийм даа харин ч нэг. Амыг нь ч битүүлдэг тусгай хэрэгсэлтэй юм. Гайхаад ах эгчээс асуусан, харин тийн тэгээ л байдийн гэж авсан. Миний дотор хачин болоод мэдээлдэг газар нь мэдээлье гэж бодсон  ч мартагнаад таг болсон. Тэднийхээр ч би нээх олон очдоггүй болохоор тэр биз. Гэхдээ тэд голдуу шөнө савладаг гэнээ. Харин тэр өдөр яарсийн байлгүй дээ. Тэгээд саявтар сарын өмнө ахынд очоод цонхоор харан зогсож байхдаа (хаха.. гэртээ ганцаараа үлдсээр байгаад цонхоор хардаг өвчтэй болциймуу хаашаа еин) гэнэт нөгөөхийг санан асуувал харин тэднийх хашаа байшин майшин нь юу ч гүй шатцийшдээ гэж авсан. Хүн амьтан ч хохирсон гэнүү. Нүгэл нь нүдээрээ гарсийн байх даа гэж бодсон. За тэгээ байжээсэн манай ажил дээр нэг яриа гарчээ. Даяар Монгол хөдөлгөөний ширүүн залуус Утаанбаатар хотын саун массажын газруудаар дайран орж бүх охидынх нь гэзэг үсийг гусаа гусаа хаяцийн байхаа. Бодоо нар юм байна л даа. Тэдний массаж хийнэ ч гэж юу байхав угаасаа, өөр зорилгоор тэнд байдаг нь тодорхой хэ. Тэгсэн ойрын өдрүүдийн зар мэдээнүүдээр массажист яаралтай авна гэсэн зарууд түлхүү харагдах шиг болхын. Санаа дагаад ч байгаамуу бөө мэдээ. Урьд нь ямар тийм зар хардаг байсан биш. Манай хүүгийн эцэг эхийн хурал 2 долооногт нэг удаа болдог юм. Тэгсэн сүүлийн хэдэн хурал дараалаа л 1000-3000 төгрөг авахийн. За тэр ч яахав бидний багад ч тэгдэг байсан, гэхдээ арай л шуурхай шуурхай аваад байгаа санагдахийн хэ. Манай сайн эр ч яахав таван хошуу, дарцаг, үзэв гэсэн 3 дүн л ээлжлээд гусаад байх болтой юм. Үзэв битгий ав гэхээр энэ чинь мушгираад хэцүү юм байнаа ааваа гээ л хэ. Монгол хэл дээрээ тэр баахан гогцоонууд нь зурахад эв дүй хүркү байх шиг байгаан. Математик дээрээ ч нэмж хасаад, их багы нь олоод байж дөнгөөд байгаамуудаа. Нээрээ манай ажилд нэг шинэ хүүхэн орсийн. Тэгээ нөгөө гартай чинь дэвэн дэлхийн юм ярьж суугаад, компьютерийн Т4 гээч толь бичигийн параграамыг гаргаад харав. Тэнд “неизвестний” -г  “үл мэдэх”” гэж хаджээ.  Жаахан зөв оноогоогүй санагдаад (зүгээр л тэгж санагдсан хэрэг, тэхээс би орос хэлчин хүн биш л дээ хэ) нөгөө хүүхэн рүү хараад хэлэх гэтэл харин нөгөөх чинь тэрийг харснаа нүдээ том болгоо л “хүүе, үл мэдэхий чинь Незнайка гэдэг биз дээ” гэж авдийн. Хөөрхөн ч юм шиг.  Өчигдөр хүнсний захын нэг лангууны урд зогсож байсан, хажуугийн эгч шпрот зааснаа штопр хэдийн эгчийн дөө…., гэж асуудаг наасан. Та одоо шпрот гэл дээ гэсэн нөгөө эгч өө нээрээ тийн, штопр гэдэг чинь юу билээ гэж авсан. Балаийн. За ойрд нэг иймэрхүү, ажил төрөл, санаа сэтгэлийн байдлаас болоод блогоо ч мартах шахаж.

