Өвгөн эмгэн 2
Posted by артаньян on March 28, 2008
Өхчдөр орой явжаагаад гараа нэг юманд шалав тачдаг байшд. Тэгээд, юу вэ гэжаагаад нөгөө гараа бас шалав татааядийн. Нөгөө индүү, чих михний онигоо шиг. Тэр нь ч яахав, тэгээд одоо хоромхон тос түрхсэн чинь хорсоод алжийнаа нээрээ. Хорссон чинь эдэгжаагаамшиг санагдаа явчлаа. Одоо эдэгжийн гээ бодцон болхоор улам хурдан эдгэнэ дээ. Нэг юм ярих уу.
Дэээээр үед нэг аймммар яддддддууууүүүүүү…. эмгэн өвгөн 2 байжаагаад өлсөөд байхаар нь өвгөн хиамраа сэргээж нэг хулган алсан байгаан. Хөл гар нь суларсан л байлгүй (Гаамп санаанд оро явчлаа хөл гэсэн чинь) зайлуул ганцыг л нухсан байгаам л даа. Тэгээ нөгөөхөө гэртээ оруулаад өвчөөд, эмгэн нь галаа түлээ л, тогоондоо ус хийгээ л, бодуул мангирын толгой молгой түүгээ л байлгүй бас. Тээ нөө өвгөн чинь “ангаа” өвчөж дуусаад (өвчөөд гэж дээ ганц муу хулган, сүүлнээс нь бариад ганц сайн сэгсрээ л шулдална…..Хаалк байсан бол) арьсы нь үүдээрээ чулуудаж, махы нь тогоо руу гаа хөөп гээ л шидсэн байна. Эмгэн ч тогоогоо тагалж аваа л. Сайн шөл гараг гээд нэлээн удаан буцалгасан байгаам. Тэгж тэгж шөлөө гаргаа л, сайхан аягалаа л…… ууж гарж дээ. Хөлс ч гэж сад тавиа л. Хоюулаа 2-3 нахиа л (шөл ярьжаагаа шдээ). -Ангийн юм гэсэн дээ часийжийшүү гээ л, эмгэн ч -ёстой сайхан шөл гарж гээ л. Тэгээд 2-лаа цадаад, өвгөн -одоо нөгөө хулганаа мөлжиёөө гээд хутгаад байсан олдодгүй гэнээ. Зайлуул хараа мараа ч гэж байхгүй болоо байлгүй. Эмгэн рүү гээ сонин хараа л хутгаад байж, гарч ирдгүй ээ. Эмгэнээ сэрдэхгүй юу, бодоо л байлгүй, энэ эмгэн нээрээ яааасан хөгий…. энтэр гээ л гомдоо л байлгүй. Харин эмгэн болохоор гэнт амилаа явчиж гэж залбирчээсэн л байлгүй. Тэгээ 2-лаа гайхаад зуухныхаа наагуур цаагуур харсан чинь харин нөгөө амьтан нь газар шороо болцн гэвтжээсэн гэжаагаан. Өвгөн торгуулийн шидэлт мидэлт хийжээсэн биш зайлуул, тогоо руу гаа гоол оруулж чадаагүй цаагуур нь давуулаад шидсэн байгаа байхгүй юу. Тэхдээ л тийм том тогоо руу тийм жижкэн хулган айн. Бас л багцаагүй байнаа, хүн хөгширнөө гэж. Тэгсэн мань 2 зүгээр буцалсан ус уугаа л кайф аваа л, ясны хөлсөө гаргаад байж. Би боддийм…энэ юуных вэ, энэ бол сэтгэлийхаа гэж. За би..сээд ч байх юу байхуу угаасаа энэ бол сэтгэл анхдагч юмаа гэдгийн тод жишээ л дээ Тиймээс би ямар нэг юманд сэтгэлээсээ хандахыг гичээдийм. Тэгвэл тэр ажил арай сайн болж магадгүй. Бас одоо миний гар ч ер нь эдгээд байх шиг байшүү.
saaral said
Hulganaa uud ruu, arisiig ni togoo ruugaa chuluudchihsan yum baih gej bodlooshtee.
