deeplybluesky

the honor is hidden in the justice…

Ба ба ба баярын мэндэээ!!!!

Posted by артаньян on December 25, 2007

Зиак өнөөдөр чинь Еэсүүс гэдэг гарын ээжээсээ унасан өдөр юм гэнэ. Утга агуулгынхаа хувьд бол азийн зарим нэг улс түмний дундах Бурхан багшийн их дүйцэн өдөр юм уу даа. Энэ өдрүүдийг хаана хаанаа адилхан л баярлаж хөөрч, ёслон тэмдэглэдэг боловч манайхан бусад азичуудаасаа иймэрхүү баярт арай л ойрхон юм даа. Олон жил оросуудын нөлөөн дор шинэ жил гэж тэмдэглэж сурчаад, залгаад америкчуудын нөлөө бас ороод. Гэхдээ л миний хувьд яг аль нь зул сарын, аль нь улаан өндөгний, аль нь еэсүүс мэндэлсэн өдөр болохы нь ялгахгүй л байна. Яджаахад юун ч ойрхон ойрхон тохиодийн. Эсвэл нэг баяр ийм олон нэртэй болциймуу. Осолдохгүй 31-нд хуучин шинэ оны зааг дээр “шинэ жил” болдогийг бол баталгаатай мэднэ. Тэгээд нээх олон өдрийн өмнөөс эхлээд нийлээд шоудаад байдгийг бүгд мэднэ. Нэг хүн хэд хэдэн удаагийн “нийллэг” шоунд  орох удаа ч байдаг хэ. Бид нар лав эхний “нийллэгээ” хийцэн байгаа. 28-нд 2-дохоо хийнэ хэхэ. Харин тэр Санта Клаус гээч хур сахалтай буурал өвөгжөөр нөхөр яг аль өдөр нь айл болгоноор шудраад өнгөрдгийг мэдэхгүй. Осолдохгүй л хойд туйлаас гараад тэр олон “амьтны” үр хүүхдүүдийг баярлуулах гэж яардаг болохоор ёстой шудраад шудраад өнгөрдөг болуу гэж бодоо л. Эсүүл наяад тийм өвөө нар нэг зэрэг гараад өдөржин мянга түмэн айл амьтны яндангаар орж өрөөсөн оймстой бэлгий нь өлгөчөөд орой нь бөөн ядарсан амьтад цуглараад.. эмээгийнхээ гарын шөлийг ууж хөлс нь гарч нүд анилдасан юмнууд нам нам авцгаадаг биз. Тэхгүй бол ёстой л нөгөө нэг биеэ хэд хуваахын гэдэг шиг.  За тэгээд  манайхаан…… сэтгэл санаагаа ариусгаж, бусдыг уучилж, бусдад хайраа түгээж, бусдаас авсан тус бүхнээ дурсан санаарай. Амнаас тань дандаа ариун дагшин үгс гарч байх болтугай. Тааралдсан хүн бүхэнд сайн сайхныг ерөөгөөрэй. За ингээд ямар ч байсан одоохондоо мэдэгдэж байгаа “Еэсүүс мэндлээд 2008 дахь жил гарах гэж байгаа баярын” хаваас халуун мэндийг та нартаа бүгдээрэнд нь хүргэеэээээ!!! Айл гэр болгонд аз жаргал хүсье, дулаан халуун уур амсьгал танайхаар өдөр, өглөө, орой, шөнө бүр сүлэлдэх болтугай!!!

