deeplybluesky

the honor is hidden in the justice…

Хайрт найз Өөртөө төрсөн өдрийн халуун мэнд хүргэеээээ!!!

Posted by артаньян on September 15, 2008

        Баахан удж удж л нэг юм оруулдаг болж….. Затээр ч яахуу. Өнөөдөр төрсөн өдөр болоод:

        Танилуудтай хамт гяттоолонд (chinese food) оров. Ойрд гяттоол идээгүй гөөмөн сайхан байв… идэж байхад. Харин одоо бол пиаваар даруулаад болоогдоод суужаагаа нь л сайхан юм даа, тэхээс худлаа цэрийгээд, мөнгө үрсний шинж алгаа. Хоолны газраас гараад явжээсэн нүд загатнахаар нь нухлаад яваад байсан гэнт халуу оргиод өрөөсөн нүдний доод зовхи хавддаг байшд. Одоо баруун нүд хагас аниатай. Тэгэнгүүт өнчин зүрх дуулдаг билүү Өрөөсөн нүд уйлдаг билүү гэдэг нэг дуу санаанд орхым даа. Нээрээ өрөөсөн нүдтэй бичсэн бичлэг олигтой юм болох нь уу гүү юү. Дуу санаанд орно гэснээс өнөөдөр хөрөгч онгойлгосон чинь дотор нь нэг ялаа бээрцэн суужаахы. Үхцийм байх гээд түлхцэн чинь нэг муу хөдөлмөр болжийн. Тэгсэн Сарантуяагийн тэнэг ялааны дууль дуу тархи руу харваж энтэр. Хөрөгч рүү оржаахдаа яахуу дэ тэр тэнэг ялаа…..! Ялаанд бол хөрөгч ганцxан худагтай нутгаас ч долоон доор шд. Нээрээ ялаа суужээсэн гэснээс ялаа малааны суужаагаа зогсжаагаа нь мэдэгдкүү тэнэг тээ. Хөөе энэ төрсөн өдрийн бичлэг яагаад ингэж аймар хадуурчийн!? Пиавнаас болжийнуу. Исүүл 20 хүрчлээ гээд онгироод байна уу.

       Нээрээ 20 насны өндөрлөгөөс харахад хорвоо дэлхий гэдэг чинь сайхан юмаа. Төрсөн өдөр гээ л нүдээ нээгээд харангуут намрын өнгө нь алаглаа л. Хамаг мал амьтан тарган, өнгө зүс гэж ванлий. Идээ ундааны шим гэж ид бүрэлддэг цаг. Хүйтний ам наашилдаг шд гэж үү. Аа тэгвэл өнөөдөр бас орон даяар паар ирдэг өдөр. Ялангуяа энэ жил тэгш ой (20) тохиож байгааг хэлэх үү (ээ..хэм!). Сороо ч сайхан залцан, наадмаа ч сайхан хийсэн, алтан мидаалуудаа ч сайхан авцан, сургуульдаа ч сайхан орцон. Болоогчин анд нөхдийн фотоонуудаас харахад налайсан сайхан намар гэдэг чинь эх нутгийн минь өнгийг засаад….. ай даа, санаа алдмаар болсон байна. Намрын цоохор ой, газраараа зузаан гэгчийн шар навчин хивстэй. Гунигтай бас тээ. Гэхдээ өвөл ч бас сайхан доо. Уулын аманд үргэлж дулаахан байдын сонин. Нэг модны нь ёроолд тойрч суугаад шорлог зажлаад зуу тойруулаад суух ч.. ай даа мөн ч ….. За хавар бүр гоё доо ер нь. Үнэр нь тээ! Хаврын урь шд тэр чэн. Хаврын урь гэдэг чинь тэр байхгүй юу. Айл болгон бараг анх удаагаа цонхоо онгойлгоно. Гудамжны чимээ ихсээ л. Хүүхдийн л дуу л даа. Ус мус шоржигноо л …. хэ. Өвлийн зузаан гувцнаасаа салангуут, тэгээd үнэр, дуу чимээ сэлтий нь мэдрэнгүүт сэтгэл өөрийн эрхгүй сэргэдийн тээ. Ямар сайндаа  “хөгшин хүн өөрийгөө залуу болсон мэт санаж” гэж Дэнацагдорж гуай хэлсэн байхуу дээ. Зун ч бас сайхшүүдээ. Охидын гувц нимгэрээ л гээлүү… за одоо болъёоо ууг нь энчин миний өөртөө зориулсан төрсөн өдрийн бичлэг. Пиавнууд намайг халаагаад байна. Пиавандаа чишлдээ. Өрөөсөн нүднийх л…
Нээрээ дээр гарсан тоонууд дээр аруу арвыг нэмээд нэмээд явчаарай. Зүгээр мөрөөдаж үзсийн.