Хөхтолбот said
Тэр хөөрхийс зайлуул дараа нь яагаа бол дахиж хулганы шөл уугаа болов уу, буцалсан усаа л уугаа болов уу гэж би ааваасаа их асуудаг асан…
artagnan-артаньян said
За тийм аймар андуурна гэж юу байсийм бэ, энэ Саарал гэтрүүлнээ тэгжаагаад. Гөхтоловт одоо хүн мэлрээчихийн. Энэ хүүд аав нь тэгээд юу гэж хэлээ болоо гэж бодоод мэлэрцэн байжийшд нэг мэдсэн.
ZAYA said
Хэ хэ би энийг чинь сонсож байгаагүй юм байна. Гэнэт бас инээдтэй яриа санаанд орчихлоо. Ха ха
Хөхтолбот said
Ядуу эр эм хоёр гэхээр ямар л олигтой юм идэж уугааж дээ, хүү минь замбуулин том шүү дээ, чиний иддэггүйг өөр газар амттан гэж л боддог байх нь ч бий гэж хэлсэн сэн
erhtsas said
Агаа та банжигийн Монитад ороод тоглочих тэх үү? эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 10-аар бага байнаа миний санаа ийх зовоод агаа нарыгаа гуйж гувшаал явжийна.Та банжигт байнга ордог бас ийх гого блогтой хэлэхэд хэцүү ч гого нэртэй бас ийх гого агаа юм чинь орчих түх үү???
http://www.anirlahui.blog.banjig.net/ эндээс мэдээлэл аваарай,би зохин байгуулагч биш л дээ оролцогч гэхдээ агаа нар бага байгаа болохоор санаа зовоодийнаа.
Гилавас said
Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг яах аргагүй үнэн юм шиг байгаам….бас нэг ийм жишээ байна л даа:
Мэргэжилдээ маааш сайн нэг эмч байж,бас нэг ямар ч мэргэжилгүй жирийн нэг хүн байж л дээ…”хүнээс өөр угаасаа юү ч байв гэж дээ”…Тэгээд бас нэг хоёр өвчитөн байж л дээ.Яг адилхан өвдсөн юм байхаа…ханиад хүрсэн юм уу яасын тэгтлээ хүндэрчээгүй ямар нэг хөнгөн чанарын өвчин гээд ойлгочих…Тэгэд яахав өнөө алдартай эмчийг нь хүн бүр таньдаг бараг гудамны нохой хүртэл тааруул хуцаж мэндэлдэг айхтар нэр цуутай эрдэм чадалтай ,бараг л ид шидтэй гэмээр ямар ч өвчинийг дор нь ангаадаг юм байх.Тэгсэн өнөө хоёр өвчитнөө нэг нэгээр нь авна биздээ…Нэг өвчитөн нь ч дотроо за би сайн эмч дээр ирсэн юм чинь дороол эдгэнэ дээ гэсэн шүү юм бодоол гэвтэжээсэн байгаам…нөгөө нэг өвчитөн нь заддаа энэ нөхөр юү л болдоо надыг сайн ангааж чадах нөхөр лав биш дэгээ гээл янз муутай гэвтэжилдээ…за алдартай эмчийг Дорж,нөгөө алдаргүй нөхрийг Бат гээд нэрлэчий…Бат бол эмч гэж цагаан халаад өмссөн мааск зүүсэн хүн гэж л төсөөлөлтэй нэгэн…Ингээл өнөө хоёр өчитнөө нэг нэгээр нь хувааж авжилдээ…”биеээр нь хуваасан гээд ойлгочивоо…хэхэ”…