14 Responses to “Ба ба ба баярын мэндэээ!!!!”

  1. misty said

    Merry Chritmas and Happy New Year
    Amidral ooroo zovlon jargaliin tsogts xedii ch
    Ene on tanid az jargaliin tsogts baig
    Amidral ooroo soril, davaltiin ue baidag ch
    Ene on tanid dandaa davan tuulaltiin ue baig
    Shine jiliin bvxii l muchuud chini
    Shilen edlel shig dandaa gyalalzaj baig
    Duu shig duulimd saixan amidarch
    Dursamj duuren shine onoo ugtaarai

    Saihan bayarlaarai 🙂

  2. uulennaadgait said

    manaihaar zochilsond bayarlalaa. Chamd shine jiliin mend hurgie, Nana blogtoo bichsen baisan, unengeesee orson huniig ineelgej gargadag, ambii bOoyo mooyogiin togloltoos dutahgui blog baina. Dandaa orj ireh neg blogtoi bolloo gej ikh olzuurhaj baigaa.

  3. пөөөх Misty girl-н бүх ерөөл нь биелээд байгаарай биелээд байгаарай хихи. Сайхан ерөөл байна шүү баярлалаа.
    Үүлээр наадагчид тайнкс. Харин ямар ч тоглолттой хамаагүй ээ хихи. Орж ирж байгаарай хөө.

  4. peakfinder said

    Chamd bolood ger buliinhend chin’ bayariin mend hurgej, ireh shine ond az hiimoritoi yavaarai. Huud chin’ olon beleg cugluulaarai gej yorooyo.

  5. Бум-Эрдэнэ said

    Та 3-таа ч гэсэн шинэ оны мэнд хүргье ээ

  6. Шинэ оны мэнд, блоггэр ахдаа хайртай шүү гээд хэлчиж болж байна уу даа. хэхэ. За тэгээд буруу юм бодов, найз залуу гээч хүн байгаа шүү надаа 😛

  7. Аа сайн уу. би чиний хийсэн хуушуурыг дээр нэг орж ирж амталж байснаа санаж байна… чиний хэл чинь надад их таалагдаж байна нэг довноос гаралтай юм болов уу гэж ккккк. аа бас л өнгөө баахан к үсгээ биччилээ. би инээж байгаамаа дандаа л ингэж инээдэг юм тэгсэн нэг удаа германд байгаа нэг блогчинтой буу халж байсан чинь кккк-ээ хийсэн чинь буруу ойлгоод эвгүй юм болсон тэгсэн германд ингэвэл бүүр өөр утгаар ойлгоно гэнэ кккккккккк. тэгээд дивэн дэлхийгээр тарсан хүмүүстэй хамаагүй кккккккк гэж болохгүйг ойлгосон хирнээ л тэгээд байна. за за бүүр хадуурчлаа. блогт чинь зочилж байнаа. за тэгээд ямар ч байсан 31.д он солигддог тэр шинэ жилийн мэндийг хүргъе кккккккккк

  8. за миний хүү тэр Пийкий эгчийг дуулав уу. Одоо аль хэр их бэлэгтэй байгаа билээ. Пийкий, Бумаа, Пеорлэ, Болорхон бүгдээрээ Мэнд мэнд мэнд!!! Аа нээрээ Сувдан охиныг яааг буруугаар ойлгож байсан чинь төгсгөл нь биш болоод явчлаа хэ. Болорхон бид 2 аль довных болж таарав аа.

  9. mulanka said

    Зээ шинэ оны, зул сарын. Ийсүүс ах мэндэлсний баярын мэнд хүргий ээ…хэхэ, сайхан баярлаарай.

  10. ganaa_bj said

    Ta guravtaa shine onii mend hurgeye. Saihan bayarlaarai.

  11. Barimalch said

    Shien onii bayriin mend!

  12. Arsun said

    Yero’ol bat saihan orshigee. Bas buh hunii yero’oliig dawtan yero’oye.

  13. thanks all!!!

  14. Манайхан бол зул сарын баяр, шинэ жил хоёрыг холиод тасархай тэмдэглэдэг шүү. Гацуур модыг уг нь христүүд 12 сарын 25-нд буулгадаг байхад манайхан нэг сар гартал байлгаж л байна. 1 сарын 2-нд Хаан бууз-аар орж хоол идэхэд зөөгчид нь Санта Клаусын хувцсаа тайлаагүй л байна лээ.

Leave a reply to misty Cancel reply