28 Responses to “Хайрт найз Өөртөө төрсөн өдрийн халуун мэнд хүргэеээээ!!!”

  1. Болжмор said

    За найз чамдаа төрсөн өдрийн баярын мэндийг хүргье…хэхэ…нилээн сайхан баярлсана бололтой…ойрхон болдын байна ш дээ…чи нээрээ хайн засрахгүй ээ

  2. mami said

    төрсөн өдрийн халуууун мэнд хүргиййй…

  3. Yuki said

    ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

    хэхэхэхэ, хэд хэд тэсрэвээ…

  4. cacharel said

    Төрсөн өдрийн мэнд.

  5. ulemj said

    Төрсөн өдрийн хав халуун яг халаалт ирдэг шиг мэнд хүргэе…

  6. 3apaa said

    Хорьхон настай юм байж яасан хөгширцөрсөн яриатай нөхрөв гэсэн чинь хэ хэ… Би ч бас хорьтой байсан бол гэж мөрөөдөөд мөрөөдөөд явчдийшт. Зиа андад төрсөн өдрийн гал халуун мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлээд нэг ая барьчий гсн 😛 Сайхан баярлаарай…

  7. gump said

    насааа мэдэхэээ больтол уучиж. Эсүүл залуу охин мохин банаалдах гээл явжаагаан байна гэж бодлоошд.

    За тэгээд төрсөн нь үнэн ч юмууу, төрсөн байлаа гээд өнөөдөр нь үнэн ч юмуу, өнөөдөр байлаа гээд уусан нь үнэнэ ч юмууу, уулаа гээд согтсон нь үнэн ч юмууу бил лав энэ хүнд итгэхээ байгаад уджийна даа

  8. Huhtolbot said

    Tursun udriin haluun mendiig hurgeye!

  9. galavsai said

    ene humuus odoo tursun udruu temdeglej bgaa huud ( haluun mend) hurgey geed bh yum. Tanuus naad huu shalzalzalahnuu…
    Za teged uy tengiin uher honin jiltnuud yum shuu dee biyad 2 chen… gesnees uher honi 2 chen hoorondoo 6 biluu 7 jiliin zuruutui yum bn shdee.

    turugsen edur iin mende hurgegye…. (mongol bichgiig kirileer galiglaj bichiv)

  10. nominka said

    Happy Birthday To You :-*

  11. артаньян said

    Бөгдөөрөнд нь аймар баярлажийнаа. Толгой дүүрээд хэрэг алга аа. Машаан барьдаг байсан бол өнөөдөр балрах байжээ, сэнгэнээд.
    Болжмор: Юу засрхагүүн бэ миний?
    мами: гялайлаа хөө, яасан ч халуун юм. Халцгай..
    Юүки: тэсрээд ий!?
    Кач: Гялайлаа хөө.
    үлэмж: Халаалт ирэх ч эхэндээ мөлүүхэн л байдийм даа, за яахуу, гялайлаа!
    Зараа: Хөгшин гэж залуу л яриатай байгаа биз дээ. Ямар ая барив?
    Гаамп: Чи ч давхарын давхар утлагатай хиам шиг болж дээ. Аль тэр ариун сайхан сэтгэл зүрх, цайлган цагаан санаа чинь !!!
    Хөхтолбот: Гялайлаа анд аа.
    Галавсай: Халуун гэснээс өнөөдөр чинь яасан муухай хүйтэн өдрөв. 4 гараадас гэжийшд. За гялайлагагагаа. Монгол бичиг шүү.

  12. артаньян said

    Nominka thank you! and you? Энэ артлынх нь юу гэсэн үг юм бэ? Анх тэр таанк юу гэдэг үгийг цээжлэхдээ л хамт ингээд сурцан чинь буруу газар хэрэглээд байх шиг санагдахын заримдаа.inka!

  13. Болжмор said

    Хөөш тэр нэхсэн юм өг л дөө чи…он дамжлаа ш даа истоо нээрээ уусан юмтайгаа холиод алга болгоцоон энэ нээрээ…

  14. артаньян said

    Boljmor ain? yu?