Дорж өөрийн өвчитөндөө ямар ч үйлчилгээгүй эм шиг хэлбэртэй хуурамч эм өгөөл байж…Бат болхоор өвчитөндөө аль сайн гэсэн эм бүрийг л өгөөл бөмбөгдөөл ёстой нөгөө гэдэсийг нь цадтал эм идүүлээл байж…”Бат чинь мэргэжилгүй байжээж тэр эмнүүдийг яаж сайн муугаар нь ялгаад байдын гэж үү?…Энэ зүгээр энгийн туршилт явагдаж байгаам л даа…Тиймээс юү гэж хаа хамаагүй нэг баагийд хэдэн эм бариулчаад за энэ хүнийг эмчил гээд суужаахав…Жинхэнэ мэргэжилйин эмч нь өнөө өвчитөндөө харагдалгүйгээр хананы цаанаас л Батаад одоо наад эмээ одоо тэр эмийг гээл зааж өгөөд байсан юм шиг байгаам…”би хажууд нь байгаагүй болхоор нүдээр үзсэн шиг баттай хэлж мэдэхгүй байна л даа..соорий шүү”…
Доржоор эмчилүүлж хуурамч эм идсэн өвчитөн дороол эдгээж яваад өгж…харин нөгөө Батын өвчитөн арай сүүлээр эдгэжилдээ….
нэг ийм онигоо гэхиймүү,дэгс яриа гэхиймүү,юү гэхийн үүнийфг би хэнээс ч билээ дээ сонсож байсан юм байна…гэнэт санаанд орхоор нь л ард урд оруулаал хусаж орхилоо…ойлгоогүй бол маныгаа уучилаарай…хэхэ…
Блогруугаа орж чадалгүй андынд хоночилоо…тэглээ гээд них яршиг чирэгдэл болоогүй бздээ андаа….хэхэ…
Гилавас said
өөө тийн…мань энэ сэтгэгдэлээ өөрийн блогдоо хуулаад тавьчих уу?…арай өөрөөр найруулаад бичээд нийтэлж орхиул болно гэж үү ?…Ээээээ маньд нь тийм цаг зав гардагүй мөө…хэхэ..
Хөхтолбот said
сэтгэл гэдэг чухал л даа орхиж болохгүй хэсэг гэхдээ хөгшөөн, жаахан жаахан хадуурдаг араа уруугаа яваадахлаа наадах чинь. Мань нэг бичлэг хийнээл гэчий. Маньд нь шинэхээн эмч будаг ханхлуулаал суужээхад болсон тохиолдсон явдал байгаан. дараа нэг бичлэг үйлдэе. Хүний блогт бөгс эргэх зайгүй болтол нь элдэв юмаа чихээд яахуу…хаа нэг буугаад гарахад шавхийсэн хариутай хүү болохоор нь ойрд их ороод байдаг болчиж…
Өвчтөн эмчийн тухай ярингуут нь сэтгэл хөдлөөл дал дал гээд уналаа…гарий зүгээр
gump said
Мань босож явжийна, эдгэж байна гэж бодоол эм тангаа уухааа болихоор шийдчээд байгаа шүү
Бум-Эрдэнэ said
Тиймээ аливаа юманд сэтгэл их нөлөөтэй. Атранъяны бичсэнийг ч гэсэн сэтгэл гаргаж уншихгүй бол болохгүй шүү дээ. Яагаад гэвэл чи хэн нэг нь уншаасай гэж сэтгэл гаргаж бичиж байгаа. Яагаав чиний хуушуур хийдэг шиг, шорлог хийдэг шиг. Чи түүнийг хийхдээ сэтгэл гаргасан байж таараа. Дундаа жаахан алдаа гаргаа л биз. Гэхдээ л тэр бол хуушуур, тэр бол шорлог болж чадсан шүү дээ. Сэтгэл гаргах ёстой. Үүн дээр бол би чиний талд байна шүү.