20 Responses to “юм юмнаас..”

  1. ganaa_bj said

    shtopr yamar unetei ve? hehe, huurhun yum.
    Hotod maani yu l bolood baina daa. Dayar Mongol gesnees bi tedniig neg ih zuv yum hiigeed baina gej bodohgui l baigaashd. Arai l uur argaar temtseh yostoi yum shig. Hamgiin emgeneltei ni yu ch medehgui jaahan huuhduudiin tolgoi erguuleed, uruu tataad baih shig. Manai huugiin neg naiz ni bur hicheel surguulia hayad ter haviar baigaa surag garaad baigaa. Eh orniihoo tuluu temtsehed chini erdem medleg bas heregtei yum gedgiig huuhduuded oilguulj uguhgui l, hii l end tend uimeen shuugian degdeehees tsaashgui baigaa ch yum shig…

  2. артаньян said

    Аа тэгээд байх л үзэгдэл л дээ. Бас байхгүй бол нэг юм дутуу шд. Хэрэв тэд байгаагүй бол манайд байгаа хужаа нар өнөөдрийхөөс хэд дахин илүү дээрэлхүү байх байсан байх шүү. Ер нь үндэсний мафи манайд байх ёстой байх аа. Хэрэв бид олуулаа байсан бол аль хэдийнэ гүрний дайтай улс болох байсан.

  3. Anonymous said

    Harin tiimee, hun amiin too chini bas chuhal yumaa. Oluulaa baisan bol ch… gej zunduu ih bodogddogiimoo.

  4. ganaa_bj said

    Deerh bol bi shuu

  5. Бумэрдэнэ said

    хоржоонтой хэрнээ үнэн мэдээлэл өгсөнд баярлав. Ямар ч хэцүү юм. яамаар ч юм бэ дээ.

  6. mulanka said

    Хн, үл мэдэгдэгчтэй тэгшитгэл гэвэл Незнайка уравнение гэх нь л дээ,хих. Миний бодлоор тэр Даяар Монголчууд байсан нь зөв байх. Нийгэмд тиймэрхүү үзэгдэл байж байж л нийгэм хөгждөг хойно.

  7. artagnan-артаньян said

    хүн амын тоог нэмэх талаар манай зарим хүнүүс Өвөрмонгол, Буриад, Туватай нэгдэх талаар ярьдаг. Миний бодлооор бид нэгдэх боломжгүй. Улстөрийн утгаараа ч биш, соёл этик бүх талаараа. Ялангуяа Өвөрмонголын тухай санахын ч хэрэггүй байх. Даяар Монголчууд бүлэг Хөх Монгол болж нэрээ өөрчилсөн тухай сонссон. Мули хөөрхөн жишээ татжээ.

  8. anun said

    Штопр авъяа гэж туршиж vзнээ. хэхэ. Даяар Монгол-ын хvчинд УБ-ын ханз vсэгтэй хаяг алга болсон доо. Бvр эзэд нь хичээсэн бололтой ижил өнгийн материалаар далдлан наасан байнлээ. Хэр удах юм бvv мэддээ. Тэдэнд боловсрол их чухал гэдэг нь оролцсон нэвтрvvлгvvдээс харагджийлээ. Vс хусах нь ч арай хэтэрнээ. Бид цөөхvvлээ байдаг нь даанч дотор дачидмаар шvv.

  9. nana said

    uul ni neeh ikh uur хүрч уушиг сагсайгаад эхэлсийн, хөөрхөншт, инээлгэсээр байгаад гэрээсээ гаргаа төөрүлчдын, хэхэ. Тэгүүл нүгэл нүдээрээ гаргаал гараал байгаам байна, санаа зовхоо болилоо, хайрт эцэг намбарын энхбаярыг яааг харааж намба алдах гэжээсий, болилоо, хөөрхөнштээ, манай шар дарга. зоо юу болоод залуу малуугийн хөөрхөн сайхан болоо явчваа, энэ нана эрчүүлд үнэн нугасгүйл дээ,
    анун нээрээмуу, муусайн хужаа нарын хаягийг нь солиулчдаг овоо шдээ, нацист эх оронч сэтгэл тэнгэр тултал хөөрийнө, гараад гүйлээ, одоо хаалгыг нь бариулнаа гсн.
    Аа, тий, би өөрөө багш хөөн гэдэг шиг:
    Би өөрөө орос хэлчин хөөн гэж байгаал, артъянан савж унасан байвуул даяар монголдий шүү /заналхийлсэн/ үл мэдэх гэдгий чинь НЕЗНАКОМКА гэдгийн, хэхэ. илангуяа эмэгтэйчүүд гэдэг чинь жинкен ийксүүд шт , / гэнэт сэрэв/ юу болоод өнгөрчихвөө, ….. гэж үү