  15. Yuki said

    би энчаа тэсрээдэээ

  16. артаньян said

    aimariin. Hana mana budaa haytsan uu? Bugd nel Yuki boltson uu?

  17. Yuki said

    Чи ч ханандааа л санаа тавина даа… тэхдээ гоё обойтой болжугаа

  18. ganaa_bj said

    Paar irdeg udur horvood irsen duudee Tursun udriin mend hurgeyee…. Yagaad l oron garantaad baigaan? Hehe. Gehdee hugjiltei bichleguudiig chini unshaagui udtsan chini goyo bailaa…
    20+10 nastai yum baij helee hazaad l, eejdee erhleed l baigaa biz dee….

  19. pearle deppsu said

    Ахдаа мэнд хүргэе. Баярын, энэ өдрийн гэх…

    Би ч бас Гамп ахын хэлдгээр хүнд итгэхээ болиод байгаа. Ялангуяа эрэгтэй хүнд гсн хэхэ. Нэг сайн сургамж аваадааа цаадах чинь хөөрхий. Шуурганд өртөж мөртөөд, сохорсон нүдээ нээж мээгээд хэхэ. за за тэр ч яахуу.

    ингэхэд та 20той бол хэдийдээ хүүгээ төрүүлээд амжихав дээ. би шууд л мөрөөдцийийн л гэж бодсон хохохо.

  20. artagnan said

    Юки: Би бас гоё обойтой болох юм сан.
    Гана бижэй: Хөөе эгээ! Сайн уу. Сонин хүн явжийнаа. Гялайлаа мэнд хүргэсэнд.
    Пиорлэ: Баярлалаа дүү минь. Хүн ч сургамж авч байж л цаашаа явна шүү дээ. Давгүй дээ хөө.

  21. Аруу аруу нэмээрэй гэхээр нь 25-нд 30 хүрэх хүүхэд үү л гэж бодлоо шд.
    Төрсөн өдрийн мэнд шүү андаа

  22. artagnan said

    BItmeen: Gyalailaa hugshuun. Neeree deer bas 15-n too baigaashd, martchij.

  23. oyunaa said

    Za oroitson sh ch gesen torson odriin mend shuu… ogt baihguigees oroitson ni deer gedeg bhaa…

  24. Orguigees ohintoi n deer geech. Gyalailaa.

  25. mulanka said

    20??? Уат дэ хээллл…би хаана явна аа,энэ ер нь артанъяны блог мөн үү биш үү??? гэж ирээл орилох гэсэн ашгүй +10 болчиж.Тийм байлгүй дээ гээд хөлсөө арчиж гэдсээ татав.За төөрсөн бус төрсөн өдрийн мэндийг оройтсон ч гэсэн хүргэе ээ.Муланка охин дэмий тэнэж яваад таны блогоор шагайлгүй удчиж,өршөөгөөрэй,хих

  26. Доо said

    зиа сайм байнэ үү
    зөв бичгиин дүрмииг нулимаж байгаад эрх дураараа ингэж бичих юмсан гэж бодогдоо л байдаг байж билээ,золиг гэж. за энэ ч яахав. би энэ бичлэгиийг уншчихаад чамайг хорин настай хөвүүн байна гэж бодоод оо. Тэгээд бусдыг нь харсан чинь чи бага ангид сурдаг сүрхий хэрсүү хүүтэй болж таарлаа.
    ингээд бодхоор нэг бол чи арваад настайдаа хүүхэд хийсэн болж таарах шиг, эсгүүл чиний хүүхэд хоёр, юм уу гурван ойтой атлаа хэл, хөлд бүгдэд нь ороод бас бичиг үсэг тайлагдчихсан ч юм шиг.

  27. artagnan said

    Муланка: За яахуу өршөөхөөс. Мэнд хүргэсэнд чинь бүүр оройтсон ч гэсэн гялайлаа.
    Доо: Хүн атаархуулах ганц чигсн юм хийж байгаан байндаа би түгүүл.
    Хамгийн сүүлийн өгүүлбэрт нь жинкэн нас нь байсым даа уул нь.

  28. Batu said

    hey hi???
    he he saixan yum bichjee….chamd amjilt xvsiee….
    hey ene minii blog…>> http://www.my100filebook.blogspot.com <<

Leave a reply to ganaa_bj Cancel reply