Yuki said
Ангийн юм гэсэндээ амт нь час гэжийшүүү гэдэг үлгэр. хихихих, эмээ ярьж өгөөл, бидүүс хужаа гоймон идэнгээ ангийн юм гэсэндээ амт нь час гэжийшүү гээл яриал суужидаг байжилээ.
Arsun said
Angiin yum gesendee chas hiij baina shuu, hehe.
tagnai said
Инээдтэй яриагаа хуваалцахгүй яваад өхийн Заяа!
Хөхтолботод: Аавын сургааль алт-аа гэж. Нас явах тусам хэлсэн ярьсан юмнууд нь санаанд орж ирээ л байдийн.
Хэхэ энэ одоогийн хүүхдүүд хүнийг нээрээ хөөртөл авий шүү. Алий, эрхцас нь хаана аагаан? хэ. Агаа нь байнга нээтэд байж чададгүй болохоор юм юмнаас гоцрох нь их дээ тэгээд, таануусынхаа сайхан ажлыг баллаад байвал яаана.
Гилаавас: Эзгүй хойгуур хоноод байгаарай хэхэ, тэр туршилт ч үнэн байх л даа, бас хэдэн туршилтын талаар бичнээ өнөөдөр, ороод харвал баярлаа л явчийшүү. Цаг гаргаад сайхан бичээч хөө.
tagnai said
Хөхтолбот эмч хүн юм уу. Шавхийсэн хариуг танаас жоохон сурах гээ-ээ-ээ л, мунгинаа-аа-аа- аа л байна.
Гаамп: амандаа өдөрт 100-аас доошгүй удаа давтаж хэлэх хэрэгтэй шд. Би эдгэж байна -би бол Гаамп. Би бол Гаамп -одоо бараг эдгэцэн байна гэх мэтээр.
Бумаа ах бас гоё гоё өгүүллэгүүдээ сайхан сэтгэл гаргаж бичдэг чинь мэдрэгдээ л явчдийн. Гэгэлзэнгүүтээ таны өгүүллэгийг уншаа л сэргээ явчна.
Юүки: нээрээ хужаа гоймонг чинь бас “ангийн юм”-тай гэдэг билүү.
Арсун: тэгнэ л дээ, цаанаа л өөр. Мөлжүүртэй.
Битмин гар нь said
Тхх үнэн үнэн мань бас аавын сургааль алт гээд аваачиж тушаачихгээд явдын.
Хармалаал хармаалаал алхлий шд
artagnan-артаньян said
Алтны уурхай муурхай хэрэггүй байна доо.
esumiya said
Хэхэ алдаг улсууд юмаа
erhtsas said
агаа баллахгүй гэвэл баллахгүй ш дээ,танаас тийм баллах сэтгэл гаркууээ би мэдээл таныг ороосой ингэж хүсээд байхаддаа,би танд итгээдийхад та итгэхгүй байж болох уу???
нээрээ тэр хулганы шөл хийж уусан эмээ өвөө хоёр ёстой хөөрхөөн хүн гэдэг амьтан чинь ийм л сайхан сэтгэлийн амьтан байгаам даа,тэр Монита ч бас сайхан сэтгэлийн тоглоом шүү
artagnan-артаньян said
хэхэ ална ална цаадуул чинь.
Агаа нь харин мэдээд байна аа. Яг баллах гээд байна. Сов соорий. Сэтгэл байна уу, байна! гэхдээ л … яг л баллах гээд байна.
сайхан санаа said
ва хаха.. энэ муу гумбаа мумбаа энд бас инээдэм бадаг гэж хэлэхгүй найзын хуншгүй анд юм аа…
хэхэ сэтгэлийнхээ.. би бүүүр сэтгэлийнх гээд сэтгэлээрээ архи хараад согтож ч чадна.
tagnai said
Сайхан санаа…… нэр нь хүртэр яаассан яруу уянгалаг……. Архи байтугай юман дээр сэтгэлээрээ болчдог байж таарнооо ийм сайхан нэртэй хүн чинь