  10. byambaa said

    hanz usgeer bichsen hayaguudiig krill bolgoson gej sonsoj bsn yum. bhgui bol yamai daa. alna ch geed bgaa yum uu talna ch geed yum uu neeree hetsuu l dee.
    tegj bgaad hanz usgend dasaad, oilgodog bolood irvel ch bid unuu uusna geech ni bolj bna l gej bodoh bhdaa.

    tsuuhuulhnee bolohoor bas hetsuu buduud uruvdmuur ch yum doo mnglchuud maani.

    huuhed tsuvuuldgiimuu yaadgiim. mgliin urs mash olon boltugai. hihi

  11. artagnan-артаньян said

    Анунд: Чиний, миний, түүний, бид бүгдийн оролцоо чухлыг ч сана. Монголын үрс маш олон болох болтугай. Миний хамгийн дуртай үг.
    Нанад: Х хүмүүс гэдгий чинь зөвшөөрч байна. Гэхдээ яг тэр үгийн тухай хэсгийг сайн уншку яасийн бэ гэж зэмлэж байна.
    Бямбаад: Санал нэвийн нэг байна.

  12. artagnan-артаньян said

    Ха ха коммэнтоо уншсан чинь баахан тэг ингэ гэж авсан байшд.

  13. nana said

    hehe, harin tii, teg inge geel, chi ugaasaa bagsh hoon gsn /xixi, unen aaaligui shoo/

    ter hesgiig baavartai sain umsh-sii uug ni, tehgui bol дийпли билүү скай-д зангинуулна ингэж мэджээсий, тэээд зохион бичлэгтээ биш, тоондоо А авдийн болохоороо цаа чинь … незнакомка дотроосоо л хүмүүс гэдгийг гаргаж иркүү юу… тээд гэнэт сэрсий, тээд юу болоо өнгөрчөө гэсийн… хоёулааа ураг барилдяаа, би чамд 247… /юу болоо өнгөрчвөө, дахиад сэрсэн,хихи/

  14. artagnan-артаньян said

    Нанатай ураг барилднаа гэдэг чинь хүү охиноо гэрлүүльеээ гэсэн үг үү хэ? Ураг барилднаа гэж уг нь тэхийг л хэлээд байгаамшт. Насаараа Монгол гэдэг газар суучаад Монгол гэдэг хэлээ сур аа НаНа ай хэхэ. Одоо би багш болцийн байх даа.

  15. nana said

    aluulchiim ban ldaa yostoi ( nudnii zovhi ni dooshoo unjaal, am ni angalzaal,heleh uggui gotsorson gejuga, ug tsaa chin ohiniig ni bish…
    –ee ene yamar hoorhon aavtai ohin be-e–e-e gej, xixixi)

  16. artagnan-артаньян said

    НАнА НаНА!!!!!! хэлээд байхад даа хаха. Охин биш хүүүүүүүүү тэхүүүүү. Найшийн өөлхөн аавтай хүү вэ гэээч.

  17. artagnan-артаньян said

    Андуураа л тоос манаргаад алга болдог Ай НАнааа гээд нэг дуу байдийшдээ. Нэг туранхаай залуу дуулаад байдаг. Гэхдээ их л сэтгэлээрээ залуу байх шиг байдийшд. Алкохолтой үзэж тараад гүчирсэнгүй юу яасан, харагдахаа байцан л байлээшд.

  18. nana said

    teriig medqui,
    internet dotor amidardag
    ereen tsamtsatai,xixi
    nudneesee dooshoo,
    zurhneesee deeshee haragddag zaluu l
    odor shonogui dogdluulaadaidag bolson bailee,xixi…

  19. zapalyt said

    izvenite no nam nado sdelat test
    vi ved ne bydete protiv admini

  20. Запалит юүгнүү. Юу болсийм бэ? Хэн бэ ер нь.

Leave a reply to artagnan-артаньян Cancel reply